Семинар
Ефес 1


Ефес 1

“Бүх юмсыг Христ дотор нэгтгэ”

Бага Иосеф Смит Анхны үзэгдлийн үеэр Ариун төгөлд өвдөг сөгдөж байгаа нь. Иосефын дээрээс гэрэл чанх тусаж байна.

Та хэзээ нэгэн цагт Есүс Христийн сэргээгдсэн Сүмгүйгээр амьдралаа төсөөлж байсан уу? Ефесчүүдэд бичсэн захидлынхаа нэгэн хэсэгт Паул Есүс Христийн сайн мэдээ Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө сэргээгдэнэ гэж заажээ. Энэ хичээл нь Есүс Христ хожмын өдрүүдэд сайн мэдээгээ дэлхийд сэргээсний ачаар хүртэх боломжтой болсон адислалуудыг ялган танихад танд туслах зорилготой.

Сургаалыг ойлгохын тулд орчин үеийн бошиглогчдын үгсийг ашиглах. Шинэ Гэрээн дээрх сургаалыг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх арга замыг олохын тулд орчин үеийн бошиглогчдын үгсийг шинжлэн судлахад суралцагчдыг урь. Орчин үеийн бошиглогчдын сургаалыг судлах нь суралцагчдад Ариун Сүнсийг урин авчирч, эдгээр сургаалын үнэнийг гэрчлэхэд мөн өнөөгийн бошиглогчидтой илүү сайн холбогдоход туслах юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт тэдний амьдралд ямар ямар арга замаар нөлөөлснийг жагсаан бичихэд урь. Тэднээс жагсаалтаа ангид авчрахыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Шинэ хөрвөгчдийг хүчирхэгжүүлэх

Дараах нөхцөл байдлыг ярилцахын тулд суралцагчдыг хос хосоор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваахыг бод.

Сүмд саяхан нэгдсэн нэг найз танд байдаг гэж төсөөл.

  • Та тэр найзынхаа талаар юу бодож, юунд санаа зовох байсан бэ?

  • Та найзыгаа сайн мэдээний мэдлэгээ өргөжүүлж, гэрээндээ үнэнч хэвээр үлдэхэд нь туслахын тулд юу хийж чадах вэ?

Хэрэв ангийнхан дунд баптисм хүртсэн эсвэл энэ жишээтэй холбоотой өөр үйл явдал тохиосон суралцагчид байвал тэднийг одоо байгаа болон өмнө нь байсан зарим асуудлаа мөн юу тэдэнд тусалсан талаар хуваалцахад урихыг бодоорой.

Дараа нь Паулын ефесчүүдэд бичсэн захидлын агуулгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг хуваалц эсвэл тоймлон ярь.

Төлөөлөгч Паул ефесчүүдэд зориулсан захидлаа Ефест болон түүний ойролцоо газар байсан гэгээнтнүүдэд хандан бичжээ. Түүний зорилго бол аль хэдийн Сүмийн гишүүн болчихсон хүмүүсийг хүчирхэгжүүлэх, шинэхэн хөрвөгчдөд сүнслэг мэдлэгтээ өсөж хөгжин, гэрээндээ үнэнч үлдэхэд нь туслах явдал байсан юм. Энэ захидалд заасан зарим сургаалд урьдчилан томилох (Ефес 1:4–6-г үзнэ үү); Ариун Сүнсний лацдан холбох хүч (Ефес 1:13–14-ийг үзнэ үү); бошиглогч, төлөөлөгчдийн ач холбогдол (Ефес 2:19–22-ыг үзнэ үү); цорын ганц жинхэнэ бөгөөд нэгдмэл Сүмийн талаарх санаа (Ефес 4:1–7-г үзнэ үү); Сүмийн зохион байгуулалт доторх янз бүрийн албан тушаал, дуудлага, үйл ажиллагаа (Ефес 4:11–14-ийг үзнэ үү) зэргийг багтаасан байдаг.

Паулын тухайн цаг үед амьдарч байсан гишүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд заасан өөр нэгэн сургаал бол хожмын үеийн сайн мэдээний Сэргээлтийн тухай байв.

