Бүлэг 44:
Бүх зүйлийн сэргээлт: Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе
“[Энэ бол] тэнгэрт ч байна уу, газар дээр ч байна уу, бүх зүйлс Христ Есүс дотор байгаа, Түүнд бүгд нэгдэх, мөн бүх зүйл сэргээгдэх цаг хугацааны бүрэн байдлын эрин үе үнэхээр мөн.”
Иосеф Смитийн амьдралаас
Бошиглог. Иосеф Смит Наувугийн Ариун сүмийг ихэд хайрладаг байсан бөгөөд түүнийг дуусахыг тэсч ядан хүлээж байлаа. Наувугийн оршин суугч Марта Корей Бошиглогч нэг удаа үг хэлэх үедээ Ариун сүм уруу гараа сунган, намуухан дуугаар, “… Ариун сүм сууринаасаа оройнхоо чулууг хүртэл баригдаж дуусахыг харах хүртэл миний амьд явах нь Бурханы таалал байх аваас, ‘Ай, Их Эзэн минь, энэ чинь л хангалттай. Их Эзэн минь, үйлчлэгч тань хадан гэрээ сэтгэл амгалан зорьё доо’ гэж би хэлнэ хэмээн хэлэхийг нь харжээ.”1
Хожим нь Тэргүүн Зөвлөлийн зөвлөх болсон Жорж К.Каннон дурссан нь: “Бошиглогч Иосеф нас эцэслэхэсээ өмнө [Наувугийн] Ариун сүм дууссан байхыг харахын төлөө үнэнхүү сэтгэл догдлон хүлээж байсныг түүний үед Сүмтэй хамт байсан ихэнх хүмүүс сайн мэднэ. ‘Ах нар аа, ажлаа түргэлцгээе. Ариун сүмээ дуусгацгаая; Их Эзэн та нарт зориулан агуу хишгийг бэлтгэсэн байгаа. Ах нар маань ариун сүмийн хишгээ болон санваарынхаа бүрэн байдлыг хүлээн авахын төлөө би ихэд санаа тавьж байна’ хэмээн хэлдэг байж билээ. Ариун сүмд амьдрал, авралын ёслолуудыг нийг хүмүүст гүйцэтгэхийн төлөө барилгыг дуусгах нь хэчнээн чухал болохыг тэрээр Гэгээнтнүүдэд, ялангуяа ариун санваарын чуулгуудад номлож, тэднийг байнга шавдуулдаг байлаа. ‘Тэгсэн цагт Хаавнт улс байгуулагдана. Тэр үед надад юу тохиолдох нь падгүй хэрэг’ ”2 гэдэг байлаа.
Наувугийн Ариун сүмийг Көртландын Ариун сүмээс илүү том, илүү гоё барилга байхаар төлөвлөгөөг нь гаргахыг хүссэн ажээ. Миссиппи мөрөн уруу харсан цохио хадтай гүвээний орой дээр байрласан Наувугийн Ариун сүм дууссан үедээ Иллиной дахь хамгийн үзэсгэлэнт сайхан барилгуудын нэг болох байв. Ариун сүмийг Наувугийн ойролцоох чулуу бэлтгэх газраас зөөж авчирсан шохойн чулуу, Висконсин дахь мод бэлтгэх газраас салаар урсган авчирсан гуалингаар барьсан ажээ. Ариун сүм дууссан үедээ 39 метр урт бараг 27 метр өргөн, шовгор оройгоороо 50 гаруй метр өндөр болох байв. Гадна талыг нь нар, cap, оддыг чулуун дээр сийлбэрлэн дүрсэлж нарийн хээгээр чимэглэсэн бол, нарны гэрэл олон цонхоор дотор талыг нь гэрэлтүүлэхээр төлөвлөсөн байжээ.
Иосеф Смит Наувугийн Ариун сүмийг дуусах хүртэл амьд яваагүй ч гэсэн түүний амь насыг хөнөөсний дараа мянга мянган Гэгээнтнүүд Бригам Янгийн удирдлагаар Ариун сүмд эрхэм нандин ёслолуудыг хүлээн авсан билээ. Гэгээнтнүүд Наувуг орхин явахаар албадуулсны дараа үзэсгэлэнт ариун сүмийг нь устгасан юм. Ариун сүмийн дотор талыг 1848 онд галдан шатааж бүрмөсөн устгасан бол, 1850 онд хар салхи ханын зарим хэсгийг нурааж, үлдсэн нь ганхан нурж унасан. 150 орчим жилийн дараа Наувугийн Ариун сүмийг анхны газар дээр нь шинээр барьж эхэлсэн юм. Шинэчлэн барьсан ариун сүмийг 2002 оны зургадугаар сарын 27-нд онцгойлон адисалснаар дэлхий даяарх зуу гаруй ариун сүмийн нэг болжээ. Эдгээр ариун сүм нэг бүр нь Бурханаас амьд болон нас барсан Өөрийн бүх хүүхдүүдэд бэлтгэсэн бүрэн адислал энэхүү эцсийн эрин үед сэргээгдсэний бэлгэдэл юм.
