бүлэг 8
Үүрдийн санваар
“Мелкизедек санваар бол… авралын тухай бүх мэдлэг, сургаал, авралын төлөвлөгөө болон тэнгэрээс илчлэгддэг бүх чухал асуудал үүгээр дамжин ирдэг суваг юм.”
Иосеф Смитийн амьдралаас
Иосеф Смит, Оливер Каудери хоёр Аароны санваар болон баптисмын ёслолыг хүлээн авснаасаа хойш урьд өмнө нь тэдэнд хэзээ ч байгаагүй адислалуудыг хүлээн авсан юм. Бошиглогч энэ тухай тэмдэглэсэн нь: “Бидний оюун гэгээрч, бидний ойлголтод нээгдсэн судрууд бий болон, мөн тэдгээрийн илүү нуудлаг хэсгүүдийн жинхэнэ утга хийгээд зорилго урьд нь бидний хэзээ ч мэдэхгүй байсан, өмнө нь бидний хэзээ ч бодож байгаагүй тийм байдлаар бидэнд илчлэгдсэн болой” (Иосеф Смит-Түүх 1:74). Тэд энэхүү нэмэлт ойлголттойгоор Мормоны Номыг орчуулах ажилдаа ахиц дэвшил гаргасан юм. Гэвч Сүмийг зохион байгуулж, санваарын албан тушаалууд болон чуулгуудыг бий болгохоос өмнө Бошиглогчид хэрэгтэй байсан нэг адислал-Ариун Сүнсний бэлэг хүртэх чухал адислалыг тэр хараахан хүлээж аваагүй байлаа. Тэрээр Мелкизедек санваар авах хэрэгтэй байв.
Иохан Баптистын амласны дагуу энэхүү адислалыг Иосеф, Оливер хоёрт Аароны санваарыг авснаас нь хойш удалгүй олгосон билээ. Эртний Төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар Сасквиеханна голын ойролцоох зэлүүд газарт тэр хоёр дээр хүрч ирэн Мелкизедек санваарыг тэдэнд олгосон юм. “Сасквиеханна дүүргийн Хармони, Брум дүүргийн Колесвиллийн хоорондох аглаг буйдад, Сасквиеханна гол дээр өөрсдийгөө тунхагласан Петр, Иаков, Иохан нарын дуу хоолойг” (С ба Г 128:20) сонссоноо Иосеф хожим нь мэдэгдсэн ажээ.
Дараагийн жилүүдэд эрт үеийн бусад олон санваартан Иосеф Смит дээр хүрч ирсэн ажээ. Бурханы эдгээр элчүүд сайн мэдээний бүрэн адислалуудыг Бурханы хүүхдүүдэд хүртээмжтэй болгохын тулд санваарын түлхүүрүүдийг сэргээхээр ирсэн юм. Тэд бас цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн тэргүүнд зогсож байсан Бошиглогчийг сурган дадлагажуулахын тулд ирсэн билээ.
Сүмийн гурав дахь Ерөнхийлөгч Жон Тейлор тайлбарласан нь: “Мосе, Елиа, Елиас болон эрин зуунуудад ажиллаж байсан, судруудад дурдагддаг бусад олон хүн хүрч ирэн тухайн үед өөрсдийнхөө эзэмшиж байсан, янз бүрийн түлхүүр, хүч, эрх болон онцгой боломжууд, тэрчлэн [зөвшөөрлийг] Иосефт олгосон ажээ.… Янз бүрийн эрин зуунд амьдарч байсан тэдгээр хүмүүст тухайн эрин үед олгогдсон оюун билэг, санваар, хүч болон илчлэлтийн тухай аливаа мэдлэг нь Бурханы ариун санваар эзэмшигчдийн үйлчлэл, зуучлалаар дэлхий дээр дахин сэргээгдсэн билээ.”1
“Адам ямархуу дүр төрхтэй харагдаж байсныг та Иосефоос асуусан бол, тэр танд тэр даруйд хариулах байсан. Түүний өндөр нам, төрх байдал гээд түүний тухай бүхнийг танд ярьж өгөх байсан. Петр, Иаков, Иохан нар ямархуу дүр төрхтэй хүмүүс байсныг та түүнээс асуулаа гэхэд тэр мөн л хэлж өгөх байсан. Яагаад? Учир нь тэр тэднийг харсан шүү дээ”2 гэж Ерөнхийлөгч Тейлор бас мэдэгджээ.
Тэр үед дэлхийд сэргээгдсэн санваарын тухай мэдлэг болон түлхүүрүүдийн талаар Бошиглогч тунгаан бодоод, баяр талархлаа илэрхийлэн Сүмд хандаж, 1842 оны есдүгээр сард нэг захидал бичжээ: “Мөн дахин, бид юу сонсдог вэ? Куморагаас баярт мэдээг! Тэнгэрээс бошиглогчдын биелэлтилчлэгдэх ёстой номыг тунхаглах тэнгэр элч Моронайг.… Мөн тэргүүн тэнгэр элч Михаилын дуу хоолойг; бүгд өөрсдийн эрин үе, өөрсдийн эрх, өөрсдийн түлхүүрүүд, өөрсдийн алдар хүндэтгэл, мөн өөрсдийн санваарын хүчийг тунхаглагч, шат шатаар, дүрэм дүрмээр энд бяцхан мөн тэнд бяцханыг бидний найдварыг батлан, ирэх тэр зүйлийг урагш гаргаснаар бидэнд тайвшралыг өгдөг Габриелын, Рафаелын мөн Михаил буюу Адамаас нааш өнөө үеийг хүртэлх бусад тэнгэр элчүүдийн дуу хоолойг буюу!” (С ба Г 128:20-21).
Иосеф Смитийн сургаалаас
Санваар бол үүрдийнх бөгөөд эрин үе бүрд бошигчогчид үүнийг эзэмшсээр иржээ.
“Адамаас нааш өнөө үеийг хүртэл дамжин ирсэн эрх мэдэл болон хүчний гинжин хэлхээ байдаг.”3
Санваарыг анх Адамд олгожээ. Тэрээр Тэргүүн Зөвлөлтэй болж, уг зөвлөлийн түлхүүрүүдийг нэг үеэс нөгөөд дамжуулан эзэмшиж байв. Энэ нь түүнд Бүтээлтийн үед, Эхлэл 1:26, 27, 28-д дурдсанчлан дэлхий бий болохоос өмнө байсан юм. Амьд бүгээл бүхний дээрх ноёрхлыг түүнд өгсөн байлаа. Тэр бол судруудад өгүүлэгддэг Михаил, Тэргүүн тэнгэр элч мөн. Дараа нь санваарыг Габриел болох Ноад олгосон. Тэрээр санваарын эрх мэдлийн хувьд Адамын удаах хүн юм. Тэрээр энэ албан тушаалд Бурханаар дуудагдсан бөгөөд өөрийнхөө үед амьд бүхний эцэг байв. Мөн түүнд ноёрхлыг өгсөн байлаа. Эдгээр хүмүүс түлхүүрүүдийг эхлээд дэлхий дээр, дараа нь тэнгэрт эзэмшдэг байлаа.
Санваар бол үүрдийн зарчим бөгөөд үүрд мөнхөөс эхлэн оршиж байсан, мөн өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүйгээр Бурхантай хамт үүрд мөнх орших болно Сайн мэдээг илгээсэн үед түлхүүрүүдийг тэнгэрээс авчрах хэрэгтэй болсон ажээ. Түлхүүрүүд нь Адамын эрх мэдлээр тэнгэрээс илчлэгддэг билээ.
