Семинар
2 Коринт 1; 4


2 Коринт 1; 4

“Тайвшралын Бурхан”

Two young women sit together on a bench. One of the young women appears to be distraught, sad, or concerned about something. The other young woman is showing concern and appears to be trying to comfort the other.

Бид бүгд сэтгэлийн шаналал, уй гашуу, саад бартаа, бэрхшээл, таагүй байдал, өвчин эмгэгтэй нүүр тулдаг. Коринтын хүмүүст гай зовлон тохиолдох үед Паул Сүмийн гишүүдэд тасралтгүй дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөхийн тулд захиа бичжээ. Тэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроор дамжуулан тэдэнд өгөх боломжтой тайвшрал, амар амгаланг гэрчилсэн (2 Коринт 1:3–4-ийг үзнэ үү). Энэ хичээл танд Бурханы Өөрийн хүүхдүүдийг тайвшруулдаг зарим арга замыг ойлгож, Түүний тайвшралыг бусадтай хуваалцах аргуудыг тодорхойлоход тусална.

Эд зүйлс ба зураг ашиглах. Сайн мэдээний зарим ойлголтыг ойлгоход хэцүү байж болно. Эд зүйлс мөн зураг ашиглах нь сүнслэг зарчмуудыг ойлгоход суралцагчдад туслах үр дүнтэй арга байж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдрал нь буруугаар эргэх үед ямар арга замаар тайвшрал хүлээн авдаг талаар тунгаан бодоход урь. Боломжтой бол тэднийг тайвшралын эх сурвалжийг илэрхийлсэн зураг эсвэл эд зүйл авчрахад уриал.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Юу таныг тайвшруулдаг вэ?

Хэрэв суралцагчдаас суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийг хүссэн бол тэднийг ангид авчирсан эд зүйлээ харуулж, энэ нь тэдэнд хэрхэн тайвшрал авчирдаг болохыг тайлбарлахад урь.

  • Та хүнд хэцүү цаг үед тайвшрахын тулд юу руу эсвэл хэн рүү эргэдэг вэ?

  • Хэн эсвэл юу танд хамгийн их тайвшрал өгдөг вэ? Яагаад?

Танд даван туулахын тулд тусламж, тайвшрал хэрэгтэй одоогийн эсвэл ирээдүйн амьдралын нөхцөл байдлын жагсаалт гарга.

Дараах асуултуудыг тунгаан бод.

  • Эдгээр цаг үед Ариун Сүнсний бэлгээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд тусална гэдэгт та яагаад итгэдэг вэ?

  • Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын санал болгодог тайвшралыг танин мэдэж, хүлээн авч чадна гэдгээ та хэр сайн мэдэрдэг вэ?

  • Та Тэдний санал болгодог тайвшралыг бусадтай хэрхэн хуваалцаж чадах вэ?

Энэ хичээлийг судлангаа өмнөх асуултуудад хариулт хайж ол.

Паул гай зовлонд учирсан Коринтын гэгээнтнүүдийг тайвшруулахыг хүсжээ.

Македонид байхдаа Паул Тит гэх шавиасаа өөрийнх нь өмнө нь бичсэн захидлууд Коринтын гэгээнтнүүдэд амжилттай хүрсэн болохыг сонсжээ ( 2 Коринт 2:13 ; 7:5 -ыг үзнэ үү). Мөн Паул эдгээр гэгээнтэнд байнга тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг олж мэдээд, тэдэнд тайвшрал санал болгож, асуудлыг нь шийдвэрлэхийн тулд өөр нэг захидал бичжээ (2 Коринт).

  • Та Коринтын талаар мөн тэндхийн гэгээнтнүүдийн нөхцөл байдлын талаар юу санаж байна вэ?

Суралцагчдад хариулахад хэцүү байвал тэдэнд Коринт нь онгод шүтлэг, ёс зүйгүй байдлаараа танигдсан том, баян хот байсныг сануул. Эв нэгдэлтэй байж, Бурханы мэргэн ухааныг буруу сургаалаас дээгүүр тавьж, ариун явдлын хуулийг сахих нь тэндхийн гэгээнтнүүдэд хэцүү байв.

