Суралцахуйгаа үнэлэх 9
1 Коринт 8–16 ба 2 Коринт
Энэ хичээл танд Шинэ Гэрээнээс суралцах явцад тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Энэ хичээлээр та суралцахуйгаа болон 1 Коринт 8–16 , 2 Коринт од заасан зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлснээ үнэлэх боломжтой. Суралцахуйгаа үнэлэх нь судруудыг хэрхэн судалж байгаа болон таныг Аврагчтай илүү адил болоход хэрхэн тусалж байгаад дүн шинжилгээ хийхэд танд тусална.
Зорилгоо үнэлж дүгнэ
Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэрэг нь нийлээд судрын хэдэн хэвлэмэл хуудастай болохыг таа.
-
Их Эзэн яагаад бидэнд ийм олон хуудастай судрыг өгсөн гэж та бодож байна вэ?
-
Та Түүний үгэнд талархаж байгаагаа хэрхэн илэрхийлж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Их Эзэн яагаад судруудад ийм олон үг цэдэглэн үлдээснийг тайлбарласан. Дараах мэдэгдлийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Судруудын адислал” (3:03) видеог үзнэ үү.
[Ийм их] ариун судартай байгаагаас ирдэг агуу адислалыг бодоод үз л дээ. Хүмүүс ийм их ариун судраар адислагдсан төдийгүй эмэгтэй, эрэгтэй хүн бүр, мөн хүүхэд бүр эдгээр ариун судартай байж, тэдний олонх нь судруудыг төрөлх хэлээрээ унших боломжтой байгаа. … Их Эзэн энэхүү адислалаар дамжуулан бидний үед судруудыг үргэлж хэрэглэж, судлах нь урьдын ямар ч цаг үеэс илүү чухал юм гэж хэлж байна. Бидэнд юу хийх ёстойг заах Христийн үгээс бид үргэлж зооглох болтугай 2 Нифай 32:3 -ыг үзнэ үү).
(Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40)
-
“Яагаад бидний энэ цаг үед судруудын хэрэгцээ “өмнөх ямар ч цаг үеэс илүү чухал” гэж та бодож байна вэ?
-
Судрууд таны амьдралын ямар хувийн эсвэл түгээмэл хэрэгцээ шаардлагыг хангадаг вэ?
Хувиараа судраас хэрхэн судалдгаа эргэцүүлэн бодоход хэдэн хором зарцуул. Судар судлахуй тань таны хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байгааг мөн ямар нэг өөрчлөлт гаргах шаардлага байгаа эсэхийг Тэнгэрлэг Эцэгтэй зөвлөлд. Магадгүй та судраас өдөр бүр илүү тууштай судлах эсвэл судалсны үр дүнд олж авсан ойлголтоо илүү гүнзгийрүүлэх шаардлагатай байж болох юм. Хийх шаардлагатай гэж бодож байгаа аливаа өөрчлөлтөө бич. Судраас судлахад тавьсан зорилгодоо хүрэхийн тулд гэр бүл, семинарын багш эсвэл Сүмийн удирдагчаас тусламж хүсэх талаар бодож үз.
Аврагчид итгэж найдан, Түүний тусламжийг эрэлхийлэх
Паул Коринтын гэгээнтнүүдэд захидал бичихдээ, Есүс Христ биднийг хэрхэн адисалж, тусалдаг арга замууд дээр төвлөрсөн байдаг. Зарим жишээнд уруу таталтаас зайлсхийхэд тусалдаг ( 1 Коринт 10:13 -ыг үзнэ үү), хайр, энэрлийг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг ( 1 Коринт 13 -ыг үзнэ үү), Амилуулалтаар дамжуулан биднийг үхлээс босгодог ( 1 Коринт 15 -ыг хар), Өөртэй нь эвлэрэхэд биднийг урьдаг ( 2 Коринт 5:16–21 ; 7:1–10 -ыг үзнэ үү), итгэлээр сорилт бэрхшээлийг даван гарах хүчийг бидэнд өгдөг ( 2 Коринт 11 – 12 -ыг үзнэ үү) зэрэг нь багтана.
