Семинар
Иохан 18:33–40; Лук 23:8–11


Иохан 18:33–40; Лук 23:8–11

Есүсийг шүүж, ташуурдав

Энэ хүнийг харагтун, Антонио Цисэри

Есүсийг баривчилж, Иудейн удирдагчдын өмнө хилсээр буруутгасны дараа, шүүлгэхээр Ромын эрх мэдлийг атгаж байсан Пилат руу илгээжээ. Аврагч ромчуудад эсэргүүцэл илэрхийлэлгүй бууж өгч, аймшигтайгаар ташуурдуулан, үхэх ял авчээ. Энэ хичээл нь Аврагчийн бүх хүнийг хайрлах хайр, төгс зан чанарын тухай бөгөөд Түүний үлгэр жишээг хэрхэн илүү сайн дагах талаар илүү их зүйлийг сурч мэдэхэд танд туслах зорилготой.

Хүний ёсноос гадуур харьцаж байгаа мэт санагдах

  • Өсвөр насны хүүхдийг доромжилж, хилсээр гүтгэж эсвэл хүний ёсноос гадуур хандсан байж болох ямар түгээмэл нөхцөл байдлууд байдаг вэ?

  • Жирийн нэгэн өсвөр насны хүүхэд эдгээр нөхцөл байдалд ямар хариу үйлдэл гаргах байсан бэ?

Их Эзэн бидэнтэй хамт байж, хүнд хэцүү туршлагыг даван туулахад тусална. Тэр бидэнд зовлон бэрхшээл, эсэргүүцэлд Христийнхтэй адил арга замаар хариулахад тусална. Доромжлуулж, хилсээр гүтгэгдэж эсвэл тантай хүний ёсноос гадуур хандаж байсан хувийн туршлагынхаа талаар мөн үүнд ямар хариу үйлдэл үзүүлсэн болон яагаад ийм хариу үйлдэл үзүүлэх болсноо эргэцүүлэн бод.

Есүс Христийн амьдралын сүүлчийн цаг мөчид өрнөх үйл явдал ойртоход Тэрээр доромжлуулан, хилсээр буруутгагдсан бөгөөд түүнд хүний ёсноос гадуур хандсан. Аврагчийн амьдралын төгсгөлд болсон эдгээр үйл явдлын талаар судлахдаа Түүнд үйл хэргээ итгэлтэйгээр даван туулж, бүрэн гүйцэлдүүлэхэд тусалсан зан чанаруудыг олж мэд. Мөн Түүний үлгэр жишээг хэрхэн дагахаа залбирч байгаад бодож үзээрэй.

Есүсийг шударга бусаар шүүж, Түүнд үхэх ял оноосон

Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсныхаа дараа баривчлагдсан бөгөөд Иудейн удирдагчид (Санхедрин) Түүнийг шударга бусаар шүүж, үхэх ял оноожээ. Гэсэн ч Израил Ромын захиргаанд байсан тул зөвхөн ромчууд зөвшөөрсөн тохиолдолд л цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байв. Энэ шалтгаанаар иудейчүүд Есүсийг Иуда дахь Ромын удирдагч Пилат руу илгээсэн бөгөөд Түүнийг Ромын засгийн газрын эсрэг бослого гаргаж, Өөрийгөө “иудейчүүдийн Хаан” (Марк 15:2-ыг үзнэ үү) хэмээн тунхагласан гэж хилсээр буруутгажээ. Пилат Алгасал баярт оролцохоор Иерусалимд ирээд байсан Херод Антипас руу Есүсийг илгээсэн бөгөөд Галилд шүүх байх гэж найдсан ч Херод Түүнийг Пилат руу буцаан илгээжээ.

Есүсийг хэрхэн шударга бусаар буруутгаж, эцэст нь үхэх ял оноосон тухай дүрсэлсэн дараах түүхүүдээс хоёрыг эсвэл хэд хэдийг унш. Та уншихдаа эдгээр нөхцөл байдал тус бүрд Есүс хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. Түүнд эдгээр нөхцөл байдлаас Өөрийгөө чөлөөлөх хүч байсан гэдгийг сана (Матай 26:52–54-ийг үзнэ үү).

  1. Есүсийг Санхедрины шүүхэд байцаав. Mатай 26:57–68-ыг уншина уу.  

