Матай 28; Лук 24; Иохан 20
Амилсан Аврагчийг харсан гэрчүүд
Есүс Христ амилсныхаа дараа олон хувь хүн болон хэсэг бүлэг хүнд үзэгджээ. Энэ хичээл нь эдгээр гэрчийн заримд тохиолдсон үйл явдлыг судлах явцдаа Аврагч амьд гэсэн гэрчлэлээ бэхжүүлэхэд тань тусална.
Үзэж харахгүйгээр итгэх
Булшнаас босож буй амилсан Аврагчийг дүрсэлсэн дараах зургийг үзнэ үү. Энэ маш чухал үйл явдлыг болсон эсэхэд эргэлздэг хэн нэгэнтэй юу хуваалцаж болох талаараа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Та Аврагчийн Амилалтын талаарх судрын ямар түүхийг тэдэнтэй хуваалцаж болох вэ?
-
Бид Их Эзэн амьд гэсэн өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болох нь яагаад Түүнд чухал гэж та бодож байна вэ?
Есүс Христ амьд гэсэн гэрчлэлийнхээ талаар мөн энэ гэрчлэлээ бэхжүүлснээр та хэрхэн адислагдахаа эргэцүүлэн бод. Аврагч амьд гэдгийг мэддэг хүмүүсийн үгийг судлах нь эргэн тойрны маань хүмүүс эргэлзэж байсан ч Тэрээр амьд бөгөөд бодит гэдэгт итгэх бидний итгэлийг бэхжүүлэхэд тусална. Өнөөдөр судлахдаа эдгээр түүх үнэн болохыг таны зүрх сэтгэл, оюун ухаанд баталдаг Ариун Сүнсний өдөөлтийг сонс.
Шинэ Гэрээний гэрчүүд
Судар дээрх бусад гэрч
Орчин үеийн гэрч нар
Есүс Христ амьд гэсэн гэрчлэлээ бэхжүүлэх өөр нэг амин чухал арга зам бол орчин үед “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүдийн” (Сургаал ба Гэрээ 107:23) гэрчлэлийг судлах явдал юм.
Та ChurchofJesusChrist.org дээрх “Come unto Me” (цагийн код 16:18-аас 16:47 хүртэл) болон “The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent” (2:26) видеог үзэж болох юм. Есүс Христийн өнөө үеийн хоёр гэрч болох ерөнхийлөгч Айринг, ахлагч Холланд нарын мэдэгдлүүдийг унш.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн гэрчилсэн.
Би тэр нэгэн үдэш Еммау дахь гэрт нь хоёр шавийнх нь хамт байсан мэт Их Эзэний дахин Амилалтыг баттайгаар гэрчилж байна. Тэр нэгэн сайхан өглөө Иосеф Смит Палмира дахь ойн төгөлд Эцэг, Хүү хоёрыг гэрлэн багана дотор буйг харж, Түүнийг амьд гэж мэдэж авсан шиг Тэр амьд гэдгийг би баттай мэднэ.
Энэ бол Есүс Христийн үнэн Сүм.
(Хэнри Б.Айринг, “Над уруу ир,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн гэрчилсэн:
Есүс Христ бол бидний амьд Бурханы амьд Хүү гэдгийг би гэрчилж байна. Тэрбээр булшнаас үнэхээр амилан боссон бөгөөд Амилалтын үйл явцыг дуусгахын тулд Эцэгтээ дээш аваачигдсаны дараа Хуучин дэлхий, Шинэ дэлхий хоёрын аль алинд нь олон зуун шавь дээрээ хүрч ирснийг би гэрчилж байна. Тэр бол Израилын Ариун Нэгэн, нэгэн цагт эздийн Эзэн, хаадын Хаан болж дэлхий дээр хаанчлахаар эцсийн алдар суугаараа дахин залран ирэх Мессиа гэдгийг би мэднэ.
(Jeffrey R. Holland, “The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Liahona, Nov. 2007, 42)
-
Есүс Христийн талаарх гэрчлэлээ хэрхэн хөгжүүлэх талаар энэ шүлэг танд юу зааж байна вэ?
Таны гэрч
Иохан 20:29-ийг уншаад, гэрчлэлтэй болох талаар Есүс Христийн Томаст заасан үнэнүүдийг олж мэд.
