Семинар
Үйлс 6–7


Үйлс 6–7

Стефан Христ шиг үйлчлэв

Залуу эрэгтэй, эмэгтэй хоёр настай эмэгтэйд хүнсээ цуглуулахад нь тусалж байгаа нь.

Ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь Христэд итгэгч байхын нэг чухал хэсэг ямагт байсаар ирсэн. Бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй орхидог байх үед төлөөлөгчид тэдний хэрэгцээ шаардлагад тохинуулахаар Стефаныг бас өөр зургаан хүнийг сонгожээ. Хэдийгээр Стефан Бурханы хүчээр агуу гайхамшгуудыг үйлдсэн боловч иудейчүүд Есүс Христийг гэрчилснийх нь төлөө түүнийг чулуугаар цохин алсан нь эмгэнэлтэй. Суралцаж байхдаа та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагаж, Тэдэнтэй адил болж, Тэднийг гэрчлэхийг хичээснээр бусдыг адисалж болох арга замуудын талаар тунгаан бод.

Тойргийн зөвлөл гэдэг нь өөрсдийн тойрогт үүссэн янз бүрийн нөхцөл байдал, тулгарсан сорилт бэрхшээлийг авч хэлэлцэхийн тулд тогтмол цуглан хуралддаг тодорхой дуудлагатай гишүүдийн бүлэг юм (бишоп, ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчид гэх мэт). Танай тойрог эсвэл салбарт дараах нөхцөл байдал үүссэн гэж төсөөл. Лидиа гэдэг нэртэй өрх толгойлсон эх 16 настай хүү, 7 настай охин, 6 сартай нялх хүүхэдтэй. Лидиа энэ долоо хоногт мэс засалд орох бөгөөд эмнэлэгт таван хоног хэвтэх байв. Тойргийн зөвлөлийн өөр өөр гишүүн энэ гэр бүлд хэрхэн туслах боломжтой вэ?

  • Яагаад тойргийн зөвлөл эсвэл үүнтэй ижил төстэй бусад байгууллагыг чухал гэж та бодож байна вэ?

  • Тойргийн зөвлөлөөс юм уу иймэрхүү бүлгээс тусламж авч буй хүмүүст ямар санагдах вэ?

Үйлс 6:1-ийг уншаад, эртний Сүмд тулгарсан нэг асуудлын талаар олж мэд.

Сүмд ядуу эсвэл тусламж хэрэгтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийн тоо их байсан тул Арван хоёрын гишүүд тэдэнд туслахын тулд асар их цаг зарцуулж, Аврагчийн хүссэнээр сайн мэдээг номлоход цаг зав гаргаж чадахгүй болжээ.

Үйлс 6:2–8-ыг уншаад, Арван хоёрын гаргасан шийдлийг тодорхойл.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич.1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Өнөөгийн Сүм болон тойргийн зөвлөл дэх дуудлагууд нь эртний төлөөлөгчдийн гаргасан шийдэлтэй юугаараа ижил төстэй вэ?

  • Та төлөөлөгчдөд туслахаар сонгогдсон долоон хүний талаар уншиж байхдаа, тэдэнд байсан Христийнхтэй адилхан ямар зан чанаруудыг ажигласан бэ?

  • Эдгээр зан чанар тус бүр нь үйлчлэх болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг адислахад хэн нэгэнд хэрхэн туслах вэ?

Эдгээр шүлгээс Бид Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлснээр тусламж хэрэгтэй хүмүүст илүү сайн тохинуулж, тэднийг адислах боломжтой гэсэн нэг үнэнийг тодорхойлж болно.

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг тохинуулахад тусалсан өөр ямар ямар зан чанар Есүс Христэд байдаг вэ?

Та эдгээр Христийнхтэй адил зан чанарыг хэр сайн хөгжүүлснээ хэдэн хором тунгаан бод. Эдгээрийн дунд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр дээр тавьсан таны хувийн аль нэгэн зорилготой холбоотой зан чанар байна уу? Байвал хэдэн хором зарцуулан тухайн зан чанарыг хөгжүүлэхийн тулд юу хийж байгаагаа судлах тэмдэглэлдээ бич. Байхгүй бол, тусламж хэрэгтэй хүмүүст илүү сайн тохинуулж, адислахын тулд Христийнхтэй адил тухайн зан чанарыг хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө судлах тэмдэглэлдээ гаргах талаар бодож үз.