    4:25

    Jesus Is Tried by Caiaphas, Peter Denies Knowing Him

    Jesus is tried before Caiaphas and the chief priests. Peter denies knowing Him and weeps bitterly.

  2. Пилат Есүсийг байцаав. Иохан 18:33–40-ийг уншина уу.

    3:19

    Jesus Is Condemned before Pilate

    Jesus is arraigned and questioned before Pilate, who finds no fault in Him. Yielding to the multitude, Pilate allows Barabbas to be released and Jesus to be crucified. Matthew 27:1–2, 11–25

  3. Есүс Херодын өмнө гарч ирэв. Лук 23:8–11-ийг уншина уу.

  4. Ромын цэргүүд Есүсийг ташуурдаж, дараа нь Пилат Түүнийг хоёр дахь удаагаа байцаав. Иохан 19:1–16-г уншина уу. Ташуурын олсонд ихэвчлэн хурц өнцөгтэй зүйлсийг (чулуу, төмөр, яс гэх мэт) сүлжин оруулсан байдаг байв. Ийм ташуураар ташуурдуулах нь биед хүнд гэмтэл өгдөг байсан учраас олон хүн үүнээс болж амиа алддаг байжээ.

    4:49

    Jesus Is Scourged and Crucified

    A band of soldiers strips Jesus of His clothes, scourges Him, and mocks Him. He then carries His cross to Golgotha and is crucified by Roman soldiers. Matthew 27:26–50

тэмдэглэл хөтлөх дүрс 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич.

  • Аврагч эдгээр нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

  • Аврагч яагаад ийм хариу үйлдэл үзүүлсэн гэж та бодож байна вэ?

Есүс Христийн зан чанар

1 Нифай 19:9-ийг болон дараах мэдэгдлүүдийг уншаад, Аврагчийн зан чанарын талаарх ойлголтуудыг олж мэд.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Робэрт Д.Хэйлс (1932–2017) ийн хуваалцсан.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Христийнхтэй адил арга замаар хариулахын тулд дүрэм журамд бичигдэж эсвэл үүн дээр үндэслэгдэж чадахгүй. Аврагч тухайн нөхцөл байдал бүрд өөр өөрөөр хариулж байсан. Тэрээр хорон санаат Херод хаантай нүүр тулан уулзах үедээ чимээгүй байсан. Тэрээр Пилатын өмнө зогсож байхдаа Өөрийн тэнгэрлэг байдал, зорилгын талаарх гэрчлэлийг энгийнээр мөн хүчирхгээр хуваалцсан байдаг.

“Зарим хүн чимээгүй, номхон даруу, өршөөнгүй байх мөн энгийн гэрчлэл хуваалцах зэрэг хариултыг идэвхгүй, сул дорой байна хэмээн ташаа ойлгодог. Харин [бид] дайснуудаа хайрлах, [биднийг] хараагчдыг адислах, [биднийг] үзэн ядагчдад сайныг үйлдэж, мөн [биднийг] хүнлэг бусаар ашиглаж, хавчин гадуурхах хүмүүсийн төлөө залбирах (Матай 5:44) нь итгэлтэй, хүч чадалтай байхыг, юуны өмнө Христэд итгэгчийн зүрх зоригтой байхыг шаарддаг.

(Робэрт Д.Хэйлс, “Христэд итгэгчийн зориг: Шавь байхын үнэ цэн,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Мөн Пилатын өмнө Эзэн хэрхэн буруушаагдан, цовдлогдохоор шийтгүүлснийг эргэцүүлэн бодоорой [Матай 27:2, 11–26-г үзнэ үү]. … Аврагчийн номхон дөлгөөн зан чанар нь Түүний сахилга баттай хариу үйлдэл, хатуу тэсвэр тэвчээр мөн хувийн ашиг сонирхлын төлөө Өөрийн төгс хүчийг ашиглах хүсэлгүй байгаа зэрэгт илэрдэг.

(Дэвид А.Бэднар, “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)

тэмдэглэл хөтлөх дүрс 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул.

  • Эдгээр хүнд хэцүү нөхцөл байдалд үзүүлсэн Аврагчийн хариу үйлдлээс та Түүний талаар юу олж мэдсэн бэ?

