Семинар
2 Коринт 8–9


2 Коринт 8–9

Ядуусыг харж халамжлах

Two young men standing on a door step collecting fast offerings from an elderly woman.

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд сэтгэлийнхээ гүнээс анхаарал халамж тавьдаг бөгөөд ядуус, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст Өөртэй нь нэгдэн туслахад биднийг урьдаг. Паул ядуусыг харж хандахын тулд өөрсдийгөө золиослон, Аврагчийн үлгэр жишээг дагахад Коринтын гэгээнтнүүдийг уриалав. Энэ хичээл нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст өөрт байгаагаа хуваалцах замаар Есүс Христийн үлгэр жишээг дагахад танд тусална.

Тайван тухтай суралцах орчныг бүрдүүлэх. Судар судлах, тунгаан бодох зэргээс анхаарлыг тань сарниулах, саад болох зүйлсээс холдохыг оролд. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Боид К.Пакэр (1924–2015) “сүнсний удирдамж амар тайван орчинд чөлөөтэй ирдэг” бөгөөд “хүндэтгэлтэй байдал илчлэлтийг урьдаг” гэж заажээ (“Reverence Invites Revelation,” Ensign, Nov. 1991, 21–22).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Аравны нэг ба бусад өргөл”-ийн маягт дахь жагсаалтыг хараад, мөр бүрд бичсэн зүйл ямар утгатай болохыг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Тэд энэ маягтын талаар асуух зүйлээ асууж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Асар хүнд бэрхшээл

Дараах дутуу мэдэгдлийг үзүүлээд, хоосон зайд нь бичиж болох бэрхшээлүүдийг хуваалцахад суралцагчдыг урь. Тэдний хариулт ахлагч Холландын уг мэдэгдэлд ашигласан хариултуудад ороогүй байсан ч хариулсанд нь суралцагчдыг магт.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд асар хүнд зовлон бэрхшээлийн талаар ярьсан. Дараах эшлэлийн хоосон зайг зөвөөр бөглөх зарим зовлон бэрхшээлийн талаар бод.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

____________ нь эрт дээр үеэс эхлэн, түүхийн туршид хүн төрөлхтний хамгийн том мөн хамгийн өргөн цар хүрээтэй бөгөөд хамгийн адармаатай бэрхшээл байсаар ирсэн билээ. Ядуурлаас үүдэлтэй зовлон зүдгүүр ихэвчлэн бие махбодынх байдаг ч үүний сүнслэг болоод сэтгэл санааны байдалд учруулдаг хор хөнөөл бүр ч их юм.

(Жэффри Р.Холланд, “Бид бүгд гуйлгачид бус уу?2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46)

Ахлагч Холландын дурдсан бэрхшээл бол “ядуурал” бөгөөд энэ нь мөнгө төгрөг, эд зүйл эсвэл өөрийгөө тэжээж тэтгэх зүйл маш бага буюу огт байхгүй байх нөхцөл байдал юм. Ядуурал гэх нэр томьёо нь бие махбод, сэтгэл санаа, нийгмийн эсвэл сүнслэг байдлын гэх зэрэг амьдралын олон тал дээр хэрэгтэй зүйлсээр дутагдахыг бас илэрхийлж болно.

  • Бусдад байгаагаас бага зүйлтэй хүмүүст ямар бэрхшээл тулгарч болох вэ?

  • Эдгээр бэрхшээл нь хэн нэгэнд сэтгэл санаа, сүнслэг байдал, бие махбодын хувьд хэрхэн нөлөөлж болох вэ?

Өнөөдөр судалж байхдаа та тусламж хэрэгтэй байгаа өөр олон хүнд туслахын тулд өөрийг тань хэрхэн ашиглаж болох талаар Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн илгээсэн бодол санаа, мэдрэмжүүдийг анхааралтай сонсохыг хичээ.

2 Коринт 8:1–8 -д цэдэглэснээр, төлөөлөгч Паул ядуусыг өгөөмөр сэтгэлээр харж халамжилсан Македони дахь Сүмийн гишүүдийн үлгэр жишээг дагахад Коринтын гэгээнтнүүдийг урьжээ. Тэрээр дараа нь ядуусыг Аврагчийн арга замаар харж халамжлах тухай олон чухал сургаалыг цэдэглэсэн.