  • Сайн мэдээ хожмын үед сэргээгдсэн талаар суралцах нь Паулын цаг үед амьдарч байсан гэгээнтнүүдийг яагаад хүчирхэгжүүлэх байсан гэж та бодож байна вэ?

Та Паул болон бусад хүн Сэргээлтийн талаар юу заасныг энэ хичээлийн туршид судлахдаа, энэ сургаал нь Есүс Христэд итгэх таны итгэлийг хэрхэн бататгах талаар бодож үзээрэй.

Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе

Их Эзэний Өөрийн үнэн, санваарын эрх мэдэл, ёслолуудыг дэлхий дээрх хүмүүст илчилдэг цаг үеийг эрин үе гэдэг. Дэлхийн түүхийн туршид сайн мэдээний олон эрин үе тохиосон байдаг.

Ефесчүүдэд бичсэн захидалдаа Паул тодорхой нэг эрин үеийн талаар бошиглосон. Ефес 1:10-ыг уншаад, Паулын бошиглосон тодорхой нэгэн эрин үеийн талаар мөн уг эрин үед тохиох үйл явдлуудын талаар олж мэд.

Цаг гарган Ефес 1:10 дээрх зарим түлхүүр үг, хэллэгийн утгыг ойлгоход нь суралцагчдад туслах нь тустай байж болох юм. Үүнийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн 2023 оны 9-р сарын дугаарын “Шат шатаар” хэсгийг тэдэнтэй хамт авч үзсэнээр гүйцэтгэж болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 гарын авлагын 10-р сарын 2–8-ны тойм дээрх “Ефес 1:10: Бурхан ‘бүх юмсыг Христ дотор нэгтгэ’” гарчигтай үйл ажиллагаа нь өөр нэгэн тустай эх сурвалж байж болох юм.

Өөр нэг сонголт бол Ефес 1:10-ын аль үг эсвэл хэллэгийг илүү сайн ойлгоход тусламж хэрэгтэй байгаагаа хуваалцахыг суралцагчдаас хүсэх явдал байж болох юм. Эдгээрийг самбарт жагсаан бичиж болно. Суралцагчдыг судрын зүүлт тайлбар эсвэл Gospel Library аппликэйшн зэрэг эх сурвалжуудыг ашиглан хариултаа олж чадах эсэхийг үзэхэд урьж болно.

  • Ефес 1:10-т Паул ирээдүйн ямар цаг үеийг хэлсэн бэ?

  • “Цаг хугацааны бүрэн байдлын эрин” үед юу тохионо гэж Паул бошиглосон бэ?

Цаг хугацааны бүрэн байдалд амьдрах нь

Их Эзэн өмнөх эрин үеүдэд Өөрийн бошиглосончлон үнэн, судар, гэрээ, хүч зэргийг илчилсэн. Ефес 1:10-аас бид цаг хугацааны бүрэн байдлын эрин үеэр өмнөх эрин үеүдийн бүх зүйл сэргээгдэнэ гэсэн үнэнийг мэдэж авч болно.

Самбарт дараахтай төстэй зургийг зурж болно.

Дараах зураг дээрх гол мөрөн бүр сайн мэдээний эрин үеийг илэрхийлж байна гэж төсөөл.

Нуур луу цутгаж буй голнуудын зураг
  • Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе нь олон гол мөрөн цутгадаг далай тэнгис, нууртай хэрхэн адилхан байж болох вэ?

Далын ахлагч Б.Х.Робэртс (1857–1933) цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн нэгэн хэсэг болж юу тохиох талаар гэрчилсэн.

Б.Х.Робэртсын хар цагаан түүхэн гэрэл зураг

Энэ бол цаг хугацааны бүрэн байдлын эрин үе бөгөөд далайд гол мөрнүүд цутгадгийн адил бид үүн рүү урсаж байгааг үзнэ үү. Өмнөх бүх эрин үе биднийг холбохын зэрэгцээ Бурхан анхнаасаа л ганц агуу зорилготой байсан ба энэ нь Өөрийнхөө хүүхдүүдийг аврах аврал байсан гэдгийг бид мэддэг. Одоо эцсийн мөч буюу сүүлийн эрин үе ирсэн. Энэ нь үнэн, гэрэл, зөв шударга байдал дэлхийг үерлүүлэх ёстой цаг үе юм.

