Төгс эзэмших сургаал: Матай 11:28–30
“Над дээр ир. Би та нарыг амраая”
Хэрэв биднийг Өөр дээр нь ирэх юм бол ачааг маань хөнгөлж, амраана хэмээн Есүс Христ заасан. Энэ хичээл нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өөрийн амьдрал дахь туршлагатай төстэй жишээн дээр авч хэрэгжүүлснээр энэ сургаалын талаарх ойлголтоо тайлбарлах боломжийг танд олгох болно.
Цээжлэх ба тайлбарлах
Үг болгоны эхний үсгийг ашиглан Матай 11:28–30-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хий.
“Матай __:28–__: Зүдэж зүтгэгсэд х___ х__ ачаа үүрсэн бүгд ээ, Н__ д___ ир. Би т__ н___ а___.”
Түүнчлэн судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань Doctrinal Mastery аппликэйшн тусална.
Үнэнийг тайлбарлах
Буулга гэж юу болохыг эргэн сана (дараах зургийг үзнэ үү). Матай 11:28–30-ийг уншаад, Аврагчийн заасан үнэнүүдийг олж мэд.
Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2020)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт. Дараа нь дараах өгүүлбэр тус бүрийг сүнслэг мэдлэг олж авах зөв зарчимтай тааруул.
(Зөв хариултыг хичээлийн төгсгөлд байгаа Шалгалтын хариултын түлхүүр хэсгээс үзнэ үү.)
-
Найдваргүй эх сурвалжийг таньж мэдэн, зайлсхийж сурах нь биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг эрэлхийлэгчдээс хамгаална.
-
Бид ойлголтоо хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэхээр эрэлхийлж байхдаа Есүс Христ, Түүний сайн мэдээний Сэргээлт болон томилогдсон бошиглогчдынх нь сургаалын талаар аль хэдийн бий болсон гэрчлэл дээрээ тулгуурлах нь зүйтэй.
-
Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг.
-
Итгэлээр үйлдэх
-
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
Жишээ
Сүнслэг мэдлэг олж авах
Тухайн жишээн дээрх хүнд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглаж болохоо бод. Өөрт тань туслах дараах асуултуудад хариул.
Итгэлээр үйлдэх
-
Та зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд итгэж, Түүнд хандахын тулд юу хийсэн бэ?
-
Өмнө нь Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр авсан ямар сургамж энэ нөхцөл байдалд тань тусалж болох вэ? Яаж?
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Чухам юу Есүс Христийг ачаа дарамтыг хөнгөлөхөд туслах чадвартай болгодог талаар та юу мэдэх вэ?
-
Амьдрал дахь ачаа дарамт, зовлон бэрхшээлийг даван туулах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөний нэг чухал хэсэг байдаг вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Матай 11:28–30 дахь сургаалыг ойлгож мэдэх нь энэхүү ачаа дарамт эсвэл зовлон бэрхшээлийг даван туулахад хэрхэн туслах вэ?
-
Үүнд тус болж болох өөр ямар судар эсвэл бошиглогчийн мэдэгдэл байгаа вэ? Хэрхэн?
Ачаа дарамтыг хөнгөлөх
-
Сүнслэг мэдлэг олж авах аль зарчим энэ жишээнд хариулахад танд хамгийн их тусалсан гэж та бодож байна вэ? Яагаад?
Шалгалтын хариултын түлхүүр: 1. В; 2. A; 3. Б