Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 36: Ариун сүмийн ёслол болон адислалуудыг хүлээн авах нь


Бүлэг 36

Ариун сүмийн ёслол болон адислалуудыг хүлээн авах нь

Ариун сүм бол Бурхан “Өөрийн өргөөний ёслолууд болон хаанm улсынхаа алдар сууг илчилж, авралын замыг хүмүүст заадаг газар юм.”

Иосеф Смитийн амьдралаас

Их Эзэн Сэргээлтийн эхний өдрүүдээс ариун сүмүүд барихын ач холбогдлыг Бошиглогч Иосеф Смитэд заасаар байлаа. Бошиглогч хэдийгээр олон удаа шилжин нүүхэд албадуулан, тулгамдсан асуудлуудад цаг зав гаргаж, анхаарлынхаа төвд байнга байлгадаг байсан ч Их Эзэний өргөө барих хэрэгцээг хэзээ ч хараанаасаа гадуур байлгаагүй юм. Ариун сүм барих газрыг Миссурийн Индепенденст онцгойлон адисалсан байлаа. Үзэсгэлэнт ариун сүм Огайогийн Көртландад баригдаж дуусан, онцгойлон адислагджээ. Миссурийн Фар Вестэд ариун сүмийн суурийн чулуу тавигдсан ч орхиж явахаас аргагүйд хүрсэн юм. Тэр үед Сүмийн гишүүдээс олон нь орон байр, хоол хүнс, ажил төрөлгүй байсан ч Наувуд амьдрал ахуйгаа төвхнүүлж эхэлсэн байлаа. Гэгээнтнүүдийн хамгийн чухал ажил бол ариун сүм барих явдал гэдгийг Иосеф Смит мэдэж байв.

Бошиглогч болон Гэгээнтнүүд Их Эзэний зарлигийн хариуд Их Эзэний өргөө барих ажлыг аль болохоор түргэн эхлэхээр шамдаж байлаа. Гэвч барилгын ажил олон жил үргэлжлэхийг бас ариун сүмийн бүрэн адислал Гэгээнтнүүдэд хэрэгтэй байсныг Бошиглогч ойлгож байлаа. Иймээс Ариун сүм дуусаагүй байсан ч, Иосеф Смит итгэлтэй ах нарын жижигхэн бүлэгт хишиг хүртээх ёслолыг 1842 оны 5-р сарын 4-нд үйлджээ.

Энэ бүлэг, нөхцөл боломжийнхоо хэрээр ариун сүмийн дотор тал болгон засч янзалсан Бошиглогчийн Улаан тоосгон дэлгүүрийн дээд давхрын том өрөөнд цугласан ажээ.”1 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн Франклин Д.Ричардс бичсэн нь: “[Иосеф Смитийн] амьддаа гүйцэтгэх ёстой ажил дуусах дөхөж байгааг Сүнс сануулсны хамт түүний дэлхийн өдрүүд ариун сүм дуусахаас өмнө төгсгөл болж мэдэхийг харсан учраас өөрийнх нь оюун ухаан дахь бурханлиг эрдэнэсийн сан хөмрөг хорвоог орхисных нь дараа дэлхийгээс алга болохгүйн тулд тэрээр сонгогдсон цөөхөн хүнийг дуудаж, тэдэнд ариун сүмийн хишиг хүртээх ёслолуудыг үйлдсэн ажээ.”2

Бошиглогчийн Түүхэнд өгүүлсэн нь: “Би өдрийг дэлгүүрийн дээд хэсэгт … Спрингфиелдийн генерал Жеймс Адамс, патриарх Хайрум Смит, бишоп Ньюел К.Витней, Жорж Миллер нар, Ерөнхийлөгч Бригам Янг, Ахлагч Хебер К.Кимбалл, Виллард Ричардс нартай зөвлөлдөж, Санваарын зарчмууд болон жаягийн талаар тэдэнд зааварлан, угаалга, тослолт, ариун сүмийн хишиг, Аароны Санваар, тэрчлэн Мелкизедек Санваарын хамгийн дээд жаягт хамаарах түлхүүрүүдтэй харьцах болон эртний өдрүүдэд хамаарах жаягийг тодорхойлоход оролцон өдрийг өнгөрүүлэв. Ийнхүү Ууган Хүүгийн Сүмд бэлтгэгдсэн бүрэн адислалыг хүртэх боломжийг хүн бүрд олгодог бүх төлөвлөгөө болон зарчмууд тодорч, мөнхийн ертөнцүүдэд Элохимын дэргэд оршин байх болов. Энэ зөвлөгөөнөөр эдгээр эцсийн өдрүүдэд анх удаа эртний юмсын жаяг тогтоогдсон юм.