“Эртний өдрүүдийн тухай Даниел долдугаар бүлэгт өгүүлсэн байдаг. Хамгийн эртний хүн, бидний Эцэг Адам, Михаилын тухай; тэрээр хүүхдүүдээ хамтад нь дуудан цуглуулж, Хүний Хүүгийн ирэлтэнд тэднийг бэлтгүүлэхийн тулд тэдэнтэй зөвлөгөөн хийх тухай тэрээр өгүүлсэн байдаг [Даниел 7:9-14-ийг үз]. Тэр (Адам) бол хүн төрөлхтний гэр бүлийн эцэг, бүх хүмүүний сүнсийг тэргүүлдэг бөгөөд түлхүүрүүдийг эзэмшдэг бүх хүн энэхүү агуу зөвлөлгөөнд түүний өмнө ирэх ёстой.… Хүний Хүү түүний өмнө ирсэн бөгөөд түүнд алдар суу, ноёрхлыг өгсөн билээ. Адам ертөнцийн түлхүүрүүдийг эзэмших ажил үүргээ Христэд шилжүүлэн өгөх боловч хүн төрөлхтний гэр бүлийн тэргүүн хэвээр үлдэх болно.
… Эцэг хүмүүнийг бүтээхдээ бүх сүнсийг Өөрийнхөө өмнө дуудаж, тэднийг зохион байгуулсан юм. Тэрээр (Адам) тэргүүн нь болж, өсөн үржигтүн хэмээн түүнд хэлсэн билээ. Түлхүүрүүдийг эхлээд түүнд өгч, дараа нь тэрээр бусад хүмүүст өгсөн юм. Тэрбээр ажил үүргийнхээ тайланг тавина, бас тэд түүнд тайлангаа тавих болно.
Санваар бол үүрдийн юм. Аврагч, Мосе болон Елиас [Елиа] нарт түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нар өөрийнх нь өмнө хувирах үед уулан дээр өгсөн билээ. Санваар бол өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй, эцэг эхгүй, эсвээс үүрдийнх юм. Хэрэв ёслолууд өөрчлөгддөггүй юм бол санваар өөрчлөгдөхгүй. Сайн мэдээний ёслолууд гүйцэтгэгдэж байгаа газарт санваар байдаг.
“Бид эцсийн өдрүүдэд санваарыг хэрхэн авсан бэ? Санваар тогтсон хууль буюу зарчмуудын дагуу зохих журмаар дээрээс доош дамжин ирсэн юм. Петр, Иаков, Иохан нар үүнийг хүмүүст өгөхөд тэд бусдадаа дамжуулан өгсөн билээ. Христ бол Аугаа Дээд Санваартан мөн. Адам удаагийнх нь юм. Сүм тоо томшгүй олон тэнгэр элчтзй-бүхний Шүүгч Бурхантайтөгс болгогдсон шударга хүмүүсийн сүнснүүдтзй; шинэ гэрээний Зууч Есүстэй нэгдэн нийлсэн тухай Паул өгүүлсэн байдаг [Еврей 12:22-24-ийг үз].”4
Эрт дээр үед санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг байсан бошигчогчид эцсийн эрин үед уг ажаыг тохиочгон авчрахад нэгдсэн юм.
Би Адамыг Адам-ондай-Аманы хөндийд харсан. Тэрээр хүүхдүүдээ цуглуулж, тэднийг патриархын адислалаар адисалсан билээ. Их Эзэн тэдэн дээр хүрч ирэн, тэрээр (Адам) тэд бүгдийг адислахад эцсийн үеийнхэнд юу тохиохыг түүнд угтан хэлсэн юм.
Чухам иймээс Адам үр удмаа адисалсан юм. Тэрээр тэднийг Бурханы оршихуйд аваачихыг хүсч байлаа. Тэд хотыг [‘тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн’-Еврей 11:10] эрж байлаа. Мосе санваарын хүчээр дамжуулан Израилын хүүхдүүдийг Бурханы оршихуйд аваачихыг эрэлхийлсэн боловч чадаагүй юм. Дэлхийн анхны зрин зуунуудын үед тэд энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийг хичээж байлаа. Алдар сууг сэргээхийг хичээсэн Елиасууд өндийн бойжсон хэдий ч эдгээрийг олж аваагүй ажээ. Гэвч тэд энэхүү алдар суу илчлэгдэх үеийн тухай бошиглосоор байсан юм. Бурхан бүх зүйлийг нэг болгон цуглуулах цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн тухай Паул өгүүлсэн байдаг[Ефес 1:10-ыг үз]. Тийнхүү эдгээр түлхүүрүүдийг өгсөн хүмүүс тэнд байх болно. Мөн тэд бидэнгүйгээр төгөлдөржиж чадахгүй.
Эдгээр хүмүүс тэнгэрт, харин үр хүүхдүүд нь газар дээр байгаа билээ. Тэнгэр дэх тэдний зүрх сэтгэл биднийг эгээрэн хүсч байдаг. Энэхүү шалтгааны улмаас Бурхан хүмүүсийг доош илгээсээр байдаг билээ. ‘Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Өөрийн хаанчлалаас гаргаж бөөгнүүлнэ.’ [Матай 13:41.] Эрх мэдэл бүхий эдгээр бүх хүмүүс доош бууж ирэн, энэ ажлыг тохиолгон авчрахад бидэнтэй нэгдэн нийлнэ.
“Тэнгэрийн Хаант улс бол гичийн үр лүгээ адил юм. Гичийн үр өчүүхэн жижиг ч, том мод болон ургаж, мөчир дээр нь шувууд үүрээ засдаг. [Марк 4:30-32-ыг үз.] Шувууд нь тэнгэр элчүүд юм. Тийнхүү тэнгэр элчүүд доош бууж ирэн, үр хүүхдүүдээ цуглуулахын тулд нэгдэж, тэднийг цуглуулдаг. Бид тэдэнгүйгээр, тэд бидэнгүйгээр төгөлдөржиж чадахгүй. Эдгээр зүйлс хийгдэж дуусахад Хүний Хүү бууж ирнэ, Эртний өдрүүд ирчихсэн байна. Бид тоо томшгүй олон тэнгэр элч уруу хүрч ирэн, тэдэнтэй харилцаж, тэднээс заавар хүлээн авна.”5
Санваарын ёслочууд эхлэчээс үндэсдэгдсэн бөгөөд Бурханы тогтоосон арга замаар хадгачагдах ёстой.
Адам бол … Даниелд ‘Эртний өдрүүд’ [Даниел 7:9] хэмээн өгүүлэгдсэн анхны хүн байлаа. Өөрөөр хэлбэл, тэр бол бүх хүмүүсээс анхных нь бөгөөд хамгийн ахмад нь, өөр газарт Михаил хэмээн нэрлэгддэг тэрхүү аугаа, эрхэм дээд өвөг эцэг билээ. Учир нь тэр бол бүх хүмүүсээс анхных нь бөгөөд хүйн эцэг нь төдийгүй сүнслэг адислалуудыг анх түрүүн хүртэгч байлаа. Үр удмынх нь үүрд мөнхийн авралын ёслолуудын төлөвлөгөөг түүнд мэдүүлсэн юм. Мөн Христийг анх түүнд илчилсэн юм. Түүгээр дамжуулан Христ тэнгэрээс илчлэгдсэн бөгөөд тэр үеэс хойш илчлэгдсээр байх болно. Адам цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн, өөрөөр хэлбэл, оршин ирсэн бүх цаг хугацааны эрин үеийн түлхүүрүүдийг эзэмшдэг бөгөөд эхлэлээс Христийг хүртэлх үе, тэрчлэн Христээс хойш илчлэгдвэл зохих цаг хугацааны бүх эрин үе түүнд илчлэгдэх болно.…
… [Бурхан] үүрд мөнхөд хэвээр байх ёслолуудыг бий болгож, Адамыг тэдгээр ёслолуудад хяналт тавьж, тэнгэрээс тэдгээрийг илчлэхийн тулд эсвээс ёслолуудыг илчлэхийн тулд тэнгэр элчүүдийг илгээж байхаар болгосон билээ. ‘Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?’ [Еврей 1:14.]
