Лук 22:28–34, 54–61
“Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан”
Есүс Христийн шавь нарыг хэн нь Эзэнээс урвахыг мөн бусдад үйлчлэх нь үйлчлүүлэхээс илүү болох талаар ярилцаж эхлэх үед Есүс Христ тэдэнд ариун ёслолыг танилцуулжээ. Есүс дээд өрөөнд төлөөлөгчидтэйгөө Сүүлчийн зоогоо барьж, энэ яриаг өрнүүлж байхдаа Петрт амьдралынх нь туршид тулгарах эсэргүүцлийн талаар ойлгоход тусалсан юм. Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлсний дараа л бусдад тусалж чадна гэдгийг Аврагч Петрт заасан. Энэ хичээл бол Есүс Христэд найдах хэрэгцээ шаардлагаа хүлээн зөвшөөрч, Түүнд итгэх итгэлээ тасралтгүй бататгахад танд туслах зорилготой.
Чадвараа бэхжүүлэх
Аливаа хүн байнга ашиглаж эсвэл бататгахгүй бол алдаж болох ур чадваруудын жагсаалтыг гарга (Жишээлбэл: Спортын эсвэл бичгийн ур чадвар).
-
Энэ нь мөн Есүс Христэд итгэлтэй байх чадвартай тань хэрхэн хамаатай вэ?
Өнөөдрийн хичээлээр та Есүс Христ таныг Өөрт нь итгэлтэй байх чадвараа хэрхэн бэхжүүлээсэй хэмээн хүсдэг талаар судлах болно.
Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд одоо юу хийж эсвэл юу хийхийг хүсэж байгаагаа тунгаан бодоход нэг минут зарцуул. Та өдөр тутам, долоо хоног бүр, тэр ч бүү хэл сар болгон юу хийдгээ судлах тэмдэглэл дээрээ бичиж болно. Эдгээр үйлдэлд одоогийн ажиллаж байгаа тавьсан зорилго тань орж болно.
Өнөөдөр судалж байхдаа та ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бай Есүс Христэд тулгуурлаж болохын тулд Түүнд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэх зорилгоор гаргаж болох өөрчлөлт эсвэл сайжруулалтыг эрэлхийл.
Есүс Христ бидний хэрэгцээ шаардлагыг ойлгодог бөгөөд бидэнд туслах болно
Есүс Христ Өөртэй нь хамт итгэлтэй алхсан болохоор шавь нартаа тэдний өмнө буй ирээдүйн хаанчлалын тухай ярьж өгчээ (Лук 22:28–30-ийг үзнэ үү). Хэдий тийм ч Их Эзэн Симон Петрт удахгүй тулгарах хүнд хэцүү сүнслэг аялалдаа бэлдэхэд нь бас тусалсан.
Лук 22:31–34-ийг уншаад, Их Эзэн Петрт юуг ойлгоход тусалсныг олж мэд.
Сатан “[Петрийг] буудай мэт шигшихийг” (31-р шүлэг) хүссэн гэдэг нь юу гэсэн утгатайг илүү сайн ойлгохын тулд хичээлийн төгсгөлд буй “Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” хэсэг дээрх тайлбарыг унш.
-
Та Петрийн талаарх Аврагчийн ойлголтоос юуг олж харсан бэ? Энэ нь Петрийн өөрийгөө харах өнцгөөс хэр өөр байна вэ?
-
Есүс Христтэй харилцах Петрийн харилцааны талаар таны олж мэдсэн зүйл Аврагчтай харилцах таны харилцаатай хэрхэн хамаатай вэ?
-
Петрийг Есүс Христэд итгэдэг мөн үнэнч гэдгээ зарлан тунхагласны дараа, Аврагч Петрийг юу хийнэ гэж илчилсэн бэ?
Тэр шөнө Есүс Христийг баривчлан, шүүхийн тулд тэргүүн тахилчийн гэрт хүргэх үед Петр тэднийг алсаас дагажээ (Лук 22:54-ийг үзнэ үү).
Лук 22:55–62-ыг уншаад, Петрийн талаарх Есүсийн бошиглол хэрхэн биелснийг олж мэд.
-
Аврагчийн Петртэй харилцах харилцаанаас та Есүс Христэд итгэлтэй байх боломжийг олгож буй ямар зүйлийг олж мэдсэн бэ?
Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх
Аврагч Сатаны хүслийг ойлгоход нь Петрт тусалсантай адил (Лук 22:31-ийг үзнэ үү), ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Дайсан илүү ширүүнээр итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү дайрч довтолж байна” хэмээн сэрэмжлүүлсэн (Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн үг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 4). Тэрээр мөн “дайсан гэрчлэлийг үгүй хийж, Их Эзэний ажилд саад болохын тулд хичээл зүтгэлээ өсгөн нэмэгдүүлж байна” гэж заасан (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–78).
