Семинар
2 Коринт 7


2 Коринт 7

“Бурханы дагуу гашуудах”

Зураг
A young woman kneels by her bedside to pray.

Бидэнд бүрэн наманчилсан эсэхээ мэдэхэд хэцүү байдаг. Танд ямар нэг зүйлд бүрэн наманчилсан эсэхээ мэдэхэд хүндрэлтэй үе тохиолдож байсан уу? Төлөөлөгч Паул коринтчуудад бичсэн анхны захидалдаа, гэм нүгэл үйлдсэн Коринтын гэгээнтнүүдийн заримыг хурцаар шүүмжилсэн байдаг. Паул хожим нь Коринтын гэгээнтнүүд жинхэнэ наманчлалыг мэдэрсэн гэдгийг сонсоод баясан хөөрч, сэтгэл нь амарчээ. Энэ хичээл танд жинхэнэ наманчлалын чухал бүрэлдэхүүн хэсгийг ойлгож, Есүс Христэд илүү ойртож очиход туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг жинхэнээсээ наманчилсан эсэхээ хэрхэн мэдэх талаар бодож үзэхэд урь. Тэднийг мөн Ирээд, Намайг дага тойм (“9-р сарын 11–17. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023) дээрх “Бурханы дагуу гашуудах нь наманчлалд хөтөлдөг” хэсгийг судлахад урьж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханы дагуух гашуудал

Дараах жишээг чанга уншаад, ангиараа ярилцаж болно. Үүнийг мөн хэвлэж аван, уншаад, хосоороо эсвэл жижиг бүлгээр ярилцахад нь зориулан суралцагчдад өгч болно.

Дараах жишээг унш.Гэрлэлтэд зориулсан ариун сүмийн эрхийн бичиг олж авах ярилцлагын үеэр нэгэн эмэгтэй бишоптоо урьд өмнө үйлдсэн гэм нүглээ наманчилсан байна. Үргэлжлүүлэн ярилцсаны эцэст, бишоп энэхүү залуу эмэгтэй гэм нүглээ чин сэтгэлээсээ наманчлаагүй төдийгүй ариун сүмийн эрхийн бичиг авах зохисгүй, ноцтой гэм нүгэл үйлдсэнийг мэдэв. Бишопын тайлбарлаж буйгаар, тухайн залуу эмэгтэй бүрэн наманчлах хүртлээ ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авахаа хүлээх хэрэгтэй ажээ. Уг залуу эмэгтэй гайхширч, эдгээр гэм нүглийг удаан хугацааны турш давтан үйлдээгүй тул наманчилсан гэсэн үг гэдгээ батлан хэлэхээр оролдсон байна. Бишоп гэм нүгэл үйлдэхээ зогсоох нь бүрэн гүйцэд наманчлал болж чадахгүй гэдгийг тайлбарлаад, түүнийг жинхэнээсээ наманчлах үйл явцыг чин сэтгэлээсээ эхлүүлэхэд урьжээ.

Залуу эмэгтэй бусад хүнд хуримынхаа талаар аль хэдийн хэлчихсэн бөгөөд хуримын ёслолоо хэрхэн явуулахаа төлөвлөчихсөн учраас маш их бухимдалтай байгаагаа бишопт тайлбарлав. Тэр хуримын төлөвлөгөө нь хойшлогдсонд мөн энэ талаар сүйт залуу болон эцэг эхдээ яаж хэлэх талаараа маш их санаа зовж байлаа. Тэрээр хуримаа төлөвлөснөөрөө хийж, дараа нь наманчлах үйл явцаа үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар асуусан байна.

  • Бишопт өгсөн залуу эмэгтэйн хариултад тулгуурлан бодоход, тэр юунд хамгийн их санаа зовж байгаа санагдаж байна вэ?

  • Юу түүнийг бүрэн наманчлахаар төвлөрөхөд хүндрэлтэй болгосон бэ?

Энэ залуу эмэгтэй наманчлалын талаар юуг бүрэн ойлгоогүй болохыг тунгаан бод. Энэ хичээлийг үргэлжлүүлэхдээ, энэ залуу эмэгтэйд туслах зарчмыг хайж ол. Таны наманчлалд энэ зарчим хэрэгтэй эсэх талаар мөн тунгаан бод.

