Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 12


Төгс эзэмших сургаалын давтлага 12

Олж, тэмдэглэ: 1 Коринт 6:19–20Илчлэл 20:12

Дэлгэсэн судраа өвдгөн дээрээ тавин уншиж, судлангаа тэмдэглэл хийх улаан харандаагаа барьсан залуу эрэгтэйн гар.

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг олж, тэмдэглэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний хоёр дахь хагасын төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг олж, тэмдэглэх боломжийг танд олгоно.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг

Найз тань таныг судраас судалж, тэмдэглэл үйлдэж байхыг харсан гэж төсөөл. Олон тэмдэглэгээ бүхий хуудсыг хараад, тэр танаас яагаад судар дээрээ тэмдэглэгээ үйлдсэн болохыг асуув.

  • Та найздаа юу гэж хариулах байсан бэ?

Судар дээр тэмдэглэх эсвэл доогуур нь зурах нь судрын тодорхой хэсгийг бусдаас нь ялгах үр дүнтэй арга бөгөөд энэ нь танд тэдгээр судрын хэсгийг цаашид илүү хялбар олох боломжийг олгодог. Энэ хичээл танд Шинэ Гэрээний эхний хагас дээрх төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг олоод, тэмдэглэх боломжийг олгоно. Үүнийг хийхэд тусламж хэрэгтэй бол дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулах талаар бодож үз.

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл

1 Коринт 6:19–20

“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.”

1 Коринт 11:11

“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

1 Коринт 15:20–22

“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.”

1 Коринт 15:40–42

Амилалтад гурван төрлийн гялбаа байдаг.

Ефес 1:10

“Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Ефес 2:19–20

Сүм бол “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

2 Тесалоник 2:1–3

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

2 Тимот 3:15–17

“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.”

Еврей 12:9

Тэнгэрлэг Эцэг бол “махбодын эцэг.”

Иаков 1:5–6

“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.”

Иаков 2:17–18

“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”

1 Петр 4:6

“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”

Илчлэл 20:12

“Үхэгсэд үйлсийнхээ дагуу шүүгдэв.”

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын 13 хэсэг болон түлхүүр үг хэллэгийг давтаж, тэдгээрийг судар дээрээ тэмдэглэх талаар бодож үз.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход тань тусална гэж бодож байгаа гурван төгс эзэмших сургаалын судрын хэсгийг сонго. Судрын хэсгүүдийг уншаад, дараахыг тайлбарла.

  • Уг судрын хэсэг танд Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийн тухай юу зааж байна вэ?

  • Таны хувьд мэдэх нь чухал гэж бодож байгаа судрын хэсэг дээрх үнэнүүд болон мэдэж авах шалтгаан.

Дараагийн хэдэн өдөр хүснэгт дээрх судрын зарим эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж эхэл. Эдгээр шүлгийг мэдэх нь таны болон таньдаг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адисалж болох талаар бодож үз.