2 Коринт 1:1–4 -ийг уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд бичсэн хоёр дахь захидлаа хэрхэн эхлүүлсэнд анхаарлаа хандуул.

Суралцагчдаас Паулын Тэнгэрлэг Эцэгийг нэрлэхдээ ашигласан нэрсийг тодорхойлж, тэдгээр нэрийг самбарт бичихийг хүсэх тухай бодож үз.

  • Паулын гэгээнтнүүдэд бичсэн захидлын эхлэлээс юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Паул Тэнгэрлэг Эцэгийг нэрлэхдээ таны анхаарлыг татсан ямар нэр, цолыг ашигласан бэ?

  • Тэдгээр нэр, цол нь Тэнгэрлэг Эцэгийн талаар танд юу зааж байна вэ?

  • Паул 4-р шүлэгт ямар үнэнийг заасан бэ?

Тэнгэрлэг Эцэгээс тайвшрал хүлээн авч мөн уг тайвшралыг хүлээн авахад нь бусдад туслах

Та 4-р шүлг ээс Бид хүнд хэцүү цаг үед Тэнгэрлэг Эцэгийн тайвшралыг хүлээн авснаар, бусдад үүнийг хүлээн авахад нь илүү сайн туслах боломжтой болдог гэсэнтэй адил үнэнийг тодорхойлсон байж болох юм.

Суралцагчдыг 2 Коринт 1:4 дээрх үнэнийг тодорхойлж байх хооронд, тэднийг энэ шүлгийг Мозая 18:8–10 -тай харьцуулж, ижил төстэй зүйлс хайж олоход урих талаар бодож үз.

Энэ хичээлийн төгсгөлд байгаа “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх ахлагч Гари И. Стивэнсоны эшлэлийг хуваалцаад, дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз.

  • “Аливаа зовлонд орогсдыг тайвшруулах” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? ( 4-р шүлэг).

  • Та үүнийг яагаад Есүс Христийн шавь нарт зориулсан хүлээлт гэж бодож байна вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэзээ хүнд хэцүү цаг үед Тэнгэрлэг Эцэгээс тусламж, тайвшрал авч байсан бэ?

  • Та эсвэл тэд энэ туршлагаас юу олж мэдсэн бэ?

  • Та хэрэгтэй үедээ Бурханы тайвшралыг илүү их хүлээн авахын тулд юу хийж чадна гэж бодож байна вэ?

Хэрэв суралцагчдын хариулт хэт хувийн шинжтэй биш бол хэд хэдэн суралцагчийг туршлагаа хуваалцахад урь. Тэнгэрлэг Эцэгийн биднийг тайвшруулдаг арга замуудын талаар сонсох нь суралцагчдад тустай байж болно. Мөн хувийн гэрчлэл, туршлагаа нэмэх талаар бодож үз.

Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбаллын (1895–1985) дараах мэдэгдлийг унш.

Portrait painting of President Spencer W. Kimball.

Бурхан биднийг ажигладаг бөгөөд биднийг хянаж байдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн бидний хэрэгцээ шаардлагыг хангадаг өөр нэг хүнээр дамжин хийгддэг. Тиймээс хаант улсад бид нэг нэгэндээ үйлчлэх нь нэн чухал юм.

(Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 82)

   

4:59
  • Тэнгэрлэг Эцэг хүнд хэцүү цаг үед Өөрийнх нь хайр, тайвшралыг мэдрэхэд нь бусдад туслахын тулд яагаад биднийг ашигладаг гэж та бодож байна вэ?

Одоо бэрхшээлтэй тулгараад байгаа өөрийн таньдаг хэн нэгний талаар бодож үз. Дараах зүйлсийг хийхдээ, Тэнгэрлэг Эцэгийн санал болгодог тайвшралыг мэдрэхэд нь тэдэнд хэрхэн тусалж болох талаараа залбирч байгаад эргэцүүл.

