Семинар
Төгс эзэмших сургаал: Лук 22:19–20


Төгс эзэмших сургаал: Лук 22:19–20

“Намайг дурсаж үүнийг үйлд”

Sacrament trays with bread and water.

Та Матай 26:26–30-ийг судлахдаа, Сүүлчийн зоогийн үеэр шавь нартаа ариун ёслолыг танилцуулж буй Аврагчийн талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд ариун ёслолын сургаалыг илүү сайн эзэмших боломжийг олгох болно. Та сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлж, төгс эзэмших сургаалын хэсэг болох Лук 22:19–20-д зориулсан эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх замаар үүнийг гүйцэтгэх болно.

Цээжлэх ба тайлбарлах

Есүс Христийн талаар эсвэл зохион байгуулалттай шашны талаар юу ч мэддэггүй найзаа сүмд авчирсан гэж төсөөл. Ариун ёслолын цуглааны дараа, тэр “Талх, усыг хүн бүрд дамжуулахын зорилго юу байсан бэ?” гэж асуужээ.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.

  • Та ариун ёслолыг найздаа хэрхэн тайлбарлах байсан бэ?

Аврагч шавь нартайгаа Сүүлчийн оройн зоог барих үедээ ариун ёслолыг үндэслэсэн ( Матай 26:26–30 ; Марк 14:22–25 ; Лук 22:17–20 -ийг үзнэ үү). Лук 22:19–20 дээрх төгс эзэмших сургаалын судрын хэсгийг унш.

Судлах тэмдэглэл дээрээ харандаагаар дараах судрын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг бүдэгхэн бич. Үүнд: “ Лук 22:19–20 : ‘Намайг дурсаж’” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигдав.

Энэ судрын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг чангаар давтан унш. Дараа нь хоёр үг эсвэл тоог арилгаад, судрын эшлэл, үг хэллэгийг дахин давтан хэлэх дадлага хий. Бүх үг болон тоонуудыг арилах хүртэл үгс эсвэл тоонуудыг арилгаад, судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийг цээжээр уншиж, энэхүү загварыг дахин давтан гүйцэтгэ. Дараа нь энэхүү судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгээс цээжээр хэлж чадах хэмжээгээрээ аль болох олныг бич.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг товчхон дахин давт (Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал [2022], “Сүнслэг мэдлэг олж авах нь”). Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмын нэгийг сонгоод, түүнийг төлөөлөх энгийн нэг бэлгэдэл эсвэл зураг зур.

Одоо дараах жишээг уншиж, дагалдан гарах асуултуудад хариулах замаар Лук 22:19–20 дээр заасан номлолыг мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах дадлага хий.

Жуди 15 настай бөгөөд бүх амьдралынхаа туршид Сүмийн гишүүн байж, Сүмийн цуглаанд тогтмол оролцдог байжээ. Тэр өөрт нь сайн үлгэр жишээ үзүүлдэг ээж, эмээ хоёртойгоо хамт амьдардаг. Өнгөрсөн ням гарагт Жудид сүмийн цуглаанд үг хэлсэн хүний ярьсан сэдэв маш сонирхолтой санагдсан байна. Үг хэлэгч бүр ариун ёслолоос хүртэх тухай мөн энэ нь тэдний амьдралд Аврагчийн нөлөөг ихэсгэхэд хэрхэн тусалсан талаарх хүчирхэг бөгөөд чин сэтгэлийн хувийн туршлагаа хуваалцжээ. Энэ нь түүнийг өөрт нь яагаад ийм ижил төстэй туршлагууд байхгүй байгаа талаар тунгаан бодоход хүргэв. Тэр ариун ёслолын үеэр утсаараа оролдох юм уу бусдын хийж буй зүйлсэд анхаарал нь сарниж эсвэл хурдхан шиг гэртээ очоод унтах юмсан гэж боддог болохоо ухаарсан байна.

  • Танд хэзээ нэгэн цагт ийм мэдрэмж төрж байсан уу?

  • Хүмүүс яагаад заримдаа ингэж боддог гэж та бодож байна вэ?

Судлах тэмдэглэл дээрээ сүнслэг мэдлэг олж авах дараах гурван зарчим тус бүрд зориулж гарчиг үүсгэ. Үүнд: (1) итгэлээр үйлдэх, (2) утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь авч үзэх, (3) илүү гүн гүнзгий ойлголтыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан эрэлхийлэх.

Гарчиг бүрийн доор сүнслэг мэдлэг олж авах зарчим Жудид энэхүү нөхцөл байдалд хэрхэн тусалж болох тодорхой аргуудыг бич. Жишээлбэл, та түүний итгэлээр үйлдэж болох аргуудын талаар санал болгож, мөнхийн талаас нь авч үзэх нь түүний нөхцөл байдалд хэрхэн тус болох тухай хуваалцаж, удирдамж, чиглэл авахын тулд түүний ашиглах боломжтой тэнгэрээс томилогдсон зарим эх сурвалжийн талаар санал болгож болох юм.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.

  • Та Жудид асуудлуудаа шийдвэрлэхийн тулд юу хийж эхлэхийг зөвлөх байсан бэ?

  • Та Жудид туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим тус бүрийг хэрхэн ашиглах байсан бэ?

Хэрэв эдгээр сүнслэг мэдлэг олж авах зарчмыг хэрэгжүүлэхэд танд тусламж хэрэгтэй бол дараах асуултуудыг авч үз.

Итгэлээр үйлдэх

  • Та ариун ёслолоос хүртэх илүү сайн туршлага олж авахад нь туслах ямар зөвлөгөөг Жудид өгөх вэ?

  • Эдгээр өөрчлөлтийг хийхэд түүнд юу саад болж болох вэ? Тэр эдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулж чадах вэ?

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та тулгарсан нөхцөл байдлаа мөнхийн талаас нь харахад Жудид туслахын тулд түүнд ямар асуултууд тавьж болох вэ? Та яагаад эдгээр асуултыг сонгосон бэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Жудид тусалж болох юуг Лук 22 болон бусад судар дээр эсвэл Сүмийн удирдагчид заасан байдаг вэ?

  • Жуди ариун ёслолоос хүртэх туршлагаа сайжруулахын тулд өөр хаана тусламж авахаар хандаж болох вэ?