Семинар
2 Коринт 5


2 Коринт 5

“Эвлэрлийн тохинуулал”

Jesus embraces the man who was born blind when the man finds him again after Jesus healed him.

Танд хэзээ нэгэн цагт Бурханаас холдсон мэт мэдрэмж төрж байсан уу? Таны таньдаг хүмүүст бас ийм мэдрэмж төрж байсан уу? Паул Коринтын гэгээнтнүүдэд Есүс Христийн тэдэнд үзүүлсэн нигүүлслийн талаар сануулжээ. Нүглээс болж Бурханаас тусгаарлагддагийг Паул хүмүүст заасан. Аз болоход, Христийн Цагаатгалаар дамжуулан тэд Бурхантай илүү таатай харилцаатай болж, Христийн зөвт байдлыг хүлээн авах боломжтой ( 2 Коринт 5:16–21 -ийг үзнэ үү). Энэ хичээл танд Бурханд илүү ойртон очиж, Түүний болоосой гэж хүссэн хүн болоход тусална.

Хичээлд бэлдэж ирэхэд суралцагчдыг урих. Суралцагчид хичээлдээ бэлдэж ирснээр, заахад Ариун Сүнсийг урьдаг бөгөөд бусад суралцагчид илүү сайн туслах боломжтой болдог.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурхантай ойр байгаагаа мөн Түүнээс холдсоноо мэдэрч байсан үеэ тунгаан бодоод, эдгээр туршлага дээрээ тулгуурлан оролцох бэлтгэлтэйгээр ангид ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Таны Бурхантай харилцах харилцаа

Дараах жишээнүүдийг авч үзнэ үү. Таны хувийн нөхцөл байдал эдгээр жишээтэй хэр адилхан эсвэл өөр байгааг бод.

Дараах жишээнүүдийг үзүүл эсвэл өсвөр үеийнхэн Бурханаас холдсоноо мэдэрч болох нөхцөл байдалтай холбоотой жишээг өөрсдөө зохиоход суралцагчдыг урь.

Эсвэл хичээлийн төгсгөлд байгаа “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дээрх “Христийн зөвт байдлыг хүлээн авах” үйл ажиллагааг ашиглан хичээлээ эхлүүл. Энэ үйл ажиллагаанд Шоовдор хүмүүс зохиолын гол дүр Жан Вальжаны Бурхантай эвлэрч буй түүх орсон.

  1. Жамила бол Есүс Христийн үнэнч шавь юм. Олон найз нь түүнээс үлгэр жишээ авдаг. Тийм байсан ч тэр алдаа гаргавал өөртөө гутарч, хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгт эргэн очиж чадах эсэхдээ санаа зовдог аж.

  2. Андрэд муу гэдгийг нь мэддэг зарим нэгэн дадал хэвшил байдаг бөгөөд өөрийгөө хэрхэн өршөөгдөж болохыг мөн өөрчлөгдөнө гэдгээ олж хардаггүй. Тэр хэзээ нэгэн цагт Бурханд ойртсоноо мэдрэх болов уу гэж боддог мөн үүний төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдэгтээ эргэлзэж байв. Тэр энэ асуудлынхаа талаар эцэг эхтэйгээ эсвэл бишоптойгоо ярилцахыг хүсэхгүй байлаа.

Суралцагчдыг дараах үйл ажиллагааг гүйцэтгэж дуусгангаа хичээлд бэлтгэхдээ олж мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодоход урь.

Тэнгэрлэг Эцэгтэй харилцах өөрийн харилцааг бод. Судлах тэмдэглэлдээ амьдралынхаа нөхцөл байдлыг мөн Түүнтэй харилцах харилцаагаа дүрслэн бич. Та хэзээ Түүнтэй ойр байснаа мөн хэзээ Түүнээс холдсоноо мэдэрдэг гэдгээ мөн ирээдүйд Түүнтэй ямар харилцаатай байхыг хүсэж байгаагаа оруулж болно.

Суралцахдаа Бурханд илүү ойр байхын адислалыг болон Түүнд хэрхэн ойртож болохыг ойлгоход туслах үнэнүүдийг хайж ол.

