Семинар
2 Коринт 1–7


2 Коринт 1–7

Тойм

Коринтын хүмүүст гай зовлон тохиолдох үед Паул Сүмийн гишүүдэд тасралтгүй дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөхийн тулд захидал бичжээ. Тэр тэднийг өршөөл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө мөн өөрсдийнхөө ашиг тусын төлөө нэг нэгийгээ уучлахад урив. Тэр тэднийг Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглээсээ чөлөөлөгдөж, Бурхантай дахин таатай харилцаатай болох боломжтой гэж заасан. Паул Коринтын гэгээнтнүүдийг жинхэнэ наманчлалыг мэдэрснийг сонсоод баярлаж, сэтгэл нь амарчээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

2 Коринт 1; 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханы Өөрийн хүүхдүүдийг тайвшруулдаг зарим аргыг ойлгож, Түүний амар тайвныг бусадтай хуваалцах аргуудыг тодорхойлоход тусална.  

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдрал нь буруугаар эргэх үед ямар ямар арга хэрэглэн тайвширдаг талаараа эргэцүүлэн бодоход урь. Боломжтой бол тэднийг тайвшрах эх сурвалжийг илэрхийлсэн зураг эсвэл эд зүйл авчрахад уриал.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаас тэднийг тайвшруулдаг зүйлсийн талаар бодож үзэхийг хүсэхдээ, таныг тайвшруулдаг гэрт байдаг эд зүйлээ эсвэл зургаа үзүүлэх талаар бодож үз. Тэдгээрийг дэлгэцэн дээр харуулж, ач холбогдлыг тайлбарлах нь өөр хоорондоо ойртон дотносож, тав тухтай суралцах орчныг бий болгоход тустай.

2 Коринт 2

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад уучлан өршөөхийн ач холбогдлын талаарх ойлголт, бусдыг уучлах хүслээ нэмэгдүүлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгнийг Христтэй адил уучлан өршөөж байсан өөрийн таньдаг нэг хүний жишээг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: 2 Коринт 2:5–11 -ийн хувьд, цагаан самбар үйлдлийг ашиглан хоёр багана зур. Нэг баганыг “Бидэнд зовлон шаналал авчирсан хүнд бид хэрхэн хандах ёстой вэ?”, нөгөө баганыг “Бид яагаад хүмүүст ийн хандах ёстой вэ?” гэж гарчигла. Дараа нь суралцагчдыг юу бичиж оруулах талаар бодол санаагаа хуваалцахад эсвэл тэмдэглэгээний үйлдлийг ашиглан хариултаа өөрсдөө шивж оруулахад урьж болно.

2 Коринт 5

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханд ойртож, Түүний хүсдэг хүн болоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханд ойрхон байсан болон Түүнээс холдсон мэт мэдрэмж төрж байсан цаг үеэ тунгаан бодоод, тэдгээр туршлага дээрээ тулгуурлахад бэлдэн ангидаа ирэхэд урь.

  • Үзүүлэх материал: Суралцагчдын 2 Коринт 5:17–21 -ийг судлахдаа авч үзэх гурван асуулт ба дараа нь уг хичээл дээр тунгаан бодох дөрвөн санаа (“Бурхантай мөнхөд эвлэрэх нь ямархуу харагдаж бас мэдрэгдэх вэ?” гэсэн асуултаар эхэл).

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд уг хичээл дээрхтэй адилхан, бодит амьдрал дээрх жишээнүүдийг хуваалцахад суралцагчдыг урь. Тэднийг энэ хичээл дээрх үнэнүүд эдгээр жишээнд хэрхэн тус болж болох талаар бодож үзэхэд урьж болно.

2 Коринт 7

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь тэдэнд жинхэнэ наманчлалын чухал бүрэлдэхүүн хэсгийг ойлгож, Есүс Христэд илүү ойртоход туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг жинхэнэ наманчлалыг мэдэрсэн эсэхээ хэрхэн мэдэж болох талаар бодож үзэхэд урь. Тэднийг мөн Ирээд, Намайг дага тойм (“9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023) дээрх “Бурханы дагуу гашуудах нь наманчлахад хөтөлдөг” хэсгийг судлахад урьж болно.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Бурханы дагуух гашуудал” ба “Ертөнцийн гашуудал” гэж нэрлэсэн хоёр багана үүсгэх талаар бодож үз. Дараа нь дэлгэцээ хуваалцаад, багануудыг эдгээр хоёр төрлийн гашуудлын талаарх ойлголтоор суралцагчидтай хамт нөхөж бич. Эсвэл суралцагчид Бурханы дагуух гашуудал эсвэл дэлхийн гашуудлын аль нэгийг харуулсан зургийг ChurchofJesusChrist.org дээрээс хайж болно. Суралцагчид дараа нь үүнийгээ бүгдээрээ харж болохуйцаар хуваалцсан хүснэгт дээр нэмж болно. Суралцагчдыг тэдний хуваалцсан зургууд Бурханы дагуух гашуудал эсвэл дэлхийн гашуудлыг хэрхэн илэрхийлдэг болохыг тайлбарлахад урь.

Төгс эзэмших сургаалын давтлага 19

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийн заримыг цээжлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад доорх судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийн хүснэгтийн хуулбарыг өгөөд, тэднийг боломжийнхоо хэрээр таваас доошгүй төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд урь. Суралцагчид мөн Doctrinal Mastery аппликэйшныг ашиглаж болно. Эсвэл суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгийг бүхэлд нь цээжлэхээр оролдож болно.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Уг хичээл дээрх төгс эзэмших сургаалын судрын таван хэсэг эсвэл суралцагчдын дахин давтах ёстой аливаа таван хэсгийг ашиглан, суралцагчдыг судрын түлхүүр үг хэллэгүүдийг таван ширхэг нарийн цаасан дээр бичихэд урих талаар бодож үз. Хэсгүүдийн нэгийг дэлгэцээр харуулаад, суралцагчдыг гурав тоолох хооронд судрын зөв түлхүүр үг хэллэгийг нэгэн зэрэг харуулахад урь. Судрын бүх хэсгийг давтаж, суралцагчид хэсгүүдийг зөв тохируулж чаддаг болсондоо итгэлтэй болох хүртэл энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэ.