Семинар
Матай 26:36–46; Лук 22:39–46, 1-р хэсэг


Матай 26:36–46; Лук 22:39–46, 1-р хэсэг

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан

Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирч байгаа нь

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт Цагаатгалынх нь нэгэн хэсэг болсон хэмжээлшгүй их зовлон шаналлыг амссан. Энэ бол Гетсеманийн цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналлын тухай мөн үүний сургаалын ач холбогдлын талаарх хоёр хэсэг хичээлийн эхнийх нь юм. Энэ хичээлийн зорилго бол Гетсеманийн цэцэрлэгт юу болсныг төдийгүй энэ нь хэрхэн таныг хайрлах хайрын үйлдэл болсон талаар илүү сайн ойлгож авахад туслах явдал юм. Дараагийн хичээлээр та Есүс Христийн Цагаатгалын талаарх сургаалыг судалж, Аврагчаас хүч чадал, тусламж хэрхэн авч чадах тухай суралцана.

Есүс Христ бидний төлөө юу хийсэн бэ?

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Сүмийн нэгэн гишүүнтэй өрнүүлсэн ярианыхаа нэг хэсгийг хуваалцсан юм. “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” видеог цагийн код 0:00-оос 0:34 хүртэл үзнэ үү. Энэ видео нь ChurchofJesusChrist.org дээр тавигдсан.

12:44

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?

Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж мөнхийн хувь заяагаа биелүүлэх боломжийг Есүс Христ бидэнд олгосон хэмээн Ерөнхийлөгч Өүкс заав.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Олон жилийн өмнө, олон жил сүмд идэвхгүй байсан нэгэн эмэгтэйтэй би уулзсан бөгөөд найзууд нь түүнийг буцаж ирээч гэж гуйдаг боловч буцах ямар нэг шалтгаан надад байхгүй гэж тэр боддог байв. Урам өгөхийн тулд би түүнд “Аврагчийн танд хийсэн бүх зүйлийг бодож үзэх юм бол буцаж ирэх, Түүнийг шүтэн бишрэх, Түүнд үйлчлэх олон шалтгаан танд бий” гэж хэлж билээ. “Тэр миний төлөө юу хийсэн юм бэ?” гэж түүнийг хариулахад би их гайхсан.

(Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” Лиахона, 2021 оны 5-р сар, 73)

  • Та энэ эмэгтэйн асуултад хэрхэн хариулах вэ?

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан

Израил дахь Гетсеманийн цэцэрлэгийн чидун мод

Аврагч Алгасал баярын зоогоос хүртэж дуусаад, ариун ёслолын үндсийг тавьж, төлөөлөгчдөдөө сүүлчийн сургаалаа хуваалцахаар Чидун уул руу явсан бөгөөд Тэрээр Петр, Иаков, Иохан нартай хамт цааш Гетсеманийн цэцэрлэг рүү явжээ. Гетсемани гэдэг үг нь “тос шахах” гэсэн утгатай. Есүс Христийн Цагаатгалын маш чухал хэсгүүд Гетсеманид өрнөсөн. Та эдгээр үйл явдлыг судлахдаа, Есүс Христийн Цагаатгалыг ойлгох нь таныг хайрлах Бурханы хайрыг танин мэдэж, мэдрэхэд хэрхэн тусалж болох тухай бодож үзээрэй.

Дараах судрын хэсгүүд нь Гетсеманийн цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналлын нэг хэсэг болох чухал үйл явдлуудын заримыг дүрсэлдэг. Дараах хүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ хуулж тавиад, шүлгүүдийг судлах зуураа хүснэгтийг бөглөж гүйцээхийг бодож үз. Мөн судар дээрээ эдгээр шүлгийн түлхүүр үг, хэллэгүүдийн доогуур зурахыг бод.

8:30

The Savior Suffers in Gethsemane

Jesus, Peter, James, and John retire to the Garden of Gethsemane. Jesus submits to the Father's will and begins to suffer for the sins and afflictions of mankind. He is then betrayed and arrested. Matthew 26:36–57

Дараах судрын хэсгүүдийг унш.

