Семинар
Матай 27:50–66; Лук 23:55–56; Иохан 19:39–40


Матай 27:50–66; Лук 23:55–56; Иохан 19:39–40

Аврагчид хүндэтгэл үзүүлж, хайраа харуулах

Христийн цовдлуулсан биеийг оршуулгын цагаан даавуугаар ороосон байгаа нь

Есүсийг нас барах үед “газар хөдлөн хад чулуу бут үсэр[сэн]” (Матай 27:51) ч ариун сүмд үүнээс ч илүү чухал ач холбогдолтой зүйл болж өнгөрсөн бөгөөд Ариунаас ариун өрөөний хөшиг хоёр хэсэг болон цуурчээ. Аврагчийг нас барсны дараа Түүний шавь нар биеийг нь авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд оршуулахаар сайтар бэлджээ. Энэ хичээл нь Есүс Христийн таны төлөө юу хийснийг болон Түүнийг хүндэтгэдэг, талархдаг гэдгээ харуулахын тулд юу хийж болохоо ойлгож, эргэцүүлэн бодоход тань туслах зорилготой.

Нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх

Өөр өөр соёл, зан заншилтай хүмүүс өөр өөр арга замаар нас барсан хүмүүсээ дурсан санаж, хүндэтгэдэг. Нас барсан хайртай хүнийхээ талаар эсвэл ойр дотнын хүн тань нас барвал ямар байх талаар тунгаан бод.

  • Та хайртай хүнийхээ юуг нь үргэлж санаж явахыг хүсдэг вэ (эсвэл санаж явах вэ)?

  • Нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлж, хайраа харуулахын тулд та юу хийдэг вэ?

Энэ хичээл дээрх судрын хэсгүүд нь загалмай дээрх Аврагчийн үхлийг болон түүний дараахан тохиолдсон үйл явдлуудыг дүрсэлдэг. Хэдэн хором гарган дараах асуултуудыг тунгаан бод.

  • Хэрэв та Есүсийн үхлийг гэрчилсэн бол танд ямар мэдрэмж төрөх байсан бэ?

  • Одоо танд Түүний үхлийн талаар ямар бодол төрж байна вэ?

  • Та Түүнийг хэрхэн дурсан санаж, хүндлэл үзүүлэхийг хүсэж байна вэ?

Өнөөдөр судалж байхдаа та Аврагчийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлж, хайраа харуулахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Ариун сүмийн хөшигний бэлгэдэл

Есүсийг нас барах үед газар хөдөлж, ариун сүмийн барилга цуурсан гэх мэт өөр бусад бодит гамшиг болж өнгөрсөн. Maтай 27:50–51-ийг уншаад, Матайн цэдэглэсэн ариун сүмийн талаарх мэдээллийг тэмдэглэж авахыг бод.

Ариун сүмийн, хөшиг бүхий энгийн план зураг

Эртний ариун сүм нь гивлүүр буюу хөшгөөр тусгаарлагдсан хоёр өрөөтэй байжээ. Жилд нэг удаа Эвлэрүүллийн өдөр тэргүүн тахилч ариун сүмийн хөшгөөр дамжин Ариун газрыг дамжин өнгөрч, Ариунаас ариун руу ордог байв. Энэ өрөө нь Бурханы оршихуйг төлөөлдөг байжээ. Энэ өрөөнд тэргүүн тахилч тахилын ширээн дээр гэм нүглийн цусыг цацаж, Израилын нүглийг цагаатгадаг байв (Леви 16-г үзнэ үү).

  • Ариунаас ариун руу ордог хөшиг хоёр хэсэг цуурсан нь юуг бэлгэдэж байж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) энэ үйл явдлын бэлгэдлийн ач холбогдлыг ийн тайлбарласан.

Ахлагч Брүс Р.Макконки

Ариунаас ариун нь одоо бүх хүнд нээлттэй бөгөөд бүгд Хурганы цагаатгагч цусаар дамжуулан бүхнээс дээд, ариун газар луу, мөнх амийг олж болох хаант улс руу орж чадна. … [Бүх хүн] өргөмжлөлийг бүрэн өвлөн авахын тулд Их Эзэний оршихуйд хөшгөөр дамжин орох эрхийг авах боломжтой.

(Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:830)

Матай 27:51 дээрх үйл явдлаас Есүс Христ бид бүхэнд Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очиж, Түүнтэй адил болох боломжийг олгосон гэх үнэнийг мэдэж авч болно. Түүнчлэн төлөөлөгч Паул хөшиг цуурсан нь энэ үнэнийг дүрслэн харуулсан гэж заасан (Еврей 10:19–20-ийг үзнэ үү).

Таны Аврагч хөшгийг хоёр хувааж, Эцэгийнхээ хаанчлал руу эргэн очих боломжийг олгохын тулд төлсөн төлбөрийн талаар тунгаан бод.

тэмдэглэл хөтлөх дүрс 1. Судлах тэмдэглэлдээ дараахыг бичиж тэмдэглэ.

Эцэст нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очих боломж олгохын тулд Аврагч танд хувь хүнийхээ хувьд өсөж хөгжин, сайжирч, Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход тусалсан хэдэн арга замыг жагсаан бич.

Есүсийн шавь нар Түүнийг хүндэтгэдэг

Есүсийг нас барах үед шавь нар нь Түүнийг дурсан санаж, хүндлэл үзүүлэхийг эрэлхийлсэн. Зарим шавь нь Есүсийг хайрлах хайраа хэрхэн харуулсан талаар унш.

  • Матай 27:57–60: Ариматын Иосеф гэгч Есүсийн нэгэн баян шавь, Санхедрины гишүүн, Иудейн хамгийн өндөр хэргэмтэй захирагч

  • Иохан 19:39–40: Никодем гэгч фарисай хүн буюу Санхедрины гишүүн

  • Лук 23:55–56: Магдалын Мариа ба бусад эмэгтэй

Дараах мэдээлэл нь тэдгээр шавийн үйлдлийг илүү сайн ойлгоход танд тусалж болох юм.

Бунхант цэцэрлэг, Иерусалим, Израил

Хэдийгээр Ариматын Иосеф Христийг дагагч гэдгээ ил харуулдаггүй байсан ч Есүсийн цогцсыг авахыг хүссэнээрээ энэрэнгүй, зоригтой гэдгээ харуулжээ. Иосеф Аврагчийн цогцсыг тавихаар бэлтгэж өгсөн бунхныг хад чулууг нүхлэн ухаж, асар их үнээр хийлгэсэн байх магадлалтай.

Мирр

Мирр гэдэг нь нас барсан хүний биеийг бэлтгэхэд ашигладаг анхилуун үнэртэй модны хатаасан нишингэ юм. Никодем хаадыг оршуулахад ашигладагтай адил хэмжээний мирр болон зуун настыг Аврагчийн биеийг тослохоор авчирчээ.

Христийн биеийг бунханд тавьсан

Есүсийн бунхныг яаравчлан хийсэн тул эмэгтэйчүүд тос болон анхилуун үнэртэн бэлтгэн, Есүсийн биеийг бэлдэж дуусжээ.

  • Энэ хүмүүсийн үйлдэл тэднийг Аврагчид хэрхэн ханддаг байсан талаар юуг харуулж байна вэ?

Аврагчид хайраа харуулах

Хэдийгээр Аврагч бие махбодын хувьд бидэнтэй хамт байхгүй ч гэсэн бид Түүнд хайраа харуулах арга замыг олох боломжтой хэвээр байна.