“Энэ зөвлөгөөн дээр миний ярьсан юмс нь гагцхүү сүнслэг оюун ухаантай хүмүүсийн хүлээж авах ёстой сүнсний зүйлүүд байлаа. Мөн эцсийн өдрүүдийн бүх Гэгээнтнүүдэд мэдүүлэх ёстой зүйлсээс өөр юуг ч, сүнсний зүйлүүдийг хүлээн авахад нь тэднийг бэлтгэгдэх хүртэл бас Гэгээнтнүүдийн хамгийн сул доройтой нь харилцахад тохиромжтой газар бэлтгэгдэх хүртэл нь эдгээр эрчүүдэд мэдүүлээгүй билээ. Тиймээс Гэгээнтнүүд Ариун сүм барихад шаргуу хичээнгүй байг. Баригдах бүх өргөөг, том ч байна уу, жижиг ч байна уу, үүнээс хойш Бурхан зарлиг болгож байг.”3

Гэгээнтнүүдийн дийлэнх нь ариун сүмийн хишгээ Науву Ариун сүм баригдаж дууссаны дараа хүлээн авсан ч цөөхөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд энэ адислалаа 1842 оны тавдугаар сард болсон цуглааны дараах саруудад хүлээн авчээ. Эдний нэг нь Мөрси Фиелдинг Томпсон байлаа. Тэр эмэггэйг ариун сүмийн хишгээ авахад нь Бошиглогч, “Энэ нь таныг харанхуйгаас гайхамшигтай гэрэлд гарган авчирна”4 гэжээ.

Иосеф Смитийн сургаалаас

Ариун сүмүүд барих зарлигийг Бурхан Гэгээнтнүүдэд өгөв.

1833 оны нэгдүгээр сард Бошиглогч Огайогийн Көртландад байхдаа бичсэн нъ: “Көртландад Бурханы өргөө барихыг Их Эзэн бидэнд зарлиг болголоо … Энэ бол бидэнд хандсан Их Эзэний үг юм. Тийм ээ, Их Эзэн бидэнд тусалж байгаа болохоор бид дуулгавартай дагах ёстой. Тэрээр бидний дуулгавартай байдлын дагуу агуу зүйлсийг амласан билээ. Тэрбээр бүр Өөрийнхөө оршихуйд биднийг аваачихын тулд тэнгэрээс бууж ирсэн шүү дээ. Эзэн бидэнд соёрхсон энэхүү аугаа боломжийг алдахгүйн тулд бид Их Эзэнээс үлэмж эмээн биширдэг билээ. Бид Түүний оршихуйд ичгүүртэй байхгүйн тулд даруу зан, агуу итгэлийг эрэлхийлэх ёстой.”5

1840 оны есдүгээр сард Бошиглогч болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд Наувугийн Ариун сүмийг барих цаг болсныг мэдэгджээ: “Түүний бурханлиг хүсэлд нийцүүлэн ёслолуудыг гүйцэтгэх залбирлын өргөө, дэг журмын өргөө, өөрсдийнхөө Бурханыг шүтэн бишрэх өргөөг [С ба Г 88:119 ийг үз], улс орныхоо энэ бүс нутагт барих нь зайлшгүй чухал болсон цаг ирсэнд итгэн, энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үлэмж хүч чармайлт гаргах ёстой бас хөрөнгө мөнгө шаардагдах болно. Энэ ажлыг зөв шударга байдалд түргэвчлэх ёстой учраас эдгээр зүйлсийн ач холбогдлыг Гэгээнтнүүд оюун бодолдоо, бүхий л ажил үйлстээ цэгнэж үзээд, зоригтой байхад өөрсдийгөө бэлтгэж, чадах бүхнээ хийхэд биеэ дайчлан, эдгээр зүйлсийг үйл ажиллагаа болгон хувиргах шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлбэл зохино. Бүх ажлыг сонирхолтойгоор хийх нь зөвхөн тэднээс өөрсдөөс нь шалтгаална. Ингэснээр тэд өвөг дээдсийнхээ алдар суут үйлсийг залгамжлан тэнгэрийн адислалуудыг өөрсөд дээрээ болон сүүлчийн үеийнхэн болох үр удам дээрээ хүлээн авах болно.”6

