2 Коринт 8–13
Тойм
Паул ядуусыг халамжлахын тулд өөрсдийгөө золиослох замаар Аврагчийн жишээг дагахад Коринтын гэгээнтнүүдийг урьжээ. Тэр өөрийн амссан зовлон шаналлын заримаас мөн Аврагчийн тусламжаар дамжуулан тэдгээр туршлагаас баяр баясал хэрхэн олж авсан талаараа хуваалцсан. Коринт дахь Сүмийн зарим гишүүн түүнийг шүүмжлэх үед тэр Христтэй хэр холбоо тогтоосон болохоо шалгахад тэднийг урих замаар хариултыг өгчээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
2 Коринт 8–9
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст өөрт байгаа зүйлсээ хуваалцах замаар Есүс Христийн жишээг дагахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Аравны нэг ба бусад өргөл”-ийн маягтан дээрх жагсаалтыг хараад, тус бүр нь юу гэсэн утгатай болохыг хуваалцахаар бэлтгэхэд урь. Тэд энэ маягтын талаарх аливаа асуултаа тавьж болно.
-
Үзүүлэх материал: Зарим үгийг дутуу бичсэн ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдэл ба “Аравны нэг ба бусад өргөл”-ийн маягт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Мацгийн өргөлийн санг тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг адислахад хэрхэн ашигладаг талаар суралцагчидтай хуваалцахын тулд орон нутгийн бишоп эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг урихыг бодож үз.
2 Коринт 11–12
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь тулгарсан сорилт бэрхшээлээ итгэлтэйгээр даван гарахдаа Их Эзэнд итгэж найдахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: “Хэрэв бид Есүс Христэд итгэх хангалттай итгэлтэйгээр залбирвал, Тэнгэрлэг Эцэг тулгарч буй аливаа сорилт бэрхшээлийг биднээс холдуулах болно” гэсэн мэдэгдлийг яагаад буруу гэж бодож байгаагаа хуваалцахад бэлэн байхад суралцагчдыг урь.
-
Харуулах эд зүйл эсвэл зураг: Өргөст ургамал эсвэл өргөст ургамлын зураг
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг 2 Коринт 12:8–10 -ыг судалсны дараа, “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дээрх “Эдгэрэхгүй байсан ч итгэлтэй байх” гэсэн гарчгийн доорх санааг ашиглахыг бодож үз.
2 Коринт 13
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэнд итгэх итгэлээ шалгаж, Түүний үйлчлэгчдийг шүүмжлэх уруу таталтыг даван гарахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Аврагчийн Сүм эсвэл Түүний үйлчлэгчдийн талаар хүмүүсийг сөрөг зүйл ярихад ямар мэдрэмж төрдөг талаар бодоход суралцагчдыг урь.
-
Үзүүлэх материал: Тунгаан бодоход нь суралцагчдад туслах зорилготой асуултууд бүхий ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн мэдэгдэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад судрын өөр олон түүхийг судлах боломж олгож, тэднийг жижиг бүлгүүдэд хуваан, онлайн жижиг өрөөнүүдэд оруулахыг бод. Их Эзэний үйлчлэгчдийг шүүмжлэхэд гарах үр дагаврыг дүрсэлсэн түүхүүдээс нэг эсвэл хэд хэдийг судлахад тэднийг урь. Дараа нь бүлэг бүр олж мэдсэн зүйлээ ангийнхаа бусад гишүүнтэй хуваалцах нэг хүнийг сонгож болно.
Суралцахуйгаа үнэлэх 9
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээг энэ жил судлах явцад тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Коринт 8–16 болон 2 Коринтоос олж мэдсэн зарчмуудаа амьдралд хэрэгжүүлэхээр гаргасан оролдлогоо эргэн харахад урь.
-
Үзүүлэх материал: Суралцагчдын гэр бүлийн түүхийн төлөвлөгөөний талаарх асуултууд (А үйл ажиллагаанд зориулсан)
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв суралцагчид FamilySearch.org эсвэл FamilySearch аппликэйшныг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх шиг байвал тэдэнд хичээлийн үеэр судлах цаг гаргаж өгөхийг бодож үз. Уг аппликэйшныг хэрхэн ашигладгийг мэддэг нэг суралцагчийг сурч мэдсэн зарим арга замаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урих нь тустай байж болно. Тэд утас эсвэл компьютерын дэлгэцээ хуваалцаж болно. Энэ нь ангийн бусад гишүүнд хийж байгаа зүйлийг нь харах боломжийг олгох юм.
Төгс эзэмших сургаалын давтлага 20
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэд хэдэн хэсгийн талаар ойлгосон зүйлээ гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтаад, илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг хэсгээ сонгоход урь.
-
Үзүүлэх материал: Есүс Христийн дөрвөн өөр зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөл орчимд суралцагчдыг Шинэ Гэрээний сонгосон судрын хэсгийн талаарх ойлголтыг нь сайжруулсан төгс эзэмших сургаалын судрын нэмэлт хэсгийг хайж олоход урьж болно. Суралцагчдыг онлайн дөрвөн жижиг өрөөнд бүлэг болгон хуваарилаад, бүлэг тус бүрээр судрын өөр өөр хичээлийн төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хайж олуул. Ангийнхныг эргэн нэгдсэний дараа, бүлэг тус бүрийг оноож өгсөн судрын номон дээрээс олсон хэсгүүдээ хуваалцахад урь. Суралцагчдыг дэлгэцээ хуваалцан, ангийнхандаа Gospel Library аппликэйшн дээрх хэрэгслүүдийг хэрхэн ашиглахыг үзүүлэхэд урьж болно.