Семинар
Матай 26:36–46; Лук 22:39–46, 2-р хэсэг


Матай 26:36–46; Лук 22:39–46, 2-р хэсэг

Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналал миний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зураг
Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт газарт хэвтэж буй нь

Энэ бол Гетсеманийн цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналал мөн үүний сургаалын ач холбогдлын талаарх хоёр хичээлийн хоёр дахь нь юм. Есүс Христ Өөрийн Цагаатгалын хүрээнд бидний гэм нүгэл, зовлон шаналал, өвчин эмгэг, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Цагаатгагч золиослолынхоо ачаар Тэрээр мөнх бус амьдралд сорилт бэрхшээлтэй тулгарах үед бидэнд туслах боломжтой болсон билээ. Энэ хичээл нь Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан танд өгч болох хүч чадал, тусламжийг хүлээн авах хэрэгцээ шаардлагыг илүү ихээр мэдрэхэд туслах болно.

Есүс Христ яагаад ингэж их зовж шаналах ёстой байсан бэ?

Дараах жишээг төсөөл.

Таны найз Чандлэр сүүлийн хэдэн сарын турш Сүмийн талаар илүү ихийг сурч мэдэхээр сонирхож байв. Тэр танай гэрт сайн мэдээний талаар суралцахад нэлээдгүй цагийг зарцуулсан бөгөөд тэр ч байтугай танай гэр бүлийнхэнтэй хамт судраас судлахад хэд хэдэн удаа оролцжээ. Нэг орой Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналалтай холбоотой үйл явдлыг судалсны дараа Чандлэр: “Есүс Христ яагаад ингэж их зовж шаналах ёстой байсан юм бэ?” гэж асуув.

  • Та Чандлэрын асуултад хэрхэн хариулах вэ?

Есүс Христ, Түүний Цагаатгалын тухай санаж бодож явдаг зүйлээ бод. Түүний цагаатгагч золиослолын тухай бодоход танд ямар асуултууд төрж байна вэ? Түүний таны төлөө зовж шаналсныг мэдэх нь Түүний талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Өмнөх хичээлээр (“Матай 26:36–46; Лук 22:39–46, 1-р хэсэг”) Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналлын талаарх олон зүйлийг онцлон авч үзсэн. Матай 26:36–39, Лук 22:41–44-ийг цаг гарган судал. Таны аль хэдийн доогуур нь зурсан байж болох, Аврагчийн талаарх болон Түүний Гетсеманид амссан зовлон шаналлыг дүрсэлсэн, утга учир бүхий тодорхой үг эсвэл хэллэгийг хайж ол.

Аврагчийн зовлон шаналлыг илүү сайн ойлгохын тулд орчин үеийн илчлэлтийг ашиглах

Аврагч болон Түүний Цагаатгалын талаарх бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан орчин үеийн илчлэлтийн адислалгүйгээр Есүс Христийн Цагаатгалынхаа хүрээнд Гетсеманид болон загалмай дээр амссан зовлон шаналлын тухай мөн Тэр яагаад ийм их зовлон шаналлыг амссан талаар ойлгох боломжгүй олон зүйл байх байсан.

Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг уншаад, Есүс Христ Өөрийнхөө зовлон шаналлын талаар юу заасныг олж мэд.

  • Эдгээр шүлэг нь яагаад Есүс Христ ингэж их зовж шаналсныг ойлгоход танд хэрхэн тусалсан бэ?

  • Эдгээр шүлэг нь Аврагчийн таныг хайрлах хайрыг ойлгоход хэрхэн тусалж байна вэ?

Алма 7:11–13-ыг уншаад, судлах тэмдэглэл дээрээ дараах хүснэгтийг гүйцээж бөглө. 12-р шүлэгт гарч буй халамжлах гэдэг үг нь “тусламж эсвэл дэмжлэг үзүүлэх” гэсэн утгатайг мэдэх нь тус болж болох юм (Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50).

Аврагч юунд зовж шаналж эсвэл юуг Өөр дээрээ авсан бэ?

Есүс Христ Цагаатгалынхаа ачаар бидний төлөө юу хийх боломжтой болсон бэ?

Аврагч юунд зовж шаналж эсвэл юуг Өөр дээрээ авсан бэ?

Есүс Христ Цагаатгалынхаа ачаар бидний төлөө юу хийх боломжтой болсон бэ?

Аврагч юунд зовж шаналж эсвэл юуг Өөр дээрээ авсан бэ?

Есүс Христ Цагаатгалынхаа ачаар бидний төлөө юу хийх боломжтой болсон бэ?

Аврагч юунд зовж шаналж эсвэл юуг Өөр дээрээ авсан бэ?

Есүс Христ Цагаатгалынхаа ачаар бидний төлөө юу хийх боломжтой болсон бэ?

  • Та эдгээр шүлгээс Есүс Христ ямар зовлон шаналлыг мэдэрсэн мөн яагаад ийн зовж шаналсан талаар юу олж мэдсэн бэ?

  • Гетсемани дахь Их Эзэний зовлон шаналал биднийг хэрхэн адисалдаг вэ?

Бид Алма 7:11–13-аас Есүс Христ биднийг гэм нүгэл болон үхлээс аварч, мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг даван туулахад туслахын тулд зовж шаналсан гэх үнэнийг сурч мэдэж болно. Та энэ үнэнийг судар дээрээ бичиж болох юм. Та мөн энэ үнэнийг болон дараах асуултуудад өгсөн хариултаа судлах тэмдэглэл дээрээ бичиж болно.

