Ерөнхийлөгчдийн сургаал
Хавсралт: Энэ номонд ашигласан эх сурвалжууд


Хавсралт:

Энэ номонд ашигласан эх сурвалжууд

Бошиглогч Иосеф Смитийн сургаалуудыг олон өөр эх сурвалжаас, түүний дотор History of the Church-өөс авсан болно. Эдгээр эх сурвалжуудыг ойлгоход тань дараах материал туслах болно.

Бошиглогчийы сургаалын эх сурвалжууд

Энэ номонд орсон Бошиглогч Иосеф Смитийн сургаалуудыг олон янзын эх сурвалжаас авсан болно.

Номлолууд. Энэ номонд Бошиглогч Иосеф Смитийн уншсан лекцүүдээс маш олон эшлэл орсон байгаа. Эдгээр номлолуудыг цэдэглэсэн хэлбэр нь Сүмийн хожмын үеийн Ерөнхийлөгчдийн номлолуудын тэмдэглэлээс их өөр юм. Иосеф Смитээс Жосиа Сүмийн Ерөнхийлөгчид Сүмийн гишүүдэд хандаж хэлсэн үгийнхээ тэмдэглэлийг хийхэд хурдан бичээч нарыг ашигладаг байжээ. Дуу хураагуур, хөдөлгөөнт зурагт кино зэрэг электрон төхөөрөмж гарснаар Сүмийн удирдагчдын хэлсэн үгийг нэг бүрчлэн тэмдэглэх боломжтой болсон.

Харин Иосеф Смитийн үед таталган бичиг хараахан өргөн хэмжээгээр дэлгэрээгүй байсан аж. Тиймээс номлолыг яг үгчлэхгүй, ерөнхийдөө бичээч нар, Сүмийн удирдагчид, гишүүд ердийн бичгээр ихэвчлэн тэмдэглэдэг байжээ. Иосеф Смит бараг бүх үгээ урьдчилан бэлтгэхгүйгээр хэлдэг байж. Тиймээс, түүний үг хэлэхийг сонсож байсан хүмүүсийн хийсэн тэмдэглэл нь лекцийн цорын ганц тэмдэглэл болдог байв. Хэлсэн үгийнх нь зарим тэмдэглэл бүтнээрээ байдаг бол ихэнх нь Бошиглогчийн өгсөн захиасуудын товч хураангуй юм. Харамсалтай нь Иосеф Смитийн уншсан олон лекцийн тэмдэглэл байдаггүй. 250 гаруй номлол хийсэн нь мэдэгддэг боловч бичээч нар болон бусад хүмүүсийн тэмдэглэл хийсэн 50 орчим номлол л байдаг.

Өгүүллүүд. Энэ номон дахь Бошиглогчийн зарим сургаал бол Сүмийн тогтмол хэвлэлүүд, түүний дотор Evening and Morning Star, Latter Day Saints’ Messenger and Advocate, Аxлагчs’ Journal, Times and Seasons-д нийтлүүлэхээр бичсэн Иосеф Смитийн өгүүллүүд юм.1 Иосеф Смит хэвлүүлэхийн тулд зарим материалыг бичиж, заримыг нь хэлж бичүүлсэн ажээ. Тэрээр бичээч, Тэргүүн Зөвлөлийн аль нэг гишүүн юм уу итгэмжлэгдсэн хэн нэгнийг өөрийнхөө хэлэхийг хүссэн аль нэг асуудлаар өгүүлэл бичихэд олон удаа чиглүүлдэг байжээ. Бошиглогч дараа нь өгүүллийг баталж, өөрийнхөө санаа бодлын тусгал болгон өөрийнхөө нэрээр хэвлүүлэх зөвшөөрөл өгдөг байв. Жишээ нь, энэ номонд 1842 онд Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн нэлээд хэдэн өгүүллээс эш татсан байгаа. Тэр жилийн хоёрдугаар сараас аравдугаар сар хүртэлх найман сарын турш Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байсан бөгөөд олон удаа өгүүллийг “Эрхлэгч” гэсэн гарын үсгээр нийтлүүлжээ. Эдгээр өгүүллүүдээс олныг нь бичихэд бусад хүмүүс тусалсан ч, Бошиглогч тэдгээрийг баталж, өөрийнхөө нэрээр нийтлүүлдэг байв.

Захидлууд. Энэ номонд Иосеф Смитийн бичсэн буюу хэлж бичүүлсэн захидлуудаас олныг нь эш татжээ. Эл номонд бусад хүмүүс түүний удирдлага дор зарим хэсгийг нь буюу бүтнээр нь бэлтгэж Иосеф Смит батлан, гарын үсэг зурсан захидлууд орсон болно.