1841 оны нэгдүгээр сард Бошиглогч Тэргүун Зөвлөл дэх түүний зөвлөхүүдэд бичсэн нъ: “Их Эзэний Ариун сүм энд [Наувуд] баригдаж байна. Энд Гэгээнтнүүд Түүний өргөөний жаяг болон Ариун санваарын хүчний дагуу өвөг дээдсийнхээ Бурханыг шүтэн бишрэхээр ирэх болно. Ариун сүм нь Санваарын бүх үйл ажиллагаа зохих ном журмын дагуу явагдах боломжтой байхаар баригдах бөгөөд энд Бүхнээс Дээдээс зааврууд хүлээн авагдаж, эндээс алс холын нутгуудад очиж байх болно. Тиймээс энэ үеийнхэн болон үүнээс хойшхи бүх үеийнхэнд туйлын чухал эдгээр зүйлс дээр бүх хүчээ төвлөрүүлж … , эртний гэрээт өвөг дээдэс болон патриархуудын үйл хэргийг залгамжилцгаая.”7

Виллям П.МкИнтайрегийн тэмдэглэснээр Иосеф Смит дараах зүйлийг 1841 оны эхээр заажээ: “Бид нас барагсдын төлөө баптисм хийх өргөөг түүний нэрээр барих ёстой гэж Их Эзэн хэлснийг Иосеф ярив. Хзрэв бид ингэхгүй бол биднийг ч, бидний өвөг дзздсийг ч хүлззн авахгүй бас знз Сүмийг ч хүлззн зөвшөөрөхгүй [С ба Г 124:32-ыг үз].”8

1842 оны дөрөвдүгээр сард Бошиглогч хэлсэн нъ: “Сүм ном журмынхаа дагуу бүрзн зохион байгуулагдаагүй байна. Тзгззд ч Санваарын адислалууд гүйцзтгзгдзх Ариун сүм баригдаж дуустал ийнхүү зохион байгуулагдаж ч чадахгүй.”9

1842 оны долдугаар сард Бошиглогч мэдэгдсэн нъ: “Их Эззн Ариун сүм [Наувугийн] барь хзмззн… бидзнд хзллзз. Энз зарлигийг бусад аливаа зарлигийн адилаар бидзнд өглөө. Иймззс здгззр зүйлүүдзд оролцохгүй хүн зөрчил гаргагч болж бусад зарлигуудыг зөрчсөний адилаар тооцогдох болно. Ийм хүн бол Бурханы хүслийг биелүүлзгч биш, Түүний хуулиудыг гүйцзлдүүлзгч биш юм.”10

1843 оны 10-р сард Бошиглогч Гэгээнтнүүдэд дараах зөвлөгөөг өгчээ: “Ариун сүм дззрх ажлыг түргзвчилж, зцсийн өдрүүдийн бүх ажлыг урагш ахиулах хүч чармайлтаа шинзчлзн, Их Эззний өмнө зрүүл саруул, зөв шударгаар амьдрагтун.”11

1844 оны 3-р сард Бошиглогч Сүмийн хомсхон нөөцийг хэрхэн хуөаарилан зарцуулах тухай ярилцахаар Арөанхоёр болот Наувугийн Ариун сүмийн хороотой уулзжээ. Энэ хурал дээр Бошиглогч: “Бидэнд ариун сүм өөр юунаас ч илүү хэрэгтэй байна”12 хэмээн хэлжээ.

Бид ариун сүмд үүрд мөнхийн юмсыг мэдэж, өөрсдийнхөө бодон өвөг дээдсийнхээ төдөө авралын ёсдодуудыг хүчээн авдаг.

Бурханы хүмүүсийг дэлхийн аль нэг эрин зуунд… цуглуулахын зорилго нь юу байсан юм бэ? … Гол зорилго нь Их Эзэн Өөрийн өргөөний ёслолууд болон хаант улсынхаа алдар сууг Өөрийн хүмүүст илчилж, авралын замыг хүмүүст заах өргөөг Түүнд зориулан барих явдал байлаа. Учир нь энэхүү зорилгын төлөө барьсан газар буюу өргөөнд зааж, гүйцэтгэх ёстой тодорхой ёслолууд болон зарчмууд байдаг билээ.

