Төгс эзэмших сургаалын давтлага 10
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалын олон зорилгын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан сургаалыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэхүү хичээл нь энэ жил судалсан судрын зарим хэсгээ амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг танд олгоно.
Бодит амьдралд зориулсан сургаал
Дараах хүснэгт дээрх төгс эзэмших сургаалын судрын дөрвөн хэсгийг авч үз. Доорх жишээг уншихдаа, жишээ тус бүрд төгс эзэмших сургаалын судрын аль хэсэг тус болохыг тодорхойл.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан. |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” |
-
Карлост өөр Христийн шашинтай найз байдаг бөгөөд тэр Есүс Христ бол сүнс, мөн Түүнд бие махбод байхгүй гэж итгэдгээ илэрхийлжээ.
-
Лиз өөрийгөө, чин сэтгэлийнх л бол ямар ч зан байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн, нээлттэй хүн гэж үздэг. Энэ нь түүнийг гэрлэлт, гэр бүлийн талаарх Тэнгэрлэг Эцэгийн сургаалд эргэлзэхэд хүргэжээ. Эдгээр эргэлзээнээсээ болж Лиз саяхнаас сүмд явахаа больж, бусад зарлигийг дагахаа больсон байна.
-
Мариа ариун ёслолыг хэрхэн илүү утга учиртай үйл явдал болгож болох вэ гэж боддог.
-
Франк өөрийгөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар хангалттай сайн мэддэг гэж боддог тул семинарын хичээл, Ням гаргийн цуглаан зэрэгт анхаарал хандуулахаа больжээ.
Жишээнүүдийн аль нэгийг сонгоод, үүнд тохирох төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаар бод.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг хувийн нөхцөл байдалдаа хэрэгжүүлэх
Доорх төгс эзэмших сургаалын судрын хэсгийг (мөн өөрийн сонгосон судрын өөр хэсгийг) уншаад, жишээн дээр байгаа хүнд судрын аль хэсэг тус болж болохыг тодорхойл.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
---|---|
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв. |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан. |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” |
Судрын эшлэл | Судрын түлхүүр үг хэллэг “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.” |
Уг жишээн дээр гарч буй өсвөр насны хүүхдэд зориулан товч зурвас бич. Дараах зүйлсийг багтаа. Үүнд:
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдний төлөө ямар зүйлийг, юуны учир хүсдэгийг ойлгоход нь түүнд хамгийн сайн тусалж чадна гэж бодож байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсэг;
-
Уг судрын хэсэгт заасан зүйлтэй холбоотой бөгөөд тэр хүнд урам зориг өгөх хувийн туршлага, судрын түүх эсвэл Аврагчийн амьдралын жишээ;
-
Таны санал болгосон төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд хийж болох үйлдлүүд; (Жишээлбэл: Лук 22:19–20-ийн хувьд та Ариун Сүнсний нөлөөг урин авчрах мөн ариун ёслолын үеэр Аврагчийг дурсан санах зүйлсийн талаарх зөвлөгөөг багтааж болно. Иохан 7:17-ийн хувьд та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн ойлгохын тулд уншиж болох хэлсэн үгсийг санал болгож болно.)
-
Есүс Христийн талаарх өөрийн гэрчлэл болон сонгосон судрын хэсэг дээр заасан үнэнүүд.
Хэрэв та бодит хүнд зурвас бичсэн бол түүнийгээ тухайн хүнд өгөх эсвэл зурвасынхаа талаар тэдэнтэй ярилцах тухай бодож үз.