A. Энэ хүнд туслах юуг та 2 Коринт 1:1–4 -өөс олж мэдсэн талаараа бод.

Б. Сорилт бэрхшээлийн талаар Паулын коринтчуудад өгсөн нэмэлт сургаалыг агуулсан дараах багц шүлгээс хоёр эсвэл түүнээс олныг унш. Сонгосон хүнд тань утга учиртай байх болно гэж үзэж буй үг хэллэг эсвэл шүлгээ ол.

В. Энэ хүнд Тэнгэрлэг Эцэгийн тайвшралыг мэдрэхэд нь туслахын тулд ямар нэг зүйл хий. Коринтын гэгээнтнүүд Паулын төлөө залбирсны нэгэн адилаар тэдний төлөө залбирах талаар бодож үз ( 2 Коринт 1:11 -ийг үзнэ үү). Мөн та энэ хүнд зориулж Паулын коринтчуудад бичсэнтэй адил урам зориг төрүүлэх захидал бичиж болно. Гэхдээ таны зурвас захидлын оронд бичвэр мессеж, э-мэйл эсвэл тэмдэглэл байж болно. (Энэ хичээл дээр 2 Коринт 1; 4 дээрээс олж мэдсэн зүйлс болон тус болж болох аливаа хувийн жишээг багтаах талаар бодож үз.)

Г. Энэ хүнд туслахын тулд нэмэлт төлөвлөгөө гарга. Тэнгэрлэг Эцэг тэдэн дээр зочлох эсвэл ямар нэг байдлаар тэдэнд үйлчлэх зэргээр нэмэлт үйлдэл хийхэд таныг өдөөж болно. Бодож олсон аливаа төлөвлөгөөгөө хуанли, ухаалаг утас эсвэл цаас зэрэг дараа нь харж, биелүүлэхийг сануулах боломжтой газар бичиж тэмдэглэсэн байхад анхаар.

Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг бодож буй хүндээ туслахаар төлөвлөсөн нэг зүйлээ хуваалцахад урь. Тухайн хүнд тохиолдсон сорилт бэрхшээл эсвэл нөхцөл байдлын талаар ерөнхийд нь хуваалцаж болох хэдий ч тэднийг тухайн хүн хэн болохыг хуваалцахгүй байх эсвэл бусад суралцагчид тухайн хүнийг хялбархан танихуйцаар хэт тодорхой ярихгүй байхыг сануул.

Энэ хичээл дээр заасан зарчмуудыг гэрчлээд, суралцагчдыг хэн нэгнийг тайвшруулахын тулд гаргасан төлөвлөгөөгөө дагахад уриал.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Коринт 1:4 . Их Эзэн яагаад надаас тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч, тайвшруулахыг хүлээдэг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари И. Стивэнсон дараахыг заасан.

2:3
Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Баптисмын усанд булхуулан гарч ирсэн мөчөөс эхлэн бид энэ ажлыг хийх үүрэг хүлээдэг. Аврагч бидэнд хийхийг тушаасан учраас бид бусдыг хайрлан гараа сунгадаг. … Хөршүүд маань материаллаг юм уу сүнслэг байдлаараа зовлонд унах бүрд бид тэдэнд туслахаар яардаг. Бид нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцдэг. Бид гашуудах тэдний хамт гашууддаг. Бид тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг. Их Эзэн хайрлах сэтгэлээр үүнийг биднээс хүлээдэг. Түүнчлэн Тэр биднээс Өөрийнх нь сүргийг халамжилж, тохинуулсан эсэхэд хариуцлага асуух цаг ирэх болно.

(Гари И.Стивэнсон, “Хоньчин бодгалиуд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113)

2 Коринт 4:17 . Та Паул бидний мөнх бус амьдралын сорилтуудыг “ялихгүй зовлон” гэж яагаад нэрлэсэн гэж бодож байна вэ?