(B. H. Roberts, in Conference Report, Oct. 1904, 73)

  • Өмнөх эрин үеүдийн ямар ямар үнэн, судар, гэрээ болон хүч цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сэргээгдэж эсвэл урагш гарч ирсэн бэ?

Суралцагчдыг самбарын өмнө гарч ирээд, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сэргээгдсэн эсвэл урагш гарч ирсэн өмнөх эрин үеүдийн үнэн, судар, гэрээ, хүч зэргээр зураг дээрх гол мөрнүүдийг нэрлэхэд урьж болох юм. (Нэрнүүдэд лацдан холбох хүч, авралын ёслол, Мормоны Ном гэх зэргийг оруулж болох бөгөөд шаардлагатай бол суралцагчид нэмж гол горхи зурж болно.)

Сэргээлтийн тунхаг

Хожмын өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт эхэлсний 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн түүхэн үйл явдал болж, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийг танилцуулсан. Хэдэн минут зарцуулан энэ тунхгийг уншаад, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ачаар амьдрал тань ямар ямар арга замаар адислагдсан талаар бод.

Цахим төхөөрөмжөөс хандах боломжгүй суралцагчдад зориулж Сэргээлтийн тунхгийн хэвлэсэн хуулбарыг бэлдэх нь тустай байж болно.

  • Сэргээлтийн тунхгийн аль хэсэг танд онцгой санагдсан бэ?

  • Сэргээлтэд итгэдэг эсэхдээ эргэлздэг эсвэл үүнийг чухал гэж үздэггүй Сүмийн гишүүнтэй та юу хуваалцах байсан бэ?

Сэргээгдсэн сайн мэдээгээрээ дамжуулан Есүс Христийн таны амьдралыг адисалсан бүх арга замын талаар хэдэн хором бод.

1:6

Хэрэв суралцагчид хичээлээс өмнө суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг хийж дууссан бол тэднийг гаргасан жагсаалтаа эргэж хараад, Ефес 1-ийг судалсныхаа дараа энэ жагсаалт дээрээ юу нэмэхээ бодож үзэхэд урь.

  • Та Сэргээлтийн ямар тодорхой хэсэгт илүү их талархдаг вэ? Тэдгээр нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Их Эзэн танаас бусдыг Өөр лүү нь цуглуулахад туслах үргэлжилсээр байгаа Сэргээлтэд оролцохын тулд юу хийгээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Яагаад Сэргээлтийн ажил тийм чухал вэ?

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн заасан.

Бошиглогч Иосеф Смитийн хөрөг зураг, Бага Иосефын царайны дөрөвний гурвыг харж болохуйц, баруун гараараа ташаагаа тулсан, зүүн гартаа цаас барьсан. Түүнийг хар хүрэн костюм өмссөн, цагаан цамц, зангиа зүүсэн байгаагаар дүрсэлжээ.

“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг нэгтгэхэд” [Ефес 1:10-ыг үзнэ үү] эрин үе болон хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахыг үзэж, үүнд оролцон, туслах хувь тавилан бидэнд оногдсон юм. … [Энэ бол] Бурхан болон тэнгэр элч нар баяр баясгалантайгаар бясалган бодож байсан, эртний патриархууд хийгээд бошиглогчдын бодгальд сүнслэгээр нөлөөлсөн өнгөрсөн үеийнхний ажил, харанхуйн хүчнүүдийн устгалыг тохиолгон авчрах хувь тохиолтой ажил, газар дэлхийн шинэчлэл, Бурханы алдар суу болон хүн төрөлхтний гэр бүлийн авралыг тэд танин мэдэх болно.”

(Иосеф Смит, Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 582)

Эрин үе гэж юу вэ?

6:55

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сайн мэдээний эрин үеүдийг мөн яагаад хамгийн сүүлийн энэ эрин үе онцгой болохыг тайлбарлажээ.

Сэргээлт гэж яг юу вэ?

2:55

Сайн мэдээ сэргээгдэх тухай тайлбар.

Сэргээлтийн талаар гэрчлэлтэй байх нь миний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

4:42

2-р хэсэг: Өсвөр үеийнхэн Сэргээлтийн тухай мөн энэ нь амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар гэрчлэлээ хуваалцана. 2016 оны 10-р сард хэлсэн Крэйг К.Кристэнсэний үгийг үндэслэв.

