Галат
Тойм
Паул Галатын гэгээнтнүүдэд зориулан бичсэн захиандаа “сайн мэдээг гуйвуулахыг” хүсэгч зарим хүний сургаалыг даган, Их Эзэнээс холдон явж буй хүмүүст ихэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ (Галат 1:6–7). Тэрээр төлөөлөгчдөөрөө дамжуулан өгсөн Есүс Христийн үгийг сонсох, махан биеийн шунал тачаалыг даван туулахын тулд Сүнсээр явах, ургацын хуулийн ач холбогдол зэргийг онцолжээ.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Галат 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн эртний болон орчин үеийн бошиглогчдод дамжуулсан үгсийг сонсох замаар хууран мэхлэлт ба төөрөгдлөөс хэрхэн зайлсхийхэд нь суралцахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сатаны тэднийг хууран мэхэлж эсвэл Есүс Христийн жинхэнэ сайн мэдээнээс холдуулахын тулд ашигладаг санаа бодол, сургаалын жишээг өгөх бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Видео: “Тэнгэрээс томилогдсон эх сурвалж” (9:16; 3:14-өөс 4:42 хүртэлх болон 4:43-аас 9:11 хүртэлх цагийн кодтойгоор үз)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг тэднийг Есүс Христийн сайн мэдээний үнэнээс холдуулж болзошгүй хүмүүстэй уулзаж эсвэл санаа бодол дахь нөхцөл байдлаа хуваалцахад урихын тулд нэрээ нууцалсан онлайн санал асуулга үүсгэх талаар бодож үз. Хичээлийн эхэнд гарсан жишээний оронд санал асуулгад суралцагчдын хариултыг ашигла.
Галат 5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад “Сүнсээр илүү бүрэн дүүрэн явах” ( Галат 5:16) аргуудыг тодорхойлох боломжийг өгөх замаар Есүс Христтэй илүү адилхан болоход нь туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мозая 3:19 -ийг судлаад, тэдэнд өөрсдийн унасан мөн чанар буюу “эгэл хүн”-ийг даван туулахад Аврагчийн тусламжийг хүлээн авахад нь туслах сургаалыг тодорхойлоход урь. Мөн суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын энэ хэсгийг цээжлэхэд урих нь тустай байж болно.
-
Зураг: Олс татах тэмцээнд оролцож буй хүмүүсийн зургийг үзүүлэх
Галат 6
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад мөнхийн зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой үйлдлүүдээ танин мэдэхэд нь тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Галат 6:7–9 -ийг уншаад, тэднийг эдгээр шүлгэн дээрх сургаалууд өдөр тутам гаргадаг шийдвэрт нь хэрхэн нөлөөлж болох талаарх бодол санаагаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Видео: “Ухаалаг сонголт хий” (15:18; цагийн код 3:03-аас 4:52 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр болон зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө эрэлхийлэхийн ач холбогдлын талаар хичээлийн эхэнд хэдэн минут илтгэл тавиулахаар ирэхэд орон нутгийн Сүмийн удирдагч (бишоп, салбарын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч эвсэл Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч зэрэг)-ийг урих талаар бодож үз. Юуг батлуулах шаардлагатай талаар өөрийн орон нутгийн Семинар, институтийн бүсийн зохицуулагчтай ярилцахаа бүү мартаарай.
Ефес 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христ Өөрийн сайн мэдээг амьдралынхаа сүүлийн өдрүүдэд дэлхийд сэргээсний ачаар хүртэх боломжтой болсон адислалуудыг таньж мэдэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт тэдний амьдралд ямар арга замаар нөлөөлсөн болохыг жагсаан бичихэд урь. Тэднээс энэ жагсаалтаа ангид авчрахыг хүс.
-
Зураг: Том далай, тэнгис рүү цутгаж буй гол мөрний зургийг үзүүлэх эсвэл зурах
-
Суралцагчдад зориулсан материал: Цахим төхөөрөмжөөс хандах боломжгүй суралцагчдад зориулж “ Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг ” (ChurchofJesusChrist.org)-ийн хуулбарыг бэлтгэ.
-
Видео: “Ерөнхийлөгч Нэлсон—Сэргээлт таны хувьд ямар утга учиртай вэ?” (1:06)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Сэргээлтийн тунхгийг судлахдаа төрсөн утга учиртай ойлголтоо ээлжлэн хуваалцахад урь. Үүнийг салаалсан өрөөнд эсвэл ангиараа хамтдаа гүйцэтгэж болно.
Төгс эзэмших сургаал: Ефес 1:10
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар Ефес 1:10 дээрх сургаалыг төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сэргээлтийн талаар хүн бүрийн мэдэж, ойлгох ёстой гэж үзэж буй дор хаяж хоёр үнэнээ хуваалцах бэлтгэлтэй ангид ирэхэд урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Ефес 1:10 дээрх сургаалыг тодотгож авч үзсэн бусад жишээг бодож олоход урих талаар бодож үз. Дараа нь суралцагчдыг тэдгээр жишээг авч үзэхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон Ефес 1:10 дээр заасан сургаалыг хэрхэн ашиглахаа хуваалцахад урьж болно.