1 Коринт 8–16 , 2 Коринт дээрх Аврагчийн тухай мөн Түүнд итгэж найдах талаар олж мэдэхэд тусалсан, тэмдэглэсэн судрын хэсгүүдээ эсвэл бичсэн тэмдэглэлээ эргэж харахад хэдэн минут зарцуул.
Есүс Христ танд хэрхэн тусалдаг талаар 3–5 минутын захиас бэлд. Уг захиаст оруулах зүйлс:
-
1 Коринт 8–16 эсвэл 2 Коринт оос танд чухал санагдсан нэг эсвэл хэд хэдэн судрын хэсэг
-
Аврагч танд хэрхэн тусалж, хүчирхэгжүүлдэг талаар заасан тайлбар
-
Есүс Христ эдгээр хэсэгт заасан аргаар хэрхэн тусалж буй тухай судрууд дээрх жишээ эсвэл таны амьдралаас гарч ирсэн туршлага
-
Та бусдыг Аврагчийн тусламж, хүчийг хүлээн авахад хэрхэн урьж болох талаар
Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил ба Амилуулалт
А үйл ажиллагаа: Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд оролцох
Та өмнө нь 1 Коринт 15:29 -ийг судалсан байж болох юм. Аврагчийн Амилалт таны өвөг дээдэст хэрхэн нөлөөлөх талаар бодож үз. Эргэцүүлэн бодохдоо энэ видеог үзнэ үү.
Та 1 Коринт 15:29 -ийг судлахдаа, гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд оролцох төлөвлөгөө гаргасан байж болох юм. Хэрэв ийм төлөвлөгөө гаргасан бол төлөвлөгөөгөө эргэн харж мөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хийсэн үйлдлийнхээ талаар эргэцүүлэн бодоход хэдэн хором зарцуул. Хэрэв төлөвлөгөө гаргаагүй бол Есүс Христийн сайн мэдээний бүх адислалаас хүртэхэд нь өвөг дээдэстээ хэрхэн туслах төлөвлөгөөг одоо боловсруулан гаргах талаар бодож үз.
Төлөвлөгөөгөө тайлагна.
Хэрэв та төлөвлөгөө гаргасан бол юу нь сайн хэрэгжсэнийг мөн ямар саад бэрхшээлтэй тулгарснаа хуваалц. Тэнгэрлэг Эцэгийн танаас хийгээсэй хэмээн хүссэн ямар нэг өөрчлөлт байна уу? Тэдгээр өөрчлөлт танд хэрхэн туслах вэ?
Хэрэв та төлөвлөгөө гаргаагүй бол хийхийг мөн яагаад хийхийг хүсэж байгаагаа хуваалц. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд энэ нь танд болон бусдад хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?
Дараах асуултуудын нэгд хариул.
-
Гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилд оролцох нь Амилуулалтад итгэх таны итгэл найдварыг хэрхэн харуулж байна вэ?
-
Гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилд оролцох нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгт ойртож, Есүс Христтэй илүү адилхан болоход танд тусалсан бэ?
Б үйл ажиллагаа: Аврагчийн Цагаатгалын талаарх сургаалыг тайлбарлах
-
Аврагчийн Амилалт яагаад Түүний Цагаатгалын нэгэн чухал хэсэг байдаг вэ?
-
1 Коринт 8–16 эсвэл 2 Коринт оос Амилуулалтын талаар сурч мэдсэн ямар зүйл танд тусалсан бэ?
-
Хэрэв бид Амилуулалтад итгээгүй байсан бол амьдралдаа ямар ямар сонголтыг өөрөөр хийх байсан гэж та бодож байна вэ?
-
Есүс Христ бидэнд үхлийг ялан дийлэх хүчийг өгдөгт та яагаад талархдаг вэ? Энэ талархлаа та хэрхэн харуулж болох вэ?