Семинар
Иаков 3


Иаков 3

Бидний хэлдэг үгс

Three teenage young women smiling and laughing together.

Бидний хэлдэг үг хүчтэй. Амьдралдаа үгийн хүчийг сайнаар эсвэл муугаар мэдэрч байсан ямар нэгэн туршлага таны санаанд орж ирж байна уу? Иаков захидалдаа өөрсдийн үг хэлийг хянахын ач холбогдлыг заасан. Энэ хичээл нь хэлдэг үгээ төдийгүй таны Аврагчтай илүү адилхан болохын тулд гаргаж буй хүчин чармайлтад үг тань хэрхэн нөлөөлж байгааг үнэлж дүгнэхэд туслах зорилготой.

Үгийн хүч

Доорх зургуудыг хараад, тухайн хүмүүс хоорондоо юу ярилцаж байгааг төсөөл. Бидний сонсож, ашигладаг үгийн үзүүлж болох нөлөөний талаар бод.

A mother argues with her teenage son while they stand in their kitchen.
A young woman and her mother using a tablet and scriptures probably study and having a conversation.
  • Хамгийн сүүлд хэн нэгний хэлсэн үг танд тус болсон эсвэл гомдоож байсны юу нь таны санаанд үлдсэн бэ?

  • Хамгийн сүүлд та хэн нэгэнд сэтгэлийн дэм өгсөн эсвэл урамшуулан дэмжсэн ямар үгийг хэлсэн бэ?

Хэн нэгэнд сөргөөр нөлөөлсөн байж болох ямар нэг зүйлийг саяхан хэлсэн эсэхээ бод. Иаковын сургаалыг судлахдаа, үгсийн хүчийг илүү сайн ойлгоход туслах үнэнүүдийг олж мэд. Аврагчтай илүү адилхан ярих сэдэл төрүүлдэг мэдрэмж, бодол, сэтгэгдэлдээ анхаарал хандуул.

Хэл бол … адил.

Иаков бидний сонсдог, хэлдэг үгсийн хүчийг онцолж, хэлийг өөр олон зүйлтэй харьцуулсан. Иаков 3:2–12 -ыг уншаад, Иаков үүнийг юутай харьцуулсныг олж мэд. Иаковын харьцуулсан нэг эсвэл хоёр зүйлийн энгийн зургийг судлах тэмдэглэлдээ зураад, бидний хэлдэг үг зурсан зүйлтэй тань хэр адилхан байж болохыг тунгаан бод.

Дараах жагсаалтыг уншаад, адилхан харьцуулалтыг тодорхойлсон эсэхээ хар.

  • Амгайвч. Иаков 3:2–3, 5 .Амгайвч (3-р шүлгийг үзнэ үү) гэдэг нь морины аманд хийдэг жижигхэн төмөр зүйл бөгөөд морь унаж буй хүнд морио залах боломжийг олгодог.

  • Залуур. Иаков 3:4–5 .Залуур (4-р шүлгийг үзнэ үү) нь усан онгоцны жолоодлогыг хянаж, усан онгоцыг чиглүүлж, эргүүлдэг.

  • Гал. Иаков 3:5–6 .“Зүйлс” гэдэг нь ой модыг хэлж байна (5-р шүлэг, зүүлт тайлбар b-г үзнэ үү).

  • Номхруулаагүй амьтан. Иаков 3:7–8 .

  • Хор. Иаков 3:8 .

  • Булгийн эх ба инжрийн мод. Иаков 3:10–12 .

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Эдгээр харьцуулалт нь бидний сонсож, хэлдэг үгсийн хүчийг хэрхэн илүү сайн ойлгоход туслах вэ?