Бурханы дагуух гашуудал

Паулын коринтчуудад анх захидал бичсэн зорилгын нэг нь зарим хүнийг наманчлахад уриалах явдал байжээ. Дараагийн захидалдаа Паул чин сэтгэлээсээ наманчилж залруулагдсан хүмүүсийг магтан сайшааж, наманчлалын чухал хэсгийн талаар заасан.

2 Коринт 7:8–11 -ийг уншаад, уг жишээн дээр гарч буй эмэгтэйд туслах наманчлалын талаарх юуг Паул санал болгосон тухай ойлголтыг хайж ол. (Наманчлах гэх 8-р шүлэг дээрх үг нь харамсах гэсэн утгатай болохыг анхаар.)  

Бурханы дагуух гашуудлын талаарх Мормоны Номын ойлголтуудыг харах бол Алма 36:12–13 ; 42:29 -ийг унш.

  • Та уг жишээн дээр гарч буй эмэгтэйд туслах ямар ойлголтыг олж авсан бэ?

  • Тэдгээр сургаал танд хэрхэн туслах бол?

Таны нээн илрүүлсэн байж болох нэг үнэн бол Бурханы дагуух гашуудал нь чин сэтгэлийн наманчлалд хөтөлдөг гэсэн үнэн юм.

  • Паул 10-р шүлэгт ямар төрлийн гашуудлын талаар дурдсан бэ?

  • Уг залуу эмэгтэйн мэдэрч байсан гашуудлыг илэрхийлсэн юуг та энэ жишээнээс олж харсан бэ?

Хуудасны дунд хэсэгт шугам зурж, судлах тэмдэглэл дээрээ хоёр багана үүсгэ. Нэг баганын дээд хэсэгт Бурханы дагуух гашуудал, нөгөө баганын дээд хэсэгт Ертөнцийн гашуудал гэж бич.

Гарчиг бүрийн доор дараах асуултуудад бодол санаагаа нэм.

  • Паул 8–10-р шүлэгт Бурханы дагуух гашуудал, ертөнцийн гашуудал хоёрын хоорондын ялгааны талаар юу гэж заасан бэ?

  • Та уг хоёр гашуудлын хооронд ямар нэмэлт ялгаанууд байна гэж бодож байна вэ?

Дараах мэдэгдлийг уншаад, Бурханы дагуух гашуудал, ертөнцийн гашуудлын талаарх нэмэлт ойлголтыг хайж ол. Эдгээр ойлголтыг хүснэгт дээрээ нэм.

Дараах эшлэлийг суралцагчдад уншуулахаар харуулах эсвэл ангийг хоёр хэсэгт хуваагаад, хэсэг тус бүрд нэг бүлэг эшлэл өгөх талаар бодож үз. Тэд эшлэлийг уншаад, тэмдэглэж аван, дараа нь хамтрагчтайгаа солилцоод, хоёр дахь эшлэлийг уншиж, хамтрагчаа юу тэмдэглэсэн болохыг харах боломжтой.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн Бурханы дагуух гашуудлын талаар дараах тодорхойлолтыг өгсөн байна.

Зураг
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

[Бурханы дагуух гашуудал гэдэг нь] бидний бодгаль аливаа эсэргүүцэл, шалтгийг үгүй хийдгийн учир Аврагчид илүү их өвдөлт, шаналал авчирдаг зан авираас болж хэмжээлшгүй их гуниг, харуусал мэдрэх гэсэн утгатай. …

