Үйлс 8:1–3; 9:1–20
“Та надаар юу хийлгэмээр байна вэ?”
“Сүмийн эсрэг хүчтэй хавчлага” (Үйлс 8:1) өрнөж байх үед, Саул айлаас айлд орж, Есүс Христэд итгэдэг хүмүүсийг баривчлан шоронд хорьж байлаа (Үйлс 8:3-ыг үзнэ үү). Саулыг гэгээнтнүүдийг үргэлжлүүлэн хяхаж хавчихаар Дамаск руу явах замд Есүс Христ Өөрийгөө түүнд илчлэв (Үйлс 9:3–5-ыг үзнэ үү). Ихэд гайхсан Саул Их Эзэнээс “Та надаар юу хийлгэмээр байна вэ?” гэж асуужээ. (Үйлс 9:6). Энэ хичээл нь Их Эзэн таныг илүү сайн хүн болж өөрчлөгдөхөд туслахын тулд юу хийдэг талаар тунгаан бодоход мөн танаас юу хүсэн хүлээж байгааг олж мэдэхийг эрэлхийлэхэд туслах зорилготой.
Чиглэлээ өөрчлөх
Шалан дээр бөөрөнхий чулуу эсвэл бөмбөг өнхрүүл. Хурд ба чиглэлийг нь ажигла.
-
Юу бөөрөнхий чулуу эсвэл бөмбөгийг чиглэлээ өөрчлөхөд хүргэдэг вэ?
-
Өнхөрч буй эд зүйлийг хүнтэй харьцуулбал, тэдэнд илүү сайн хүн болон өөрчлөгдөж, амьдралынхаа зүг чигийг өөрчлөх ямар ямар шалтгаан байж болох вэ? Өөрчлөгдөхгүй байх ямар ямар шалтгаан байж болох вэ?
Өөрийнхөө амьдралын чиглэлийн талаар бод. Та ямар арга замаар Бурханы хайр, сайшаалыг мэдэрдэг вэ? Их Эзэн таныг амьдралынхаа аливаа чиглэлийг өөрчлөхөд урьж байна уу? Энэ хичээлийг судлахдаа эдгээр асуултад илчлэл эрэлхийл.
“Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ?”
Их Эзэн Саул гэх эрд амьдралаа өөрчлөхөд нь тусалсан. Эхэндээ Саул “чуулганыг тарамдуулж байсан” (Үйлс 8:3) фарисай хүн байжээ. Тэрээр шавь болох Стефаныг алахыг зөвшөөрсөн (Үйлс 7:58; 8:1; 22:20-ийг үзнэ үү) бөгөөд “[Эзэнд] итгэгчдийг синагог бүрд жанчиж, шоронд хийж байжээ” (Үйлс 22:19).
ChurchofJesusChrist.org дээрээс “The Road to Damascus” (5:21) видеог үзэж болно.
Тэмдэглэлдээ бичсэн зүйл дээрээ үндэслэн та энэ түүхээс сурч мэдсэн үнэн эсвэл сургамжийнхаа талаар бод.
Их Эзэн биднийг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг
Амьдралд нь үзүүлсэн Есүс Христийн нөлөөний ачаар өөрчлөгдсөн өөрийн таних нэг хүний талаар хэдэн хором бод.
-
Есүс Христ хэрхэн энэ хүнд өөрчлөгдөхөд нь нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
Өөрчлөгдсөн хэн нэгний жишээг үзэхийн тулд “His Grace: Change Is Possible through Christ” (3:29) видеог үзээд, Их Эзэн Кэнни гэх эрд амьдралынхаа зам мөрийг өөрчлөхөд нь хэрхэн тусалсныг олж мэд. Энэ видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.