Бошиглогч Иосеф Смит эдгээр агуу адислалуудыг дэлхийд сэргээж, цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн тэргүүнд зогсохоор Бурханаас дуудагдсан билээ. Бошиглогчийн үйлчлэлийн үед бүх цаг үеэс хамгийн агуу нь болох эрин үеийн суурийг тавихад шаардлагатай бүх зүйлс сэргээгдсэн юм. Санваар зайлшгүй чухал түлхүүрүүдийнхээ хамт сэргээгдэж, Мормоны Ном орчуулагдан, Сүм зохион байгуулагдаж, сургаал, ёслол, гэрээнүүд, түүний дотор ариун сүмийн хишгийн болон мөнхийн гэр бүлийн лацдалтын ёслол, гэрээнүүд илчлэгдсэн билээ. “Өөрийн хаант улсын түлхүүрүүдийг, мөн эцсийн үеүдэд зориулсан сайн мэдээний эрин үеийг тэдэнд итгэмжилсэн бөлгөө; мөн бүх зүйлүүдийг, тэнгэр дэх мөн дэлхий дээрх аль алиныг нь нэгд хамтад нь цуглуулахыг” (С ба Г 27:13) Иосеф Смитэд итгэмжлэн хүлээлгэснийг тунхагласан юм.
Иосеф Смитийн сургааЛаас
Энэхүү эцсийн эрин үед өмнөх эрин үеүдийн бүх эрх мэдэл, ёслол болон мэдлэг сэргээгдсэн билээ.
“Хүмүүс үнэнээс урваж, санваарыг алдсан үед Бурхан дэлхий уруу шинэ эрин үеийг илгээдэг нь тэнгэрийн зүйлсийн жаяг юм.”3
1842 оны есдүгээр сарын 6-нд Бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг Гэгээнтнуүдэд бичсэн нъ хожим нь Сургаал ба Гэрээ 128:18-д цэдэглэгджээ: “Адамын өдрүүдээс бүр өнөө үеийг хүртэл тэрхүү бүхэл хийгээд бүрэн дүүрэн мөн төгс нэгдэл, мөн эрин үеүд, мөн түлхүүрүүд мөн хүчнүүд, мөн алдар суунуудыг нэгтгэх гагналт тохиож мөн илчлэгдэх нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлүүлэлтэд зайлшгүй чухал билээ. Мөн энэ нь ирж эхэлж буй эрин үе болой. Мөн ганцхан энэ нь төдийгүй, харин дэлхийн сууринаас огт илчлэгдээгүй байсан ухаалаг цэцэн хийгээд хашир хэрсүү тэднээс нуугдсан тэдгээр зүйлүүд нялхас хийгээд хөхүүл хүүхдүүдэд энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эрин үед илчлэгдэх болно.”4
“Энэ бол эцсийн өдрийн Гэгээнтнүүд урт удаан хутацаанд үнэхээр хүсэн хүлээсэн үе-тэнгэрийн Бурхан Өөрийн хаант улсын эртний жаягийг Өөрийн үйлчлэгчид болон Өөрийн хүмүүст сэргээж эхэлж буй үе-Сайн мэдээний бүрэн байдлыг тохиолгон авчрахад бүх зүйлс хамтдаа ажиллаж байгаа үе, бүх эрин үеэс хамгийн агуу үе, бүр цаг хугацааны бүрэн байдлын эрин үе, одоо байгаа юмс болон эртний бошиглогчид, мэргэн хүмүүс харахыг эгээрэн хүсч байсан боловч харалгүйгээр наснаас хальсан зүйлс, дэлхийн сууринаас өмнөх үеэс хойш нуугдмал байгаа зүйлсийг Бурхан Өөрийн Сүмд үзүүлж, төлөвшүүлж эхэлж байгаа үе, түүнчлэн Өөрийнх нь алдар суу, бүр селестиел алдар суу ирэхийн төлөө, Бурханы болон Хурганы Санваартнуудын ба хаадын хаант улс Сионы Уулан дээр үүрд мөнхөд ирэхийн төлөө дэлхийг бэлтгэхийн тулд Иехова өөрийнхөө тогтоосон цагт Өөрийн үйлчлэгчдэд мэдүүлэхээр амласан зүйлс үзүүлэгдэж эхэлж байгаа үе мөн.”5
“Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе нь өмнөх бүх эрин үеүдэд илчлэгдсэн зүйлсийг бас өмнө нь илчлэгдээгүй бусад зүйлсийг илчлэх болно. Тэрбээр Христ дотор бүх зүйлсийг сэргээхийн тулд бошиглогч Елиа болон бусдыг илгээсэн билээ.”6
‘Тэр Түүний дотор зорилго тавьж, Өөрийнхөө сайн тааллын дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.’ [Ефес 1:9-10.]