Эвлэрэл

2 Коринт 5-д Паул биднийг дэлхийд амьдрахдаа “дарамтлагдан” бас “гасалдаг”-ийг мөн Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очихыг хүсдэг болохыг бичжээ ( 2 Коринт 5:1–5 -ыг үзнэ үү). Та Паулын дүрсэлсэнтэй адил зүйлийг амьдралдаа мэдэрч байсан үеэ бод.

2 Коринт 5:17–20 -ийг уншаад, Бурханаас холдсоноо мэдрэх үедээ амьдралдаа хэрэгжүүлж болох үнэнүүдийг хайж ол. Эдгээр шүлэг дэх эвлэрүүлэх ба эвлэрэл зэрэг үгс Бурханаас тусгаарлагдсаныхаа дараа Түүнтэй нэгдэн нийлж, Түүний тааллыг дахин олж авах гэсэн утгатай болохыг анхаар.

Суралцагчдыг судалж байхад дараах асуултуудыг харагдахуйц газарт тавь.

  • Эдгээр шүлгийн ( 2 Коринт 5:17–20) ямар ямар үг, хэллэг Аврагчийн таны төлөө хийсэн зүйлсийг хамгийн сайн дүрсэлж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэж очиход туслах ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? ( 2 Коринт 5:18–19 -ийг үзнэ үү.)

  • Бид “Христ дотор” амьдрахыг хичээснээр ямар ямар адислал хүлээн авдаг вэ? ( 2 Коринт 5:17.)

2 Коринт 5:17–20бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрч, шинэ бүтээл болж чадна гэх үнэнийг заасан болно.

Мөн Паул бид яагаад шинэ бүтээл болох боломжтойг, энэ нь юу гэсэн утгатай талаар заасан.

2 Коринт 5:21 -ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг болон таныг дурдсан хэсгүүдийг хайж ол.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Шаардлагатай бол 21-р шүлэг дэх “Түүнийг” гэдэг нь Есүс Христийг, “Тэрээр” гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийг хэлж байгааг тайлбарла.

  • Та энэ эшлэлээс юу олж мэдсэн бэ?

Суралцагчдад энэ шүлгийг ойлгоход тусал. Дараах догол мөрийг суралцагчидтай хамт давтаад, энэ ойлголтыг ойлгоход нь суралцагчдад хэрхэн туслах талаар бодож үз. Эдгээр санааг өөрийнхөө үгээр хуваалцахад бэлтгэ.

2 Коринт 5:21 дээр Паул, Есүс хэзээ ч гэм нүгэл үйлдсэн гэмтэн байгаагүй ч гэсэн Гетсеманийн цэцэрлэгт Калвари загалмай дээр бидний гэм нүглийн дарамт, ачаа, үр дагаврыг Өөртөө үүрсэн гэж заадаг. Бид өршөөгдөж, “шинэ бүтээл” болохыг чин сэтгэлээсээ эрэлхийлснээр Есүс Христэд итгэж, нүглээ наманчилбал Тэрээр бидний нүглийг Өөр дээрээ авч, бид Түүний зөвт байдлыг хүлээн авна гэсэн амлалтыг нь хүлээн авдаг. Ийм арга замаар бид Түүнтэй адил цэвэр ариун болох юм (мөн Колоссай 2:13–14 ; 1 Петр 2:24 -ийг үзнэ үү).

Есүс Христтэй адил цэвэр ариун болох үйл явц насан туршдаа хүчин чармайлт гаргахыг шаарддаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.

  • 2 Коринт 5:21 дэх сургаалууд нь яагаад бид Христ дотор шинэ бүтээл болох боломжтойг мөн энэ нь яг юу гэсэн утгатай болохыг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?

  • Ямар ч гэм нүгэлгүй Бурханы Хүү танд Бурхантай эвлэрч, өөрчлөгдөх боломж олгохын тулд нүглийг тань Өөр дээрээ хүлээн авсан. Түүнд ямар бодол, мэдрэмж төрж байсан бол? (Энэ асуултад хариулахын өмнө Исаиа 49:16 , Сургаал ба Гэрээ 19:18 -ыг унших талаар бодож үз.)

