Maтай 26:1–25
“Би биш биз дээ, Эзэн!”
Алгасал баярын найрын ө мнө Мариа Аврагчийг их үнэтэй тосоор тосолсон ба Иудас Есүсийг алахаар ахлах тахилч, бичээч нартай хуйвалдсан байв. Алгасал баярын найрын үеэр Есүс хүмүүсийг Өөрөөс нь урвах болно гэдгийг зарлажээ. Төлөөлөгчид нь хэн түүнээс урвахыг асууж, “Би биш биз дээ, Эзэн!” гэж асууцгаасан байна. Энэ хичээл танд амьдралаа эргэн харж, сайжруулах ёстой зүйлсээ тодорхойлохын тулд судрууд дээрх Аврагчийн үгсийг ашиглахад туслах болно.
Би өөрсдийнхөө үнэлдэг зүйлсэд хэрхэн ханддаг вэ?
Танд маш чухал хэн нэгэн хүний талаар бод.
-
Яагаад энэ хүн танд ийм чухал вэ?
-
Та энэ хүн танд чухал болохыг үйлдлээрээ хэрхэн харуулдаг вэ?
Хичээлийн энэ хэсэгт та зарим хүн Аврагчийг хэр их хайрлаж, бишрэн шүтдэг болохоо үйлдлээрээ хэрхэн харуулсан талаар судлах болно. Судлах зуураа, Аврагч таны хувьд хэр чухал, бүр амин чухал бөгөөд Түүнд хайраа харуулахын тулд юу хийж чадах талаараа бодож үз.Есүс Өөрийн сүүлчийн Алгасал баярын зоогт төлөөлөгчдөө цуглуулахаасаа хэдхэн хоногийн өмнө дагагчдынхаа заримтай нь хамт байхын тулд Бетан руу явжээ ( Матай 26:6 ; Иохан 12:1 -ийг үзнэ үү).
Аврагчийг Бетанд байх үед Мариа Түүний төлөө юу хийсэн талаар олж мэдэхийн тулд Иохан 12:3–8 -ыг унш.
-
Мариа уг үйлдлээрээ Аврагчийг хэр их хайрлаж, бишрэн шүтдэг болохоо хэрхэн илэрхийлсэн бэ?
-
Та энэ түүхээс Аврагчийн тухай юу мэдэж авсан бэ?
-
Аврагчийн талаарх эдгээр үнэнийг эргэцүүлэн бодсоны дараа танд ямар бодол эсвэл мэдрэмж төрсөн бэ?
Матай 26:3–5 дээрээс бид ахлах тахилч нар Есүсийг хэрхэн алах талаар нэг нэгэнтэйгээ зөвлөлдсөнийг олж мэдсэн. Матай 26:14–16 -г уншаад, Мариа Бетанд Есүсийг тосолсны дараахан юу болсон болохыг олж мэд.
Иудас гучин мөнгөн шекелийн төлөө Есүсээс урвасан нь Хуучин Гэрээний бошиглогч Зехариагийн бошиглолыг гүйцэлдүүлсэн болохыг мэдэж байх нь сонирхолтой байж болно ( Зехариа 11:12 -ыг үзнэ үү). Түүнчлэн Мосегийн хуулийн дагуу гучин мөнгөн шекел нь боолын үхэлд эзэнд нь нөхөн төлбөр төлөхөд ашиглагддаг үнэ байсан байна ( Гэтлэл 21:32-ыг үзнэ үү).
-
Та Мариагийн үйлдлийг Иудасын үйлдэлтэй харьцуулснаар юуг мэдэж авч байна вэ?
Өнөөг хүртэлх долоо хоногоо үнэлж дүгнэхэд нэг хором зарцуул.
-
Танд Аврагчид хайраа харуулах ямар боломж олдсон бэ?
-
Танд илүү сайныг хийж чадсансан бол гэж бодож байсан үе байгаа юу?
