Төгс эзэмших сургаалын давтлага 19
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх
Судрын хэсгүүдийг болон тэдгээрт заасан үнэнүүдийг санах нь танд олон талаар тусална. Энэ хичээл танд Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн заримыг цээжлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх
-
Аврагч мөнх бус амьдралынхаа туршид судруудыг ямар ямар арга замаар ашигласан бэ?
Сатаныг Аврагчийг уруу татах гэж оролдох үед Аврагч тэдгээр уруу таталтыг даван гарахад туслах судрын үнэнүүдийг ашигласан ( Матай 4:1–11 -ийг үзнэ үү). Тэр сургаалдаа ихэвчлэн судруудыг ашигласан байдаг ( Лук 4:17–27 ; Матай 19:4–5 ; Матай 24:37–40 ; Марк 12:26 -г үзнэ үү). Та энэ хичээлээр төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхдээ уг хэсэг танд болон бусдад хэрхэн тусалж болох талаар бодож үз. Хэрэв та эдгээр судрын хэсэг, түлхүүр үг хэллэгийг судар дээрээ хараахан тэмдэглээгүй байвал тэмдэглэхийг бод.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
Бурхан бол “бидний сүнсний Эцэг.” | |
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” | |
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” | |
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.” |
Өмнөх хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуул. Үгнүүдийг чанга хэлж бичих нь танд санаж явахад тусална. Тэдгээрийг бичсэнийхээ дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг чанга давтан хэл.
Дараах үйл ажиллагаануудаас дор хаяж хоёрыг нь хийж гүйцэтгэ.
a. Төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд хэдэн минут зарцуул. Дараа нь судрын эшлэлийг хаагаад, зөвхөн түлхүүр үг хэллэгийг харан эшлэлийг хэлэх гэж оролд. Дараа нь судрын түлхүүр үг хэллэгийг хаагаад, тэдгээрийг судрын эшлэлийг харангаа хэлэх гээд үз.
б. Хамтрагчтайгаа ажиллахдаа, нэг нь судрын эшлэлийг чанга хэлж, нөгөөх нь зохих судрын түлхүүр үг хэллэгийг хэлнэ. Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэг тус бүрээр энэ үйл ажиллагааг давтан гүйцэтгэж, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхийг хичээ. Дараа нь хүснэгт рүү харахгүйгээр цээжээр хэлэх гээд үз. Дараа нь үүргээ соль.
в. Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд хэдэн минут зарцуулсныхаа дараа, дараах бүрэн бус судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүд дээрх хоосон орхисон үгсийг нөхөхийг оролд. Та мөн хоосон зайг бөглөх дадлага хийхдээ Doctrinal Mastery аппликэйшныг ашиглаж болно.
-
Еврей ___:9. Бурхан __ “бидний _______ _______.”
-
__________ 1:5–6. “Харин ___ нарын хэн нэг ____ мэргэн _______ ___, Бурханаас __.”
-
Иаков 2:___–____. “Итгэл нь __ ____ бол _____ үхмэл ____.”
-
1 Петр ___:6. ______ мэдээ нь ________ ч __ ____.”
-
________________ 20:12. ___ үйлсийнхээ дагуу … ____.
г. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс нэгийг сонгоод, уг шүлгийг эсвэл шүлгүүдийг бүхэлд нь цээжлэхийг оролд.
д. Хамгийн багадаа судрын таван эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ бич.
Эргэцүүлэн бодох
Өнөөдөр ажилласан төгс эзэмших сургаалын хэсгүүдээсээ нэг юм уу хоёрыг сонгоод, уг хэсгийг бүхэлд нь унш. Энэ судрын хэсгийг цээжлэх нь яагаад үнэ цэнтэй болох талаар тунгаан бод.
-
Эдгээр таван төгс эзэмших сургаалын хэсэгт заасан үнэнүүдээс аль нь таны хувьд хамгийн утга учиртай вэ? Яагаад?
-
Эдгээр үнэнийг мэдэх нь хэрхэн танд бусдад туслах боломжийг олгох вэ?
-
Та төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг илүү сайн санаж, амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?