Паул гэх латин нэрээрээ олонд танигдсан Саулын хувьд (Үйлс 13:9-ийг үзнэ үү), Их Эзэний замыг дагасан явдал амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн билээ. Паул Христэд итгэгчдийг хяхаж хавчихаа больж, оронд нь Есүс Христийн хүчирхэг шавь болсон. Паул номлогчийн хувиар олон улс үндэстнээр аялж, гэгээнтнүүдэд урам зориг өгч, сургамжтай захидлууд бичжээ. Эдгээр захидлын арван дөрөв нь Шинэ Гэрээнд орсон байдаг (Судруудын удирдамж, “Paul,” scriptures.ChurchofJesusChrist.org, эсвэл Bible Dictionary, “ Paul ”-ыг үзнэ үү). Есүс Христийг дагах болсон Паулын шийдвэр өнөөдөр ч гэсэн тоо томшгүй олон хүнийг адисалсаар байна.
Энэхүү мэдээллийн хүснэгт нь Паулын амьдралын зарим чухал үйл явдал болон номлолын аяллыг харуулах болно. Үүнийг үе үе харж, дараа нь Паулд тохиолдсон үйл явдал болон түүний бичвэрүүдийг судлах нь тустай байж болох юм.
Түүнчлэн Их Эзэн бидний талаар мэддэг бөгөөд биднийг амьдралаа өөрчлөхөд урьдаг. Эдгээр нь томоохон өөрчлөлт байж болох ч мөн багахан өөрчлөлт ч байж болно.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Үйлс 9:5. “Жад руу үсчих” гэдэг нь ямар утгатай вэ?
Амьтдыг урагш алхуулах зорилгоор ихэвчлэн хурц үзүүртэй жад эсвэл саваагаар хатгадаг. Урагш алхахын оронд өшиглөн эсэргүүцсэнээр амьтад өөрсдөө илүү хохирдог. Энэ зүйрлэлийг ашиглан Их Эзэн Түүний эсрэг тэмцэх нь хүнд өөрт нь илүү их зовлон авчирна гэдгийг олж харахад Саулд тусалсан.
Их Эзэн надаас яаж өөрчлөгдөөсэй хэмээн хүсэж байж болох вэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Бэки Крэйвэн эгч ийн заасан.
Энэ нь бодол санаа, дадал хэвшил эсвэл бидний зорьж буй чиглэлийн өөрчлөлт байж болно. Их Эзэн бидний төлөөх хязгааргүй төлөөснийхөө хариуд биднээс зүрх сэтгэлээ өөрчлөхийг хүсдэг. Түүний биднээс хүсдэг өөрчлөлт нь Түүний төлөө бус зөвхөн бидний сайн сайхны төлөө юм.
(Бэки Крэйвэн, “Хариултыг өөртөө үлдээ,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64–66)
Би өөрийн сонголт мөн амьдралынхаа чиглэлийн талаар юу ойлгох ёстой вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Та нарын хаана байсан, одоо хаана байгаа, хаашаа явах хүсэлтэй байгаа чинь Бурханд тийм ч чухал биш юм.
(Jeffrey R. Holland, “The Best is Yet to Be,” Ensign, Jan. 2010, 27)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.
Бид нүгэл үйлдсэн л бол, замаа өөрчлөхөд нэгэнт оройтож, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил “буцах гарцгүй” болсон гэж бодоосой хэмээн Сатан хүсдэг.
Христ биднийг аврахаар ирсэн билээ. Хэрэв бид буруу замаар орсон бол нүгэл бол эргэх гарцгүй цэг биш гэдэг итгэлийг Есүс Христийн Цагаатгал бидэнд өгч чадна. …
Есүс Христийн Цагаатгалын бэлэг биднийг бүх цаг үед, бүх газарт наманчлалын болон уучлалын адислалуудаар хангаж байдаг. Энэ бэлгийн улмаас, нүгэл хилэнцийн аюултай замаас эсэн мэнд эргэх боломж бид бүгдэд байдаг.
(Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Liahona, May 2007, 99, 101)