Эдгээр тэнгэр элчүүд Михаил буюу Адамын удирдлагаар, харин Адам Их Эзэний удирдлагаар ажилладаг. Хүмүүнтэй тогтоосон харилцааны талаарх Бурханы зорилгууд болох тэрхүү алдар суут, төгс жаягийг Паул гаргууд сайн ойлгодог байсныг бид дээрх эшлэлээс мэддэг. Тэрбээр Өөрийнхөө үндэслэсэн тэрхүү алдар суут, төгс жаягаар хүч, илчлэлт, алдар сууг илгээдэг байв.
Бурхан Өөрийнхөө дуудаагүй, томилоогүй, сонгоогүй хэн нэгнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бурхан эхлэлд Адамыг Өөрийнхөө дуу хоолойгоор дуудсан билээ. ‘Эзэн Бурхан Адамыг дуудаж, чи хаана байна вэ? гэсэнд тэрээр, би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм.’ [Эхлэл 3:9-10.] Адам зарлиг, заавруудыг Бурханаас хүлээн авсан юм: Энэ бол эхлэлээс байсан жаяг билээ.
Илчлэлт, зарлиг, ёслолуудыг эхлэлд хүлээн авч байсан нь ямар ч маргаангүй юм. Тийм биш байсан бол Адам болон түүний үр удмынхан хүлээн авч болохуйц тахилыг Бурханд хзрхэн өргөх байсан юм бэ? Тэд тахил өргөдөг байсан юм чинь томилолтоор эрх мэдэл олгогдсон байх ёстой. Абел хонин сүргийнхээ анхны төл болон түүний өөх тосноос өргөсөнд Их Эзэн Абел болон түүний өргөлийг хүлээн авсныг бид Эхлэл [4:4] -ээс уншдаг шүү дээ.…
Тиймээс өөрийнхөө эрин үе дэх тэргүүлэх эрх мэдэл буюу албан тушаалыг эзэмшиж байгаа хүн бүр, тэд бүгдээс нэг хүн, бүр Адам тэргүүлэх эрх мэдлийг атгаж байсан нь санваарын мөн чанар юм. Ийнхүү Адам өөрийн тэргүүлэх эрх, эрх мздлийг Их Эзэнээс хүлээн авсан боловч, эцсийн эрин үеийн төгсгөлд Христ хаант улсыг Эцэгийн өмнө толилуулах хүртэл бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй байх болно.
“Хэрэв томилолт хүлээн авсан хүмүүс зөв шударга байдлаа үргэлжлүүлэхгүй бол санваарын хүч, алдар суу, адислалууд тэдэнд үргзлж орших боломжгүй юм. Учир нь Каин ч бас өргөл өргөх эрх мэдэлтэй байсан. Гэтэл тэр зөв шударга байдалд өргөл өргөөгүй учир зүхэгдсэн билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ёслолуудыг Бурханы томилсон арга замаар хадгалах ёстой, эс тэгвээс санваар нь эээмшигчдэдээ адислал байхын оронд зүхэл болж хувирна.”6
Мелкизедек санваар бол Бурхан Өөрийгөө болон зорилгоо илчилдэг суваг мөн.
Судруудад хоёр санваар, нэрлэвэл Мелкизедек болон Аароны буюу Левийн санваарын тухай өгүүлсэн байдаг. Хоёр санваар байдаг ч, Мелкизедек нь Аароны буюу Левийн санваарыг өөртөө багтаадаг дээд санваар бөгөөд санваарт хамаарах дээд эрх мэдэл болон дэлхий дээрх бүх эрин зуунаас хамгийн сүүлчийн үеийнхнийг хүртэл Бурханы хаант улсын түлхүүрүүдийг эзэмшдэг билээ. Мөн энэ санваар нь авралын тухай бүх мэдлэг, сургаал, авралын төлөвлөгөө тэрчлэн тэнгэрээс илчлэгддэг бүх чухал асуудал үүгээр дамжин ирдэг суваг юм.
