Семинар
2 Коринт 11–12


2 Коринт 11–12

Христэд итгэх итгэлээр сорилт бэрхшээлийг даван гарах

A young woman sitting down. A woman (possibly her mother) has her hand on the girl’s shoulder. The girl has a sad expression on her face.

Есүс Христийн хамгийн үнэнч шавь нарын амьдралд ч гай зовлон тохиолдож болно. Паул өөрийн туулсан зовлон шаналлын заримаас мөн Аврагчийн тусламжтайгаар тэдгээр үйл явдлаас баяр баясгаланг хэрхэн олж авч чадсанаа хуваалцсан. Энэ хичээл танд өөрт тулгарсан сорилт бэрхшээлээ итгэлтэйгээр даван гарахдаа Их Эзэнд тулгуурлахад тусална.

Суралцагчдыг нэрээр нь дуудаж тэдний төлөө залбирах. Тэнгэрлэг Эцэгт хандан, суралцагчдыг хувь хүнийхээ хэрэгцээ шаардлагыг мөн тэдгээр хэрэгцээ шаардлагаа хэрхэн хангахаа ойлгоход туслахыг хүс. Дараа нь хичээлийн бэлтгэл болон хичээлийн үеэр Сүнснээс ирэх өдөөлтөөс тэрхүү залбирлын хариултыг сонс.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Хэрэв бид Есүс Христэд хангалттай итгэлтэй байж залбирвал Тэнгэрлэг Эцэг тулгарч байгаа аливаа сорилт бэрхшээлийг биднээс авах болно” гэсэн мэдэгдлийг яагаад буруу гэж бодож байгаагаа хуваалцахад бэлэн байхад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Амьдралын сорилт бэрхшээл

Боломжтой бол ангид өргөст иштэй сарнай цэцэг авчир эсвэл зургийг нь авчир.

Spring rose bush thorns.
  • Та яагаад сарнайн бутанд өргөс байдаг гэж бодож байна вэ?

Амьдрал дээр сарнайтай зүйрлэж болохуйц олон гайхамшигт үйл явдал бидэнд тохиодог. Гэсэн ч бид өргөстэй зүйрлэж болохуйц сорилт, бэрхшээлтэй бас тулгардаг.

  • Хүмүүсийн амьдралд ямар ямар сорилт, бэрхшээл тулгарч болох вэ?

Дараах асуултуудад өгсөн суралцагчдын хариултыг анхааралтай сонс. Тэдний хариулт хичээлийн туршид төвлөрвөл зохих хамгийн чухал үнэнүүдийг тодорхойлоход тусална.

  • Сорилт бэрхшээлтэй тулгарах үед хүмүүст ямар бодол санаа төрж мөн тэд Бурханд ямар ямар асуулт тавьж болох вэ? Тэд өөрсдийнхөө талаар юу гэж бодож байж болох вэ?

Өнөөдөр судалж байхдаа та Бурхан Өөрийн хайр, мэргэн ухаанаар танаас холдуулалгүй үлдээсэн сорилт бэрхшээлийг итгэлээр даван гарахад танд туслах үнэнүүдийг олж мэд. Тэдгээрийг даван гарахад яагаад Бурханы тусламж танд хэрэгтэй болохыг тунгаан бод.

Паулд тулгарсан сорилт бэрхшээлүүд

2 Коринт 11:24–28 -ыг уншаад, тохинуулж байх үеэр нь Паулд тулгарсан зарим сорилт бэрхшээлийг олж мэд.

Паулын амссан зовлон шаналал хэр гүнзгий байсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд түүнд тулгарсан ямар ямар сорилт бэрхшээл даван туулахад хамгийн хэцүү нь гэж бодож байгаагаа хуваалцахад тэднийг урь.

  • Зөв шударга хүнд ч гэсэн зовлон бэрхшээл тохиолддогийг харуулсан өөр ямар жишээ сударт юм уу Сүмийн түүхэд байдаг вэ? Аврагчийн амьдрал хэрхэн үүний нотолгоо болдог вэ?

  • Тэнгэрлэг Эцэг Есүс Христийн үнэнч шавь нарыг ийм их зовлон бэрхшээл туулахыг яагаад зөвшөөрсөн гэж та бодож байна вэ?

Бурхан Паулыг селестиел хаант улсын талаарх үзэгдэл зэрэг гайхамшигтай илчлэлтээр адисалсан ч ( 2 Коринт 12:1–4 -ийг үзнэ үү) тэрээр сорилт бэрхшээлүүдийг даван гарч, итгэлээрээ соригдох ёстой байсан. 2 Коринт 12:7 -г уншаад, Паул нэг сорилт бэрхшээлээ юутай харьцуулсныг олж мэд.

  • “Махбодод минь өргөс” гэдэг нь зарим сорилт бэрхшээлийг хэрхэн оновчтой сайн дүрсэлсэн байж болох вэ?

Дараах асуултыг зүгээр асуухын оронд, суралцагчдыг судлах тэмдэглэлдээ эсвэл самбарт өөрсдийн аль нэгэн сорилт бэрхшээлтэй харьцуулсан ямар нэгэн зүйлийг дүрслэн зурахад урихыг бодож үз.