Есүс Христийн үлгэр жишээ

Паул Аврагчийн үлгэр жишээг чин сэтгэлээсээ бусдыг хайрлан, шаардлагатай тусламжийг үзүүлэхэд биднийг уриалахын тулд хуваалцсан.

2 Коринт 8:9 -ийг уншаад, бидэнд туслахын тулд амь биеэ үл хайрласан Есүс Христийн үлгэр жишээг олж мэд.

  • Есүс биднийг баян болгохын тулд хоосорсон гэж Паул бичихдээ, үүнийг ямар утга агуулгаар хэлсэн гэж та бодож байна вэ?

Паулын захидлаас Бид Аврагчийн бидний төлөө хийсэн бүхнийг ойлгосноор бусдад өгөх хүсэл маань улам нэмэгдэнэ гэх үнэнийг мэдэж авч болно.

Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг харж халамжлахын ач холбогдлыг Мормоны Номд болон өөр судруудад заасан байдаг. Паулын дараах сургаалыг Мормоны Номын холбогдох хэсгүүдийн хамт уншаад, эдгээр нь бусдыг харж халамжлах талаар юу зааж байгааг олж мэд. Судрын хэсгүүдийг холбох талаар бодож үз.

Энэ нь шүлгүүдийг холбох зэрэг судраас судлах ур чадварын талаар суралцагчдад сануулах сайхан боломж байж болно.

Суралцагчдыг дараах судрын хэсгүүдийг жижиг бүлгээр судлахад урих талаар бодож үз. Үүний тулд суралцагч бүр өөр өөр хэсгийг судлаад, сурч мэдсэн зүйлээ бүлгийнхэндээ тайлагнана.

  • Таны бодлоор Их Эзэн биднийг өнөөдөр эдгээр судрын хэсэг бүрд заасан зүйлсийн дагуу амьдрахын тулд юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өгөөмөр сэтгэл биднийг хэрхэн өөрчилж чадах талаар тайлбарласан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Бид бүгд өөрсдөдөө өгч чадахгүй бэлгүүдийг хүлээн авсан ба тэдгээр нь Есүс Христийн цагаатгагч золиосоор дамжин ирэх гэтэлгэл зэрэг Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёроос ирсэн бэлэг юм. Бид энэ дэлхий дээр амьдрал хүлээн авсан. Хэрэв бид сонгох юм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын ачаар ирэх амьдралд бие махбодтой байж; үүрдийн аврал, өргөмжлөлийг хүлээн авах болно.

Бид эдгээр бэлгийг ашиглаж, ач тусыг нь хүртэж, бүр бодох санах болгондоо эдгээрийг бэлэглэгчийн золиос, өгөөмөр нинжин сэтгэлийг эргэцүүлдэг байх хэрэгтэй. Тэдгээрийг бэлэглэгчдэд бишрэл хүндэтгэлтэй хандах нь биднийг зөвхөн талархдаг болгоод зогсохгүй, мөн өгсөн бэлгүүдийг эргэцүүлэн бодох нь биднийг өөрчилж чадна, өөрчлөх ч ёстой.

(Дэйл Г.Рэнланд, “Бурханы сайн сайхан мөн агуу ихийг эргэцүүл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49)

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өгөөмөр сэтгэлийн талаар эргэцүүлэн бодох нь биднийг хэрхэн өөрчлөх вэ?

Өнөөгийн цаг үед ядуусыг харж халамжлах

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнөөгийн цаг үед дэлхий даяарх ядуусыг харж халамжлахын тулд Аврагчийн Өөрийн сэргээгдсэн Сүмийг ашигладаг олон арга замаас хоёрыг нь дүрсэлсэн. Дараах мэдэгдлийг унш.

