2 Коринт 13
“Та нар итгэлд байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө судал”
Бурханы хаант улс дахь удирдагчид шүүмжлэлийн бай болох нь элбэг байв. Шинэ Гэрээний цаг үед амьдарч байсан Коринтын Сүмийн зарим гишүүн Паулыг шүүмжилж байлаа. Харин тэр хариуд нь Христтэй харилцах харилцаа холбоогоо шалгахад тэднийг урьсан. Энэ хичээл танд Их Эзэнд итгэх итгэлээ шалгах замаар Сүмийн удирдагчдыг болон бусдыг шүүмжлэх уруу таталтыг давж гарахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Илэн далангүй асууж лавласан уу эсвэл шүүмжилсэн үү?
-
Өнөө үед хүмүүс Сүмийн удирдагчдыг шүүмжилж буй ямар жишээнүүд байна вэ?
-
Сүмийн удирдагчийн заасан эсвэл хэлсэн ямар нэгэн зүйлийн талаар илэн далангүй асууж лавлах, бодол санаагаа илэрхийлж, түүнийг шүүмжлэх хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?
Ерөнхийдөө хэн нэгнийг шүүмжилнэ гэдэг нь тэдний алдаа, дутагдлыг онцлон зааж, сөргөөр шүүх гэсэн утгатай. Судруудад шүүмжлэлийг хэн нэгнийг гүтгэх, муулж бувтнах гэж дурдсан байдаг.
Шүүмжлэхгүйгээр бусдын алдаа, сул талыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Бид бусдын талаар шүүмжлэнгүй эсвэл сөрөг байдлаар ярьж эсвэл бичихдээ тэднийг өөлж шүүмжилдэг.
-
Сүмийн удирдагчдыг болон бусдыг шүүмжлэх уруу таталтыг давж гарах нь яагаад чухал вэ?
2 Коринт 13 -ыг судлахдаа, бид бусдыг, тэр дундаа Их Эзэний Сүмээ удирдуулахаар дуудсан хүмүүсийг шүүмжлэхээс хэрхэн зайлсхийж болохыг олж мэд.
Шүүмжлэх, гүтгэх, бувтнах
Коринтын зарим гэгээнтэн Паулыг олны өмнө шүүмжилсэн ( 2 Коринт 10:10 ; 12:10–15 -ыг үзнэ үү). 2 Коринт 13:1–2 -т Паул тэднийг өндөр дуугаар наманчлалд дуудсан.
2 Коринт 13:3 -ыг уншаад, Коринтын Сүмийн зарим гишүүн Паулаас ямар баталгаа хайж байсныг олж мэд. Тэд Паул үнэхээр Христийн өмнөөс ярьж байгаа гэсэн баталгааг харахыг шаардаж байсан нь тэр хүмүүс түүнийг олны өмнө шүүмжилж байсны нэмэлт нотолгоо юм. Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг уншаад, удирдагчдаа шүүмжлэх нь бидэнд хэрхэн нөлөөлж болохыг олж мэд.
Ерөнхийлөгч Жорж К.Канноны өгсөн зөвлөгөөг би өөрийнхөө үгээр та нарт хүргэж байна. “Их Эзэний тослогдогсдыг муугаар ярьж, дэлхий дээрх Бурханы эрх мэдлийг атгагчдаас өө хайх юм бол Түүний эгдүүцлийг хүргэх нь дамжиггүй. Ийм хүнээс Ариун Сүнс өөрийгөө холдуулах ба тэр хүн харанхуй руу орох болно. Иймээс бид болгоомжтой байх нь ямар чухал болохыг та ойлгохгүй байна гэж үү?” хэмээн ярьсан зүйлийг үнэн гэдэгт би итгэдэг.
(Хэнри Б.Айринг, “Дэмжих итгэлийн хүч,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 72)
-
Энэ түүх нь шүүмжлэх, итгэлээ хэрэгжүүлэх хоёрын хоорондын ялгааны талаар мөн энэ хоёрын үр дагаврын тухай юу зааж байна вэ?
