Семинар
Үйлс 8


Үйлс 8

Филип этиоп хүнд заав

Филип (Шинэ Гэрээний дүр) нэгэн Етиоп хүнд тэргэнд сууж явахдаа түүнд сайн мэдээ зааж байна. Өөр нэг хүн морин тэргийг жолоодож байгаагаар дүрслэгдсэн байна.  Тэдний яваа замын хажууд гол эсвэл нуур байгааг олж харж болохоор байна. Судрын эшлэл: Үйлс 8:26-39

Филип бол Их Эзэний зарлигаар цөл рүү явсан эрч хүчтэй, үнэнч номлогч байв. Сүнс Филипийг тэргэндээ суугаад судар уншиж байсан этиоп хүн рүү чиглүүлэв. Филипийг түүнээс уншиж байгаа зүйлээ ойлгож байна уу гэж асуухад, тэр “Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ?” (Үйлс 8:31). Филип судар ойлгодог, сударт дуртай нэгэн байсан учраас этиоп хүнд Есүс Христийн тухай зааснаараа түүнийг итгэж, баптисм хүртэхэд хүргэсэн. Та Үйлс 8:26–40-ийг судлахдаа, Есүс Христэд итгэж, Түүн дээр ирэхэд нь бусдад туслахын тулд судруудыг хэрхэн ашиглаж болох талаар эргэцүүл.

Зөв багаж хэрэгслийг ашиглах

Зөв багажийг ашиглах нь эд юмсыг илүү хурдан, хялбархан засаж, босгоход тусална. Зөв багажгүйгээр эд юмсыг засаж, босгох хэр хэцүү байж болохыг төсөөл. Дараах багажууд юунд хэрэглэгддэг болохыг бодож ол.

Алх
Хөрөө
Эрэг чангалах түлхүүр
  • Эдгээр багаж хэрэгсэл хэзээ хэрэг болдог вэ?

  • Би тэдгээрийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох вэ?

Үүнтэй адил бид бас Аврагчийг дагаж, Түүний сайн мэдээний дагуу амьдрах хүслээ хурцалж, бас засаж залруулахын тулд зарим арга хэрэгсэл, ур чадварыг ашиглаж болно.

  • Сайн мэдээнд өсөж хөгжихөд тань тусалсан ямар сүнслэг багаж хэрэгсэл буюу зааварчилгаа, ур чадвар байдаг вэ?

  • Та өөр хэн нэгнийг Аврагчид ирэхэд урихын тулд тэдгээрийг хэрхэн ашиглаж болох вэ?

Эдгээр арга хэрэгслийн нэг нь судрыг ойлгож, тэдгээрийг ашиглах бидний чадвар юм. Энэ нь ялангуяа Есүс Христийн тухай зааж, гэрчлэхэд хэрэгтэй. Бусдыг Есүс Христэд ирэхэд урихад судрыг ашиглах нь танд хэр амар байдаг талаар хэдэн хором тунгаан бод. Энэ хичээлийг судлахдаа, бусдыг Аврагчид авчрахад судруудыг хэрхэн илүү сайн ашиглаж болохыг мэдэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж авахыг эрэлхийл.

Филип цөл рүү дуудагдав

Төлөөлөгчдийн тохинуулалд дуудагдсан долоон эрийн нэг болох Филипт тохиолдсон зарим үйл явдлыг Үйлс 8-д цэдэглэсэн байдаг (Үйлс 6:3–6-г үзнэ үү). Иерусалимд өсөн нэмэгдэж буй дарамт хавчлагаас зугтахын тулд Филип сайн мэдээг үргэлжлүүлэн хуваалцахаар Самари руу явжээ. Санваараар дамжуулан тэрээр гайхамшгуудыг үйлдэж, олон хүнийг эдгээж, “тэдэнд Христийг тунхаглав” (Үйлс 8:5–8-ыг үзнэ үү). Дараах түүхийг судлахдаа та Их Эзэнээс гэнэт хүлээн авсан даалгавраа амжилттай биелүүлэхийн тулд Филипийн ашигласан багаж хэрэгслүүдийг олж мэд.

Үйлс 8:26–39-ийг уншаад, энэ түүхэд дүрсэлсэн үйл явдлыг төсөөлөн бод. Өөрт утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг та тэмдэглэж болно. (Тайган хүн гэдэг нь итгэлтэй зарц, Исаиас гэдэг нь бошиглогч Исаиагийн грек нэр болохыг анхаар.)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Их Эзэн ямар арга замаар Филипийг удирдан чиглүүлсэн бэ? Бидний хувьд бусдыг Их Эзэнд ирэхэд нь туслахыг хичээхдээ Түүний өдөөлтийг дагах нь яагаад чухал вэ?

  • Филип этиоп хүнд Есүс Христийн тухай заахын тулд судрын мэдлэгээ хэрхэн ашиглаж чадсан бэ?