-
Есүс Христийн талаарх гэрчлэлээ хэрхэн хөгжүүлэх талаар энэ шүлэг танд юу зааж байна вэ?
Энэ шүлэг дээрх Аврагчийн сургаалаас бид Есүс Христийг хараагүй ч гэсэн Түүнийг амьд гэдэгт итгэхийг сонгосноор адислагддаг гэсэн үнэнийг мэдэж авч болно.
Өнөөдөр Аврагчийн талаар сурч мэдсэн зүйл дээрээ нэмээд хувийн гэрчлэлээ хуваалц. Үүнийг хийх нэг арга зам болгож, дараахтай адил асуултуудад өгөх хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.
-
Та Есүс Христ амьд гэсэн ямар нотолгоог өөрийн болон бусдын амьдралаас олж харсан бэ?
-
Ариун Сүнс танд Есүс Христ бодит болохыг гэрчилснийг та хэзээ мэдэрсэн бэ?
-
Аврагч амьд гэдэгт итгэдэг эсэхдээ эргэлзэж буй хэн нэгэнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Есүсийн амилсан биед яагаад Цовдлолтын шарх байсан бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ингэж бичсэн.
Хэдийгээр Амилалтын хүч Цовдлолтын шархыг эдгээж чадах байсан ч мөн хэзээ нэгэн цагт эргэж буцалтгүй бүрэн эдгээж, ор мөргүй алга болгох боловч Христ сүүлчийн өдрүүдэд хүрч ирэн, шархаа харуулж, “намайг хайрлагсдын гэрт” [Зехариа 13:6; Сургаал ба Гэрээ 45:52] олсон гэдгээ илчлэх зорилгоор тэдгээрийг хэвээр нь үлдээсэн.
Түүний гар, хөл, биен дээрх шархнууд нь мөнх бус амьдралд нь цэвэр ариун, төгс төгөлдөр нэгэнд ч гэсэн зовлон тохиолддог, гай зовлон бол Бурхан биднийг хайрладаггүйн нотолгоо биш гэдгийн тэмдэг билээ. Шархадсан Христ биднийг аврахаар ирдэг гэдэг нь маш чухал бөгөөд найдвар төрүүлэм баримт юм.
(Jeffrey R. Holland, Christ and the New Covenant [1997], 258-59)
Иохан 20:17. Аврагч Магдалын Мариагаас “Надад гар бүү хүр” хэмээн хүсэхдээ үүнийгээ ямар утгаар хэлсэн бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийн тайлбарласан.
“Библийн Хаан Жэймсийн хувилбар Есүсийг ‘Надад гар бүү хүр’ хэмээн хэлж байгааг эш татсан байдаг. Иосеф Смитийн Орчуулгад ‘Намайг бүү тэвэр’ гэж орчуулсан. Грек хэлнээс орчуулсан хэд хэдэн хувилбар нь уг хэсгийг ‘Надаас бүү зуур’ эсвэл ‘Намайг бүү тэвэр’ гэж орчуулсан байдаг. Зарим нь ‘Надаас цаашид бүү зуур’ эсвэл ‘Намайг цаашид бүү тэвэр’ гэсэн утгыг илэрхийлдэг. Зарим нь Мариаг аль хэдийн түүнийг тэвэрсэн байсан гэдэг утгыг илэрхийлэн, намайг тэврэхээ боль эсвэл надаас зуурахаа боль гэж хэлдэг. Амилсан Их Эзэний Мариад ‘Би Эцэг рүүгээ дээшлэх учраас Намайг тэвэрч болохгүй’ хэмээн хэлсэн гэдэгт итгэх хангалттай шалтгаан бий.”
(Bruce R. McConkie, The Mortal Messiah: From Bethlehem to Calvary [1981], 4:264)
Амилсан Аврагч үзэгдсэн түүхийг төсөөлөхөд туслах ямар ямар видео байгаа вэ?
Та (ChurchofJesusChrist.org дээрх) дараах видеонуудыг үзэж болох юм: “Jesus Is Resurrected” (4:05)
“Christ Appears on the Road to Emmaus” (3:32)
“Blessed Are They That Have Not Seen, and Yet Have Believed” (2:29)