Стефаны гэрчлэл ба эрүү шүүлт

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийнхүү бичжээ.

Ахлагч Брюс Р.Макконкигийн толгой ба мөрний хэсэг орсон хөрөг зураг.

Агуу зүйлс амар хялбар тохиодоггүй. Дэлхий ертөнцийг донсолгодог үйл явдлууд асар их эсэргүүцлийг туулан байж тохиодог.

(Bruce R. McConkie, “Once or Twice in a Thousand Years,” Ensign, Nov. 1975, 18)

Ахлагч Макконкигийн мэдэгдэл Стефанд хамаатай. Хэдийгээр тэр “агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр бай[сан ч,] … Синагогийн хэсэг хүмүүс … [түүнтэй] маргалдав” (Үйлс 6:8–9). Стефаныг Иудейн зөвлөлийн өмнө авчирсан бөгөөд түүний эсрэг гэрчлүүлэхээр хуурамч гэрчүүдийг авчирчээ.

Стефан Иудейн удирдагчдын өмнө зогсохдоо, иудейчүүд олон үеэрээ Ариун Сүнсийг хэрхэн эсэргүүцэж, тэдэнд илгээсэн Бурханы бошиглогчдыг хүлээн зөвшөөрөлгүй, хөнөөсөн болохыг дурдсан. Дараа нь Стефан энэхүү тэрслүү хандлага нь уг өдрийг хүртэл үргэлжилж, тэр ч бүү хэл хүмүүс нь Бурханы Хүү болох Есүс Христийг хөнөөсөн болохыг гэрчилсэн байна (Үйлс 7:51–52-ыг үзнэ үү).

Үйлс 7:54–60-ыг уншаад, Стефан ийм их уур хилэн, эсэргүүцлийг үл хайхран юу үйлдсэнийг олж мэд.

Энэхүү зураг нь Үйлс 7:54-60 дээр дүрсэлсэн Стефан руу чулуу шидэж буй үйл явдлыг дүрслэн харуулдаг. Стефан хэвтээ байрлалаас зургийн дээд хэсэгт нээгдсэн тэнгэрт цагаан хувцастай Эцэг, Хүү хоёр зогсож байгааг харснаа гараараа дохин илэрхийлж байна. Үзэн ядалтаар дүүрэн, бүдүүлэг хүмүүс Стефан руу чулуу шидэв. Саул тэдний хоёрынх нь хувцаснаас барьж авахад баруун талд нь хоёр тахилч жишим ч үгүй зогсоно. Зураг дээр “Волтэр Рэйн” гарын үсгээ зурсан байна.
  • Стефаныг эрүүдэн шүүсэн тухай түүхээс танд юу нь онцгой санагдсан бэ?

Стефаны эрүү шүүлтийн тухай түүх нь сайн хүмүүс болон үйл хэргүүд ихэвчлэн “асар их эсэргүүцэл[тэй]” тулгардаг болохыг харуулдаг.

  • Та үүнийг амьдралдаа хэрхэн олж харсан бэ?

Та Стефаны нэгэн адил Аврагчийн тухай, Түүний сайн мэдээний талаарх итгэл, гэрчлэлээ хуваалцах сонголтыг хийснээр эсэргүүцэл, бүр хавчлага дарамттай тулгарч болох юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг  2018 оны 1-р сард авсан.

Би бүх хүнд, тэр тусмаа Сүмийн өсвөр үеийнхэнд хандан, өмнө нь та нарт тохиолдож байгаагүй байж болох ч гагцхүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас та нарт өөрсдийн итгэлийг хамгаалахаар дуудагдах, магадгүй бүр хувь хүний хувьд гутаан доромжлуулах өдөр ирэх болно гэдгийг хэлье. Энэ үед та нар зоригтой бас найрсаг байх хэрэгтэй.

(Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19).

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилж, хамгаалах нь яагаад ач холбогдолтой гэж бодож байна вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилж, хамгаалсныхаа төлөө хавчлага дарамттай тулгарах үедээ Тэднийг хэрхэн тусална гэж бодож байна вэ?

Та хэдэн хором гарган, ирэх долоо хоногийн турш өөрийн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүүг гэрчилж, хамгаалахыг хэрхэн сонгож болох тухай тунгаан бод.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Үйлc 6:1–6. Өнөөдөр төлөөлөгчдийн материаллаг асуудалд туслахын тулд хэн дуудагддаг вэ?

Их Эзэн Сүмийн материаллаг хэрэгцээг хангахад нь арван хоёрт туслуулахаар долоон зохистой хүнийг дуудсан шиг Их Эзэн өнөөдөр ч гэсэн Сүмийн материаллаг хэрэгцээг хангахад арван хоёрт туслуулахаар Тэргүүлэх бишопын зөвлөлийг дууджээ. Тэргүүлэх бишоп болон түүний хоёр зөвлөх Тэргүүн Зөвлөлийн удирдлага доор Сүмийн цаг зуурын ажил хэргийг гүйцэтгэхээр үйлчилдэг. Мацаг барих нь энэ хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бөгөөд цаг зуурын болон амьдрал тэтгэх тусламжийг дэлхий даяарх ядуучуудад үзүүлдэг. (Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл, newsroom.ChurchofJesusChrist.org дээрх “Presiding Bishopric” сэдвийг үзнэ үү.)

Би хавчлага дарамттай тулгарах уу аль эсвэл итгэл үнэмшлээ хамгаалах ёстой юу?

Шавь байхын адислал ба төлөөс” (ChurchofJesusChrist.org дээрх) видеог 1:01-ээс 2:31 секунд хүртэл үз эсвэл доорх мэдэгдлийг унш.

14:45

Шавь байхын— адислал ба—төлөөс

Жэффри Р.Холланд биднийг хүнд хэцүү үед ч гэсэн сайн мэдээний дагуу итгэлтэй бөгөөд зоригтой амьдрахад урамшуулан дэмжив.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд Христийг гэрчлэхийг хичээхдээ хавчлага дарамтад өртсөн нэгэн хүний жишээг ийн дурджээ.

Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг  2018 оны 1-р сард авсан.

Саяхан нэгэн номлогч эгч надад бичихдээ: “Хамтрагч бид хоёр хотын төв гудамжны сандал дээр нэгэн эрэгтэй үдийн хоолоо идэж байхыг харсан юм. Биднийг дөхөж очих үед тэрээр дээш харан, бидний номлогчийн энгэрийн тэмдгийг олж хараад бидэн рүү муухай харж, үсэрч босоод, гар далайн, намайг цохих гэсэн. Би амжиж зайлсхийсэн боловч тэр өөрийнхөө идэж байсан хоолыг над руу нулимж, биднийг маш муухай үгээр харааж эхэллээ. Бид юу ч хэлэлгүй түүнээс холдов. Би нүүрэн дээрх хоолны үлдэгдлийг арчин цэвэрлэж байхдаа ар дагзанд маань овоорсон төмсний нухаш онохыг мэдэрч билээ. Зарим үед номлогч байх үнэхээр хэцүү, яагаад гэвэл яг тэр үед би тэр жижиг биетэй эрэгтэй дээр очин заамдаж аваад, “УУЧЛААРАЙ” гэж хэлүүлэхийг үнэхээр их хүсэж байсан. Гэвч би тэгээгүй” гэжээ.

Би энэ үнэнч номлогчид хандан; охин минь, та даруу үйлдэл хийснээр Мормоны Номд бошиглогч Иаковын хэлсэнчлэн, “Есүс Христийн үхлийг тунгааж, мөн түүний загалмайг үүрэлцэж бас дэлхийн шившгийг хуваалцсан” [Иаков 1:8] онцгой эрэгтэй, эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэн орлоо гэж хэлсэн.

(Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19).