  • Энэ түүх дээрх ямар сургамж танд онцгой санагдаж байна вэ?

Энэ түүх дээрх олон үнэнээс та Бид судруудыг ойлгож мөн тэдгээрийг ашиглан Аврагчийн тухай зааснаар Түүнд ирэхэд нь бусдад тусалж чадна гэсэн зарчмыг тодорхойлсон байж болох юм.

Есүс Христийн тухай заахын тулд судруудыг ашиглах

Уншиж байгаа судар нь бошиглогч Исаиагийн тухай юу эсвэл “өөр хэн нэгний тухай” юу хэмээн этиоп хүнийг асуухад, Филипийн судрын мэдлэг нь нэн даруй “тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өг[өх]” (Үйлс 8:34–35) боломж олгосныг анхаар.

Этиоп хүний уншсан судрын хэсэг бол бидний Аврагч Есүс Христийн тухай гайхамшигт бошиглол байсан бөгөөд үүнийг Исаиа 53-аас олж болно. Та Үйлс 8:32–33-ыг Исаиа 53:7–8-тай холбогдох эшлэл болгон авч эсвэл тэдгээрийг холбож болно.

Та Филипийн оронд өөрийгөө тавиад, Есүс Христийн талаар найзтайгаа гэрчлэлээ хуваалцах боломж олдлоо гэж төсөөл. Исаиа 53:3–9-ийг уншаад, уншиж байхдаа Аврагчийн талаарх бодол санаа, мэдрэмждээ анхаарлаа хандуул.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Судрын энэ хэсгээс та найзыгаа Есүс Христийн тухай юуг мэдэж, мэдэрч эсвэл ойлгоосой гэж хүсэх байсан бэ? Яагаад?

  • Та Есүс Христийн талаар мэддэг эсвэл мэдэрдэг зүйлээ ашиглан найзыгаа хэрхэн Түүнийг илүү сайн дагахад урамшуулж болох вэ?

Бэлтгэлээр дамжин хүчирхэгжүүлсэн нь

Филипийн гаргасан хүчин чармайлтын ачаар этиоп хүн хөрвөгдөж, баптисм хүртсэн (Үйлс 8:36–38-ыг үзнэ үү). Бид ч гэсэн Филипийн адил бусдад Есүс Христтэй адил болж, Түүнийг дагах урам зориг өгч, тэднийг урамшуулан дэмжих боломжтой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс бидний хувийн бэлтгэл бусдад Бурхан руу ойртох урам зориг өгөхөд тусална хэмээн заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын албан ёсны хөрөг.

Бид Есүс Христийн сайн мэдээнээс чин зүрхнээсээ, тууштай, үнэн сэтгэлээсээ суралцахыг эрэлхийлж, үүнийг үнэн зорилготой мөн Сүнсний нөлөөгөөр заавал заасан зүйлс маань хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, Бурханы үнэний дагуу амьдрах хүсэлтэй болгож чадна.

(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 3. Судлах тэмдэглэлдээ дараах хоёр багц асуултын аль нэгд хариулж бич:

  • Христ рүү ирэхэд нь бусдад туслахад таныг бэлтгэх ямар өөрчлөлтийг та өөрийн хувиараа судраас судлах үйл явцад оруулж болох вэ? Энэ өөрчлөлт нь судрыг ашиглаж чадна гэсэн итгэлийг тань ямар арга замаар хүчирхэгжүүлэх вэ?

  • Өнөөдрийн судар судлах үйл явцын аль хэсэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход тусалсан бэ? Яагаад судрын тэр хэсэг бусад хэсгээс илүү гүн гүнзгий нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Үйлс 8:27. Тайган хүн гэж хэн бэ?

Тайган гэдэг нь засуулсан эрэгтэй хүмүүс бөгөөд тэд эртний Ойрх Дорнод, Дундад Азийн олон улс оронд зарц боолоор үйлчилдэг байв. Тэд цэрэг, хааны татвар эмсийн хамгаалагч гэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг байсан төдийгүй ихэвчлэн хааны ордонд итгэл хүлээлгэсэн алба хашдаг байжээ. Үйлс 8:26–39 дэх этиоп тайган эр Этоипын хааны ордны эрдэнэсийн санг хариуцан хамгаалдаг байв. (Bible Dictionary, “Eunuch”-ийг үзнэ үү.)

Итгэлтэй суралцагч Сүнсээр өдөөгдсөн багш болж чадна

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын албан ёсны хөрөг.

Чухамдаа сайн мэдээний суралцахуй, заахуйн хүрээнд, заримдаа яг энэ этиоп хүн шиг бидэнд итгэлтэй бөгөөд Сүнсээр өдөөгдсөн багшийн тусламж хэрэгтэй болдог ба заримдаа Филип шиг бид бусдад зааж, хүчирхэгжүүлж, хөрвөгдөхөд нь туслах хэрэгтэй байдаг.

(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)