Суралцагчдад Бурхантай хэрхэн эвлэрч болох талаарх орчин үеийн жишээ өг. Хувийн туршлагаасаа хуваалцах талаар бодож үз.  

   

6:24

Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Аврагчийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг эдгээлт болон эвлэрлийг хэрхэн мэдэрснээ тунгаан бод.

Өөрт байгаа аливаа бодол санаа, мэдрэмжээ хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно (хэт хувийн чанартай бол хуваалцахгүй байхыг тэдэнд сануул). Хэрэв тэд туршлагаа хуваалцвал “Энэ туршлага Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаар танд юу заасан бэ?” эсвэл “Тухайн хүний ямар үйлдэл түүнд Бурхантай эвлэрэх боломжийг олгосон бэ? Та эдгээр үйлдлийг яагаад чухал байсан гэж бодож байна вэ?” гэх зэрэг дагалдах асуултуудыг тавь.

Сайн мэдээний зарчмуудыг тунгаан бодох нь тэдгээрийн ач холбогдлыг мэдэрч, илүү сайн ойлгоход бидэнд тусална. Амьдралынхаа одоогийн нөхцөл байдал, хичээлийн эхэнд бичсэн Бурхантай харилцах харилцааныхаа тайлбарыг дахин унш. Дараа нь дараах асуултуудыг тунгаан бодоход цөөн минут зарцуул.

Суралцагчдад тунгаан бодоход нь зориулж дараах санаануудыг үзүүлнэ үү. Өөрийнхөө санааг нэм эсвэл энэ хичээлээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн тунгаан бодож болох зүйлсийнхээ талаарх бодол санаагаа хуваалцахад суралцагчдыг урь.

  • Бурхантай мөнхөд эвлэрэх нь ямар харагдаж бас мэдрэгдэх вэ?

  • Та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан ямар байдлаар шинэ болохыг хүсэж байна вэ?

  • Есүс Христ өөрчлөгдөхөд тань туслахад бэлэн байдгийг харуулсан ямар туршлага танд байдаг вэ?

  • Тунгаан бодох нь хэрхэн тусалсан бэ?

  • Та энэ хичээлээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таны талаарх бодол мөн таны төлөө Тэдний хүсдэг зүйлсийн талаар юу олж мэдсэн бэ?

Сурч мэд, мэдэр мөн үйлд

Судлах тэмдэглэлдээ өнөөдөр олж мэдсэн хамгийн утга учиртай зүйлээ, мөн энэ нь яагаад чухал болохыг бич. Бурхантай эвлэрч, Христ дотор “шинэ бүтээл” болоход туслах юуг хийхэд сүнслэгээр өдөөгдөж байгаагаа жагсаан бич. Та жинхэнэ утгаараа Христ дотор өөрчлөгдсөн хүний хувиар ямар ямар өөрчлөлтийг өөрөөсөө олж харахыг (нэг жил, хоёр жил эсвэл таван жилийн дотор) хүсэн хүлээж байна вэ?

Бодол санаа, мэдрэмжээ чөлөөтэй хуваалцахад суралцагчдыг урь. Өөрийнхөө мэдрэмжийг хуваалцахыг бод.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Энэ нь Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Түүн дотор “шинэ бүтээл” болоход надад хэрхэн туслах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн тайлбарласан.

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Өсөн нэмэгдсэн итгэл болон хөрвүүлэг нь Бурхантай гэрээ байгуулж мөн сахихад бидэнд туслах бөгөөд Есүсийг дагах хүслийг маань нэмэгдүүлж, бидний дотор жинхэнэ сүнслэг өөрчлөлтийг бий болгох болно. Өөрөөр хэлбэл, төлөөлөгч Паулын коринтчуудад бичсэн захидалд зааснаар биднийг шинэ бүтээл болгон өөрчилнө ( 2 Коринт 5:17). Энэхүү өөрчлөлт нь бидэнд илүү аз жаргалтай, үр бүтээмжтэй, эрүүл амьдралыг авчрах бөгөөд аливааг мөнхийн талаас нь харахад тусална.