-
Та Түүнд хайраа илүү бүрэн дүүрэн харуулахын тулд ирээдүйд юуг өөрөөр хийж болох вэ?
Есүсийн үгс бидний хувьд хэрхэн хэрэгждэг болохыг бодож үзэх
Мариа Түүнийг тосолсноос хэдхэн хоногийн дараа, Есүс Сүүлчийн зоог гэж мөн нэрлэгддэг Алгасал баярын зоогт төлөөлөгчидтэйгөө хамт оролцжээ. Матай 26:20–21 -ийг уншаад, Аврагч энэ зоогийн үеэр юу гэж зарласныг олж мэд.
-
Хэрэв та төлөөлөгчдийн нэг байсан бол тэр мөчид юу гэж бодох байсан бэ?
Матай 26:22 -ыг уншаад, Аврагч хэрхэн хариулсан тухай олж мэд.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч байсан Дийтр Ф.Угдорф төлөөлөгчдийн хариултаас бидний олж мэдэж болох сургаалуудын нэгийг хуваалцжээ.
Шавь нар нь [Есүсийн] хэлсэн зүйлс үнэн эсэхэд эргэлзсэнгүй. Мөн тэд эргэн тойрноо харж, хэн нэгэн рүү заан, “Энэ хүн үү?” гэж асуусангүй.
Оронд нь “тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс Би биш биз дээ, Эзэн!’ гэж асууж байлаа” [ Матай 26:22 ; тодотгол нэмэгдсэн].
Бид яах байсан бол? … Бид эргэн тойрныхоо хүмүүсийг харж “Тэр Дорж ахын талаар л ярьж байгаа байх. Би түүний талаар ер нь их эргэлздэг” эсвэл “Бат ах энд байгаа нь сайн хэрэг, тэр л үүнийг их сонсох хэрэгтэй байгаа юм даа’ гэж бодох болов уу? Аль эсвэл эртний шавь нар шиг дотоод сэтгэл рүүгээ өнгийж, “Би биш биз дээ, Эзэн!” хэмээн зүрх сэтгэлийг нэвтлэх асуултыг өөрсдөдөө тавих болов уу?
“Би биш биз дээ, Эзэн!” хэмээх энгийн энэ үгсэд мэргэн ухааны оршил, хувийн хөрвөлт, эргэшгүй өөрчлөлтийн замнал оршдог.
(Дийтр Ф. Угдорф, “Би биш биз дээ, Эзэн минь?,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67)
Бидний энэхүү мэдэгдэл мөн төлөөлөгчдийн жишээнээс суралцаж болох нэг үнэн бол Аврагчийн үгсийн дагуу өөрсдийн амьдралыг шинжихэд суралцах нь хувийн хөрвөлтөд төдийгүй эргэшгүй өөрчлөлтийн замналд маань тусална гэсэн үнэн юм.
-
Түүний үгс өөр хэн нэгэнд зориулагдсан гэж бодохоос илүүтэй Их Эзэний үгс бидний хувьд хэрхэн хэрэгждэг талаар өөрсдөөсөө асуух нь бидэнд яагаад чухал вэ?
-
“Би биш биз дээ, Эзэн!” гэж асууж болзошгүй ямар нөхцөл байдал таны амьдралд байна вэ?
-
Таныг “Би биш биз дээ, Эзэн!” гэж асуухад уриалж болох, Есүс Христийн талаар юуг та мэддэг вэ?
Ерөнхийлөгч Угдорф бидэнд өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд шинжихэд туслах эх сурвалжуудын хоёр жишээг хуваалцсан.
Өөрсдийгөө бодитоор нь шинжихэд ариун судрууд болон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс сайн толь болж чадна гэж би санал болгомоор байна.
Эртний болоод өнөө үеийн бошиглогчдын үгсийг уншиж мөн сонсохдоо өөр хэн нэгэнд эдгээр үг хэрхэн туслах тухай бус, харин “Би биш биз дээ, Эзэн!” хэмээх энгийн асуултыг өөрсдөдөө тавиарай.
(Дийтр Ф. Угдорф, “Би биш биз дээ, Эзэн минь?,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69)
Та судруудыг эсвэл Ерөнхий чуулганы сургаалуудыг амьдралдаа хэр их ашиглахаар оролддог болохоо эргэцүүлэн бодоход нэг хором зарцуул. Их Эзэний үгсийг өөрийн амьдралд хамааруулах хүчин чармайлтынхаа үр дүнд олж авсан адислалуудынхаа талаар бодож үз.
Их Эзэний үгсийг амьдралдаа хэрэгжүүлэх дадлага хийх
Дараах төгс эзэмших сургаалын хэсгүүдээс дор хаяж гурвыг судал. Суралцах зуураа, эдгээр хэсэг дэх Их Эзэний үгс таны хувьд хэрхэн хэрэгжиж буйг тодорхойлохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Та энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгож, Ерөнхий чуулганы хамгийн сүүлийн үеийн нэг үгийг судлахыг хүсэж магадгүй.
1. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.
-
Та өөрийнхөө одоогийн амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлж болох ямар сургаалыг олж мэдсэн бэ?
-
Та эдгээр сургаалыг амьдралдаа хэрэгжүүлснээр ямар адислал хүлээн авах боломжтой гэж бодож байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Мариа яагаад Есүсийг тосолсон бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э. Талмэйж (1862-1933) ийнхүү мэдэгдсэн.
Зочны тэргүүнийг ердийн тосоор тослох нь түүнд хүндэтгэл үзүүлсний илэрхийлэл байв. Мөн хөлийг нь тослох нь ер бусын ямар нэг үйл явдлын дохио болдог байв. Гэвч тэргүүн болон хөлийг цэвэр нардын тосоор ийм их хэмжээгээр тослох нь бүр хаадад ч гэсэн ховор үзүүлдэг хүндэтгэлийн зан үйл байжээ. Мариагийн үйлдэл бол гүн хүндэтгэлийн илэрхийлэл, жинхэнэ зүрх сэтгэлийн шүтлэг бишрэл, хайрын илрэл байлаа.
(James E. Talmage, Jesus the Christ[1916], 512)
Бид хувь хүний хувьд өсөж дэвших хэрэгцээ шаардлагаа танин мэдэхийн хажуугаар өөрийгөө хэт их шүүмжлэхээс хэрхэн зайлсхийх боломжтой вэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Д. Крэйг эгч дараах ойлголтыг хуваалцсан байна.
Бид амжилтад хүрч чадахгүй эсвэл үйлдэхийг хүсэхгүй байх мэдрэмжийг төрүүлдэг цөхрөл, шантрал бүхий Сатаны худал хуурмагийг таньж мэдэн, үүнээс зайлсхийх явцдаа биднийг илүү дээгүүр түвшний арга замд уриалдаг бурханлаг байдалдаа сэтгэл дундуур байх мэдрэмжийг таатай хүлээн авдаг байх хэрэгтэй. Энэ нь Сатаны үсэрч орох хүслэн болсон эрхэм орон зай юм. Бид Бурханыг мөн Түүний амар амгалан, ач ивээлийг эрэлхийлэхэд хөтөлдөг тэрхүү илүү дээгүүр түвшний замаар алхахыг сонгож болно эсвэл бид хэзээ ч хангалттай сайн, хангалттай баян, хангалттай ухаантай, хангалттай үзэсгэлэнтэй байж чадахгүй, юунд ч хангалттай болж чадахгүй гэсэн захиасаар биднийг хайр найргүй булдаг Сатаныг сонсохыг сонгож болно. Сэтгэл дундуур байх байдал маань биднийг хүчирхэгжүүлнэ эсвэл доройтуулна.
(Мишэлл Д. Крэйг, “Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь,” Ensign эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125)