Төгс эзэмших сургаал: 1-р шалгалт
Матай 5:14–16-аас Иохан 17:3
Энэ цуврал хичээлийн эхний хагаст суралцагчид Матай, Лук, Иохан номууд дээрх төгс эзэмших сургаалын судрын 11 хэсгийг судалсан. Энэ шалгалт нь эдгээр судрын хэсгийг олж, бодит амьдралын нөхцөл байдалд ашиглах суралцагчдын чадварыг үнэлэхэд зориулагдсан. Энэ нь мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаарх тэдний ойлголтыг шалгана.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1-р шалгалт
Төгс эзэмших сургаалын судрын эшлэл
1–3-р асуултын хувьд, үг хэллэг тус бүрийн хажуу дахь хоосон зайд холбогдох эшлэлийн үсгийг бич. Шалгалтын энэ хэсэгт судраа ашиглаж болохгүй.
1. ____ “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.” | |
2. ____ “Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлиглав. |
б. Лук 2:10–12 |
3. ____ “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” |
в. Лук 22:19–20 |
г. Иохан 3:5 | |
д. Иохан 3:16 |
Судрын түлхүүр үг хэллэг
4–6-р асуултын хувьд, төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг дэх дутуу үгсийг нөхөж бич. Шалгалтын энэ хэсэгт судраа ашиглаж болохгүй.
4. “Би чамд тэнгэрийн __________ __________ __________” хэмээн Есүс хэлэв ( Матай 16:15–19).5. “Өнөөдөр, Давидын хотод __________, __________ Христ та нарын төлөө __________” ( Лук 2:10–12).6. “Учир нь __________ та нарын харж байгаа Над шиг __________, __________ байдаггүй юм” ( Лук 24:36–39).
Та судруудаа үнэлгээний шалгалтын үлдсэн хэсэгт ашиглаж болно.
7–9-р асуултын хувьд, дараах нөхцөл байдалд орсон хүнд туслах төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийг тодорхойл.
7. Таныг номлогчидтой хамт байхад нэг хүн танаас, үнэхээр баптисм хүртэх ёстой юу эсвэл зүгээр л зүрх сэтгэлдээ Есүс Христийг хүлээн зөвшөөрөхөд болох уу гэж асуув. | |
8. Ням гаргийн ангид тойргийн тань нэг гишүүн Сүмд заадаг сургаал Бурханаас ирсэн гэдгийг хэрхэн мэдэж болох талаар асуув. | |
9. Нэг хүн бид хэрхэн Есүс Христийн илүү сайн шавь болж чадах талаар гэр бүлийн үдшийн хичээл заахаар бэлдэж байна. |
10–11-р асуултын хувьд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах мэдлэг, чадвараа харуул.
10. Та сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчмыг тэдгээрийг сайн мэддэггүй хэн нэгэнд хэрхэн тайлбарлах байсан бэ?
-
Итгэлээр үйлдэх
-
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх.
11. Танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрийг нь хайрладаг, өөртэй нь харилцахыг хүсдэг гэдэгт итгэх гээд итгэж чаддаггүй нэг найз байдаг. Дараах асуултуудад хариул.
-
Итгэлээр үйлдэхийн тулд та түүнийг юу хийхэд урих байсан бэ?
-
Та түүнд нөхцөл байдлаа мөнхийн талаас нь шинжлэн судлахад хэрхэн тусалж чадах вэ?
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд бол тэнгэрээс томилогдсон эх сурвалжийн нэгэн жишээ юм. Та түүнтэй төгс эзэмших сургаалын судрын ямар хэсгийг хуваалцах вэ? Яагаад?
12. Таны өнөөг хүртэл судалсан төгс эзэмших сургаалын судрын 11 хэсгээс аль нь танд хамгийн их нөлөөлсөн бэ? Судрын уг хэсэг танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу заадаг вэ?