2:3

Хоёр дахь агуу зарлиг

Ерөнхийлөгч Нэлсон Сүм болон Сүмийн гишүүд хөршөө хайрла хэмээх Их Эзэний хоёр дахь агуу зарлигийг хэрхэн хүмүүнлэгийн ажлаар дамжуулан дагаж байгаа жишээг өгөв.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Хожмын үеийн гэгээнтэн энэрлийн байгууллагын зүгээс дэлхий даяарх тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламж дэмжлэг болгон хоёр тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ. Энэхүү тусламжийг Сүмийн харьяалал, яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, улс төрийн үзэл бодол зэргээс үл хамааран үзүүлдэг.

Сүмийн тусламжийн үйл ажиллагаа зөвхөн үүгээр зогсдоггүй. Их Эзэний Сүмийн хүнд байдалд орсон гишүүдэд туслахын тулд бид өөрсдийн хайрладаг эртний мацгийн хуулийг дагаж амьдардаг [ Исаиа 58:3–12 -ыг үзнэ үү]. Бид өлсөж буй хүмүүст туслахын тулд өөрсдөө өлсдөг. Сар бүрийн нэг өдөр бид хоол ундгүй явж, хоол хүнснийхээ (мөн түүнээс ч илүүг) мөнгийг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хандивладаг.

(Рассэлл М.Нэлсон, “Хоёр дахь агуу зарлиг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110)

Хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх Есүс Христийн Өөрийн Сүмийн өргөлөөр дамжуулан хэрэгжүүлсэн төслүүдийн талаарх видеоны жишээг үзүүлэх талаар бодож үз.

Мөн суралцагчдад latterdaysaintcharities.org вэбсайтыг танилцуулж, ангиараа хэдэн минут орж сонирхох цаг гаргаж өгөхийг бод.

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ?

  • Та мацаг, мацгийн өргөлийн талаар мэдэхгүй хүнд эдгээрийг хэрхэн тайлбарлах вэ?

“Аравны нэг ба бусад өргөл”-ийн маягтыг үзүүлээд, суралцагчийн бэлтгэлээ гүйцэтгэж дуусгасан суралцагчдыг бидний өгсөн өргөлөөр дамжуулан Аврагч ямар ямар арга замаар ядууст тусалдаг болохыг хуваалцахад урихыг бодож үз.

Суралцагчдыг дараах асуултуудад өгсөн хариултаа хуваалцахын өмнө, ядуусыг харж халамжлах нь зөвхөн мөнгөөр хязгаарлагддаггүйг онцол.

  • Сүмд мөнгөн хэлбэрээр өргөл өргөхөөс гадна бид тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг харж халамжлахад нь Их Эзэнд өөр ямар ямар арга замаар туслах боломжтой вэ? Хэн танд энэ зарчмын сайн үлгэр жишээг үзүүлсэн бэ?

Бурхан танаар юу хийлгэх байсан бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд эргэн тойрныхоо хүмүүст туслахын тулд Бурханаас удирдамж заавар авах бидний хэрэгцээ шаардлагын талаар тайлбарлажээ.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Та нар өөрсдөдөө тусалдаггүй эсвээс туслах чадваргүй хүмүүст туслан, тэднийг дэмжих тус тусын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ Бурхан үүнийг мэдэж байгаа гэдгийг би мэднэ. Хэрвээ бид Түүний өгсөн зарлигуудыг биелүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ хайж, залбирч, дахин дахин эрэлхийлбэл Тэрээр та нарт тусалж, та нарыг шавь байх энэрэл хайрын үйлсэд тань удирдан чиглүүлэх болно.

(Жэффри Р.Холланд, “Бид бүгд гуйлгачид бус уу?,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48)

Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст үйлчлэхийн тулд Бурхан Өөрийн хүүхдүүдийг хэрхэн ашигладаг тухай хувийн түүхээ хуваалцахыг бодож үз.