4:44

Сэргээлтийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд өдөр тутмын амьдралд нь хэрхэн бодитой нөлөөлдөг талаар залуу эмэгтэйчүүд болон залуу эрэгтэйчүүд хуваалцана.

2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?” гэх асуулт орсон, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагын асуултуудыг хуваалцсан (“Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139).

Энэ асуултыг Их Эзэний өргөөнд ороход тавигдах шаардлагад яагаад оруулсныг тунгаан бод. Одоо ч үргэлжилсээр буй Сэргээлтийн талаар ойлгож, үүнд оролцож, итгэх нь таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой тогтоосон харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Сэргээлт одоо ч явагдсаар байна гэдэг нь ямар утгатай вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф Сэргээлт үргэлжилсээр байгаа талаар ийн ярьсан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын албан байдлаар авхуулсан хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд хөрөг зургаа албаны байдлаар авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Заримдаа бид Иосеф Смит Мормоны Номыг орчуулж, санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан мөн Сүм зохион байгуулагдсан зэргээр сайн мэдээний Сэргээлтийг бүрэн гүйцэлдсэн мэт боддог. Гэвч үнэндээ Сэргээлтийн ажил үргэлжилсээр байгаа бөгөөд бид Сэргээлтийн цаг үед амьдарч байна. “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд” мөн “Түүний илчлэх” “олон агуу хийгээд чухал зүйл” үүнд хамаарагдана (Итгэлийн тунхаг 1:9). Ах нар аа, өнөөдрийн сэтгэл татам хөгжил дэвшил бидний Аврагч Есүс Христийн алдар суут Хоёр дахь ирэлтээр төгсгөл болох ба энэ нь эрт дээр үеэс дурдагдсаар ирсэн бэлтгэл ажлын нэг хэсэг билээ.

(Дийтр Ф.Угдорф, “Та Сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Сэргээлт таны хувьд ямар утга учиртай вэ?

Хичээлийг эхлүүлэх өөр нэг арга болгож суралцагчдаас ирээдүйд юуг хүсэн хүлээж байгаагаа мөн яагаад хүлээж байгаагаа тайлбарлахыг хүсэх талаар бод. Мөн бусад хүнийг ирээдүйд юуг хүсэн хүлээж байгаа гэж бодож байгаагаа хуваалцахыг суралцагчдаас хүсэж болох юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбандын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбандын (2016 оны 6-р сараас) албан байдлаар авхуулсан хөрөг зураг.

Эрт үеийн Бурханы бошиглогчид тэнгэрлэг загвараар Ариун Сүнсний нөлөөнд автсан үедээ Сэргээлтийг болон эцсийн эрин үе, цаг хугацааны бүрэн байдал болох өнөө үед ирэх зүйлсийг бошиглосон юм. Тэрхүү ажил нь эрт үеийн үзмэрчдийн “бодгальд сүнслэгээр нөлөөлсөн” [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 582]. Цаг хугацааны туршид тэд дэлхий дээрх Бурханы хаант улсын ирээдүйг буюу Исаиагийн хэлснээр “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг” [ Исаиа 29:14] урьдчилан хэлж, зүүдэндээ үзэж, зөгнөн, бошиглож байв.

(Роналд А.Расбанд, “Бошиглолын биелэл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89)

Энэхүү мэдэгдлийг хуваалцсаныхаа дараа суралцагчдыг өнгөрсөн үеийн бошиглогчид бидний өнөөгийн энэ цаг үеийг яагаад ийм ихээр хүсэн хүлээж байсан талаар бодол санаагаа хуваалцахад урь. Мөн Есүс Христийн сэргээгдсэн Сүм дэлхий дээр байгаа энэ цаг үед амьдрах талаар өөрсдийн бодол санааг хуваалцахад суралцагчдыг урьж болно.

Суралцагчдыг Ефес 1-ийг судлахдаа, хожмын өдрүүдэд Бурхан Өөрийн Сүмийг сэргээсэнд талархах сэтгэл төрүүлэхэд тусалсан үнэнүүдийг хайж олоход урь.