Эдүгээ Бурханы зорилго Өөрийнх нь дотор Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх эцсийн эрин үеийн үйл явдлуудад буй. Энэхүү эрин үед хамаарах бүх зүйлс өмнөх эрин үеүдтэй яг адилхнаар явагдах ёстой.
Үүнийг дахин тайлбарлая. Эрин үе бүхэн гүйцэлдэж, нэг болон нэгдэх хүртэл үүрд мөнхийн бүрэн байдал бий болох ёсгүйг, бүх зүйлс юу боловч бүх эрин үеүдэд нэг болон мөн тэрхүү бүрэн байдал хийгээд мөнхийн алдар сууд нэгдэх нь Христ Есүсийн дотор байх ёстой хэмээн Бурхан Өөрийнхөө дотор зорилго тавьсан билээ.…
“… Бүх эрин үеийн алинд нь ч Бүхнийг Чадагчийн чиглүүлэл болон зарлигуудын дагуу Санваараар ямагт гүйцэтгэгдэж ирсэн бүх ёслол болон үүргүүд нь эцсийн эрин үед бүгд оршин байх болно. Тиймээс бүх зүйлс өмнөх аль ч үед байсан Санваарын эрх мэдэл дор дахин оршиж, бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн сэргээлтийг тохиолгон авчрах болно.”7
Иосеф Смит цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийи түлхүүрүүдийг атгадаг билээ.
“Миний бие … дэлхий эхэлснээс хойш бүх ариун бошиглогчдын амаар яригдсан бүх зүйлсийн эрин үед эцсийн хаант улсын түлхүүрүүдийг Мелкизедек Санваарын лацдалтын хүчээр эзэмшиж байгаа билээ.”8
“Дэлхийн оршин суугчдад үйлчлэх дуудлагатай хүн бүр нь энэ дэлхий бий болохоос өмнө тэнгэр дэх Их Зөвлөгөөн дээр энэхүү зорилгод томилогдсон билээ. Миний бие энэхүү Их Зөвлөгөөн дээр томилогдсон гэж бодож байна. Бибээр Бурханы үйлчлэгч, Түүний энэ хүмүүсийн үйлчлэгч байхыг хүсдэгээ гэрчилж байна. Эцсийн өдрүүдэд тэнгэрийн Бурхан хэзээ ч устгагдахгүй эсвэл бусад хүмүүст үлдэхгүй хаант улсыг байгуулна гэдгийг эртний бошиглогчид тунхагласан билээ.…
“Миний бие Их Эзэний үгээр Даниелын хаант улсыг байгуулах зэмсгүүдийн нэг байх бодолтой бас бүх дэлхийг хувьсган өөрчлөх үндэс суурийг тавихыг зорьж байна.”9
“Бусад хүмүүст байхгүй ут хаант улсын бүхэл төлөвлөгөө миний өмнө байна.”10
Иосеф Смитийг 1832 онд Огайогийн Көртландад номлох үед Люси Мак Смит тэнд байжээ. Тэрээр Бошиглогчийн дараах үгсийг дурсчээ: “Энэхүү эцсийн эрин үеийн түлхүүрүүдийг би эзэмшдэг бөгөөд энэ амьдралд болон үүрд мөнхөд эдгээр түлхүүрүүдийг эзэмших болно. Тийм болохоор зүрх сэтгэл тань амар амгаланд байх болно. Учир нь бүх юмс сайн байна.”11
Энэхүү эцсийн эрин үе бол Гэгээнтнүүдээс бие сэтгэл бүхнээ амь бие хайргүйгээр бүрэн дүүрэн зориулахыг шаарддаг нэн чухал эрин үе юм.