тэмдэглэл хөтлөх дүрс 2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Аврагчид хүндэтгэл үзүүлж, хайраа харуулахын тулд хийх ёстой гэж бодож буй нэг эсвэл хэд хэдэн зүйлээ бичих юм уу зур. Ариматын Иосеф, Никодем, Магдалын Мариа болон бусад эмэгтэйн адил үүнийг үйлдэхэд золиос гаргах шаардлагатай байж болох юм.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Аврагч миний төлөө юу хийсэн бэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Аврагчийн бидний хүн нэг бүрийн төлөө хийсэн зүйлсийн заримыг ийн нэгтгэн дүгнэжээ.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу бид бүгд бурханлаг хувь заяандаа хүрэхэд шаардлагатай мөнх бус туршлагыг олж авч болохын тулд Тэрээр “тэнгэр хийгээд дэлхийг бүтээсэн” (Сургаал ба Гэрээ 14:9). Эцэгийн төлөвлөгөөгөөр, Есүс Христ амилснаар үхлийг ялж, бидэнд үхэшгүй байдлыг амласан юм. Есүс Христийн цагаатгагч золиослол бидэнд гэм нүглээ наманчилж, тэнгэрлэг гэртээ цэвэр ариун эргэж очих боломжийг олгодог. Түүний зарлиг, гэрээнүүд бидэнд замыг зааж өгдөг. Түүний санваар бидэнд тэрхүү хувь заяанд хүрэхэд зайлшгүй хэрэгтэй ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг өгдөг. Мөн бидний Аврагч биднийг зовсон үед хэрхэн халамжилж, хүчирхэгжүүлэхээ мэдэхийн тулд мөнх бус байдлын бүх өвчин шаналал, сул дорой байдлыг Өөрийн хүслээр туулсан юм.

(Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” Лиахона, 2021 оны 5-р сар, 76)

Би Аврагчид хайраа ямар ямар арга замаар харуулж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Бэки Крэйвин эгч ийн хэлсэн.

Рэбэкка Л.Крэйвэн эгч

Бид өөрсдийн хэлдгээр Түүнд хайртай л юм бол тэр хайраа Түүний тушаалуудын дагуу амьдрахдаа арай илүү хянамгай байснаар харуулж болно.

Сайн мэдээний дагуу амьдрахдаа хянамгай байна гэдэг нь албан ёсны эсвэл баригдмал байна гэсэн үг биш юм. Энэ нь Есүс Христийн шавь нарын хувьд бодол санаа болон биеэ авч явах байдалдаа зөв зохистой байхыг хэлдэг. Сайн мэдээний дагуу амьдрахдаа хянамгай байх, хайхрамжгүй байх хоёрын ялгааг эргэцүүлэн бодож үзэхдээ авч үзэх зүйлсийг дурдъя. Үүнд:

Бид Хүндэтгэлийн өдрөөр шүтэн бишрэхдээ мөн долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхээр бэлтгэхдээ хянамгай байдаг уу?

Бид залбирахдаа болон судраас судлахдаа илүү хянамгай байж эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав нэртэй гарын авлагыг илүү идэвхтэй судалж чадах уу?

Бид ариун сүмд шүтэн бишрэхдээ хянамгай байдаг уу? Мөн бид баптисмын болон ариун сүмд байгуулсан гэрээнүүдийнхээ дагуу хянамгай, зорилготой амьдардаг уу? Ялангуяа бид ариун газар, орчин нөхцөлд зохистой хувцаслаж, өөрсдийн харагдах байдалд хянамгай ханддаг уу? Бид ариун сүмийн ариун нандин өмсгөлийг хэрхэн өмсөж байгаадаа хянамгай хандаж чаддаг уу? Эсвэл дэлхийн хэв загвар илүү хайхрамжгүй хандлагатай болгож байна уу?

Бид бусдад тохинуулахдаа болон Сүм дэх дуудлагаа гүйцэтгэхдээ илүү хянамгай байна уу эсвэл үйлчлэх дуудлагадаа хайхрамжгүй, тоомжиргүй хандаж байна уу?

Бид уншиж байгаа зүйлсдээ мөн зурагт, зөөврийн хэрэгслүүдээр үзэж байгаа зүйлсдээ хянамгай хандаж байна уу эсвэл хайхрамжгүй хандаж байна уу? Бид хэл яриандаа хянамгай байна уу? Эсвэл балмад, бүдүүлэг зүйлийг хайхрамжгүйхэн хүлээн зөвшөөрч байна уу?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь хянамгай дагасан тохиолдолд баялаг адислалуудыг авчирч, гэрээний зам дээрээ үлдэхэд бидэнд туслах жишгүүдийг агуулдаг.

(Бэки Крэйвин, “Хянамгай ба хайхрамжгүй,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8)