Бурханы сүнслэг мэдрэхүйтэй хүү эсвэл охины хувьд, энэ амьдралын хамгийн агуу гэгээрэл бол магадгүй гэм нүглийн улмаас Есүс Христ үнэхээр бодит төлөөс төлсөн төдийгүй зөвхөн хүн нэг бүрийн төлөө ч биш бас таны болон миний төлөө зовж шаналсан гэдгийг хувь хүний хувьд ухаарах явдал байж магадгүй юм! … Бид Түүнийг бидний төлөө зовж шаналсан гэдгийг сүнслэгээр ухаарснаар Түүнийг өвтгөсөндөө гунигладаг. Бид үүнийг Эцэгийн маань төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг мэддэг боловч Түүний бидэнд өгч буй бэлгээр дүүрэн байдаг. Бидний төлөө үүнийг үйлдсэн Аврагчийг бишрэн шүтэж, хүндлэн дээдэлж, шагшин магтах нь бодгаль маань Бурханы дагуух гашуудлаар дүүрсэн үед биднийг өвдөг сөхрөхөд хүргэдэг.

(Нийл Л.Андэрсэн, Уучлалын тэнгэрлэг бэлэг [2019], 149, 150)

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф Бурханы дагуух гашуудлын талаар дараах зүйлийг мэдэгджээ.

Зураг
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Бурханы дагуух гашуудал нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөлт болон найдварт сүнслэгээр нөлөөлдөг. Ертөнцийн гашуудал нь биднийг доройтуулан, найдварыг үгүй болгож, уруу таталтуудад найр тавьж өгдөг.

Бурханы дагуух харуусал нь хөрвөлт хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт рүү хөтөлдөг. Энэ нь биднийг нүглийг үзэн ядаж, сайн сайхан зүйлийг хайрлахад хүргэдэг. Энэ нь бидэнд уналтаасаа босож, Христийн хайрын гэрлээр амьдрахад урам зориг өгдөг. Жинхэнэ наманчлал бол зовлон шаналал биш, харин өөрчлөлтөд хүргэдэг үйл явц юм. Тийм ээ, чин сэтгэлээсээ харуусах болон дуулгаваргүй байсандаа гэмших нь ихэвчлэн сэтгэл өвтгөм хэцүү байдаг бөгөөд наманчлалын ариусгах үйл явцын маш чухал алхмууд мөн. Харин гэм буруу нь өөрийгөө үзэн ядахад хүргэдэг эсвэл дахин өндийн босоход саад болдог. Энэ нь биднийг наманчлахад түлхэц үзүүлдэггүй харин ч үүнд саад тотгор учруулдаг.

(Дийтр Ф.Угдорф, “Та одоо босч чадна аа!,” Ensign, Nov. 2013, 56 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65)

 

  • Ямар ойлголт танд хамгийн тустай байсан бэ? Яагаад?

  • Аврагч таны гэм нүглийн төлөө зовж шаналсан гэдгийг мэдрэх нь наманчлах үйл явцад тань хэрхэн туслах вэ?

Залуу эмэгтэй, бишоп хоёрын талаарх жишээг эргэн хар.

  • Та наманчлалын адислалыг урихад нь түүнд туслах Есүс Христийн тухай, Бурханы дагуух гашуудлын талаар юуг энэхүү залуу эмэгтэйтэй хуваалцаж чадах вэ?

Наманчлах хүчин чармайлтынхаа талаар хэсэг зуур эргэцүүл. Аврагч таны гэм нүглийн улмаас юу мэдэрч, юу амссан болохыг бодож үз. Та Бурханы дагуух гашуудлыг мэдэрч, Аврагчийн эдгээх хүчийг амьдралдаа урин авчрахын төлөө зүрх сэтгэлээ илүү бүрэн нээхийн тулд юу хийж чадах вэ? Энэ асуултад өгсөн хариултаа хувийн тэмдэглэл эсвэл дэвтэртээ бичиж тэмдэглэхийг бодож үз.

Хэрэв энэ нь нэн хувийн шинжтэй биш бол суралцагчдыг энэ хичээлээр Бурханы дагуух гашуудлын талаар олж мэдсэн зүйлс болон энэ нь тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцахад урь. Наманчлалын үйл явц дахь Бурханы дагуух гашуудлын ач холбогдлын талаарх хувийн гэрчлэлээ нэм. Тэднийг Бурханы дагуух агуу гашуудал амьдралд нь хэрэгтэй эсэх талаар тунгаан бодоход урь.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Бурханы дагуух харуусал, дэлхийн харуусал хоёрын хоорондын ялгааг би хэрхэн илүү сайн ойлгох вэ?