  • Хэлдэг үгсийнхээ нөлөөг дүрслэхийн тулд та өөр ямар ямар харьцуулалтыг нэмж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Иаковын хүчирхэг сургаалыг эш татаж, дараах зүйлийг хуваалцжээ.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Бидний хэл яриа дандаа алдас байдаггүй бас бидний хэлдэг бүхэн “үхлийн хороор дүүрсэн” байдаггүйг Иаков хэлсэн нь тодорхой. Харин ядаж л бидний хэлдэг зарим зүйл сүйрүүлэгч шинжтэй, тэр ч байтугай хор уршигтай байж болдгийг тэрээр тодхон сануулсан нь хожмын үеийн гэгээнтэн хүний хувьд жихүүцэм явдал юм. Чин сэтгэлийн гэрчлэл агуулдаг, бүрэн дүүрэн залбирал хэлдэг, Сионы дуулал дуулдаг тэрхүү дуу хоолой нь бас хараан зүхэж, шударга бусаар шүүмжлэн, ичээж зовоон, басамжилж дорд үзэн, сэтгэл эмзэглүүлж, яваандаа өөрийгөө болоод бусдыг сэтгэл санаагаар үхүүлдэг дуу хоолой байж чадна гэж үү.

Бид ядаж энэхүү арга замаар, үг хэлээрээ гомдоолгүй, өөрөөр хэлбэл илүү эерэг шинэ хэлээр буюу тэнгэр элч нарын хэлээр ярьж, “төгс” эрэгтэй, эмэгтэйчүүд байхыг хичээцгээе. Бидний үйлдлийн нэгэн адил үг маань өнөөдөр дэлхийд амин чухал хэрэгтэй байгаа итгэл, найдвар, энэрлээр дүүрэн байх ёстой. Сүнсний нөлөөн доор хэлсэн ийм үг нь урссан нулимсыг хатааж, зүрх сэтгэлийг эдгээж, амьдралыг өөд татан, итгэл найдварыг эргүүлэн авчирч чадна.

(Jeffrey R. Holland, “The Tongue of Angels,” Ensign or Liahona, May 2007, 16, 18)

  • Та Иаковын харьцуулалтууд болон ахлагч Холландын мэдэгдлээс юу мэдэж авсан бэ?

Бурханы дагагчид үг хэлээ хорон мууг түгээхэд бус харин зөв шударга зорилгоор ашиглахыг хичээн чармайдаг гэх үнэнийг бид сурж болох юм.

Дараах нөхцөл байдалд үг хэлээ хэрхэн сайн болон хорон муу зорилгоор ашиглаж байхыг харснаа хэдэн хором эргэцүүлэн бодоорой. Тухайлбал:

  • Мессеж бичихдээ эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр

  • Ням гарагт сүм дээр

  • Найзуудтайгаа сургуульдаа

  • Багтаа эсвэл клубтээ

  • Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ

  • Үг хүмүүст сайн эсвэл хорон муу байдлаар хүчтэй нөлөөлдгийг харуулсан ямар туршлага танд байгаа вэ?

Есүс Христ бол “төгс хүн” ( Иаков 3:2) байсан. Тэр үг хэлэх гэх мэт бүх зүйлд үлгэр дуурайл үзүүлж байв. Аврагчийн талаар мэддэг зүйлээ эргэн санаад, Тэрээр дээр жагсаасан нөхцөл байдалд байсан бол хэлэх үгээ хэрхэн ашиглах байсныг төсөөл.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул.

  • Та Аврагч үгийг хэрхэн ашигладаг талаарх өөрийн төсөөлөл, өнөө үед эдгээр нөхцөл байдалд таны байнга харж, сонсдог зүйл хоорондоо ямар ялгаатай байгааг ажигласан бэ?

Бидний сонсдог, ашигладаг үг хэллэг

Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан юу хэлэх, юу хэлэхгүй байвал зохих талаар заасан.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө ([товхимол, 2011], 20–21) дээрх дараах 10 мэдэгдлийг уншихдаа, харилцан холбогддог байдлаа (мессеж бичих, сошиал медиагаар харилцах, бусадтай ярих болон бусад аль ч хэлбэрээр) тунгаан бод. Үг хэлээ 1-ээс 5 хүртэл хэмжүүрээр үнэл. 1 нь “Надад тусламж маш их хэрэгтэй,” 5 нь “Би маш сайн байгаа” гэсэн утгатай.

1. Би цэвэр, боловсон үг хэллэг ашиглахыг хичээдэг.