… Дэлхийн сууринаас өмнө хүмүүний авралын төлөө тэнгэрт санваараар үндэслэгдэн бий болсон ёслолууд өөрчлөгддөггүй эсвээс хувирдаггүй юм. Бүх хүмүүс нэгэн адил зарчмуудаар аврагдах ёстой.

Энэхүү зорилгын улмаас Бурхан Өөрийн хүмүүсийг эцсийн өдрүүдэд хамтад нь цуглуулж байна. Тэднийг ариун сүмийн ёслолууд болон хишиг хүртээлт, угаалга болон тослолтод бэлтгэхийн тулд Их Эзэнд зориулан өргөө барьж байгаа билээ. Их Эзэний өргөөний ёслолуудын нэг нь нас барагсдын төлөөх баптисм юм. Энэхүү ёслол нь Их Эзэний өргөөнд уг зорилгын төлөө бэлтгэгдсэн баптисмын санд гүйцэтгэгдэж байх ёстойг Бурхан дэлхийн сууринаас өмнө хуульчилсан.…

Нас барагсдын төлөөх баптисмын сургаалыг Шинэ Гэрээнд тодорхой харуулсан байдаг.… Энэ бол яагаад Есүс иудейчүүдэд хандан, ‘Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэчнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй!’ [Матай 23:37] гэж хэлсний шалтгаан билээ. Энэ нь тэд нас барагсдын төлөөх баптисмын болон Санваарын бусад ёслолуудад оролцон, тэнгэрээс илчлэлтүүд хүлээн авч, Бурханы хаант улсын юмст төгөлдөржихийн төлөө юм. Гэвч тэд цуглахыг хүсээгүй юм. Пентекостын өдөр адислалууд шавь нар дээр юүлэгдсэн билээ. Бурхан нас барагсдыг аврахыг тэгэхдээ үүнийг Өөрийн хүмүүсийг цуглуулах замаар хийх болно гэдгийг тогтоосон билээ.…

“… Яагаад хүмүүсийг энд цуглуулах ёстой юм бэ? Мөн энэхүү зорилгоор Өөрийн Гэгээнтнүүдэд зориулж Бурханы нөөцөлсөн ёслол, адислалууд болон алдар сууг хүлээн аваасай хэмээн Есүс иудейчүүдийг цуглуулахыг хүсч байсан. Одоо та нар энэ өргөөг барьж, өөрсдөд чинь зориулж Бурханы нөөцөлсөн ёслол болон адислалуудыг хүлээн авах уу, эсвэл Их Эзэнд зориулан энэ өргөөг барихгүй байж, Түүнийг хажуугаараа өнгөрүүлэн эдгээр адислалуудыг өөр хүмүүст өгүүлэх үү? хэмээн би энд цугларагсад болон бүх Гэгээнтнүүдээс асууя.”13

Ариун сүм [Наувугийн] болон баптисмын сан бэлтгэгдмэгц, бид Израилын ахлагч нарт угаалгын болон тослолтын ёслолуудыг нь өгөхөөр төлөвлөж байна. Эдгээр эцсийн бөгөөд илүү чухал ёслолуудыг хийлгэхгүйгээр бид селестиел хаан сэнтийг олж авч чадахгүй билээ. Харин энэхүү зорилгын төлөө бэлтгэсэн нэгэн ариун газар байх ёстой. Үүний улмаас Ариун сүмийн суурь тавих үеэр нэгэн тунхаглал гаргасан нь уг ажил хийгдэж дуусах хүртэл хүмүүс өөрсдийн хишгийг хүртэж Бүхний Дээд Бурханы хаад болон санваартнууд болохын тулд бэлтгэл ажил хийжээ.… Харин энэхүү зорилгын төлөө нэгэн тусгай газар баригдаж, хүмүүс тэнд өөрсдийн нас барагсдын төлөө баптисм хүртэх ёстой юм.…

“Их Эзэн энэ асуудалтай холбогдуулан нэгэн хуулийг бий болгосон. Бидний нас барагсдын авралд зориулсан нэгэн онцгой газар байх ёстой. Ийм газар байх болно гэдэгт би үнэхээр итгэдэг. Энд хүмүүс өөрсдийнхөө нас барагсдыг аврахыг хүсч, хүрч ирэн, гэр бүлээ авчирч, нас барагсдынхаа төлөө баптисм хүртсэнээр хийх ёстой ажлаа хийдэг.”14