-
Их Эзэний Сүмээ удирдуулахаар дуудсан хүмүүсийн талаар “муугаар ярих” эсвэл “өө хайх” үед Сүнс яагаад тэднийг орхидог гэж бодож байна вэ?
-
Хэрэв бидэнд Сүмийн удирдагчийн заасан зүйлийн талаар асуух зүйл байвал эсвэл заасан ямар нэг зүйлтэй нь санал нийлэхгүй байвал бид ямар арга замаар итгэлээр үйлдэж болох вэ?
Шүүмжлэхээс зайлсхийх
2 Коринт 13:5–6 -г уншаад, Их Эзэн өөрөөр нь дамжуулан ярьсан эсэхэд эргэлзсэн Коринтын гэгээнтнүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг ол. Үүнд шалгалтдаа унадаггүй л юм бол гэж зохисгүй эсвэл шалгалтдаа унасан хүнийг хэлснийг мэдэх нь тустай байж болно.
Паулын заасан зүйл дээр үндэслэн, Сүмийн удирдагчдыг шүүмжлэхийн оронд бид … ёстой гэсэн мэдэгдлийг дуусга.
Сүмийн удирдагчдыг шүүмжлэхийн оронд бид Их Эзэнд итгэх итгэлээ шалгах ёстой.
Ерөнхийлөгч Айринг Их Эзэнд үйлчлэхээр дуудагдсан хүмүүст хандах бидний хандлагын талаар дараах зүйлийг хэлсэн. Түүний үг 2 Коринт 13:3, 5 -д Паулын заасан зүйлсийг хэрхэн бататгаж байгааг олж мэд.
Тэр дууддаг хүмүүсээ болон тэдний чадавх, чадамжийн аль алиныг төгс мэддэг учраас дуудлагадаа ямар ч алдаа гаргадаггүй гэдэгт итгэх итгэлтэй байх шаардлагатай.
Үүнийг сонсоод энэхүү зааланд сууж байгаа зарим хүн, тухайлбал өөрсдийн дуудлагыг алдаа гэж боддог мөн таньдаг хэн нэгнээ Их Эзэний хаант улсад эзэлж буй байр сууриндаа сайн тохирох хүн биш гэж боддог хүмүүсийн аль аль нь мушилзаж эсвэл толгойгоо сэгсэрч байж магадгүй. Энэ хоёр бүлгийн хүмүүст хандан хэлэхэд, Их Эзэний хардаг зүйлийг илүү сайн хардаг болтлоо ийнхүү шүүхээ хойш тавих нь зүйтэй хэмээн зөвлөе. Харин та нар үүний оронд өөрсдөд тань илчлэлт хүлээн авч, үүнийхээ дагуу зоригтой үйлдэх чадавх байгаа гэдгийг эргэцүүлэн бодох хэрэгтэй.
(Хэнри Б.Айринг, “Их Эзэн Өөрийн Сүмийг удирддаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 76)
-
Хэрэв бид Их Эзэний сонгосон удирдагчдыг шүүх юм уу шүүмжлэхээр уруу татагдсан бол ерөнхийлөгч Айрингийн зөвлөгөө бидэнд хэрхэн тус болох вэ?
-
Есүс Христэд итгэх итгэлээ шалгах нь бусдын талаар муугаар ярьж шүүхгүй байхад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Өөрийгөө шалгах
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах ярилцлагад орох үед Сүмийн удирдагчдыг дэмждэг үү? хэмээн биднээс асуудаг. Ерөнхийлөгч Айринг энэ асуултад хариулахад бидэнд туслах зарим асуултыг өгсөн. Эдгээр асуултыг тунгаан бодохдоо, Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авахыг эрэлхийл.
Танаас бишоп, гадасны ерөнхийлөгч, ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтнуудыг дэмждэг эсэхийг асууж байсан байх. Хэрэв үгүй бол танаас асуух болно.