2. Би өөдрөг, урам өгсөн, магтаж сайшаасан үг хэллэг ашигладаг.

3. Би бусдын талаар эелдэг, эерэг зүйлс хэлдэг.

4. Би тоглоом шоглоомоор ч гэсэн бусдыг дорд үзэж доромжилдоггүй.

5. Би аливаа хов живээс холуур байж, уур уцаартай ярихаас зайлсхийдэг.

6. Ямар нэгэн ширүүн эсвэл гомдоох үг хэлмээр санагдвал би хэлэлгүй орхидог.

7. Би Бурхан, Есүс Христ хоёрын нэрийг хүндлэл бишрэлтэйгээр ашигладаг.

8. Би Тэнгэр дэх Эцэгт хандахдаа хүндэтгэл, бишрэлтэй үг хэллэг ашигладаг.

9. Би хараалын болон бүдүүлэг, балмад үг хэллэг эсвэл дохио зангаа ашигладаггүй.

10. Би ёс зүйгүй үйлдлийн тухай онигоо эсвэл түүх ярьдаггүй.

Ашигладаг үг хэлээ бодож байгаад, юун дээр ажиллах хэрэгтэйгээ тунгаан бод.

Writing on a piece of paper with a pen or pencil. 3. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Хэлдэг, сонсдог үгээ илүү болгоомжтой сонгоход тусалдаг нэг эсвэл хоёр зүйл тань юу вэ?

  • Та ямар нөхцөл байдалд өөрийгөө сайжруулахыг хүсэж байна вэ?

  • Ямар ямар стратеги туслах вэ?

  • Таны хүчин чармайлт Аврагчтай илүү адилхан болоход хэрхэн тусалж болох вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Бидний үг хувь хүний хувьд хэн болохыг маань хэрхэн харуулдаг вэ?

Далын ахлагч Робэрт С.Вүүд ийн заасан.

Final official portrait of Elder Robert S. Wood of the Second Quorum of the Seventy, 1999. Called as president of the Boston Massachusetts Temple, 2009. Released from Second Quorum of the Seventy October 3, 2009 at general conference.

Бидний үг болон гадаад илэрхийлэл дундыг сахисан байна гэж үгүй. Учир нь энэ нь бидний хэн болохыг, түүнчлэн хэн болж байгааг илэрхийлдэг.

Бидний хэлж байгаа үг, биеэ авч яваа байдал нь дотоод хүнийг маань илтгэн харуулахын зэрэгцээ тухайн хүнийг болон эргэн тойронд байгаа хүмүүсийг, эцэст нь нийгмийг бүхэлд нь өөрчилдөг. Өдөр бүр бидний хүн нэг бүр гэрлийг бүдгэрүүлэхэд эсвэл харанхуйг үлдэн хөөхөд оролцдог. Гэрлийг урьж авчрах, өөрсдөө гэрэл болох, өөрсдийгөө ариусгах, бусдыг сэнхрүүлэх зэрэгт биднийг дуудсан.

Ярьж мөн үйлдэх үедээ бидний хэлж буй үг, илэрхийлж буй байдал амьдралд маань тэнгэрийн хүчийг урин авчирч, бүгдийг Христэд ирэхэд урьж байгаа эсэхийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Бид ариун нандин зүйлсэд хүндэтгэл бишрэлтэй хандах ёстой. Бид хэл ярианаасаа зүй бус, бохир, дайрч давшилж заналхийлсэн, бусдын нэр хүндийг гутаасан худал хуурмаг зүйлсийг авч хаявал зохино. Төлөөлөгч Петрийн бичсэнээр “Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун” [ 1 Петр 1:15 ]. Энд дурдсан хэл яриа гэдэг нь үг хэлээс гадна бидний биеэ авч явах бүх байдлыг хэлж байгаа юм.

(Robert S. Wood, “The Tongue of Angels,” Ensign, Nov. 1999, 83–84)

Бид ашигладаг, сонсдог үг хэлээ хэрхэн эерэг болгон өөрчилж болох вэ?

 

4:56

No Cussing Club

One boy’s crusade to encourage clean language has far-reaching effects.