Семинар
Лук 24:1–12, 36–48


Лук 24:1–12, 36–48

Есүс Христийн Амилалт

Ютагийн Гошенд байрлуулсан Есүс Христийн хоосон булш

Аврагчийг оршуулсны дараа үнэнч шавь нар нь булшин дээр нь анхилуун үнэртэн авчрав. Аврагчийн цогцсыг олж харахын оронд тэд булш хоосон байхыг харжээ. Тэнгэр элч нар Их Эзэн амилсныг зарлав. Орой нь шавь нарыг цугларсны дараа Тэрээр тэдэнд үзэгдэж, Өөрийн амилсан биеийг харуулсан. Энэ хичээл нь Аврагчийн Амилалт болон энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлэхэд тусална.

Есүс Христийн Амилалт

Энэ хичээлийн эхэнд үзүүлсэн Есүс Христийн хоосон булшны зургийг ажиглаад, дараах асуултуудад өгөх хариултаа тунгаан бод.

  • Энэ зураг таны хувьд ямар утга агуулгатай вэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулах замаар Амилуулалтын тухай мэддэг зүйлээ мөн энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар эргэцүүлэн бод. Хичээлийн төгсгөлд эдгээр асуултыг эргэн харах боломж өнөөдөр танд олдоно.

  • Та амилуулалтын талаар юу мэдэх вэ?

  • Аврагчийн Амилалтын талаарх таны мэдлэг, итгэл үнэмшил хувь хүний тань хувьд хэрхэн нөлөөлдөг вэ?

Есүс Христ загалмай дээр Өөрийн амийг сайн дураараа өргөсний дараа Түүний биеийг буулгаж, цэвэрхэн маалинган даавуунд ороогоод, бунханд тавьжээ. Хүндэтгэлийн өдрийн дараа Магдалын Мариа болон өөр хэдэн итгэлтэй эмэгтэй өглөө эрт булшин дээр нь эргэж ирэв (Лук 24:10; Иохан 20:11–18-ыг үзнэ үү).

Лук 24:1–12-ыг уншаад, Аврагчийн булшин дээр ирээд тэд юу олж мэдсэнийг олж мэд.

  • Шавь нар нь харж, сонссон зүйлийнхээ дараа юу бодож, мэдэрч байсан гэж та бодож байна вэ?

Энэ үйл явдлын дараахан Есүс Христ Еммау хүрэх замд хоёр шавьдаа үзэгдсэн (Лук 24:13–32-ыг үзнэ үү). Тэд төлөөлөгчидтэй харсан зүйлээ хуваалцахаар Иерусалимд эргэн ирэв (Лук 24:33–35-ыг үзнэ үү).

Лук 24:36–48-ыг уншаад, Есүсийн шавь нар цуглан амилсан Аврагч үзэгдсэн талаар ярилцаж байх үед юу болсныг олж мэд.

Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “The Risen Lord Appears to the Apostles” (2:19) видеог үзэж болно.

2:19

The Risen Lord Appears to the Apostles

The resurrected Christ appears to the Apostles and tells them, “Peace be unto you.” They touch His hands and feet and He eats with them. He tells them He will send them as His Father sent Him. Luke 24:36–41, 44–49; John 20:21

Төгс эзэмших сургаалын шигтгээ зураг (цэнхэр). Нээлттэй номын зураг. Лук 24:36–39 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно. Та төгс эзэмших сургаалын судрын энэ хэсгийн талаар дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзэх болно.

  • Эдгээр шүлэг дээрх Аврагчийн шавь нартаа хэлсэн үгийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Аврагчийн тэдэнд хандан хэлсэн эхний хэдэн үг яагаад “Амар амгалан та нарт байх болтугай” гэсэн үгс байсан гэж та бодож байна вэ? (Лук 24:36).

  • Та эдгээр шүлгээс Аврагч гэж хэн болох мөн Тэрээр шавь нараа юуг ойлгоосой хэмээн хүсдэг талаар юу мэдэж авсан бэ?

Аврагчийн Амилалтын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх

Бид эдгээр шүлгээс Есүс Христ яс, махнаас бүрдсэн амилсан биетэй гэх үнэнийг мэдэж авч болно.