Хуөийн тэмдэглэлүүд. Бошиглогчийн хувийн тэмдэглэлүүд бол түүний сургаалын арвин баялаг эх сурвалж юм. Түүний хувийн тэмдэглэлүүд маш олон байдаг боловч тэдгээрийг өөрөө цөөхөн удаа бичдэг байжээ. Ингэхийн оронд тэр бичээч нараар тэмдэглэл хөтлүүлж, өөрөө хянадаг байсан нь, дуудлагынхаа илүү чухал үүрэг хариуцлагад анхаарал төвлөрүүлэх боломжийг түүнд олгодог байжээ. Тэрээр амь нас нь хөнөөгдөхийн өмнөхөн, “Сүүлийн гурван жил би бүхий л ажил хэргийнхээ тэмдэглэлийг хөтлүүллээ. Учир нь би итгэлтэй, найдвар хүлээсэн, үр өгөөжтэй ажилладаг нэлээд хэдэн бичээчийг байнга ажиллуулж байна. Тэд миний явсан газар бүрд намайг дагаж яван, миний намтар түүхийг хичээнгүйлэн хөтөлж, миний хийсэн бүхнийг, хаана явсныг, юу гэж хэлснийг бичиж тэмдэглэдэг юм”2 хэмээн бичжээ. Бошиглогчийн бичээч нар тэмдэглэлийг гуравдугаар биеэр, гэхдээ Иосеф Смит өөрөө бичсэн юм шиг байдлаар тэмдэглэлийг хөтөлдөг байжээ.

Бусдын дурсамж. Бошиглогчийн хэлсэн үгийг сонсож, хожим нь үүнийг өөрсдийн тэмдэглэл болон бусад бичиг баримтууд дахь дурсамжуудыг энэ номонд эш татсан болно. Бошиглогчийг нас барсны дараа Сүмийн удирдагчид болон түүхчид ийнхүү бичгээр тэмдэглэгдсэн материалуудыг цуглуулж, хадгалах, Бошиглогчийн тухай өмнө нь бичиг баримтуудад гараагүй дурсамжуудыг тэмдэглэхэд их хүч чармайлт гаргасан юм. Аль нэг хүн түүний хэлсэн үгсийг үнэхээр сонсож, тэмдэглэж авсан тохиолдолд л ийм эх сурвалжуудыг ашигласан юм.

Судрууд. Хожим нь Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувдад судар хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Иосеф Смитийн сургаал болон бичиг баримтуудаас энэ ном эш татсан. Судар хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгүүд нь сургаалын сэдвүүдээр түүний өгсөн зааврууд, тэмдэглэсэн үзэгдлүүд, бичсэн захидал болон бусад бичиг баримтууд нь юм. Энэ номонд судар хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн сургаал болон баримт бичгүүд нь сургаалын чухал ойлголтуудыг агуулж байгаа болно.

Сүмийн түүх

Бошиглогч Иосеф Смитийн номлол болон баримт бичгүүдээс олон нь энэ номонд History of the Church хэмээн нэрлэгдсэн History of the Church of Jesus Christ of Latter-day Saints-ээс эш татагдсан болно. History of the Church-ийн3 эхний зургаан боть нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхийг эхлэлээс нь Иосеф Смитийн нас барсныг хүртэлх үеийг хамардаг. Энэ түүх нь ихэвчлэн Иосеф Смитийн амьдрал, үйлчлэлтэй холбоотой үйл явдал, туршлагуудыг дүрсэлдэг. Энэ бол Бошиглогчийн амьдрал, сургаал, Сүмийн эхэн үеийн хөгжилтийн тухай түүхийн мэдээллийн чухал эх сурвалжуудын нэг юм.

1838 оны хавар сонинууд болон бусад зүйлст нийтлэгдсэн гүжир гүтгэлгийн хариу болгон Иосеф Смитийн бэлтгэсэн түүх нь эцэстээ History of the Church (Сүмийн Түүх) болсон юм. Өөрийнхөө түүхийг эмхтгэх нь түүний ихэд санаа тавьдаг зүйл байлаа. “Өөрийнхөө түүхээс илүү их анхаарал тавьдаг цөөхөн сэдэв байгаа. Эдгээр нь маш хүнд зорилт юм”4 хэмээн тэрээр 1843 онд хэлжээ.