“ ‘Эдгээр бүх ёслолуудыг хийлгэхгүйгээр бид аврагдаж чадахгүй юү?’ гэсэн асуултыг олонтаа асуудаг. Үгүй ээ, бүрэн аврагдаж чадахгүй хэмээн би хариулна. ‘Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Би та нарт орон байр бэлдэхээр явна’ [Иохан 14:2-ыг үз] гэж Есүс хэлжээ. Энэхүү орон байр гэсэн үгийг хаант улс гэж орчуулах ёстой. Хамгийн дээд хаант улсад өргөмжлөгдөх хэн ч гэсэн селестиел хуулиар бүрэн амьдрах ёстой.”15

Хүн Бурханы санваарыг бүрнээр нь авахыг хүсвэл Есүс Христ үүнийг яаж авсан тэр байдлаар олж авах ёстой. Энэ бол бүх зарлигийг сахьж, Их Эзэний өргөөний бүх ёслолыг дуулгавартай дагана гэсэн үг юм.…

“Бурханы өв залгамжлагч болох бүх хүмүүс Есүс Христийн хамтран залгамжлагчид болох бүх хүмүүс түүний хаант улсын ёслолуудыг бүрнээр нь хүлээн авах ёстой. Бүх ёслолыг хүлээн аваагүй хүмүүс тэрхүү алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй.”16

“Хүмүүн Бурхан болон тэнгэр элчүүдтэй ирээдүйд хэрхэн харилцах талаар Адамын үеэс хойш бичигдсэн бүхнийг бид уншиж, ойлгож чадлаа гэхэд маш бага зүйлийг мэдэх болно. Бусдын туршлагыг эсвэл тэдэнд өгөгдсөн илчлэлтийг унших нь бидний нөхцөл болон Бурхантай жинхэнэ ёсоор харилцах тухай бүрэн ойлголтыг бидэнд өгч чадахгүй. Эдгээр зүйлсийн тухай мэдлэгийг зөвхөн дээрх зорилгын төлөө бий болгосон Бурханы ёслолуудаар дамжуулан олж авч чадна. Хзрэв та тзнгэр уруу таван минут шагайж харж чадах юм бол энэ сэдвээр бичигдсэн бүхнийг уншаад мэдэхээс илүү ихийг мэдэх болно.… Үнзнийг… Бурханы ёслолуудыг хүлээн авах замаар Түүний илчлэлтүүдээр дамжуулан, бас залбирлын хариу болгон хүлээн авч, мэдэж болно гэдгийг би Гэгээнтнүүдзд батлан хэлж байна.”17

“Бурханы өргөөний жаяг үндэслэгдэн бий болсон бөгөөд үүрд, тэр ч байтугай Христийг ирсний дараа ч энэ чигээрээ байна. Мянган жил дууссаны дараа ч энэ нь хзвээрээ л байх болно. Тэгээд бид эцэстээ Бурханы селестиел Хаант улсад орж, үүнийг үүрд эдлэх болно.”18

Ариун сүм боч Бурхан Хүүхдүүддээ нөөцөчсөн хамгийн агуу адисчачуудыг бид хүчээн авдаг ариун газар юм.

Бошиголгч Иосеф Смитэд илчлэлтээр өгөгдсөн Көртландын Ариун сүмийн бонцгоймон адислалтын нэг хэсэг нъ хожим Сургаал ба Гэрээ 109-р хэсэгт цэдэглэгдсэн билээ. Бошиглогч ийн залбирчээ: “Мөн эдүгээ, Ариун Эцэг минь… Таны алдар суу доош таны хүмүүс дээр, мөн эдүгээ бид танд зориулан онцгойлон адисалж буй таны энэ өргөөн дээр амарч болохын тулд, энэ нь ариун байхын тулд ариусгагдаж, мөн ариулан адислагдахын тулд, мөн таны ариун оршихуй энэ өргөөнд ямагт байж болохын тулд.… Мөн Их Эээний өргөө-ний хатавчаар орж ирэх бүх хүмүүс Таны сүр хүчийг мэдэрч болохын тулд, мөн Та үүнийг ариусгасныг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч болохын тулд, мөн энэ нь Таны өргөө, Таны цэвэр ариун байдлын газар байхын тулд…

