Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 9


Төгс эзэмших сургаалын давтлага 9

Үнэнүүдийг ойлгож, тайлбарлах дадлага

Two young men are talking to each other. They are seated outside.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаарх чухал үнэнүүдийг агуулдаг. Энэ хичээл танд эдгээр үнэний талаар илүү их ойлголт олж авч, тэдгээрийг бусдад тайлбарлах дадлага хийхэд тусална.

Ур чадвараа хөгжүүлэх

  • Таны үнэхээр сайн хийж чаддаг зүйл юу вэ?

  • Та хэрхэн үүнийг сайн хийдэг болсон бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И. Стивэнсон ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар ярьжээ.

Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Хэн нэгний хувьд, ямар нэг зүйлд үнэхээр сайн байхын тулд төрөлх авьяасаас гадна чанд сахилга бат, золиос, олон цагийн нөр их бэлтгэл сургуулилт хэрэгтэй.

(Гари И. Стивэнсон, “Таны санваарын тоглолтын схем,” Ensign эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54)

  • Судруудыг судлахдаа үүнийг хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ?

  • Та бусдад Аврагчийн сургаалыг тайлбарлах өөрийн чадварт хэр итгэлтэй байна вэ?

Өнөөдөр та Аврагчийн заасан үнэнүүдийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ашиглах бөгөөд эдгээр үнэнийг бусдад тайлбарлах дадлага хийх болно. Эхлээд сүүлийн үед судалсан төгс эзэмших сургаалын хэсгүүдээ дахин давтах нь тустай байж болох юм. Төгс эзэмших сургаалын эшлэлийг судрын зөв түлхүүр үг хэллэгтэй нь тохируулахаар оролд.

1. Матай 11:28–30

A. “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

2. Матай 16:15–19

Б. “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

3. Иохан 7:17

В. “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

4. Матай 22:36–39

Г. “Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.”

Хэсгийг ойлгох

Илүү гүнзгий ойлгохыг хүсэж буй төгс эзэмших сургаалын судрын хэсгээ сонго. Энэ хэсгийн талаар илүү гүнзгий ойлголт олж авахын тулд үүнийг эхлээд удаан, анхааралтай уншаад, утга санааг нь эргэцүүл.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судрын тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Төгс эзэмших сургаалын хэсгийн талаар аль болох олон асуулт жагсаан бич. (Таны асууж болох асуултын жишээнд дараах асуултууд багтаж болно. Энэ үг хэллэг ямар утгатай вэ? Аврагчийн хандан ярьж байсан хүн хэн байсан бэ, мөн яагаад? Аврагч ямар үнэнийг заасан бэ, мөн яагаад? Энэ сургаал хэзээ надад тус болж болох вэ?)Бусад судрын хэсэг, залбирал, сайн мэдээнээс суралцах тусламж болон өөрийн итгэдэг хүмүүс зэрэг бусад нөөцийг ашиглан асуултууддаа хариулт эрэлхийл. Олсон аливаа хариултаа бичиж тэмдэглэ.

Зарим хариултыг хурдан олох боломжгүй гэдгийг санаж байх нь чухал. Зарим нь илүү их цаг хугацаа, илүү их суралцах шаардлага болон хувийн илчлэлт шаарддаг. Гэсэн хэдий ч асуулт тавьж, хариулт эрэлхийлэх дасгал нь таны Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааг бэхжүүлж, сүнслэг байдлын хувьд өөртөө найдах чадварыг тань хөгжүүлэхэд тусална.

Үнэнийг тайлбарлах

Найз тань таны дөнгөж сая судалсан төгс эзэмших сургаалын хэсгийг уншсан боловч уг сургаалыг болон энэ нь амьдралд хэрхэн хамааралтай болохыг ойлгоход бэрхшээлтэй тулгарсан гэж төсөөл. Тэр энэ талаар танаас асууж байна.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Найздаа зориулан тухайн төгс эзэмших сургаалын хэсгийн тайлбарыг бич. Чухал үнэнүүдийг тодорхойлж, тэдгээр нь танд яагаад чухал болохыг тайлбарла.

Үргэлжлүүлэн дадлага хийх

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дээрх үнэнүүдийг илүү гүнзгий ойлгож, тайлбарлахаар эрэлхийлж байсан туршлагаа эргэцүүлэн бод.

  • Ойлголтоо гүнзгийрүүлэх нь сайн мэдээний үнэнүүдийг тайлбарлах таны чадварт хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Та төгс эзэмших сургаалын хэсгүүд ба судрын бусад хэсэг дээрх үнэнийг бусдад тайлбарлахад бэлэн болохын тулд ирээдүйд юу хийж болох вэ?