Семинар
1 Коринт 15:32–54


1 Коринт 15:32–54

Селестиел, террестриел, телестиел биес

Profile of a Young Woman in bright sunlight.

Бусад хүн гэм нүгэл дотор аз жаргалтай байгаа мэт харагдаж байсан ч Есүс Христийг дагах нь яагаад алсдаа өлзийтэй вэ? Паул Амилуулалтын өөр өөр алдар суугийн зэрэглэлийн талаар коринтчуудад заах замаар нэг шалтгааныг нь тайлбарлажээ. Энэ хичээл нь Есүс Христээр дамжуулан селестиел амилуулалтыг олж авахуйц зохистой байхыг хичээхэд тань тусална.

Суралцагчдыг хувь нэмрээ оруулахад урамшуулан дэмжих. Тэдний хувь нэмэр ангийн суралцах туршлагад амин чухал гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Талархлаа илэрхийлж, магтах замаар санал бодлоо илэрхийлэхийг урамшуулан дэмж эсвэл хэлж ярьсан зүйлээс юу олж мэдсэнийг нь бусад суралцагчаас асуу.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бүх амилуулагдсан бие юугаараа ижил болохыг олж мэдэхийн тулд Алма 40:23 -ыг уншаад, дараа нь амилсан биесийн хоорондын ялгааг олж мэдэхийн тулд 1 Коринт 15:40–42 -ыг уншихад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханы төлөвлөгөөн дэх ирээдүйн адислал

Тодорхой нэг өнгийн хувцас өмссөн бүх суралцагчид амттан өгөхийг бод. Тэр өнгийн хувцас өмсөөгүй суралцагчдаас хичээлд ирэхээсээ өмнө энэ шагналын талаар мөн хэрхэн авах талаар эртнээс мэдэхийг хүсэх байсныг нь асуу.

  • Хэрэв өнөөдөр багш тань тодорхой өнгийн хувцас өмссөн хүн бүрийг шагнана гэдгийг мэдсэн бол энэ нь таны хувцасны сонголтод нөлөөлөх байсан уу?

  • Энэ талаар хэт оройтсон хойно нь мэдсэн бол та сэтгэлээр унах байсан уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг учир энэ амьдралын дараа юу болохыг мөн ямар ямар сонголт аз жаргалд хүргэдэг эсвэл харамсахад хүргэдэг талаар бидэнд хэлсэн. Өнөөдөр судраас судлахдаа таныг мөнхийн аз жаргалд хүргэх зүйлсийг сонгох сэдэл төрүүлэх үнэнүүдийг олж мэд.

Бурханы авралын төлөвлөгөөний талаар аль хэдийн мэдэж байгаа зүйлээ дүрсэлсэн энгийн зураг эсвэл бүдүүвч зур. Бид төрөхөөсөө өмнө хаана байсан, дэлхий дээрх амьдрал, үхлийн дараа юу болох талаар оруул. Зургаа зурахдаа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний туршид Есүс Христийн гүйцэтгэсэн үүргийн талаар эргэцүүлэн бодоход анхаар.

Дор хаяж хоёр суралцагчийг илэрхийлэн харуулсан зургаа самбарт зурахад урих талаар бодож үз. Үхлийн дараах амьдралын тухай суралцагчдын одоогийн ойлголтыг мэдэх нь хичээлийг тэдний хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлж болох талаарх ойлголтыг өгнө.

  • Үхлийн дараах бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг ойлгох нь мөнх бус амьдралд гаргадаг шийдвэрт тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Есүс Христ хэрхэн уг төлөвлөгөөний төвд байдаг вэ?

1 Коринт 15:1–29 дээр төлөөлөгч Паул “үхэгсдийн амилал байхгүй” ( 1 Коринт 15:13) гэсэн буруу итгэл үнэмшлийг залруулжээ. Тэр дараа нь коринтчуудад “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая” ( 1 Коринт 15:32) гэж хэлж буй хүмүүсийн хандлагад мэхлэгдэхгүй байхыг сануулсан байна. Энэ хандлага нь үхлийн дараах амьдрал гэж байхгүй тул энэ амьдралдаа юу ч хийсэн хамаагүй гэсэн буруу итгэл үнэмшил юм.

Энэхүү буруу итгэл үнэмшлийг төсөөлөн бодоход нь суралцагчдад туслахын тулд самбар дээрх суралцагчдын зурсан зургийн аль нэгээс мөнх бус амьдралын дараах бүх зүйлийг арилгах талаар бодож үз.

Өөр нэг буруу итгэл үнэмшил бол бидний сонголтоос үл хамааран Бурхан хүн бүрд мөнх амийн адислалыг олгох болно гэсэн ойлголт юм ( 2 Нифай 28:8 ; Алма 1:4 -ийг үзнэ үү).

Дэлхийгээс селестиел хаант улс хүртэл шулуун сум нэмж зурж мөн террестиел, телестиел хаант улсуудыг арилган, самбарт байгаа өөр нэг суралцагчийн зурсан зургийг өөрчлөхийг бодож үз.

  • Үхлийн дараах амьдрал гэж байхгүй эсвэл Бурхан хүн бүрд мөнх амьдралын адислалыг өгнө гэсэн буруу ташаа итгэл үнэмшил бидний гаргах шийдвэр болон хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ? Яагаад?

1 Коринт 15:40–42 -ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амилуулалт ямар үүрэг гүйцэтгэдэг талаарх Паулын сургаалыг олж мэд. 1 Коринт 15:40 -ийн Иосеф Смитийн Орчуулга нь мөн телестиел биесийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.

Хэрэв суралцагчид суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн бол тэднийг бүх амилуулагдсан бие юугаараа ижил, юугаараа ялгаатай байж болох талаар хуваалцахад урих талаар бодож үз.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд, амилуулагдсан биесийн хувьд өөр өөр зэрэглэлийн алдар суу байдаг гэсэн үнэнийг мэдэх нь яагаад чухал вэ?

Алдар суугийн зэрэглэлүүд

Illustration of the three degrees of glory. A sun, moon and stars are pictured. Stick figures underneath show varying degrees of shining rays.

Дараах үйл ажиллагаагаар, ерөнхийлөгч Монсоны мэдэгдлийн дараа жагсаасан гурван асуултыг суралцагчдад судлах явцдаа харахад нь зориулан тавихыг бодож үз.  

Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хариултаа болон өөрт байгаа аливаа асуултаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Орчин үеийн бошиглогчдоор дамжуулан өгсөн илчлэлт нь Паулын сургаалд нэмэлт ойлголтыг өгдөг. Сургаал ба Гэрээ 76:50–52, 62–64, 69–70, 71–76, 81–85 ; 88:21–24 -ийг уншаад, ерөнхийлөгч Томас С. Монсоны (1927–2018) дараах мэдэгдлийг унш. Уг мэдэгдлийг дагалдсан гурван асуултын хариултыг олж мэд.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Үхлийг ялсан Христийн ачаар бид бүхэн амилуулагдах болно. Энэ бол бодгалийн гэтэлгэл мөн. Паул “Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байна. Харин тэнгэрлэг биесийн гялбаа өөр, газрын биесийн гялбаа өөр юм” ( 1 Коринт 15:40) гэж бичжээ.

Энэ нь бидний эрэлхийлдэг селестиел алдар суу билээ. Энэ нь бидний байхыг хүсдэг Бурханы оршихуйд байдаг. Энэ нь бидний хүсдэг мөнхийн гэр бүл юм. Эдгээр адислалыг авахын төлөө амьдралынхаа туршид хичээж, эрэлхийлж, наманчилж мөн эцэст нь амжилтад хүрсэн байх ёстой.

(Томас С.Монсон, “Амьдралын уралдаан,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101)

  • Селестиел алдар суу руу чиглэсэн бидний аялалд Аврагч ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Бид селестиел алдар сууг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

  • Яагаад селестиел алдар сууг хүлээн авах нь террестиел эсвэл телестиел алдар сууг хүлээн авахаас илүү чухал вэ?

Та өөрийгөө селестиел хаант улсад хүрэх замын хаана байна гэж харж байгаагаа тунгаан бод. Та эдгээр адислалыг хүлээн авахуйц амьдрахад Аврагч тусална гэж найдаж байна уу?

Бид үнэхээр селестиел алдар сууд хүрч чадах уу?

Зарим хүн дэлхийд амьдарч байх хугацаандаа селестиел амьдралаас хэчнээн хол амьдарч байгаагаа ухаараад сэтгэлээр унадаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф. Угдорф бидний мөнхийн өсөлт хөгжлийн талаар юу гэж заасныг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Бурхан бидний дунд” видеог цагийн код 5:01-ээс 6:58 хүртэл үзнэ үү.

Illustration of the three degrees of glory. A sun, moon and stars are pictured. Stick figures underneath show varying degrees of shining rays.
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Зүрх сэтгэл минь Тэнгэрлэг Эцэгтээ талархах сэтгэлээр халгин цалгиж байна. Тэрээр хүүхдүүдээ гэрэл гэгээтэй, мөнхийн ирээдүйд найдах найдваргүйгээр мөнх бус байдалд төөрөлдүүлэхээр орхиогүй гэдгийг би ухаарсан. Тэр Өөрт нь эргэн очих замыг үзүүлсэн зааварчилгааг өгсөн. Түүний Хайртай Хүү, Есүс Христ мөн Түүний бидний төлөө үйлдсэн золиослол энэ бүхний төвд байдаг. …

Бид бүгд алдар суут, сүр жавхлант хүмүүс болохоор бүтээгдсэн бөгөөд тийм хүмүүстэй харьцуулахад бид нялхаараа шахуу байгаа. Байн байн бүдэрч унахгүйгээр, хөхөрч, шарх сорви олохгүйгээр мөлхөж, алхаж, гүйж сурдаг мөнх бус бие гэж байхгүй. Бид тэгж байж л суралцдаг.

(Дийтр Ф.Угдорф, “Бурхан бидний дунд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 6)

  • Ахлагч Угдорфын мэдэгдэл Тэнгэрлэг Эцэгийг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

  • Энэ нь таны Түүний талаарх бодол санаа, Түүнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Суралцагчдыг дараах асуултыг дотроо тунгаан бодоход урих талаар бодож үз.