Та эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Дараах судрын хэсгүүдийг унш.

Матай 26:36–39

Та эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Дараах судрын хэсгүүдийг унш.

Матай 26:40–46

Та эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Дараах судрын хэсгүүдийг унш.

Лук 22:39–44

Та эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Дараах судрын хэсгүүдийг унш.

Мозая 3:7

Та эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Дараах судрын хэсгүүдийг унш.

Сургаал ба Гэрээ 18:10–11

Та эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

тэмдэглэл хөтлөх дүрс 1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Эдгээр шүлгийг судлах үед танд ямар бодол, мэдрэмж эсвэл сэтгэгдэл төрсөн бэ?

  • Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрыг мэдрэхэд танд хэрхэн тусалсан бэ?

Бурханы гайхамшигт хайрын төлөөс

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналал биднийг гэсэн Түүний хязгааргүй хайрыг хэрхэн харуулдаг болохыг хуваалцсан. “Миний хайр дотор бай” видеог цагийн код 11:33-аас 14:02 хүртэл үзнэ үү. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

15:8

“Abide in My Love”

Elder Christofferson explains that God’s love is infinite and eternal but His greater blessings are conditioned on obedience.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Бурханы гайхамшигт хайр ямар үнэ төлөөсөөр ирснийг бодож үзээрэй. Есүс бидний нүглийг цагаатгаж, бие махбодын болон сүнсний үхлээс гэтэлгэхийн тулд мэдэрсэн зовлон шаналлаа “бүр бүхнээс агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнсний аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан” [Сургаал ба Гэрээ 19:18] гэдгийг илчилсэн. Гетсемани дахь болон загалмай дээрх Түүний зовлон шаналал ямар ч мөнх бус хүмүүн тэвчиж чадахааргүй их байв. Гэсэн хэдий ч Христ Өөрийнхөө Эцэгийг төдийгүй биднийг хайрладаг учраас энэ бүгдийг тэвчсэн бөгөөд үр дүнд нь бидэнд үхэшгүй, мөнх амьдралыг санал болгох боломжтой болсон.

Есүсийг чидун жимс шахдаг газар болох Гетсеманид зовж шаналах үед Түүний “сүв бүрээс цус шүүрч” [Мозая 3:7] байсан нь гүн гүнзгий бэлгэдлийн чанартай. Аврагчийн үед чидун жимснээс тос гаргаж авахын тулд эхлээд чидун жимсийг нэгэн том чулуугаар дээрээс нь бяцалдаг байжээ. Гарч ирсэн нухшийг зөөлөн, давхарлан тавьсан сул нэхээстэй сагсанд хийдэг байв. Давхарлан тавьсан сагсны жин хамгийн сайн, шинэ тосыг шахаж гаргадаг. Овоолсон сагсан дээр том дүнз тавин, дахин нэг удаа тос гаргахаар шахдаг байсан. Эцэст нь хамгийн сүүлийн дусал тосыг шавхахын тулд дүнзний хоёр талд чулуу өлгөн, бяцалдаг байж. Чидун жимсний тос анх гарч ирэхдээ яг л цус шиг улаан байдаг.

Аврагчийн тухай Матайн цэдэглэсэн түүхийн талаар би боддог. Тэрхүү шийдвэрлэх орой Аврагч Гетсемани руу явж, “зовж, шаналж эхэлсэн.

Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж, Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирав” [Матай 26:37, 39].

Зовлон шаналал нь улам бүр ихсэх үед Тэрээр хоёр дахь удаагаа тусламж гуйсан. Эцэст нь зовлон шаналлынхаа оргил үед гурав дахь удаагаа тусламж гуйсан билээ. Тэрээр эцсийн дусал цусаа шавхан, шударга ёс гүйцэлдэх хүртэл энэ зовлон шаналлыг тэвчсэн юм. Тэрээр үүнийг таны төлөө, миний төлөө гүйцэтгэсэн.

Тэнгэрлэг хайр хэчнээн үнэ цэнтэй бэлэг вэ!

(Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 39–40)

  • Энэ мэдэгдлийн ямар үг эсвэл хэллэг танд онцгой санагдсан бэ?

  • Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналал таныг гэсэн Түүний агуу хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) Гетсеманийн цэцэрлэг дэх, улмаар Калвари дахь Аврагчийн зовлон шаналал “түүхэд тэмдэглэгдсэн хайрын нэгэн агуу үйлдэл байсан” хэмээн гэрчилжээ (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014],94).

тэмдэглэл хөтлөх дүрс 2. Өнөөдрийн сурч мэдсэн зүйлээ ашиглан, энэ хичээлийн эхэн дэх ерөнхийлөгч Өүксийн хэлсэн үгийн нэг хэсэг болох дараах асуултад өгөх хариултаа бичиж тэмдэглэ.

  • Есүс Христ миний төлөө юу хийсэн бэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Гетсеманийн ач холбогдол юу вэ?

Чидун жимс шахагч

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Гетсемани гэдэг үг нь гат буюу “дарах, шахах,” шэмэн буюу “тос,” ялангуяа чидун жимсний тосыг илэрхийлэхэд ашиглагддаг хоёр еврей үгээс гаралтай.

Чидун жимсийг асар хүнд чулуун дугуйгаар няцалж, үнэт тосыг нь шахаж гарган авдаг. Үүнтэй адилаар Гетсеманийн цэцэрлэгт Есүс дэлхийн нүглийн жинд шууд утгаараа дарагдсан юм. Түүний цус буюу амьдралынх нь “тос” хөлс адил нүх сүв бүрээс нь асар ихээр шүүрэн гарсан билээ. …

… Гэрэл өгдөг тосыг гарган авахын тулд чидун жимсний их биеийг шахсантай яг адилаар Аврагчийг шахсан гэдгийг санагтун. Гэтэлгэгчийн маань нүх сүв бүрээс цус шүүрэн гарсан. Баяр жаргалтай өдрүүдийн тань туршид, баяр хөөрийн аяга тань дундрах үед үүнийг дүүргэсэн Түүний гашуун аягыг санагтун. Түүнчлэн гашуун шүүлт таны өмнө ирэхэд Гетсеманийг санагтун.

(Рассэлл М.Нэлсон, “Яагаад энэ ариун газар вэ?,” Ensign, 1989 оны 12-р сар, 17–18)

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн.

12:44

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?

Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж мөнхийн хувь заяагаа биелүүлэх боломжийг Есүс Христ бидэнд олгосон хэмээн Ерөнхийлөгч Өүкс заав.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу бид бүгд бурханлаг хувь заяандаа хүрэхэд шаардлагатай мөнх бус амьдралын туршлагыг олж авч болохын тулд [Есүс Христ] “тэнгэр хийгээд дэлхийг бүтээсэн” (Сургаал ба Гэрээ 14:9). Эцэгийн төлөвлөгөөгөөр, Есүс Христ амилснаар үхлийг ялж, бидэнд үхэшгүй байдлыг амласан юм. Есүс Христийн цагаатгагч золиослол бидэнд гэм нүглээ наманчилж, тэнгэрлэг гэртээ цэвэр ариун эргэж очих боломжийг олгодог. Түүний зарлиг, гэрээнүүд бидэнд зам зааж өгдөг. Түүний санваар бидэнд тэрхүү хувь заяанд хүрэхэд зайлшгүй хэрэгтэй ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг өгдөг. Мөн бидний Аврагч биднийг зовсон үед хэрхэн халамжилж, хүчирхэгжүүлэхээ мэдэхийн тулд мөнх бус байдлын бүх өвчин шаналал, сул дорой байдлыг Өөрийн хүслээр туулсан юм.

Бурханы бүх хүүхдийг хайрладаг болохоор Есүс Христ энэ бүгдийг гүйцэтгэсэн. Энэ бүгдийн шалтгаан нь хайр байсан бөгөөд бүр эхлэлээс л ийм байсан.

(Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” Лиахона, 2021 оны 5-р сар, 76)