Мөн Ариун Эцэг минь, энэ өргөөнд шүтэн бишрэх тэд бүгд шилдзг номнуудаас мэргэн ухааны үгсээр заагдаж болохын тулд Таны хэлсэнчлэн мөн тэд бүр сурахаар мөн тзрчлэн итгэ-лээр суралцахыг эрэлхийлж болохын тулд … бид гуйж байна. Мөн тэд Танд өсөхийн тулд Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч, мөн Таны хуулиудын дагуу зохион байгуулагдаж, бас хэрэгтзй юм болгоныг олж авахад бэлтгэгдэж болохын тулд буюу; Мөн энэ өргөө залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, алдар суугийн болон Бурханы өргөө, бүр Таны өргөө байж болохын тулд буюу.…

Мөн Ариун Эцэг минь, таны үйлчлэгчид энэ өргөөнөөс Таны сүр хүчээр зэвсэглэн урагш одож болохын тулд, мөн Таны нэр тэдэн дээр байж болохын тулд мөн Таны алдар суу тэдний эргэн тойронд байж болохын тулд мөн Таны тэнгэр элчүүд тэдний дээр захирч байхын тулд бид танаас гуйж байна. Мөн энэ газраас тэд үлэмж агуу хийгээд алдар суут мэдээг үнэнд, дэлхийн хязгааруудад хүргэж болохын төлөө, энэ бол Таны ажил гэдгийг, мөн эцсийн өдрүүдийн талаар бошиглогчдын амаар, Та өөрийнхөө ярьсныг гүйцэлдүүлэхийн тулд гараа урагш тавьсан юм гэдгийг тэд мэдэж болохын тулд буюу.

“Ариун Эцэг минь, бишрэн шүтдэг мөн Таны энэхүү өргөөнд бүх үеийнхэнд мөн үүрд мөнхөд нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсдог хүмүүсийг төлөвшүүлэхийг бид Танаас гуйж байна. Тэдний эсрэг бий болсон зэр зэвсэг амжилтанд хүрэхгүй байхыг; тэдэнд зориулж нүх ухдаг тэрээр мөн үүндээ өөрөө унахыг буюу; Ёс бусын нэгдэл өндийн босч, мөн энэ өргөөнд Таны нэр тэдэн дээр тавигдах хүмүүсийн дээр дийлэх хүчгүй байхыг буюу.”19

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануу-дыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 414 дээрх эхний догол мөрийг нэгтгэн дүгнэ. Ариун сүмийн ажил ямар арга замаар “[биднийг] харанхуйгаас гайхамшигтай гэрэлд гарган авчирдаг вэ?” “Сүнслэг оюун ухаантай” байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ? Ариун сүмд бидэнд ирдэг гэрлийг хүлээн авахын тулд бид яагаад “сүнслэг оюун ухаантай” байх ёстой вэ?

  • Гэгээнтнүүд Наувуд ариун сүм барихаар ажиллаж байсан үед Бошиглогч Иосеф Смит тэдэнд хандан, “Бидэнд ариун сүм өөр юунаас ч илүү хэрэгтэй байна” гэж хэлжээ (хуудас 416). Энэ үг үнэн байсны шалтгааныг олохын тулд хуудас 469-472-ыг нэгтгэн дүгнэ. Бошиглогчийн үг та нарын амьдралд ямар байдлаар үнэн бэ?

  • Ариун сүмүүд барих тухай Иосеф Смитийн сургаалыг судал (хуудас 471-472). Ариун сүм болон ариун сүмийн ёслолуудгүйгээр Сүм яагаад “бүрэн зохион байгуулагдаж” чадахгүй гэж та нар бодож байна вэ? “Ариун сүмийн ажлыг түргэвчлэхийн тулд” бид өнөөдөр юу хийж болох вэ? Бид яагаад Ариун сүмийн ажлын “ач холбогдлыг” цэгнэж үзэх ёстой вэ?

  • Ариун сүмийн ёслолуудын тухай Бошиглогчийн сургаал болон эдгээрээс бид юу сурч болохыг нэгтгэн дүгнэ (хуудас 472-475). Ариун сүмийн ёслолуудын ач холбогдлыг ойлгоход эдгээр сургаалуудаас аль нь танд онцгой чухал вэ?

  • Хуудас 474 дээрх сүүлчийн догол мөрийг унш. Та ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсан бол өөрийн чинь “нөхцөл болон Бурхантай жинхэнэ ёсоор харилцах” тухай туршлага тань өөрт чинь хэрхэн заасныг тунгаан бод.

