Семинар
Төгс эзэмших сургаал: Ефес 1:10


Төгс эзэмших сургаал: Ефес 1:10

Бүх зүйлийн сэргээлт

Painting of the first vision by Walter Rane. The Father and Son appear to Joseph Smith in the sacred grove.

Та Ефес 1-ийг судлахдаа Сэргээлтийн сургаалын талаар олж мэдсэн. Энэ хичээл нь танд судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх замаар Ефес 1:10 дээрх сургаалыг илүү төгс эзэмших боломжийг олгоно.

Төгс эзэмших сургаалын зорилгыг санаж явах. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч ерөнхийлөгч M.Рассэлл Баллард төгс эзэмших сургаал нь Есүс Христэд итгэх манай суралцагчдын итгэлийг “бий болгож, бэхжүүлэх болон сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлж, түүний дагуу амьдрах чадварыг бататгахад төвлөрнө. Тэд судрын болон бошиглогчдын үгсийг ашиглан сүнслэг мэдлэг олж авахаас гадна Христийн сайн мэдээг ойлгохын тулд Түүнд итгэх итгэлээр хэрхэн үйлдэхэд суралцана. Тэд мөн Христийн сургаал ба сайн мэдээний зарчмуудыг үе тэнгийнхнийхээ дунд болон сошиал мэдээллийн хэрэгслээр өдөр тутамдаа сонсож, хардаг асуулт, сорилт бэрхшээлүүдэд хэрхэн ашиглахыг суралцах боломжтой болно “21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага” [СБС-ийн багш нарт хандан хэлсэн үг, 2016 оны 2-р сарын 26], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сэргээлтийн талаар хүн бүрийн мэдэж, ойлгох ёстой гэж үзэж буй дор хаяж хоёр үнэнээ хуваалцах бэлтгэлтэй ангид ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг Ефес 1:10 хэмээх төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх “Ефес 1” гэх хичээлийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн холбогдох хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Ефес 1 дээрх Сэргээлтийн сургаалын талаар судалсан семинарын хичээлийн өдөр танай ангийн хэд хэдэн суралцагч ирээгүй гэж төсөөл. Танай семинарын багш танаас Сэргээлтийн сургаалын талаар хүн бүрийн мэдэж, санаж явах ёстой гэж үзэж буй хамгийн чухал сургаалууд болон Ефес 1:10 -ыг нэгтгэн дүгнэхэд цөөн хэдэн минутыг зарцуулахыг хүссэн байна.

Үүнд хариулахын тулд суралцагчид энэ хичээлд зориулж суралцагчийн бэлтгэл үйл ажиллагаагаар хийсэн зүйлсээ эргэн харж болно. Суралцагчдын хариултыг анхааралтай сонсож, тэдний ойлголтод үнэлгээ өг. Шаардлагатай бол өмнөх хичээл дээр үзсэн судар, зарчмуудыг дахин давт.

  • Та сайн мэдээний Сэргээлтийн талаар ямар чухал үнэнүүдийг хуваалцах байсан бэ? Яагаад?

  • Та Ефес 1:10 дээрх сургаалуудыг өөрийн үгээр хэрхэн тайлбарлах байсан бэ?

  • Сэргээлтийн талаар ойлгох нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу чиглэсэн хэн нэгний ойлголт ба мэдрэмжид хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Ефес 1:10 -ын эшлэл, дагалдах түлхүүр үг хэллэгийг цээжлэх боломж олго. Үүнийг хэрхэн гүйцэтгэж болох жишээг доор өгөв.

Судлах тэмдэглэл болон цахим төхөөрөмж дээрээ төгс эзэмших хэсэг болох Ефес 1:10 -ын эшлэл, түлхүүр үг хэллэгийг доор харуулснаар дөрвөн хэсэгт хувааж бичиж тэмдэглэ.

  • Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе

  • Тэр бүх юмыг

  • Христ дотор нэгтгэх болно

  • Ефес 1:10

2–4-р мөрийг далдлаад, 1-р мөрийг цээжлэх хүртлээ оюун санаандаа давт. Хоёр дахь мөр лүү очоод, үйл явцыг дахин давт. 3 ба 4-р мөр дээр мөн адил дахин давт. Та бүх дөрвөн мөрийг цээжилсэн гэдэгтээ итгэлтэй болсон үедээ тэдгээрийг харахгүйгээр судлах тэмдэглэлдээ бич. Шаардлагатай бол судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ бичиж чаддаг болох хүртлээ уг үйл ажиллагааг давт.

Өмнөх үйл ажиллагааг дөрөв хуваасан хэсгийг харуулаад, хэсэг тус бүрийг өөр бүлэг суралцагчид хуваарилж өгөх замаар тохируулан өөрчлөх боломжтой. Дараа нь нэг бүлэгт хандан тухайн бүлгийн суралцагчдыг оноож авсан хэсгээ чангаар давтахад урь. Үүнийг бүх дөрвөн бүлэгт давт. Суралцагчдад эдгээр үг хэллэгийг хэлж, сонсох дадлага хийхэд нь туслахын тулд хэд хэдэн удаа өөр өөр бүлэг рүү ханд. Дараа нь ангиар нь үг хэллэг ба эшлэлийг бүхэлд нь хамтдаа давтах дадлага хийлгэ. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын энэ хэсгийг болон үүний түлхүүр үг хэллэгийг цээжлэх хүртэл нь үүнийг аль болох олон удаа гүйцэтгээрэй.