-
Сатан өнөө үед бидний Есүс Христэд итгэх итгэлийг ямар ямар арга замаар устгахыг эрэлхийлж байна вэ?
-
Танд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд юу тусалсан бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн бидэнд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх зарим арга замыг хуваалцсан.
Та нарын итгэл тохиолдлоор бус, сонголтоор өсөх болно.
Бидний амьдарч байгаа байдал бидний итгэлийг нэг бол хүчирхэгжүүлж, эс бөгөөс сулруулж байдаг. Залбирал, дуулгавартай байдал, үнэнч шударга зан, зөв бодол, зөв үйлдэл, аминч бус үзэл нь итгэлийг өсгөдөг. Эдгээр чанар байхгүй бол бидний итгэл сулардаг. Аврагч яагаад Петрт “Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан” (Лук 22:32) хэмээн хэлсэн бэ? Учир нь бидний итгэлийг устгаж байхдаа баясдаг дайсан бий! Итгэлээ хамгаалахын тулд чадах бүхнээ хий.
(Нийл А.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54)
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Лук 22:31. Сатан “[түүнийг] буудай мэт шигшихийг” хүсэж байна хэмээн Аврагч Петрт хэлэхдээ ямар утгаар хэлсэн бэ?
Буудайг шигшихийн тулд, үр тарианы үнэ цэнтэй үрийг ашиглагддаггүй хэсгээс нь салгадаг. Итгэл үнэмшлийг маань устгаж, Бурханы хаанчлалын чухал хэсэг болгохгүйн тулд гаргадаг Сатаны хүчин чармайлтыг ялган танихад Петрт (болон бидэнд) туслахын тулд Есүс энэ зүйрлэлийг ашиглажээ.
Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Бидний итгэл Бурхан Эцэгт болон Түүний Хүү, бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христ дээр төвлөрдөг. Энэ нь сайн мэдээний бүрэн байдал дэлхий дээр сэргээгдсэн; Мормоны Ном бол Бурханы үг; бошиглогч, төлөөлөгчид өнөөдөр санваарын түлхүүрүүдийг атгадаг гэсэн мэдлэгээр бататгагддаг. Бид итгэлээ нандигнан дээдэлж, үүнийгээ хүчирхэгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөн, өсгөн нэмэгдүүлэхийн төлөө залбирч, хамгаалахын төлөө чадах бүхнээ хийдэг. …
… Та Христэд итгэх итгэлээ ашиглан, залбирч, судруудыг тунгаан бодож, наманчлан, зарлигуудыг сахиж, бусдад үйлчилснээр итгэлийнхээ үндэс суурийг тавихад туслах зүйлсэд өөрийгөө дайчлан ажилладаг.
(Нийл Л.Андэрсэн, “Итгэлийн тань сорилт,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 49–50)
Миний Есүс Христэд итгэх итгэлийг юу үгүй хийж болох вэ?
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ахмад С.Корбитт ийн заасан.
Найзууд аа, таны жинхэнэ мөн чанартай зөрчилдөх зүйлсийг, ялангуяа порнографыг зориуд төсөөлөн бодох эсвэл үзэж харах нь таны Христэд итгэх итгэлийг доройтуулж, наманчлахгүй бол бүр устгаж ч болзошгүй.
(Ахмад С.Корбитт, “Та Израилыг цуглуулж чадна!,” Лиахона, 2021 оны 5-р сар, 64)
Лук 22:32. Петрийг хараахан бүрэн хөрвөгдөөгүй гэдгийг харуулсан Аврагчийн мэдэгдлийг ойлгосноор хөрвөлтийн талаар бид юу мэдэж авч болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Сонирхолтой нь, энэ хүчирхэг төлөөлөгч Эзэнтэй ярьж, хамт алхаж, олон гайхамшгийг нүдээр үзсэн бөгөөд Аврагчийн тэнгэрлэг байдлын талаар бат бэх гэрчлэлтэй байсан. Гэсэн хэдий ч Петрт хүртэл Ариун Сүнсний ариусгах, хөрвүүлэх хүч чадлын талаар мөн итгэлтэйгээр үйлчлэх үүргийнх нь талаар Есүс нэмэлт заавар өгчээ.
Есүс Христийн сайн мэдээ нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон хүний мөн чанарын үндсэн, тогтвортой өөрчлөлтийг шаарддаг. Үнэн хөрвүүлэлт нь Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч, дагах сүсэг бишрэл, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөх өөрчлөлтийг авчирдаг бөгөөд Христийн шавь болох шийдэмгий зорилтыг бий болгодог (Үйлс 3:19; 3 Нифай 9:20).
(Дэвид А.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–131)