Семинар
Төгс эзэмших сургаал: Лук 24:36–39


Төгс эзэмших сургаал: Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй”

Амилсан Есүс Христ (цагаан орхимжтой) Цэцэрлэгийн Булшны үүдэнд зогсож байгаа нь Христийг тэнгэр өөд ширтэж байгаагаар дүрслэн харуулжээ.

Та Лук 24:1–9, 36–48-ыг судлахдаа Аврагчийн Амилалтын талаар сурч мэдсэн. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 24:36–39-ийг ашиглан эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар амилуулалтын талаарх сургаалыг илүү төгс эзэмшихэд тань тусална.

Цээжлэх ба тайлбарлах

Аврагчийг Гетсеманид зовж шаналан, загалмай дээр амиа алдсаны дараа Түүний биеийг буулгаж, булшинд тавьсан болохыг эргэн сана. Гурав хоногийн дараа Есүс Христ амилсан. Төгс эзэмших сургаалын хэсэг болох Лук 24:36–39-ийг уншаад, амилсныхаа дараа шавь нартаа Аврагчийн айлдсан чухал үг, хэллэгийн доогуур зур.

Танаас Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн “Асуулт ба хариулт” хэсгийн дараах асуултуудад хариулахыг хүссэн гэж төсөөл. Хуваалцах зүйлээ 2–3 өгүүлбэрт багтаан хуваалцахыг бод.

  • Есүс Христийн Амилалт юугаараа онцгой вэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та энэ асуултад хоёроос гурван өгүүлбэрээр хэрхэн хариулах вэ?

  • Яагаад Аврагчийн Амилалт танд хамаатай вэ?

Энэ эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хийхийн тулд судлах тэмдэглэлийнхээ хуудсыг дөрвөн хэсэгт хуваа. Хэсэг тус бүрд эшлэл болон нэг үг хэллэгийг бич (доор харуулснаар). Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн дөрвөн хэсэг бүрийн илэрхийлэх холбогдох энгийн зургийг эсвэл шигтгээ зургийг зурах талаар бодож үз. Бүгдийг нь харахгүйгээр цээжээр хэлдэг болтлоо тэдгээрийг нэг бүрчлэн унших давтлага хий. Лук 24:36–39: Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг товчхон давт. Үүнийг гүйцэтгэх нэг арга зам бол гурван зарчмыг гурвууланг цээжээр бичиж чадах эсэхээ харах байж болно. Дараа нь судлах тэмдэглэлдээ эдгээр зарчмыг өөрийн амьдралд хэрхэн ашигласан эсвэл ашиглаж болох байснаа бичиж тэмдэглэ.

Одоо дараах жишээг уншиж, дагалдан гарах асуултуудад хариулах замаар Лук 24:36–39-д заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах дадлага хий.

Таны дотнын найзуудын нэг болох Жинёон танай гэрт номлолын хичээл авахыг зөвшөөрчээ. Жинёон гэр бүлээрээ танай хотод саяхан нүүж ирсэн бөгөөд Есүс Христийн талаар ямар ч анхан шатны ойлголт, мэдлэггүй байв. Авралын төлөвлөгөө болон үүнд гүйцэтгэсэн Есүс Христийн үүргийн талаар заахад Жинёонд тавгүй санагдаж байгаа мэт байсан боловч тэр юу ч хэлсэнгүй. Сүүлд нь номлогчдыг явсны дараа тэр амилуулалт, үхлийн дараах амьдрал гэх ойлголтод итгэдэггүйгээ тантай хуваалцжээ.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул. Хэрэв танд сүнслэг мэдлэг олж авах зарчим тус бүрийг хэрэгжүүлэхэд тусламж хэрэгтэй бол доорх гарчгийн доор жагсаасан асуултуудыг тунгаан бодох талаар бодож үз.

  • Та Жинёонд туслахыг хүсэж байгаагаа ойлгуулахын тулд юу хийх эсвэл хэлэх вэ?

  • Жинёоны юунд итгэдэг, ямар үндэслэлээр ийн хэлж байгааг нь илүү сайн ойлгохын тулд та ямар асуултууд тавьж болох вэ?

  • Та Жинёонд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг гурвууланг нь хэрхэн ашиглах байсан бэ?

Итгэлээр үйлдэх

  • Та энэ нөхцөлд хэрхэн итгэлээр үйлдэх вэ?

  • Та итгэлээр үйлдэх талаар Жинёонтой юу хуваалцаж болох вэ? Яагаад энэ нь түүний асуултын хариултыг олохын тулд хийх ёстой чухал алхам бэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та Жинёонд асуудлаа мөнхийн өнцгөөс харахад нь туслахыг хичээхдээ ямар ямар асуултыг тавьж эсвэл ямар мөнхийн үнэнийг гэрчлэх вэ?

  • Энэ нь Жинёонд үүнийг мөнхийн өнцгөөс ойлгож эхлэхэд нь хэрхэн туслах вэ?

  • Аврагчийн Амилалт ба авралын төлөвлөгөөнд гүйцэтгэдэг үүргийн талаар ойлгоход танд юу тусалсан бэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Та Жинёонд хариулахдаа Лук 24-өөс тодорхой ямар ямар шүлгийг ашиглаж болох вэ? Та хариулахынхаа өмнө ямар нэмэлт эх сурвалжуудыг харах вэ? (Танд Лук 24-ийн талаарх өмнөх хичээлээр судалсан материалуудын зарим нь тус болж болох юм.)

  • Хэрэв Жинёон бие даан судлахыг хүсвэл та түүнд ямар ямар материалыг зөвлөх вэ?