Төгс эзэмших сургаалын давтлага 20
Ойлгох ба тайлбарлах
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах дадлага хийх боломжийг танд олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та Есүс Христийн талаар юу мэдэх вэ?
Дараах зургаар төлөөлүүлсэн Түүний амьдралын нэгээхэн хэсгийг ашиглан, Есүс Христийн талаар мэддэг зүйлээ дүрслэн хэл.
Одоо эдгээр зургийг хараад, дараах асуултуудад хариул.
-
Энэ гурван зурагт ямар үйл явдлыг дүрсэлсэн байна вэ?
-
Эдгээр үйл явдал бүр Есүс Христийн тухай болон Түүний үйл хэргийн талаарх таны ойлголтыг хэрхэн зузаатгаж байна вэ?
Аврагч гэж хэн болохыг мөн Тэрээр таны хувьд яагаад чухал болох талаар үнэхээр сурч мэдэхийн тулд Түүний амьдралын талаарх хэд хэдэн түүх, нэгээс олон бошиглогчийн бичвэрийг судлах нь тустай.
Үүнтэй адил төгс эзэмших сургаалын судрын хэд хэдэн хэсэг дээрх үнэнүүдийг харьцуулах нь ганцхан хэсэг дээр төвлөрөхийн оронд Аврагчийн сургаалыг илүү бүрэн дүүрэн ойлгоход танд тусална.
Еврей 12:9 , Иаков 1:5–6 , Иаков 2:17–18 -ыг уншаад, энэ нь бидний Тэнгэрлэг Эцэгийн тухай, Түүнтэй харилцах харилцааны талаар юу зааж байгааг бодож үз.
-
Төгс эзэмших сургаалын судрын энэ гурван хэсгийг хамтад нь судлах нь Бурхантай харилцах харилцаагаа илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?
1 Петр 4:6 ба Илчлэл 20:12 -ыг уншаад, энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Эцсийн шүүлтийн талаар бидэнд юу зааж байгааг бодож үз.
-
Төгс эзэмших сургаалын судрын энэ хоёр хэсгийг хамтад нь судлах нь Эцсийн шүүлтийг илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?
Цаашид дахин хамтад нь судлахыг хүсэж байгаа аливаа судрын хэсэгт холбогдох эшлэлийг нь бичих юм уу холбохыг бод.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг холбох
a. Та илүү их судлахыг хүсэж байгаа Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээсээ аль нэгийг сонгоод, судлах тэмдэглэлдээ эшлэл, түлхүүр үг хэллэгийг нь бич.б. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг олж уншаад, заасан сургаалынх нь талаар юу ойлгосноо бичиж тэмдэглэ.
в. 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын сүүлчийн хэсэгт байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийн бүрэн жагсаалтыг ол.
г. Таны сонгосон Шинэ Гэрээний судрын хэсэгтэй холбоотой судрын бусад хичээлийн төгс эзэмших сургаалын судрын дор хаяж хоёр хэсгийг олж унш.
д. Эдгээр нэмэлт хэсэг нь Шинэ Гэрээний судрын хэсгийн талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байгааг судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.