“ ‘Энэ дэлхийн сууринаас өмнө, эсвээс өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы хөвгүүд баярлалдан уухайлахаас’ [Иов 38:4-7-г үз] өмнө энэхүү хамгийн дээд, ариун Мелкизедек санваар Бурханы Хүүгийн жаягаар бий болсон. Бусад бүх санваар зөвхөн үүний хэсэг, салбар, энэ санваарт хамаарах хүч болон адислалууд бөгөөд уг санваар дотор багтаж, үүгээр хянагдан, чиглүүлэгдэж байдаг. Энэ бол дэлхийн бүтээлтийн эхэнд Бүхнийг Чадагч Өөрийн алдар сууг үүгээр дамжуулан илчилж эхэлсэн, мөн эдүгээг хүртэл хүмүүний үрст Өөрийгөө илчилсээр байгаа, бас цагийн төгсгөлийг хүртэл Тэрбээр Өөрийн зорилгыг мэдүүлсээр байх суваг юм.”7
Мелкизедек санваарын хүч бол ‘мөхөшгүй амийн’ хүчтэй байх явдал мөн. Учир нь үүрдийн гэрээ цудлагдах боломжгүй юм.… Мелкизедекийн хүч юу байсан бэ? ‘Энэ бол гадна талын ёслолуудыг гүйцэтгэж, өргөл өргөдөг Аароны санваар биш байлаа. Мелкизедек санваарын бүрэн байдлыг эзэмшдэг хүмүүс бол хүч болон адислалын түлхүүрүүдийг атгагч Бүхнээс Дээд Бурханы хаад, пристүүд юм. Чухамдаа, энэ санваар бол шашны номлолын төгс хууль бөгөөд Адамын хөвгүүд охидыг мөхөшгүй амьдралаар адислан, хүмүүст Бурханы хуулиудыг өгөхөөр оршдог .…
‘Тэр эцэггүй, эхгүй, угийн бичиггүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ’ [Еврей 7:3]. Мелкизедек санваар нь эцэг эхээс уламжлан ирсэн биш, харин мөнхийн Бурханаас олгосон эрхийг эзэмшдэг бөгөөд эл санваар бол өдрүүдийн эхлэлгүй, бас амьдралын төгсгөлгүй, Бурхан Өөрөө мөнхийн адил мөнх юм.…
“… Гадна талын ёслолыг гүйцэтгэдэг санваартнуудаас бүрддэг Левийн [Аароны] санваар андгайгүй [байдаг]. Харин Мелкизедекийн санваар андгай болон гэрээтэй юм.”8
“Мелкизедекийн Дээд Санваар [бол] Бурханы Хүүгийн санваар юм.… Эл санваарт хамаарах тодорхой ёслолууд, мөн эдгээрээс үүдэлтэй үр дүн бий.… Санваарын нэгэн онцгой боломж бол Бурханы оюун билэг, хүсэл тааллаас илчлзлтүүдийг хүлээж авах явдал мөн. Зэмлэх, сануулах, зөвлөгөө өгөх, түүнчлэн илчлэлт хүлээн авах нь Мелкизедек санваарын онцгой боломж юм.”9
“Бүх санваар бол Мелкизедекийнх юм. Харин үүний олон янзын төвшин буюу зэрэглэл байдаг.… Бүх бошиглогчид Мелкизедек санваартай байлаа.”10
“Төгөлдөржилтийн төлөө эрэлхийлэхийг, бурханлиг чанарын нууцуудыг улам бүр гүнзгий судлахыг би бүх хүмүүст зөвлөж байна. Хэрэв Бурхан хүнийг зөв замаар чиглүүлэхгүй бол тэр өөрөө юу ч хийж чадахгүй. Санваар бол энэхүү зорилгын төлөө юм.”11
Хүн авралын ёслолуудыг гүйцэтгэхийн тулд Бурханаас эрх олгогдож, санваарт томилогдсон байх ёстой.