  • Ариун сүмд орсноор бид ямар адислалууд хүлээн авч болох вэ? (Зарим жишээг, хуудас 475-476-оос үз.) Та нар энэ бүлгээс уншсан зүйлээсээ, ариун сүмд орохоо хэрхэн илүү утга учиртай болгож чадах вэ?

Холбогдох судрууд: Дуулал 24:3-5; Исаиа 2:2-3; С ба Г 124:25-28, 39-41

Эшлэл

  1. Lucius N. Scovil, Deseret News: SemiWeekly, 1884 оны 2-р сарын 15, х. 2.

  2. Franklin D. Richards, “A Tour of Historic Scenes,” Contributor, 1886 оны 5-р сар, x. 301; цэг тэмдэг болон том үсгийн дүрэм шинэчлэгдсэн.

  3. History of the Church, 5:1-2; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book C-1, x. 1328-29, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  4. Mercy Fielding Thompson, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 7-р сарын 1, x. 400.

  5. History of the Church, 1:316-317; Иосеф Смитээс Виллям В.Фелпст бичсэн захидлаас, 1833 оны 1-р сарын 11, Көртланд, Огайо; History of the Church-д энэ захид лын огноог 1833 оны 1-р сарын 14 гэж буруу бичжээ.

  6. History of the Church, 4:186; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смит Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1840 оны 9-р сар, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 10-р сар, х. 178-179.

  7. History of the Church, 4:269; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1841 оны 1-р сарын 15, Науву, Иллиной, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 1-р сарын 15, х. 274.

  8. Виллям П.МкИнтайре, 1841 оны эхээр Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэл; William Patterson McIntire, Notebook 1840-1845, Сүмийн Архив.

  9. History of the Church, 4:603; 1842 оны 4-р сарын 28-нд Иллиной Наувуд Иосеф Смитийн уншсан лекцнээс; тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралт хуудас 562, зүйл 3-ыг үз.

  10. History of the Church, 5:65; Times and Seasons-д нийтлэгдсэн “The Government of God” редакцийн лекцээс 1842 оны 7-р сарын 15, х. 857-858; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  11. History of the Church, 6:52; 1843 оны 10-р сарын 9-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Науву, Иллиной; тэмдэглэлийг Виллард Ричардс хийж, Times and Seasons-д нийтлүүлжээ, 1843 оны 9-р сарын 15, х. 331-332; Times and Seasons-ын энэ дугаар хожуу хэвлэгджээ.

  12. History of the Church, 6:230; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1844 оны 3-р сарын 4, Науву, Иллиной.

  13. History of the Church, 5:423-25, 427; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 6-р сарын 11-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  14. History of the Church, 6:319; 1844 оны 4-р сарын 8-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Науву, Иллиной; тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  15. History of the Church, 6:184; цэг тэмдэг шинэчлэгдсэн; 1844 оны 1-р сарын 21-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  16. History of the Church, 5:424; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; 1843 оны 6-р сарын 11-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс; мөн хавсралт, ,хуудас 562, зүйл 3-ыг үз.

  17. History of the Church, 6:50-51; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 10-р сарын 9-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг Виллард Ричардс хийж, Times and Seasons-д нийтлүүлжээ, 1843 оны 9-р сарын 15, х. 331; Times and Seasons-энэ дугаар хожуу хэвлэгдсэн аж.

  18. History of the Church, 2:309; 1835 оны 11-р сарын 12-нд Огайогийн Көртландад Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Уоррен Парриш.

  19. Сургаал ба Гэрээ 109:10, 12-16, 22-26; 1836 оны 3-р сарын 27-нд Огайогийн Көртланд дахь ариун сүмийн онцгойлон адислалт дээр Иосеф Смитийн хэлсэн залбирал.

Nauvoo Temple

Анхны ариун сүмийн газар дээр шинэчилж сэргээн барьсан Наувугийн Ариун сум. Наувугийн анхны Ариун сүмийг барьж байх үед Бошиглогч Иосеф Смит, ‘Бидэнд ариун сум өөр юунаас ч илүү хэрэгтэй байна” гэж хэлжээ.

Cardston Alberta Temple

Алъбертын Кардстон Ариун сүм. Их Эзэн ариун сүмүүдэд “хаант улсынхаа алдар суу” болон “авралын замыг” Өөрийнхөө хүмүүст илчилдэг билээ.