(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3)

2 Коринт 5:17–21 . Эдгээр шүлэгт Паулын заасан зүйлсийг би хэрхэн илүү сайн ойлгож болох вэ?

Дараах тайлбар нь эдгээр шүлэг дэх зарим үг, хэллэгийг ойлгоход танд тусална.

“Шинэ бүтээл” болох гэдэг нь бидний зүрх сэтгэл, зүс царай, мөн чанар өөрчлөгдөн, Аврагчийнхтай илүү адил бол[ох]” гэсэн үг юм (Бэнжамин М.З.Тай, “Хөрвөлтөд нөлөөлөх Мормоны Номын хүч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54).

Христ “тэдний гэм бурууг эс тооцсон” гэдэг нь биднийг Бурхантай эвлэрэх үед Христийн бидний төлөө хийсэн зүйлсийн ачаар гэм нүгэл маань тооцогдохоо болино гэсэн утгатай.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

2 Коринт 5:14–21 . Гэм нүглээ Христийн зөвт байдлаар солих

Хэрэв 2 Коринт 5:14–21 дээрх Паулын сургаалыг ойлгоход суралцагчдад тусламж хэрэгтэй бол ChurchofJesusChrist.org дээрх “Сайн хоньчин, Бурханы хурга” (15:18) видеог цагийн код 10:30-аас 12:10 хүртэл үзүүлэх талаар бодож үз. Суралцагчдыг эдгээр түүх болон 2 Коринт 5:14–21 -ийг хооронд нь холбоход урь. Эдгээр түүх нь Есүс Христ хэрхэн бидэнд Өөрийнх нь зөвт байдлыг хүлээн авах боломжийг олгохын тулд бидний гэм нүглийг Өөр дээрээ авсныг олж харахад тэдэнд тусална.

2:3
2:3

2 Коринт 5:14–21 . Христийн зөвт байдлыг хүлээн авах

ChurchofJesusChrist.org дээрх “Гэтэлгэл” (15:21) видеог цагийн код 6:48-аас 8:43 хүртэл үзэх талаар бодож үз. Энэ видеонд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон Шоовдор хүмүүс номын нэгэн үйл явдлыг дүрсэлсэн. Суралцагчдыг Жан Вальжаныг илүү сайн хүн болгохоор амийг нь аварсан бишоп Бьенвенью ямар талаараа Аврагчтай адилхан, харин бид аль талаараа Жан Вальжантай адилхан болохыг бодож үзэхэд урь. Тэднийг 2 Коринт 5:14–21 -ийг судлаад, ахлагч Кристоффэрсоны ярьсан түүх Христ дотор шинэ бүтээл болж Түүний зөвт байдлыг хүлээн авах талаар Паулын заасан зүйлстэй юугаараа адилхан болохыг олж харахад урь.

2:3

2 Коринт 5:1–5 . “Сүнсийг барьцаанд өгсөн” бэлэг

Ариун Сүнсний бэлгийн талаар ярилцах нь суралцагчдад тустай байж болох юм. Тэднийг 2 Коринт 5:1–5 -ыг уншихад урь.  

Тэд дараа нь 2 Коринт 1:19–22 ; 5:5 ; Ефес 1:13–14 болон Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн дараах мэдэгдлийг судалж болно.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Хэрэв та өнөөдөр Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бол үүнийг Цагаатгал таны амьдралд үйлчилж буйн нотолгоо гэж үзэж болно.

(Henry B. Eyring, “Gifts of the Spirit for Hard Times,” Ensign, June 2007, 23)

Суралцагчдыг “Ариун Сүнс Аврагчийн Цагаатгалд болон мөнх амьдралын амлалтад итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?” мөн “Ариун Сүнсээр дамжуулан олж авсан өнөөгийн туршлагууд тань Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдрал ямар байх талаарх ойлголтыг бидэнд хэрхэн өгдөг вэ?” зэрэг асуултуудад хариулахад урь.