Семинар
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:40–42


Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:40–42

Амилуулалтад алдар суугийн гурван зэрэглэл байдаг

An illustration showing Salvation and Exaltation: Sun & Moon and Stars

Өмнөх хичээл “1 Коринт 15:32–54” дээрээс та Амилуулалтад алдар суугийн гурван зэрэглэл байдаг тухай судалж мэдсэн. Та мөн Тэнгэр дэх Эцэг маань Есүс Христээр дамжуулан баталгаатай селестиел алдар сууг өгөх болно гэдгийг олж мэдсэн. Энэ хичээл нь танд 1 Коринт 15:40–42 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Асуултынхаа хариултыг олоход нь суралцагчдад туслах. Багш суралцагчийн бүх асуултад хариулах үүрэггүй. Өөрсдөө хариулт олж авч чадахуйцаар сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад нь суралцагчдад тусал. Суралцагчдыг Их Эзэнд итгэж, итгэл үнэмшилтэйгээр хандахад уриал. Хариулт олж авахдаа ашиглах боломжтой тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг тодорхойлох замаар зааварлагчийн үүрэг гүйцэтгэх нь тустай байж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Коринт 15:40–42 -ыг уншаад, энэ хэсэг дээр заасан сургаал тус болж мэдэх бодит амьдралын жишээг хуваалцах бэлтгэлтэйгээр хичээлд ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 1 Коринт 15:40–42 -ын хам сэдвийн талаарх хичээл болох “1 Коринт 15:32–54”-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн үеэр холбогдох хам сэдвийн хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

1 Коринт 15:40–42 -ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, тайлбарлахад нь суралцагчдад тусал. Дараах үйл ажиллагаа бол үүнийг хийх нэг арга зам юм.

Энэ үйл ажиллагаагаар, дараагийн алхмыг олгохын өмнө алхам тус бүрийг бүрэн гүйцэтгэх боломжийг суралцагчдад гаргаж өгөхийг бодож үз.

  1. “1 Коринт 15:40–42: Амилуулалтад алдар суугийн гурван зэрэглэл байдаг” гэж цаасны дээд хэсэгт бич.

  2. Уг өгүүлбэрийн доод хэсэгт нар, нарны доор сар, сарны доор од зур.

  3. 1 Коринт 15:40–42 -ыг уншаад, зурсан зураг тус бүрээ үүнийг илэрхийлж буй алдар суугийн нэрээр нэрлэ. ( 1 Коринт 15:40 -ийн Иосеф Смитийн Орчуулга нь телестиел алдар сууд эшлэл нэмсэн болохыг анхаар [ 1 Коринт 15:40 , тайлбар зүүлт a].)

  4. Зурсан зургаа харангаа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг сайн мэддэг болтлоо дотроо давт.

  5. Та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд үхлийн дараа юу болдог талаар ойлгохгүй байгаа хэн нэгэнд энэ хэсэг дээр заасан үнэнийг хэрхэн тайлбарлах вэ? Тайлбараа өөрийн үгээр бич.

Суралцагчдыг өрөөн дотуур яваад, тайлбараа дор хаяж өөр гурван суралцагчтай хуваалцахад урих талаар бодож үз. Шаардлагатай бол суралцагчдыг нэг нэгэнтэйгээ хуваалцаж эхлэхийн өмнө эдгээр үнэнийг хэрхэн дамжуулж болох талаар загвар гаргаж үзүүл.

Суралцагчдыг ойрын ирээдүйд хичээл дээр энэ хэсгийг дахин давтахад ашиглахын тулд зурсан зургаа хадгалах эсвэл хураалгахад уриал.

Дадлага хийх ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь бодит амьдралын нөхцөл байдалд болон чухал асуултууд тулгарсан үед бидэнд тусалдаг.

Дараах жишээг уншаад, дараагийн үйл ажиллагаа болгож төвлөрөхийг хүсэж буй нэг жишээгээ сонго.

Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг гүйцэтгэсэн суралцагчдыг жишээгээ хуваалцахад урь. Дараах жишээг суралцагчийн жишээгээр солих талаар бодож үз.

  1. Жулиа зөв гэсэн зүйлийг хийхээр чин сэтгэлээсээ хичээдэг боловч сул талаасаа болж түүнд ихэнхдээ буруутай мэт санагддаг. Тэр бусад хүнийг селестиел хаант улсад очно гэдэгт итгэдэг боловч өөрийгөө ингэж чадна гэдэгт итгэдэггүй.

  2. Мариа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүн бүрд өгнө гэсэн амилалтын бэлгийн тухай сайхан яриа сонсжээ. Тэр “Тэртэй тэргүй хүн бүр төгс төгөлдөр үхэшгүй мөнхийн биетэй амилуулагдах атал би яагаад заавал наманчилж эсвэл зарлигуудыг сахих ёстой гэж?” хэмээн эргэлзэж байлаа.