Итгэлийн Тунхаг 1:5: “Сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор, мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг.”12
“Хзрэв хүнд Бурханаас, эсвэл илчлэлтээр Бурханы илгээсэн хэн нэгнээр эрх мэдэл олгогдоогүй бол, эсвэл илчлэлтээр Бурханы илгээсэн хэн нэгнээр томилогдоогүй бол, тэрээр сайн мэдээгээр дамжуулан авралыг хүмүүний бодгальд Есүс Христийн нэрээр гүйцэлдүүлж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Энэ нь Ром 10:14-т Паул, ‘Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс, нааш тэд яаж номлох вэ?’ хэмээн бичсэн лүгээ адил юм. Мөн би асууя. Тэд илчлэлтгүйгээр, эсвэл нүдэнд харагдахуйц Бурханы бусад илрэлтгүйгээр яаж илгээгдэх билээ? Бас дахин, Еврей 5:4-Т, ‘Ямар ч хүн энэ хүндлэлийг өөртөө авдаг бус, харин Аароны адил Бурханаар дуудагдсан хүн авдаг’ гэжээ. Ингэхлээр Аарон илчлэлтээр бус аваас хэрхэн дуудагдсан байж болох вэ? хэмээн би асууя.”13
“Тэнгэр элч, хэрхэн аврагдахыыг мэдэхийн тулд тэрээр хүн явуулж Петрийг авчруулах хэрэгтэй гэж Корнелд хэлжээ [Үйлс 10:21-22-ыг үз]: Петр баптисм хүртээж чадна, харин тэнгэр элчүүд баптисм хүртээж чадахгүй байв. Тиймээс хаант улсын түлхүүрүүд буюу санваарын эрх мэдлийг эзэмшигч, хууль ёсны ёслол гүйцэтгэгчид махан биеэр урт удаан хугацаанд байсан юм. Энэ талаар бас нэгэн нэмэлт нотолгоо байдаг. Энэ бол Паулыг Дамаск орохоор явах замд нь Есүс өөрөө түүнд үзэгдсэн ч, хэрхэн аврагдаж болох тухай түүнд мэдээлээгүй юм. Тэрээр үйлчлэлийн ажил болон Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө сүмд эхлээд Төлөөлөгчдийг, дараа нь Бошиглогчды1г бий болгосон билээ [Ефес 4:11-12-ыг үз]. Мөн Амос 3:7-д өгүүлснээр түүний үйлчлэгч, бошиглогчдод нууцыг илчлэлгүйгээр газар дээр юу ч хийгдэх ёсгүй гэсэн тэнгэрийн гол дүрмийн дагуу Паул хүмүүний авралын талаарх өөрийн үүргийн тухай Их Эзэнээс ихийг мэдэж чадаагүй юм. Тиймээс тэр Их Эзэний тэнгэрлэг дуудлагаар дуудагдсан, мөн дээрээс нэгэн адил хүчээр хишиг хүртээгдсэн, Христийн элчин сайд нарын нэгнээс-тэд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно; тэд газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох болно [Матай 1б:19-ийг үз] гэдгийг мэдсэн юм.”14
Санваарын ямар ч албан тушаалд хүч чармайлтаа дайччаы ажиллах нь онцгой боломж юм.