Та дараахтай адил асуултуудыг тавих замаар үүнд бэлдэж болно.
1. Би дэмжин баталсан хүмүүсийнхээ дутагдлын талаар бодож эсвэл ярьж байсан уу?
2. Их Эзэн тэднийг удирдаж байгаа гэсэн нотолгоог би эрж хайсан уу?
3. Би тэднийг ухамсартайгаар мөн үнэнчээр дагасан уу?
4. Тэд бол Бурханы үйлчлэгчид гэдгийг харуулж буй нотолгооны талаар би ярьж байсан уу?
5. Би тэдний төлөө нэрийг нь хэлж мөн хайрлах сэтгэлээр байнга залбирдаг уу?
Тэдгээр асуулт бидний ихэнхийн маань сэтгэлийг шаналгаж, улмаар наманчлал руу хөтөлнө.
(Хэнри Б.Айринг, “Дэмжих итгэлийн хүч,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 72)
Хэрэв эдгээр асуулт “сэтгэлийг шаналгавал” залбираад, наманчилж, өөрчлөгдөхийн тулд юу хийж чадахаа бичээрэй.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Их Эзэний дуудсан хүмүүсийг шүүмжлэхийн хор хөнөөл юу вэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–44) ийн заасан.
Бусдыг буруутган зэмлэж, Сүмээс дутагдал эрж хайдаг, Сүмийн гишүүд буруу замаар явж байна гэж хэлдэг мөртлөө өөрийгөө зөв шударга байгаа гэдэг хүн чухамдаа өөрөө тэр даруй урвалт руу хөтөлдөг зам руу хальтран орсноо баттай мэддэг. Хэрэв наманчлахгүй бол Бурхан амьд нь баттайн адил, тэр хүн урвах болно.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 359)
Асуулт гарч ирэх нь зөв үү?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.
Сүмийн тухай эсвэл сургаалынх нь талаар асуух нь зөв үү? Хайрт залуу найзууд минь, магадлан лавлах нь үнэн рүү хөтөлдөг тул бид асуух дуртай. …
… Сайн мэдээтэй холбоотой асуултууд байгаа учраас зарим нь өөрсдийгөө ичмээр эсвэл зохисгүй мэтээр мэдэрдэг ч тэгж мэдрэх хэрэггүй. Асуух нь сул доройгийн шинж биш. Энэ нь өсөлтийн эхлэл мөн. …
Асуухаас бүү ай. Сониуч бай, харин бүү эргэлз! Аль хэдийн хүлээн авсан итгэл болон гэрэлд байнга үнэнч бай. Бид мөнх бус амьдралд төгс төгөлдрөөр олж харж чаддаггүй учраас яг одоо бүх зүйлийн утга учрыг ойлгодоггүй.
(Dieter F. Uchtdorf, “The Reflection in the Water” [Church Educational System devotional for young adults, Nov. 1, 2009], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Бошиглогчид найдвартай юу?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Шэри Дью ийн хэлсэн.
Бошиглогч, зөнч, илчлэгчдэд үнэхээр найдаж болох уу? Энэ асуултад зарим хүн эргэлздэг. Ингэж асуух нь буруу юм. Бошиглогчид гэж яг хэн юм бэ? гэж асуух нь харин илүү зөв юм. Тэд бол дэлхий даяар Их Эзэний хүчийг түгээх эрх бүхий түлхүүрийг атгасан санваартнууд. Тэд төгс төгөлдөр биш байж болно. Гэсэн ч тэд бол дэлхий дээрх хамгийн төгс төгөлдрөөр сүнслэгээр өдөөгдсөн удирдагчид бөгөөд биднийг Есүс Христ рүү чиглүүлэх замаар гэртээ эргэж очих замаа олоход туслах гэсэн цорын ганц цэвэр ариун зорилготой.
(Sheri Dew, “Prophets” [BYU–Pathway Worldwide devotional, July 13, 2021], 2, byupathway.org/speeches)