Ахлагч Д. Чад Ричардсон Бүсийн далд үйлчилж байхдаа ийн хэлсэн.

Зураг
Final offiicial portrait of Elder D. Chad Richardson of the Sixth Quorum of the Seventy, 2002. Released at the April 2010 general conference, effective May 1, 2010.

[Бурханы дагуух гашуудал, ертөнцийн гашуудал хоёрын] хоорондох гол ялгаа нь тэдгээрийн эх сурвалж юм. Сатан ертөнцийн гашуудлыг удирддаг. Энэ бол гэм нүгэл үйлдэж байгаад баригдах, үргэлжлүүлэн гэм нүгэл үйлдэх боломжгүй болох эсвэл өөрийгөө жигшин зэвүүцэж, үзэн ядах харуусал юм.

Тэгвэл Бурханы дагуух гашуудал нь үүнийг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүст Бурханы бэлэг болгон өгдөг харуусал юм. Бурханы дагуух гашуудал нь биднийг гэм нүглийнхээ хэр хэмжээг бүрэн таньж мэдэхэд хөтөлдөг бөгөөд бид үүнээс чөлөөлөгдөж болно гэдгээ мэддэг.

(D. Chad Richardson, “Forgiving Oneself,” Ensign, Mar. 2007, 32)

2019 оны 9-р сард New Era сэтгүүлд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф Угдорфын сургаалд тулгуурласан мэдээллийн графикийг хэвлэжээ. Энэ нь Бурханы дагуух гашуудал болон ертөнцийн гашуудлыг хооронд нь ялгахад танд тусална. Үүнийг эндээс авна уу. Dieter F. Uchtdorf, “Godly Sorrow,” New Era, Sept. 2019, 32–33.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

2 Коринт 6:14–7:1 . “Бузар юманд бүү хүр”

Дараах зүйлсийг хичээлийн хоёр дахь хувилбарын санаа болгон ашиглах боломжтой. Суралцагчдыг 2 Коринт 6:14–7:1 -ийг уншаад, гэгээнтнүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг болон Их Эзэний амлалтуудыг хайж ол. (“Белиар” болон “итгэгч бус хүн” [ 2 Коринт 6:15 ] гэсэн үгс хорон муу санаатныг хэлж буйг анхаар.) Дараах ярилцлагын асуулт тустай байж болно.

  • Манай цаг үед бузар зүйлсийн ямар жишээнүүд байна вэ?

  • Бурхан таныг хүлээн авч, таны Эцэг байх болно гэдгийг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Бид өөрсдийгөө бузар зүйлсээс тусгаарлан, энэ ертөнцөд хэрхэн амьдрах вэ?

Ертөнцийн гашуудлыг даван туулж, Христээр дамжуулан амар амгаланг олох жишээ

ChurchofJesusChrist.org дээрх “Порнографт донтох: Найдвар байгаа юу?” (3:46) гэсэн видеонд нэгэн залуу эмэгтэй порнографт донтсон туршлагынхаа талаар болон ертөнцийн гашуудал түүнийг сорилт бэрхшээлээ даван туулж, уучлагдахад хэрхэн саад болсон талаар хуваалцжээ. Суралцагчдад эхний хэсгийг (цагийн код 0:00-ээс 2:00 хүртэл) үзүүлээд, тэднийг энэхүү залуу эмэгтэйд наманчлахад нь саад болсон ертөнцийн асуудлуудыг хайж олоход урь. Суралцагчдаас ийм ижил асуудалтай байгаа хэн нэгэнд туслахын тулд юу гэж хэлэхийг нь асуух тухай бодож үз. Видеоны үлдсэн хэсгийг үзүүлээд, суралцагчдыг уг залуу эмэгтэй Есүс Христээр дамжуулан өөрийн сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүчийг хэрхэн олсныг хайж олоход урь.

//media.ldscdn.org/webvtt/mormon-channel/his-grace-2015/2015-03-005-pornography-addiction-is-there-hope-eng.vtt

Хэвлэх