  • Хүснэгтийн хоёр дахь баганад жагсаан бичсэн адислалуудын алиныг нь яг одоо хүлээн авах нь таны хувьд юу юунаас илүү чухал вэ? Яагаад?

  • Хэзээ та Есүс Христийн Цагаатгалын зовлон шаналлын ачаар танд ирж болох найдвар, амар амгалан, тайтгарал, хүч чадлыг мэдэрч байсан бэ?

   

Аврагч Өөрийн Цагаатгалаар бидний амьдралыг хэрхэн адисалж чадах талаар илүү ихийг мэдэхийн тулд энэ хичээлийн төгсгөлд байх “Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” хэсэг дээрх манай Сүмийн удирдагчдын зарим сургаалыг судал.

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та Есүс Христийн талаар судалж, мэдэрсэн ямар зүйлийг санаж байхыг хүсэж байна вэ?

  • Та Есүс Христийн талаар судалж, мэдэрсэн зүйлийнхээ ачаар юуг арай өөрөөр хийх вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Аврагчийн Цагаатгал бидний амьдралд ямар ямар арга замаар нөлөөлж болох вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Гэм нүглээсээ өршөөгдөх боломж нь Есүс Христийн Цагаатгалын гол утга учир юм. …

Бидний Аврагч, Гэтэлгэгч нүглээ наманчилдаг мөнх бус хүмүүсийн үйлдсэн нүглийн төлөө Өөрийгөө золиослохдоо төсөөлшгүй зовлонг туулжээ. Энэхүү цагаатгагч золиослолоор сайн сайхны оргил болох өө сэвгүй цэвэр хургыг хилэнцийн дээд хэмжүүр болох бүх дэлхийн нүглийн төлөө өргөл болгосон юм. Энэ нь бид бүгдэд хувийн нүглүүдээсээ цэвэрших үүд хаалгыг нээж өгч, улмаар бид Бурхан Мөнхийн Эцэгийнхээ оршихуйд эргэн очиж чадах юм. Энэ хаалга Бурханы бүх хүүхдэд нээлттэй байдаг.

(Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” Лиахона, 2021 оны 5-р сар, 74)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд

Зураг
Ахлагч Дэйл Г.Рэнланд

Шударга бус нөхцөл байдалд орохдоо бидний биелүүлбэл зохих үүргүүдийн нэг бол “Амьдралын талаарх шударга бус юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин зөв болгогдох болно” гэдэгт итгэх явдал юм [Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 57]. Есүс Христ энэ дэлхийг ялан дийлж, бүх шударга бус зүйлийг “Өөр дээрээ авсан.” Түүний ачаар бид энэ дэлхийд амар амгаланг мэдэрч, зоригтой байж чадна. Түүнд боломж олгох юм бол Есүс Христ шударга бус байдлыг бидэнд ашигтайгаар эргүүлж чадна. Тэр биднийг тайтгаруулж, алдагдсаныг сэргээхээс гадна шударга бус байдлыг бидний тусын тулд ашиглах болно.

(Дэйл Г.Рэнланд, “Уур хүрмээр шударга бус байдал,” Лиахона, 2021 оны 5-р сар, 40)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс

Зураг
Ахлагч Үлиссэс Соарэс

Бид нүглээ чин сэтгэлээсээ наманчилснаар, Христийн цагаатгах золиослолыг өөрсдийн амьдралд бүрэн дүүрэн хэрэгжих боломжийг олгодог гэдгийг би та нарт гэрчилж байна. Бид нүглийн боолчлолоос чөлөөлөгдөж, дэлхийн аялалдаа баяр баясгаланг олж, Есүс Христэд итгэн, Түүн дээр ирэх бүх хүнд дэлхийн үүслээс бэлтгэгдсэн мөнхийн авралыг хүлээн авах боломжтой болно.

(Үлиссэс Соарэс, “Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч,” Лиахона, 2021 оны 5-р сар, 81)

Далын ахлагч Майкл Жон Ү.Тэ

Зураг
Ахлагч Майкл Жон Ү.Тэ

Есүс Христийн Цагаатгал бидэнд, хувь хүн нэг бүрд маань үйлчилдэг гэдгийг улам бүр ойлгодог болж байгаа нь Түүнийг танихад бидэнд тусална. Христийн Цагаатгалын бидний хувийн амьдрал дахь ач холбогдлыг таньж мэдэхээсээ илүү бид үүнийг ерөнхий утгаар нь бодож, ярих нь ихэнх тохиолдолд илүү хялбар байдаг. Есүс Христийн Цагаатгал бол хэмжээлшгүй, мөнхийн бөгөөд энэ нь бүх зүйлийг гүн гүнзгий, өргөн хамруулдаг хэдий ч нөлөө нь хувь хүний түвшинд байдаг. Аврагч цагаатгах золиослол үйлдсэн учраас биднийг нэг нэгээр маань ариусгаж, эдгээн, хүчирхэгжүүлэх чадвартай.

(Майкл Жон Ү.Тэ, “Бидний хувийн Аврагч,” Лиахона, 2021 оны 5-р сар, 102)

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Рэйна И.Абурто эгч

Зураг
Рэйна Абурто эгч

Есүс Христийн гэтэлгэгч Цагаатгал, алдар суут Амилалтаар дамжуулан эмтэрсэн зүрх эдгэрч, тарчлал амар амгалан болж, шаналал найдвараар солигдож чадна гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг нигүүлслийн мутартаа тэвэрч, хүн нэг бүрийг тайвшруулан, хүчирхэгжүүлж, эдгээж чадна.

(Рэйна И.Абурто, “Булшинд ялалт гэж үгүй,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86)

Хэвлэх