Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 13


Төгс эзэмших сургаалын давтлага 13

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Гэртээ ширээний ард сууж байгаа залуу эмэгтэй Тэр өмнөө ном дэвтэр, цаас тавьж,  мөн бал барьсан байна.

Судрын хэсгүүдийг хаанаас олохоо мөн тэдгээр нь танд юу зааж байгааг санаж байх нь таныг бусадтай сайн мэдээний үнэнийг хуваалцахад тусална. Таны өнөөдөр сурч мэдсэн зүйл Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын зарим хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах ёстой.

Зураг ашиглан судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Энэ хичээл нь танд төгс эзэмших сургаалын дараах судрын хэсгүүдийг эргэн харж, тэдгээрт заасан үнэнүүд өөр өөр нөхцөл байдалд хэрхэн танд туслах талаар эргэцүүлэн бодоход тусална. Хэрэв та эдгээр судрын хэсэг, тэдгээрийн түлхүүр үг хэллэгийг судар дээрээ хараахан тэмдэглээгүй байвал тэмдэглэх талаар бодож үз.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Судрын эшлэл

1 Коринт 6:19–20

Судрын түлхүүр үг хэллэг

“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.”

Судрын эшлэл

1 Коринт 11:11

Судрын түлхүүр үг хэллэг

“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

Судрын эшлэл

1 Коринт 15:20–22

Судрын түлхүүр үг хэллэг

“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.”

Судрын эшлэл

1 Коринт 15:40–42

Судрын түлхүүр үг хэллэг

Амилалтад гурван төрлийн гялбаа байдаг.

Түлхүүр үг хэллэгийг дүрслэн харуулах

Зураг болон бусад төрлийн үзүүлэн таниулах материал нь бидэнд чухал мэдээллийг санахад тусалдаг. Үзүүлэн таниулах материалыг ашиглах нь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг санахад тань хэрхэн тус болох талаар бод.

  • Дараах бэлгэдлүүд юуг төлөөлж байна вэ?

Ариун сүмийн хар дүрс
Зогсох тэмдгийн дүрс
Хөгжлийн бэрхшээлийн дүрс

Бэлгэдэл, дүрс зураг ашиглан харуулсан төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жишээг харуулав. Дүрс зургуудыг хараад, төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг тодорхойлж чадаж байгаа эсэхээ хар.

Хүн тэнцүү ариун сүм
Авралын төлөвлөгөөний хаант улсыг төлөөлж буй хар зургууд. Нар, сар, одод

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Дараах үйл ажиллагааг гүйцэтгээд, судлах тэмдэглэлдээ оруул.

Тэмдэглэл үйлдэх дөрвөн өөр карт дээр эсвэл жижиг цаасан дээр өмнө нь жагсаасан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээ нэг бүрчлэн хуулан бич. Карт бүрийн ар талд түлхүүр үг хэллэгийг санахад туслах зураг зур. Та өөрийн зургийг зурж эсвэл дүрс зургийн сан, эможи эсвэл гэрэл зураг гэх мэт үзүүлэн таниулах материалыг ашиглаж болно. Энэ үйл ажиллагаа нь чадалтай уран бүтээлч байхыг шаардахгүй. Таны зураг мартагдашгүй байхын зэрэгцээ зохисгүй буюу ариун нандин сэдэвт хөнгөн хуумгай хандсан байх ёсгүй.

Хийж дуусгаад, зургаа судрын түлхүүр үг хэллэгүүдийг давтахдаа ашигла. Боломжтой бол зургаа найздаа эсвэл гэр бүлийнхээ гишүүнд тайлбарла. Аль болох олон түлхүүр үг хэллэг санахыг хичээ.

Судрын түлхүүр үг хэллэгийг амьдралд хэрэгжүүлэх

Дөнгөж сая цээжлэх дадлага хийсэн судрын хэсгүүдээ давтахын тулд дараах шалгалтыг өгөөд, дараах нөхцөл байдалд хамгийн сайн тус болох төгс эзэмших сургаалын судрын хэсгийг тодорхойл.

  1. Нэгэн залуу эмэгтэй “Есүс Христийн ачаар хүн бүр амилна гэхийг би хэн нэгнээс сонсож байсан. Энэ үнэн үү?” гэж асуужээ.

  2. Бид амилуулагдах л юм бол өөрсдийн биед яагаад анхаарал тавих ёстой юм бэ гэж найз тань асуув.

  3. Найз тань гэрлэлт ямар ч ашиггүй гэж боддог.

  4. Нэгэн залуу эрийн өвөө саяхан нас барсан бөгөөд түүнд үхлийн дараах амьдралын талаар асуух зүйл байгаа.