Эргэн тойрондоо байгаа хүмүүст туслах талаар өнөөдөр хүлээн авсан бодол санаа, мэдрэмжийнхээ дагуу үйлдэх төлөвлөгөө гарга. Тэнгэрлэг Эцэг танаар хэнд туслуулахыг хүсэж байгааг эсвэл тэдэнд хэрхэн туслахаа мэдэхгүй байвал удирдамж заавар авахын тулд залбирч байгаад, эргэн тойрондоо байгаа хүмүүст, тэр дундаа гэр бүлийнхээ гишүүдэд үйлчлэх боломжийг эрэлхийл. Бурхан таны залбиралд Өөрийн арга зам, цаг хугацаанд хариулах болно.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Аврагчийн Сүмд өгсөн өргөлийг ядуурлыг бууруулахад өнөөдөр хэрхэн ашиглаж байна вэ?

Энэ болон өөр олон асуултын хариултыг авахын тулд latterdaysaintcharities.org вэбсайт руу орно уу.

 

3:13

A Child's First Breath

Neonatal resuscitation training is one of many humanitarian efforts that fall under the curtain of the Church welfare program.

 

3:20

Boys' Home

LDS Charities partners with Food for the Poor to deliver food, clothing, and toys to children in the Dominican Republic.

 

4:32

A Thousand Days

By digging wells and boreholes in drought-stricken countries of Africa, The Church of Jesus Christ of Latter-day Saints helps provide health and happiness to entire villages.

Би эргэн тойрныхоо хүмүүст мөнгөн хэлбэрээр өргөл өргөхөөс өөр ямар аргаар тусалж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон эгч олон арга замаас нэгийг нь хуваалцсан.

Official portrait of Bonnie Lee Green Oscarson, Young Women general president, 2013. Sustained at the April 2013 general conference.

Залуу найзууд минь, таны очсон Сүмийн цуглаан бүрд ганцаардсан, зовлон бэрхшээлтэй тулгарсан, найз нөхөд хэрэгтэй хэн нэгэн үргэлж байдаг гэдгийг би баттай хэлж чадна. Та цуглаан, үйл ажиллагаа бүрд ямар нэгэн чухал хувь нэмэр оруулж чадах бөгөөд Их Эзэн танаас үеийнхэн дундаасаа тусалж болох нэг хүнийг олж харах, дараа нь Өөртэй нь адил үйлчлээсэй хэмээн хүсдэг.

(Бонни Л.Оскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10)

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн тайлбарласан.

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

[Сүмийн гишүүн] нь энэ сүмийнх байна уу, өөр сүмийнх үү эсвэл аль ч сүмийнх биш байсан ялгаагүй, хаа тааралдсан газартаа өлссөнийг тэжээж, нүцгэнийг хувцаслан, бэлэвсэн эмэгтэйчүүдэд тусалж, өнчин хүүхдүүдийн нулимсыг хатааж, зовж зүдрэгсдийг тайтгаруулж байх ёстой.

(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 483)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Орон нутгийн Сүмийн удирдагчид

Аврагчийн мацгийн өргөлийн санг тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахад хэрхэн ашигладаг талаар суралцагчидтай хуваалцахад орон нутгийн бишопийг эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг урих тухай бодож үз.

Мөнгөн хэлбэрээр хэрхэн өргөл өргөхийг үзүүлэх

“Аравны нэг ба бусад өргөл”-ийн маягт болон дугтуйг үзүүлээд, уг баримтыг хаанаас авах, хэрхэн бөглөх, өргөлөө хэнд өгөхийг тайлбарлахад нэг суралцагчийг урих талаар бод. Мөн donations.ChurchofJesusChrist.org дээр онлайнаар өргөлөө хэрхэн өгөх талаар ойлгоход нь суралцагчдад туслах талаар бодож үз.

Тусламж хэрэгтэй хүмүүст хайр халамж үзүүлэх нь аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг юм.

Ерөнхий гарын авлагын 1.2.2-р хэсгийг хараад, тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг харж халамжлах нь яагаад аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг болох талаар ярилц. Та “Хэрэв бид аврагдаж, өргөмжлөгдье гэж бодож байгаа л бол тусламж хэрэгтэй хүмүүсийг яагаад харж халамжлах ёстой вэ? Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь сүнслэгээр өсөж хөгжихөд нь саад болж байгаа бэрхшээлийг арилгахад хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?” гэх мэтээр асууж болно.