  • Та өөртөө эсвэл өөрийн хайртай хэн нэгэнд тулгарсан тодорхой нэг сорилт бэрхшээлийг дүрслэхдээ юутай харьцуулж болох вэ? Яагаад?

2 Коринт 12:8–10 -ыг уншаад, “махбодод байгаа өргөс”-өө авахын тулд залбирсан Паулын туршлагыг олж мэд. Уншихдаа ач ивээл гэдэг үг нь “Бурханы нигүүлсэл хийгээд хайраар дамжин өгөгддөг … бурханлаг тусламж буюу хүч чадал” гэсэн утгатай болохыг бүү мартаарай (Судруудын удирдамж, “ Ач ивээл ,” scriptures.ChurchofJesusChrist.org; мөн Ифер 12:27 -г үзнэ үү).

Паулын туршлагаас бид Их Эзэн бидэнд тулгарах сорилт бэрхшээлийг холдуулахгүй байж болох ч тэдгээрийг итгэлээр даван туулахдаа бид Түүний ач ивээлээр хүчирхэгждэг гэсэн үнэнийг сурч мэдэж чадна.

  • Та энэ үнэнийг Аврагчийн амьдралаас хэрхэн олж хардаг вэ? ( Лук 22:41–44 -ийг үзнэ үү).

Дараах үйл ажиллагаагаар суралцагчдыг хамтрагчтайгаа хамтран ажиллахад уриад, суралцагч бүрээр өөр өөр хэсгийг уншуулж, олж мэдсэн зүйлийг нь бие биетэй нь хуваалцуулахыг бод.

Их Эзэн Өөрт нь итгэх итгэлээр сорилт бэрхшээлийг даван гарсан хүмүүсийг хэрхэн адисалдгийг харуулсан дор хаяж нэг судрын түүхийг олж унш. (Сонгох түүхүүдийг доор санал болгов.)

Сургаал ба Гэрээ 121:1–8; 122:7–9 . (Либерти шоронд зовж тарчилж байхдаа Иосеф Смит залбирсан.)

Moзая 24:8–15 . (Алмагийн хүмүүс леменчүүдэд боолчлогдож байсан бөгөөд хорон санаат Амюлоны пристүүдэд захирагддаг байсан.)

  • Та Их Эзэний тухай мөн сорилт бэрхшээлийг итгэлээр даван гардаг хүмүүст Тэрээр юу санал болгодог талаар юу олж мэдсэн бэ?

  • Сорилт бэрхшээлээ даван туулахад Түүний ямар ямар адислал танд хамгийн их хэрэгтэй вэ? Яагаад?

  • Та зовлон бэрхшээлийг итгэлтэйгээр даван гарч чадсан ямар хүнийг мэдэх вэ? Итгэлтэйгээр даван туулахын тулд тэд юу хийсэн бэ? Та Их Эзэний ач ивээл тэдэнд хэрхэн тусалдгийг олж харсан уу?

  • Аврагч танаас сорилт бэрхшээлээ итгэлтэйгээр даван гарахын тулд юуг хийгээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

 

5:5
  • Та Есүс Христэд итгэх итгэлээр сорилт бэрхшээлийг даван туулах талаар юу олж мэдсэн бэ?

Та өнөөдөр 2 Коринт 12 -ыг судлахдаа олж мэдсэн, мэдэрсэн зүйл дээрээ тулгуурлан, дараах мэдэгдэл дээр нэмж эсвэл өөрчлөн бичиж, илүү үнэн зөв болго.

Дараах мэдэгдлийг самбарт бичээд, суралцагчдыг үүнийг хэрхэн өөрчилж болох талаар жижиг бүлгээр ярилцахад урихыг бод. Дараа нь хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, бүлгийнхээ хэлэлцүүлэг дээр тулгуурлан мэдэгдлийг өөрчлөн бичихэд урь. Тэдгээр суралцагчаас бүлэг нь яагаад уг өөрчлөлтийг хийснийг ангийнхандаа тайлбарлахыг хүс.

“Хэрэв бид Есүс Христэд итгэх хангалттай итгэлээр залбирвал, Тэнгэрлэг Эцэг тулгарч байгаа аливаа сорилт бэрхшээлийг биднээс холдуулах болно.”

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг хайрлах хайрын талаар мөн сорилт бэрхшээлээ Тэдэнд итгэх итгэлээр даван гарах үед санал болгодог ач ивээлийн талаар гэрчил. Бурхан тэднийг хэрхэн адисалж байсан туршлагаа мөн сорилт бэрхшээлийг даван туулах үед сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Аврагч хэрхэн энэ хичээлээр заасан үнэний үлгэр жишээ байсан бэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Лук 22:41–44 -ийн талаар ийн хуваалцжээ.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Эндээс бид Аврагч Эцэгтээ бүрэн итгэж, найддаг болохыг олж харж болно. Тэр “Гэсэн хэдий ч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээн хэлсэн. Эцэг хариуд нь Өөрийн Төрсөн Ганц Хүүгийн гуйлтыг биелүүлэхээс татгалзжээ. Цагаатгалыг тэрхүү хир толбогүй хурга үйлдэх ёстой байв. Хэдийгээр Тэр Хүүгийнхээ гуйлтыг биелүүлэхээс татгалзсан ч залбиралд нь хариулсан. Сударт “Тэгтэл тэнгэр элч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа” гэж өгүүлдэг (ИСО, Лук 22:43).