  • Өнөөдөр таны олж мэдсэн зүйл таныг юу хийхэд өдөөж байна вэ?

Есүс Христээр дамжуулан селестиел биеийг хүлээн авахад бэлтгэхийн тулд хүчин чармайлт гаргах нь алсдаа үнэ цэнтэй болохыг гэрчил. Сурч мэдсэн зүйлээ эдгээр үнэнийг мэдэх шаардлагатай хайртай хүмүүстэйгээ хуваалцахад суралцагчдыг урь.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Хэрэв бид энэ амьдралдаа итгэлтэй амьдрахыг хичээсэн ч нас барахдаа төгс биш хэвээр байвал яах вэ?

Бошиглогч Иосеф Смит (1805–44) ийн тайлбарласан.

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Та шатаар өгсөх боллоо гэхэд доороос нь эхэлж, дээд талд нь гартал алхам алхмаар өгсдөг шүү дээ. Сайн мэдээний зарчмуудыг эзэмших нь үүнтэй адил бөгөөд та нар өргөмжлөлийн анхдагч зарчмаас эхэлж, улмаар бүгдийг нь мэдэж авах ёстой. Гэвч та эдгээр зарчмыг мэдэхээсээ өмнө хөшигний цаад талд гарчихсан бол үүнд ихээхэн цаг хугацаа шаардагдана. Энэ дэлхийд бүхнийг ойлгоно гэж байхгүй. Бүр ирэх дэлхийд ч аврал, өргөмжлөлөө мэдэх нь агуу ажил байх болно.

(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 300)

“Энэ нь муудах байдал дор таригдаж, үл муудах байдал дор амилуулагдана” ( 1 Коринт 15:42) гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Паул мөнх бус биеийг төгс төгөлдөр бус буюу муудсан үртэй харьцуулжээ ( 1 Коринт 15:37–38, 42 -ыг үзнэ үү). Бид нас барж, оршуулагдсаныхаа (суулгаж эсвэл тарьсны) дараа, газар шорооноос урган гарч буй ургамал мэт нэг л өдөр булшнаас босох болно. Бидний амилуулагдсан бие дахиж муудахгүй бөгөөд Бурханы хүчээр төгөлдөржих болно.

Хэн селестиел алдар сууг хүлээн авах вэ?

Селестиел хаант улс бол “Есүсийн гэрчлэлийг хүлээн авч” мөн “өөрийн цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн шинэ Гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон” ( Сургаал ба Гэрээ 76:51, 69) хүмүүст зориулан бэлдсэн газар юм. Энэхүү бэлгийг өвлөн авахын тулд бид авралын ёслолуудыг хүлээн авч, зарлигуудыг сахиж, нүглүүдээ наманчлах ёстой. Селестиел алдар сууг хүлээн авах хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг Сургаал ба Гэрээ 76:50–70 ; 76:92–96 -аас үзнэ үү.

 

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Өөрсдийн мөнх бус биесийг амилуулагдсан биестэйгээ харьцуулах

Суралцагчдыг хэн нэгэнд Амилуулалтын талаар ойлгоход нь туслахын тулд ашиглах үзүүлэнт хичээлийн санааг бодож олоход урь. Төөлүүр хорхойг эрвээхэйтэй эсвэл нурааж буй хуучин барилгыг уг газарт барьж буй шинэ барилгатай харьцуулсан жишээг тэдэнд өгөх талаар бодож үз.

Паул Амилуулалтын талаар ойлгоход нь коринтчуудад туслахын тулд үр суулгахыг жишээ болгон ашигласныг суралцагчдад тайлбарла ( 1 Коринт 15:35–38 -ыг үзнэ үү). Бидний мөнх бус биеийг үртэй харьцуулж болно. Бидний үхэл болон оршуулгыг тарьж буй (суулгасан) үртэй харьцуулж болно. Бидний амилуулагдсан биеийг ургаж буй ургамалтай харьцуулж болно.

Суралцагчдыг 1 Коринт 15:43–54 -ийг судлаад, Паулын бидний мөнх бус биеийг дүрслэхэд ашигласан үгсийг тэмдэглээд, амилуулагдсан биеийг дүрслэхэд ашигласан үгсийг (өөрөөр) тэмдэглэхэд урь.

Суралцагчдыг хайртай хүнийхээ бие махбодын хувьд тулгардаг асуудлыг самбарт бичихэд урь. Жишээнд өвчин, хараа муу байх, нурууны өвчин эсвэл үе мөчний өвчин орж болно. Суралцагчдыг нүдээ аниад, хайртай хүнээ энэ бүх асуудлаас Бурханы хүчээр эдгэрч, амилуулагдсанаар төсөөлөхөд урь. Эдгээр бие махбодын асуудлуудыг самбараас нэг нэгээр нь арилгаад, эдгээр асуудлыг түр зуурын болгож, бидний хүн нэг бүрд үүрдийн амилуулагдсан бие өгөх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрын талаар гэрчил.