1840 оны есдүгээр сард Иосеф Смит болон Тэргүүн Зөөяөл дэх түүний зөөлөхүүд Сүмийн гишүүдэд хандан дараах мэдэгдлийг хийжээ: “Эдгээр эцсийн өдрүүд дэх Их Эзэний ажил бол мөнх бус хүмүүсийн хувьд туйлын өргөн цар хүрээхэй, тэдний ойлголхоос бараг хэхэрсэн зүйл мөн. Үүний алдар сууг өнгөрсөн үе дүрсэлж байлаа. Сүр жавхланг нь үгээр дүрслэхийн аргагүй юм. Энэ бол дэлхийн бүтээлтээс эхлэн өнөө үеийг хүртэл үе үеийнхнийг дамжин бошиглогчид болон зөв шүдарга хүмүүсийн зүрх сэтгэлд оршсоор ирсэн сэдэв юм. Энэ бол тэнгэрт ч, газар дээр ч бүх зүйлс Христ Есүс дотор оршиж, Түүний дотор нэгдэн, дэлхийн эхлэлээс хойш бүх ариун бошиглогчдын хэлсээр ирсэн бүх зүйлс сэргээгдэх үнэхээр цаг хугацааны бүрэн байдлын эрин үе мөн. Учир нь энэ эрин үед эцгүүдэд хийсэн амлалтууд ялгууснаар гүйцэлдэн, Бүхнээс Дээдийн хүчний илэрхийлэл аугаа, алдар суутай, сүр жавхлантай байх болно .…
… Бид хаант улсыг байгуүлахын төлөө мөн хаант улс болон санваарыг бүрэн байдал хийгээд бүрэн алдар суугаар нь үндэслэн байгуулахад урагш ахьж, эрч хүчээ нэгтгэн цэгцэрч байна гэж санагдана. Эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлэх ёстой ажил туйлын чухал бөгөөд энэ нь бошиглогчийн дүрсэлснээр алдар суу болон сүр жавхлантайгаар урагш ахихын тулд Гэгээнтнүүдээс эрч хүч, ур дүй, авьяас билэг, чадвараа ашиглахыг шаардах болно [Даниел 2:34-35, 44-5-ыг үз]. Ийм өргөн цар хүрээтэй, аугаа ажлыг гүйцэлдүүлэх нь анхаарал хүч чармайлтаа байнга төвлөрүүлэхийг Гэгээнтнүүдээс шаардана.
Судруудад өгүүлдэг цугларалтын ажил нь эцсийн эрин үеийн алдар сууг тохиолгон авчрахад зайлшгүй чухал байх болно.…
Эрхэм хүндэт ах нар аа, бид өөрсдийн дуудагдсан ажилБурханы зорилгуудыг хэрэгжүүлэх чин хүслээр жигүүрлэж, энэхүү эцсийн эрин үед Түүнтэй хамтран ажиллагсад байхын тулд, энэ орон даяар бас далайн арлууд дээр Гэгээнтнүүд нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллах нь чухал гэдгийг бид мэдэрч байна. Зөвлөгөөг сонсон дагаж, Сүм болон хаант улсыг байгуулах, амин хувиа хичээсэн аливаа зарчим, олиггүй муу зүйлийг орхиход анхаарлаа төвлөрүүлж, үнэний зарчмыг зоригтойгоор хамгаалан, Бурханы хаант улсын загвар, төлөвлөгөө өгөгдсөн хүмүүст чадах бүхнээрээ туслах нь Гэгээнтнүүдэд туйлын чухал юм.…
Ингэхлээр, эрхэм хүндэт ах нар минь, эрхэм хүндтэй тэргүүн тэнгэр элчүүдийн оролцох ажил-энэ цагаас өмнө гүйцэлдсэн зүйлсийг эдүгээ харьцуулан үзэхэд өчүүхэн болгох ажил, өмнөх эрин зуунуудад хаад, бошиглогчид болоод зөв шударга хүмүүс бодож, хүсэн хүлээж, нүдээр үзэхийн хүслэн болж байсан хэдий ч үүнийг үзэлгүйгээр наснаас халисан тэрхүү ажил нь, чухамхүү энэ нь Иеховагийн хүчирхэг үйл ажиллагааг биелүүлэх үйл хэрэгт түслах хүмүүст сайн байх болно.”12
“Сионыг байгуулах нь эрин зуун бүр дэх Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм. Энэ бол бошиглогчид, санваартнууд болон хаад онцгой баяр хөөртэйгөөр ярилцаж ирсэн сэдэв юм. Тэд бидний эдүгээ амьдарч байгаа үеийг баяр баясалтайгаар хүсэн хүлээж, манай өнөө үеийн тухай тэнгэрлэг хийгээд гал цогтой хүсэн хүлээлттэйгээр дуулж, бичиж бошиглож байлаа. Гэвч тэд энэ үеийг үзэлгүйгээр наснаас халисан юм. Бид бол Хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахаар Бурханы сонгосон азтай хүмүүс билээ. Хожмын үеийн алдар суу, Бурханы Гэгээнтнүүд үндэстэн, ястан, хэлтэн бүрээс нэг болон хамтдаа цуглаж, иудейчүүд нэг болон хамтдаа нэгдэн, бошиглогчдын угтан хэлж байсанчлан ёс бусчууд устгагдахын тулд нэг дор цуглуулагдаж, Бурханы Сүнс Түүний хүмүүс дээр оршин, үндэстнүүдийн үлдсэн хэсгээс татан авагдаж, тэнгэр, газар дээрх бүх юмс Есүс Христ дотор нэг болон нэгдэж, ‘тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг нэг болгон Бурхан нэгтгэх цагийн дүүрний’ [Ефес 1:10-ыг үз] эрин үеийг тохиолгон авчрахыг үзэж, үүнд оролцон, туслах хувь тавилан бидэнд оногдсон юм.