  • Амилуулагдах нь ямар утга учиртай вэ?

Бидний хүн нэг бүр Есүс Христийн ачаар амилуулагдаж буюу “сүнс мах, ясан биетэйгээ дахин нэгдэх” боломжтой болсон (Судруудын удирдамж, “АмилуулалтChurchofJesusChrist.org,” ). Аврагч Цагаатгал болон Амилалтаараа дамжуулан бидний хүн нэг бүрд Өөртэй нь адил болж, хамт амьдрах боломжийг олгосон.

Аврагчийн амилсан тухай мөн энэ нь таны амьдралд ямар утга учиртай болох талаарх аливаа асуултаа тунгаан бод. Аврагчийн Амилалтын тухай сургаалын талаар танд байж болох зарим асуултыг доор жагсаав. Эдгээр асуултыг судлах тэмдэглэлдээ жагсаан бичих талаар бодож үз.

  • Есүс Христ яс, махан биетэй гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Миний амьдралд Аврагчийн Амилалт ямар ач холбогдолтой вэ?

Асуултынхаа хариултыг олох нэг арга зам бол Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийн заасан зүйлийг судлах явдал юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсоны зарим сургаалыг доор өгөв. Эдгээр үгийг судалж байхдаа, өөрийнхөө зарим асуултад хариулт ол. Түүнчлэн танд тус болж болох Их Эзэний томилсон үйлчлэгчдийн өөр үгсийг судлах талаар бодож үз.

15:42

Есүс Христийн амилалт

Д.Тодд Кристоффэрсон Есүс Христийн амилалтыг гэрчилсэн судрын олон гэрч болон өөрийн гэрчлэлийг хуваалцав.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хөрөг зураг Хөрөг зургийг 2020 оны 3-р сард авсан болно.

Назарын Есүсийн бүхий л үнэн төрх байдал, философийн том маргаан болон амьдралын асуултуудад хариулсан амилалтын ач холбогдлын талаар түр тунгаан бодоод үзээрэй. Хэрэв Есүс үнэхээр амилсан л юм бол Тэрээр бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэний дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас л Бурхан, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.

Тиймээс Түүний заасан зүйлс үнэн бөгөөд Бурхан худлаа ярьдаггүй.

Тиймээс Тэр Өөрөө хэлсэнчлэн, Тэр бол дэлхийн Бүтээгч.

Тиймээс Түүний заасанчлан, диваажин болон там нь үнэн бодитой юм.

Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.

Тиймээс тэнгэр элч нарын хэлснээр Тэр дахин ирж, “дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно” [Итгэлийн тунхаг 1:10].

Тиймээс бүх хүний хувьд амилуулалт болоод эцсийн шүүлт байх болно.

(Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132.)

Хэрэв цаг байвал, дараах асуултуудад хариулахаар бэлдэх зуураа “He Lives—Celebrate Easter Because Jesus Christ Lives” (2:26) видеог үзэх талаар бодож үз. Уг видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.

2:3

He Lives Again and So Will You

Амилалт тохиосон учраас Есүс Христ амьд. Түүний ачаар та гэм нүглээ ялан дийлж, үүрдийн жаргал эдэлж чадна. Амилалтын баяр хөөрийг хэрхэн олж мэдэж, хүлээн авч, хуваалцаж болох талаар дэлгэрэнгүйг helives.mormon.org –оос судална уу.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та хичээлийн эхэнд өгсөн асуултуудад өгсөн хариулт дээрээ юу нэмэх вэ?

  • Та энэ сургаалыг сайн мэдэхгүй хүнд амилуулалт гэж юу болохыг хэрхэн тайлбарлах вэ?

  • Аврагчийн Амилалтын талаар ойлгох нь Есүс Христийг хайрлаж, талархахад тань хэрхэн нөлөөлөх вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Есүс Христийн Амилалт яагаад надад чухал вэ?

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ? үгэндээ Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Аврагчийн Амилуулалт бидний хүн нэг бүрд хэрхэн нөлөөлдөг талаар заасан (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–76).

12:44

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?

Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж мөнхийн хувь заяагаа биелүүлэх боломжийг Есүс Христ бидэнд олгосон хэмээн Ерөнхийлөгч Өүкс заав.