Дадлага хийх ажиллагаа

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дээрх 5–12-р догол мөрийг дахин давтах талаар бодож үз. Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмын нэгийг сонгоод, энэ зарчмыг болон үүний ойлголтыг сануулах дүрс эсвэл энгийн үзүүлэн таниулах материал бэлтгэ. Жишээлбэл, “утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах” гэсэн зарчим дээр та дараахтай адил үзүүлэн таниулах материал бэлтгэж болох юм.

Glasses with a set of binoculars and a telescope.

Дараах дадлага хийх үйл ажиллагаанд хангалттай цаг гаргахын тулд суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэгийг илэрхийлсэн энгийн үзүүлэн таниулах материал бэлтгэх 2-4 минутын хугацаа өгөх талаар бодож үз. Суралцагчдыг хийж дууссаны дараа цөөн хэдэн суралцагчийг үзүүлэн таниулах материалаа хуваалцаж, бэлтгэсэн зүйл нь өөрсдийнх нь сонгосон зарчмыг хэрхэн илэрхийлж буйг тайлбарлахад урь.

Ефес 1:10 дээрх цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд бүх юмсыг Христ дотор нэгтгэх болно гэсэн сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийхэд туслах дараах жишээг унш. Дараа нь дагалдах асуултуудад хариулахын тулд энэ жишээг ашигла эсвэл өөрөө нэг жишээ зохио.

Найз тань гэр бүлийнхэнтэйгээ хамт баптисм хүртсэн бөгөөд тухайн үедээ Сүмд нь элсэх замаар Есүс Христийн жишээг дагаж буйдаа итгэлтэй байсан байна. Гэвч баптисм хүртсэнээсээ хойших сүүлийн жилд тэр зарлигуудыг зөрчих бусдын уруу таталтад автагдах болсон байна. Тэр энэ нь үнэхээр Христийн Сүм мөн эсэх, сайн мэдээнд үнэнч хэвээр үлдэх нь зөв эсэхэд эргэлзэж эхлээд байлаа.

Найзад тань тусалж болох хэд хэдэн үнэн байгаа хэдий ч Сэргээлтийн сургаал, цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн талаарх сургаал түүнийг хэрхэн хүчирхэгжүүлж, урам зориг өгөх талаар бодож үз.

Суралцагчдаас бүх асуултад нэг дор хариулахыг хүсэхийн оронд ой тойнд нь үлдэх туршлага болгохын тулд төрөл бүрийн хувилбарыг нэмэх талаар бодож үз. Жишээлбэл: Асуултуудын талаар ярилцахын тулд суралцагчдыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ажиллахад урьж болно. Тэд мөн дараах асуултуудын заримд өгсөн хариултуудаа ашиглан жишээг дүр бүтээж, жүжиглэн харуулж болно. Өөр нэг сонголт болгож хоёр хоёроороо хуваагдсан суралцагчдад эсвэл жижиг бүлгүүдэд ангийнханд хандаж өөрсдийн санал бодлыг илтгэж, хариулт өгөх боломжийг олгохын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэгийг хуваарилж өгч болно.

Итгэлээр үйлдэх

  • Та итгэлээр үйлдэхийн тулд найздаа ямар алхам хийхийг зөвлөх байсан бэ?

  • Итгэлээр үйлдэх нь найзад тань өөрийн асуулт, асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн туслах вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та Сэргээлтийн талаарх Аврагчийн сургаалаас юу мэдэх вэ?

  • Мөнхийн талыг баримтлах нь энэ нөхцөл байдалд танд болон найзад тань хэрхэн туслах вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Ефес 1:10 дээрх үнэнүүд энэ нөхцөл байдалд хэрхэн туслах вэ?

  • Хэрэв найздаа хариулт өгөхийн өмнө танд нэмэлт цаг гарсан бол та юуг дахин давтаж эсвэл судлах байсан бэ? Та найзыгаа ямар эх сурвалжуудыг бие даан судлахад урих вэ? Яагаад?

Суралцагчдад дээрх асуултуудын талаар тунгаан бодож, хариулах цаг олгосны дараа тэднийг ямар жишээ ашигласнаа хуваалцахад болон хариултаа ярилцахад урих талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага

Ирээдүйн хичээлээр Ефес 1:10 -ын төгс эзэмших сургаалын судрын хэсгийг болон түлхүүр үг хэллэгийг давтахад нь суралцагчдад туслахын тулд хичээлийн эхэнд танилцуулсан дөрвөн ижил хэсэгт хуваарилж давтах үйл ажиллагааг ашиглах талаар бодож үз.