Суралцагчдаас ижил жишээ сонгосон өөр гурван суралцагчийг нэг бүлэг болгохыг хүсэх талаар бодож үз. Дараах ажиллагаагаар бүлгийн суралцагч тус бүрээс сүнслэг мэдлэг олж авах өөр өөр зарчмыг судалж, ашиглахыг хүсэж болох юм. Хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг олж мэдсэн зүйлээ бүлгийнхэндээ хэлэхэд урь.

Суралцагчдыг судалж байхдаа харахад нь зориулж дараах хэсгийн хуулбарыг харуулах эсвэл хэвлэж өгөх нь тустай байж болно.

Өмнөх хичээлээр та 1 Коринт 15:40–42 дээр заасан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амилуулагдсан биесийн хувьд алдар суугийн гурван зэрэглэл байдаг гэсэн үнэний тухай судалсан. Жулиад эсвэл Мариад тулгарсан асуудал, асуултад туслахын тулд 1 Коринт 15:40–42 дээр заасан үнэн болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигла.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 8-р догол мөрийг унш. Тухайн догол мөрийн төгсгөлд байгаа хоёр асуултыг тэмдэглэх талаар бодож үз.

  • Уг хоёр асуултад өгөх хариултуудыг Жулиа эсвэл Мариагийн нөхцөл байдалд хэрхэн ашиглаж болох вэ?

8-р догол мөрд “Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг” хэмээн дурдсан байдаг.

  • Жулиад эсвэл Мариад тус болж болох юуг Их Эзэн энэ нөхцөл байдлаас олж харсан байж болох вэ? Яагаад?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 11–12-р догол мөрийг унш.

  • Та Жулиад эсвэл Мариад амьдралд нь хэрэг болох үнэнүүдийг хаанаас хайж олохыг зөвлөх байсан бэ?

  • Та сүнслэг үнэнийг хаанаас хайхаа анхааралтай сонгохын ач холбогдлыг харуулсан ямар туршлагыг олж авсан бэ?

Жулиагийн эсвэл Мариагийн нөхцөл байдалд ашиглах боломжтой гэж үзэж буй судрын нэг хэсэг эсвэл бошиглогчийн мэдэгдлийг хайж олоход цөөн минут зарцуул. (Сүүлийн үеийн хичээл дээрх, тустай байж болох судрын зарим хэсэгт 1 Коринт 15:40–42 ; Сургаал ба Гэрээ 76:50–52, 62–64, 69–70, 71–76, 81–85 ; 88:21–24 зэрэг нь багтаж болно.)

  • Та хуваалцаж болох юуг олж мэдсэн бэ? Таны олж мэдсэн үнэнүүд амьдралд тань ямар өөрчлөлт авчирсан бэ?

Өрөөн дотуур алхаад, судрын хэсэг эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдлийг хэрхэн хайж олохоо мэдэхгүй байгаа суралцагчдад тусал. Тэдэнд ашиглах боломжтой ямар нэг судрын эшлэл эсвэл мэдэгдэл зүгээр өгөхийн оронд хайж буй зүйлээ хэрхэн олж болохыг харуулахыг бодож үз.

Итгэлээр үйлдэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 5–6-р догол мөрийг дахин давт. Жулиад эсвэл Мариад тусалж чадна гэж бодож буй дор хаяж гурван өөр хэллэг эсвэл санааг тэмдэглэх талаар бодож үз.

  • Та ямар ямар үг хэллэг сонгосон бэ? Эдгээр үг хэллэг тус бүр Жулиа, Мариа хоёрт хэрхэн тусалж чадах вэ?

  • Хэрэв танд Жули, Мариа хоёрт төрсөнтэй адил бодол санаа төрсөн бол та тэдгээр бодлынхоо хариуд итгэлээр үйлдэхийн тулд юу хийсэн бэ?

  • Эдгээр залуу эмэгтэй тус тусынхаа нөхцөл байдлыг шийдвэрлэхээр оролдох үедээ Есүс Христэд итгэх итгэл дээрээ яагаад төвлөрөх ёстой вэ? Түүн дээр төвлөрөхгүйгээр хийж чадах хамгийн сайн зүйлээ хийж яагаад болохгүй гэж?

Суралцагчдаас өөрсдийн амьдрал, хандлага, асуултуудын талаар эргэцүүлэн бодохыг хүсэх талаар бодож үз. Тэднийг хичээлээс гадуур өөрсдийн нөхцөл байдалд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад уриал. Тэднийг үнэн болон агуу амар амгаланг олохын тулд Христ рүү ирэхэд эдгээр зарчим тусална гэсэн гэрчлэлийг хуваалц.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараа дараагийн хичээлийн эхэнд юм уу төгсгөлд төгс эзэмших сургаалыг давтахад гурваас таван минутаас илүүгүй хугацаа зарцуул. Жишээлбэл: Суралцагчид оюун санаандаа эшлэл, түлхүүр үг хэллэгийг дахин дахин давтахдаа алдар суугийн гурван зэрэглэлийг харуулсан өөрсдийн зурсан зургийг эргэн харж болно. Дараа нь тэднийг эшлэл болон үг хэллэгийг цээжлэнгээ, зурсан зургаа хамтрагчдаа харуулахад урь.