Дээрх агуу зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэрийн санваар газрынхтай нэгдэх болно. Ийнхүү Бурханы хаант улсыг урагш ахиулахын тулд бид нийтлэг нэгэн зорилгоороо нэгдэхэд, тэнгэрийн санваартнууд зүгээр нэг үзэгчид байхгүй, Бурханы Сүнс дээрээс доош юүлэгдэж, бидний дунд орших болно. Бүхнээс Дээдийн адислалууд бидний асрууд дээр амарч, бидний нэрс ирээдүйн эрин зуунуудад яригдах болно. Бидний хүүхдүүд өсч өндийгөөд биднийг ерөөнө. Мөн хараахан төрөөгүй байгаа үеийнхэн бидний туулж өнгөрүүлсэн үйл хэрэг, тэвчсэн зовлон зүдгүүр, харуулсан эцэж цуцашгүй хичээл зүтгэл гээд юм бүхэнд онцгой баяр талархалтай байх болно. Харин энэ ажлын үндэс суурийг тавихад бидний даван туулсан өгүүлшгүй хүнд бэрхшээл, Бурхан болон тэнгэр элчүүд баяр баясгалантайгаар бясалган бодож байсан, эртний патриархууд хийгээд бошиглогчдын бодгальд сүнслэгээр нөлөөлсөн өнгөрсөн үеийнхний ажил, харанхуйн хүчнүүдийн устгалыг тохиолгон авчрах хувь тохиолтой ажил, газар дэлхийн шинэчлэл, Бурханы алдар суу болон хүн төрөлхтний гэр бүлийн авралыг тэд танин мэдэх болно.”13
Судлах болон заах зөвлөмж
Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-ooc үз.
-
Хуудас 575-577-ийг нэгтгэн дүгнэ. Их Эзэний ажлын амжилтанд ариун сүмүүд яагаад маш чухал вэ?
-
Эртний бошиглогчид болон мэргэн хүмүүс яагаад манай өнөө үеийг хүсэн хүлээж байсан гэж та нар бодож байна вэ? (Зарим жишээг хуудас 577-578-ээс үз.) Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх онцгой боломжийн талаар тунгаан бод.
-
Хуудас 578-ийн хоёр дахь догол мөрийг судал. Эдгээр үгсийг тунгаан бодоход Сүмд үйлчлэх дуудлагынхаа талаар танд ямар бодол төрөв?
-
Хуудас 580 дээрх эхний гүрван догол мөрийг бүтнээр нь унш. Эдгээр мэдэгдлүүд Бошиглогч Иосеф Смитийн үүрэг зорилгын тухай гэрчлэлийг тань хэрхэн бэхжүүлсэн бэ?
-
“Эдгээр эцсийн өдрүүд дэх Их Эзэний ажил түйлын өргөн цар хүрээтэй юм” хэмээн Бошиглогч Иосеф Смит хэлжээ (хуудас 580). Хуудас 580-582-ыг судлахдаа эцсийн эрин үед Их Эзэний ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд түслах талаар бидний хүлээсэн үүргийн тухай тунгаан бод. Хэрэв бид энэ ажлыг биелүүлэх үүрэгтэй бол яагаад “эрч хүчээ нэгтгэх” ёстой вэ? Яагаад бид “амин хувиа хичээсэн зарчим бүрийг орхих” ёстой вэ? Их Эзэний ажилд хувь нэмрээ оруулахын түлд “эрч хүч, ур дүй, авьяас билэг, чадвараа” хэрхэн ашиглаж болох тухай бод.
Холбогдох судрууд: С ба Г 27:12-13; 90:2-3; 112:30-32; 124:40-41