Төгс эзэмших сургаалын давтлага 11
Ойлгох ба хэрэгжүүлэх
Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнүүдийг дахин давтахад мөн эдгээр үнэнийг янз бүрийн нөхцөлд ашиглах дадлага хийхэд туслах болно.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтах
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын хэсгүүдийг давтах цаг гарга. Та судрын аль хэсгийг сайн мэдэх вэ? Та судрын аль хэсгийг төдийлөн сайн мэдэхгүй вэ?
-
Судрын эдгээр хэсэгт заасан ямар үнэн таны хувьд хамгийн утга учиртай вэ?
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв. |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан. |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.” |
Судрууд дээрх үнэнүүдийг санахад туслах нэг арга зам бол тэдгээрийг өдөр тутам хэрэглэгддэг эд зүйлстэй холбох явдал юм. Төгс эзэмших сургаалын судрын хоёр хэсгийг сонгоод, тэдгээртэй холбоотой түлхүүр үг хэллэгийг дахин давт. Дараа нь хэсэг тус бүрээр дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
-
Судрын хэсэг дээрх түлхүүр үг хэллэгтэй холбоотой гэж бодож байгаа эд зүйлийн зургийг зур эсвэл ав. (Жишээлбэл: Матай 5:14–16-ийн хувьд та гэрлийн зургийг зурж эсвэл авч болно).
-
Уг эд зүйл судрын хэсэг дээр заасан үнэнтэй хэрхэн холбогдож байгаа талаар товч тайлбар бич.
Үнэнүүдийг өөрсдийн амьдралтай холбох
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд туслах үнэний талаар заасан. Тэрээр сайн мэдээний зарчмууд “мөнх бус амьдралын янз бүрийн нөхцөл байдал, бэрхшээл, шийдвэр, туршлагуудыг туулах үед мөнхийн үнэний эрхэм ойлголтоор хангадаг” гэж заажээ (“Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130). Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх зарчмууд нь бидний амьдралд урган гардаг олон нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг мэдэж авахад бидэнд тусалдаг.
Аврагчийн үнэнүүдийн талаар эргэцүүлэн бодох
Жилийн эхний хагаст заасан төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийн талаар эргэцүүлэн бод (уг хичээл дээр өмнө нь гарч ирсэн хүснэгтийг үзнэ үү).