“[Уг] санваарыг … янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг өөр өөр эрхтнүүдээс бүтдэг хүний биеийн жишээгээр дүрслэн харуулж болно. Бүх эрхтэн байр байрандаа байх нь зайлшгүй чухал. Аль нэг эрхтэнгүй бол бие бүрэн биш юм.… Хэрэв санваартан өөрийн үүрэг, дуудлага, үйлчлэл, номлолыг Ариун Сүнсээр ойлгодог байвал, тэрээр Тэргүүн Зөвлөлийн нэг нь лүгээ адил баясал нь тийм агуу байна. Түүний үйлчлэл багш нар болоод диконууд ямар байдаг лугаа адил биенд тийм чухал юм.”15
Элиза Р.Снөү тэмдэглэсэн нъ: “Төрөл бүрийн үүрэгт ажлын талаар, мөн тухайн хүнд оногдуулсан үүрэгт ажлыг хувь хүн бүр биелүүлэх шаардлагын тухай, өөрсдийнхөө томилогдсон төрөл бүрийн үүрзгт ажлыг хэрхэн хийх тухай зааврыг [Иосеф Смит өгөв]. Олон хүн Сүм дэх доогуур үүрэгт ажлуудад хүндэтгэлтэй бусаар хандах, өөрсдийг нь тэргүүлэхээр дуудагдсан бусад хүмүүсийг атаархлын нүдээр хардаг зан авир байгаа тухай тэрээр ярилаа. Бурханы дуудсан бусдын үүрэгт ажил буюу албан тушаалд санаархах нь хүмүүний зүрх сэтгэл дэх тэнэглэл, утга учиргүй зүйл мөн гэдгийг, ингэхийн оронд хүн бүр өөрийнхөө дуудлагад хүч чармайлтаа дайчлан ажиллах нь дээр.… Хүн бүр зөвхөн өөрийнхөө үүрэгт ажил, дуудлагад хүч чармайлтаа дайчлан ажиллахыг эрмэлзвэл зохино.“16
Судпах бопон заах зөвлөмж
Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.
-
Петр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт (хуудас 117) Мелкизедек санваар хүртээсэн тухай шастирыг нэгтгэн дүгнэ. Мелкизедек санваар сэргээгдсэний улмаас чи өөрөө болон гэр бүл тань ямар адислалууд хүлээн авсан бэ?
-
Иосеф Смит энэ бүлгийн туршид бошиглогчдоор дамжин ирсэн санваарын эрх мэдлийн гинжин хэлхээний тухай гэрчилж байна. Тэрээр энэ сургаалыг өөрийнхөө үед заах нь яагаад чухал байсан бэ? Бид энэ сургаалыг яагаад өнөөдөр ойлгох хэрэгтэй вэ? Иосеф Смитийн дүрсэлсэн эрх мэдлийн гинжин хэлхээ эрэгтэй хүний санваарын эрх мэдлийн шугамтай хэрхэн холбогдох вэ?
-
Энэ бүлгийг уншихдаа, Бошиглогч Иосеф Смит үүрдийн, мөнхийн, үүрд мөнхөд гэсэн үгсийг хэрхэн ашигласныг анхаар. Эдгээр нэр санваарын мөн чанар, ач холбогдлын тухай та нарт юу өгүүлж байна вэ?
-
Бурхан “үүрд мөнхөд хэвээр байх ёслолуудыг бий болгосныг,” мөн “ёслолуудыг Бурханы томилсон тэр байдлаар нь хадгалах ёстойг” (хуудас 122-123) Иосеф Смит заажээ. Эдгээр сургаал сайн мэдээний ёслолуудын тухай ойлголтыг тань хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
-
Мелкизедек санваарын тухай (хуудас 124-125) Бошиглогч Иосеф Смитийн сургаалыг нэгтгэн дүгнэ. Мелкизедек санваар сайн мэдээний бүх талд хэрхэн чухал болох тухай бод. Мелкизедек санваарын талаар тунгаан бодоход ямар бодол санаа, мэдрэмж чамд төрдөг вэ?
-
Бүлгиин сүүлчиин хоёр догол мөрииг нэгтгэн дүгнэ (хуудас 127-128). СүмиИн гишүүн бүр Их ЭзэниИ ажлын чухал хэсэг баИдгиИг та нар хэрхэн харсан бэ? Хзрэв бид СүмиИн удирдагчдаар үИлчлзхззр дуудагдсан хүмүүсиИг “атаархлын нүдззр харвал” үр дагавар нь юу баИж болох вз? Дуудлагадаа хүч чармаИлтаа даИчлан ажиллахын тулд юу хиИж болох тухаИгаа бод.
Холбогдох судрууд: Алма 13:1-12; С ба Г 27:5-14; 84:33-44, 109-10; 107:6-20; 121:34-46