Далын ахлагч Пол В. Жонсон ийн заасан.

2:3
Elder Paul V. Johnson of the Quorum of the Seventy takes an official portrait, 2021.

Асуудлуудтай тулгарсан үед удахгүй ирэх адислалууд бидний одоо мэдэрч буй өвдөлт, доромжлол эсвэл сэтгэлийн шаналгааг давж гарч чадна гэдгийг олж харахад бараг л боломжгүй мэт санагддаг. … Төлөөлөгч Паул “Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна” [ 2 Коринт 4:17 ] гэж заажээ. Паул “ялихгүй зовлон” гэсэн нэр томьёог ашигласан нь сонирхол татаж байна. Энэ үг зодуулж, чулуугаар шидүүлж, хөлөг онгоцтойгоо сүйрч, шоронд хоригдож мөн тоо томшгүй олон зовлон бэрхшээлийг амссан хүний үг юм. Би бидний олонх нь өөрсдөдөө тулгарсан зовлонг хөнгөн гэж бодож чадна гэдэгт эргэлзэж байна. Гэсэн хэдий ч бидний хүлээн авдаг өсөлт, адислалтай харьцуулахад энэ амьдрал болон мөнх амьдралын аль алинд бидний амсах зовлон жинхэнэ гэрэл болж өгдөг. …

Заримдаа бид соригдохгүйгээр өсөж хөгжихийг хүсэж, ямар нэг бэрхшээлгүйгээр хүч чадлаа хөгжүүлэхийг хүсдэг. Гэвч өсөлт хөгжил тийм амар аргаар ирэхгүй. Бид хүнд хэцүү дасгал хийдэггүй тамирчин хэзээ ч дэлхийн хэмжээний тамирчин болж чадахгүй гэдгийг тодорхой ойлгодог. Бид биднийг тэнгэрлэг мөн чанартай болгодог зүйлсээс татгалзахгүй байхын тулд болгоомжтой байх ёстой.

(Пол В.Жонсон, “Биднийг хайрладаг Түүгээр дамжуулан бид давуулан дийлдэг,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

2 Коринт 1:3 . “Бүх тайвшралын Бурхан”

Тэнгэрлэг Эцэг тайвшрал өгч чадна гэдгийг харуулдаг бусад хүүрнэлийг Сүмийн түүхээс эсвэл судраас хайж олоход суралцагчдыг урь. Жишээлбэл: Суралцагчид Их Эзэн леменчүүдийн эрхшээлд байх үед нь Алмагийн хүмүүсийн амссан зовлонг хөнгөлж өгсөн тухай Мормоны Номон дахь түүхийг нэгтгэн дүгнэж болно ( Мозая 24 -ийг үзнэ үү) эсвэл тэд Их Эзэн Либерти дэх шоронд хоригдож байхад нь Иосеф Смитийг хэрхэн тайтгаруулсан талаар ярилцаж болно ( Сургаал ба Гэрээ 121). Суралцагчдыг хуваалцахаас өмнө судруудыг болон бусад нөөцийг хайж олох цаг өг.

Есүс Христээр дамжин ирэх тайвшрал

Тэнгэрлэг Эцэг бусдыг тайвшруулахын тулд яагаад биднийг ашигладаг мэт санагддаг вэ? гэж суралцагчдаас асуусныхаа дараа 2 Коринт 1:5–7 -г суралцагчидтай хамт уншаад, тэднийг эдгээр шүлгийг Тэнгэрлэг Эцэгийн, тухайлбал Аврагч Есүс Христийн өгсөн тайвшралын өөр нэг эх сурвалжаас хайж олоход урь. Яагаад сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ Есүс Христийг тайвшралын нэн хүчирхэг эх сурвалж гэж боддогийг нь суралцагчдаас асуу. Суралцагчдыг эдгээр эх сурвалжийг Алма 7:11–13 -тай харьцуулахад урих талаар бодож үз.