(Dallin H. Oaks, “Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 100)

Аврагч сорилт бэрхшээл тулгарах үед бидэнд юу санал болгодог вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хуваалцсан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Их Эзэн Есүс Христийн эдгээх хүч бидний ачааг авч хаях эсвэл тэвчээртэй байж, төлөөлөгч Паулын адил, зовлон бэрхшээл дунд амьдрахад маань биднийг хүчирхэгжүүлэх аль нь ч бай мөнх бус байдлын бүхий л зовлон бэрхшээлтэй үед эдгээх боломжтой.

(Dallin H. Oaks, “He Heals the Heavy Laden,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 8)

Зовлон бэрхшээл маань эргэн тойронд байгаа хүмүүсээ адислахад бидэнд хэрхэн туслах вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абүрто эгч ийн заасан.

Official Portrait of Sister Reyna Aburto. Photographed in 2017.

Зовлон бэрхшээл тань таны хэн болохыг тодорхойлохгүй, харин таныг цэвэршүүлж чадна. “Махбодод байгаа өргөснөөсөө” болж та бусдын зовлонг илүү сайн ойлгох чадвартай болсон байж болох юм.

(Рэйна И.Абүрто, “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65)

Санваар атгадаг хүмүүс эдгэрнэ гэдэгт итгэдэг бүх хүнийг эдгээж чадах уу?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарласан.

2:3
Official Portrait of Sister Reyna Aburto. Photographed in 2017.

Хэдийгээр Аврагч эдгээх хүмүүсээ бүгдийг нь эдгээж чадах байсан ч Түүний санваарын эрх мэдлийг атгадаг хүмүүс ийн чадна гэсэн үг биш юм. Уг эрх мэдлийг мөнх бус амьдралд хэрэгжүүлэх чадал нь санваарын эзэмшигч болох Түүний хүслээр хязгаарлагдсан байдаг. Тиймээс ахлагчдын адисалдаг зарим хүн “үхэлд оноогдсон” [ Сургаал ба Гэрээ 42:48 ] байдаг тул эдгэрэхгүй хэмээн бидэнд хэлсэн байдаг. Үүний нэгэн адил төлөөлөгч Паулыг өөрт нь зовлон болж байсан “махбодод [нь] өгөгдсөн] өргөснөөс” ( 2 Коринт 12:7) эргэхийг эрэлхийлэхэд Их Эзэн түүнийг эдгээхээс татгалзжээ.

(Dallin H. Oaks, “He Heals the Heavy Laden,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 7)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Сорилт бэршээл биднийг цэвэршүүлж, өнгөлдөг

Дараах зургуудыг үзүүл эсвэл засаагүй болон өнгөлсөн чулууг ангидаа авчрах талаар бодож үз. Чулууг өнгөлж, гөлгөр болгоход юу шаардлагатайг мөн энэ нь бидний амьдралд шаардлагатай өнгөлгөөнд хэрхэн хамаатай болох талаар ярилцахад суралцагчдыг урь. Бидний Их Эзэнд итгэх итгэл эдгэрэхэд хангалттай байсан ч Тэр яагаад заримдаа бидэнд хүнд хэцүү сорилт бэрхшээлийг амсуулсаар байдаг талаар тунгаан бодоход тэднийг урь.

A heart shaped rounded edge rock.
Stones laid out on a white background.

Эдгэрэхгүй байсан ч итгэлтэй байх

Есүс Христийн таалал бидний хүслээс өөр байх үед, Түүнийхийг хүлээн зөвшөөрөхөд Түүнд итгэх итгэлтэй байх шаардлагатай гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд энэ түүхийг болон дагалдах асуултуудыг ашиглах талаар бодож үз.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар хорт хавдраар зовж буй итгэлтэй нэгэн залуугийн бодит түүхийг болон эдгэрэхгүй байсан ч итгэлтэй байх талаар түүнээс болон бусдаас олж авсан сургамжийнхаа талаар ярьсан. &nbsp

“Эдгэрэхгүй байсан ч итгэлтэй байх итгэл танд байна уу?” Энэ асуулт таны хувьд ямар утгатай вэ?

Энэ асуулт Паулын 2 Коринт 12:7–10 -т дүрсэлсэн нөхцөл байдалтай хэрхэн холбоотой байж болох вэ?

Та амьдралдаа өөрийн хүсэн хүлээсэн цаг хугацаа эсвэл арга замаар адислалаа хүлээн аваагүй ч Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх шаардлага гарч байсан ямар нэгэн нөхцөл байдалд орж байсан уу?

Эдгээр нөхцөл байдалд ч гэсэн Есүс Христэд итгэхэд тань тусалсан, Түүний талаарх ямар зүйлийг та мэдэх вэ?