  • Аврагчийн үйлдлүүд Түүний “хүмүүний үрсийн … зүг хандах өгөөмөр хайрыг” хэрхэн харуулсан бэ? (1 Нифай 19:9).

  • Есүс Христэд эдгээр зан чанар байдгийг мэдэх нь Түүнийг илүү их хайрлаж, итгэхэд танд хэрхэн туслах вэ?

Аврагч хүмүүст үйлдлийнх нь хариуцлагыг олон удаа зоригтойгоор үүрүүлж байсныг онцлох нь чухал (Марк 11:15–17, Иохан 2:13–16, Сургаал ба Гэрээ 133:48–51-ийг үзнэ үү). Есүс Христийн дагалдагчдын хувьд бид доромжлуулах, хилсээр гүтгүүлэх эсвэл бидэнтэй хүний ёсноос гадуур харьцах үед хайр, эр зориг, номхон дөлгөөн байдлаар хариу үйлдэхийг хүсдэг. Гэхдээ энэ нь бид бусдад биднийг хүчирхийлэх эсвэл хохироохыг хүлцэн өнгөрөөх ёстой гэсэн үг биш юм. “Их Эзэн бүх хэлбэрийн хүчирхийллийн зан авирыг буруушаадаг бөгөөд үүнд хайхрахгүй байх, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл эсвэл үг хэлээр хүчирхийлэх багтана” (First Presidency letter, “Preventing and Responding to Abuse,” Mar. 26, 2018). Хэрэв бид хүчирхийлэлд өртсөн бол итгэж болох насанд хүрсэн хүнээс нэн даруй тусламж эрэлхийлэх нь чухал.

тэмдэглэл хөтлөх дүрс 3. Дараах үйл ажиллагаануудын нэгийг судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэ.

  1. Доромжлуулан, хилсээр гүтгэгдэж эсвэл тантай хүний ёсноос гадуур харьцаж байсан үеийг эргэн сана. Энэ нөхцөл байдалд зохих хариу үйлдэл үзүүлэх Христийнхтэй адил арга замуудыг олж мэдэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Хамгийн сайн хийсэн зүйлээ болон өөрийгөө хэрхэн сайжруулах арга замаа жагсаан бич.

  2. Христийн зан чанарыг санах нь танд тусалсан эсвэл тусалж болох байсан үе эсвэл нөхцөл байдлын хоёр жишээг бич. Хэрэв та Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхийг тасралтгүй хичээх юм бол амьдрал тань хэрхэн өөрчлөгдөх вэ?

  3. Илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийг хүсэж байгаа Христийнхтэй адил нэг зан чанарыг сонго. Өдөрт энэ зан чанарыг ашиглан дадлага хийх боломжтой цагаа бод.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Иохан 18:36. Есүс ямар хаанчлалын талаар ярьж байсан бэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Даниел ‘хожмын өдрүүдэд юу тохиолдохыг’ Вавилоны хаан Небухаднезарт мэдүүлсэн зүйлийг тайлахдаа ‘хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм’ [Даниел 2:44] хэмээн тунхаглажээ. Сүм бол хүний бүтээсэн бус, харин тэнгэрийн Бурханы зохион байгуулсан, бошиглон хэлсэн хожмын үеийн хаант улс, “хүний гар хүрэлгүйгээр уулнаас цавчигдан,” дэлхийг дүүргэсэн тэр чулуу юм [Даниел 2:45; мөн 35-р шүлгийг үзнэ үү].

Сүм Есүс Христийг ирэхэд болон мянган жилийн засаглалд бэлтгэн Сионыг байгуулах үүрэгтэй. Тэрхүү өдөр тохиохоос өмнө Аврагчийн “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ” [Иохан 18:36; тодотгол нэмэгдсэн] хэмээн айлдсанчлан, энэ нь аливаа улс төрийн ач холбогдолтой хаант улс биш юм. Чухамдаа хаант улс нь дэлхий дээрх Түүний эрх мэдлийг атгагч, ариун гэрээнүүдийг эрхлэн удирдагч, ариун сүмийн харуул, үнэний хамгаалагч ба тунхаглагч, тараагдсан Израилыг цуглуулах газар хийгээд “батлан хамгаалагдахын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар” [Сургаал ба Гэрээ 115:6] байх болно.

(Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104)