History of the Church (Сүмийн Түүх) бол Бошиглогчийн дурсамж, тэмдэглэл, бусад хувийн бичиг баримтууд дээр үндэслэгдсэн. Энэ бол Сүмийн түүхэн дэх Бошиглогчийн үйл ажиллагаа, чухал үйл явдлуудын өдөр тутмын хүүрнэл юм. Энэ нь Бошиглогчийн уншсан лекцүүдийн тэмдэглэл, хүлээн авсан илчлэлтүүд, Сүмийн тогтмол хэвлэлүүдэд нийтлэгдсэн өгүүллүүд, чуулганы хурлын тэмдэглэл, бусад баримт бичгүүдийг агуулдаг.

Иосеф Смит егүүтгэгдэх хүртлээ өөрийнхөө түүхийг бичих, хянахад оролцсоор байсан юм. Гэвч тэр ихэнх ажлыг бусад хүмүүсээр хийлгэж өөрөө удирдан чиглүүлж байв. Үүний шалтгаан нь тэр амьдралынхаа туршид бодол санаагаа бичиж тэмдэглэх биш, харин үгээр илэрхийлэх буюу хэлж бичүүлэхийг чухалчилдаг байсан нь түүний байнгын үйлчлэлтэй холбоотой ажээ. Бошиглогчийн 1839 оны 7-р сарын 5-ны өдрийн түүхэнд, “Би түүхээ хэлж бичүүлдэг. Учир нь би өөрөө үзэг ховорхон хэрэглэдэг хүн.”5

1844 оны 7-р сар гэхэд 1838 оны наймдугаар сарын 5-ныг дуусталх түүх бичигдсэн байлаа. Бошиглогч егүүггэгдэхийнхээ өмнөхөн Картейж шоронд өөрийн ерөнхий бичээч Ахлагч Виллард Ричардст түүхийн эмхтгэл гаргах төлөвлөгөөг үргэлжлүүлэх үүрэг өгчээ.6 Ахлагч Ричардс болон Бошиглогчийн ойр дотны бусад хүмүүс Ахлагч Ричардсыг 1854 онд нас барах хүртэл түүний удирдлагаар үргэлжлүүлж байв. Дараа нь түүх эмхтгэх ажлыг Бошиглогчийн үеэл бөгөөд дотны найз Ахлагч Жорж А.Смит ихэвчлэн хийж, удирдан чиглүүлж байв. Тэрээр 1839 онд Төлөөлөгчөөр томилогдож, 1854 онд Сүмийн түүхч болжээ. Сүмийн Түүхийн Албанд ажиллаж бусад хүмүүс бас түүхийн эмхтгэл гаргахад тусалсан байна.

History of the Church-ийг эмхтгэгчдийн нэг чухал зорилт бол түүхэнд оруулах эх баримт бичгүүдийг хянан засварлаж, бэлтгэх явдал байв. Тэдний ажил бол History of the Church-д орох бүх эх баримт бичигт бага зэрэг редакцийн засвар оруулах явдал байв. Эмхтгэгчид буруу бичсэн үгсийг зөв болгож, цэг тэмдэг, том үсгийн дүрэм, хэлзүйн дүрмийг стандартын дагуу шинэчилсэн ажээ. Түүнээс гадна, зарим тохиолдолд түүхийг эмхтгэгчид эх баримт бичигт зарим өөрчлөлт оруулсан байна. Эдгээр өөрчлөлтүүдийг гурван төрөлд хувааж болно:

  1. Нэгтгэсэн цэдгүүд Иосеф Смитийн лекцүүдээс олныг нь нэгээс илүү олон ажиглагч тэмдэглэсэн байдаг. Зарим тохиолдолд History of the Church-ийг эмхтгэгчид нэг лекцийн хоёр болон түүнээс дээш цэдгийг нэг хувилбар болгон нэгтгэсэн ажээ.

  2. Цэдгүүдийг гуравдугаар биеэс нэгдүгээр бие болгон өөрчилсөн нъ. Бошиглогчийн сургаал, үйл ажиллагаануудаас олон нь гуравдугаар биеэр тэмдэглэгдсэн байжээ. Эдгээр цэдгүүдийг үндсэндээ түүний бичээч нар бичсэн ч зарим бичиг баримтыг Бошиглогчийг таньдаг байсан бусад хүмүүс болон сонины өгүүллүүдээс авчээ. History of the Church-ийг эмхтгэгчид ажиллах явцдаа түүхийг нэгдүгээр биеэр өөрөөр хэлбэл, Бошиглогч өөрөө бичсэн юм шиг болгожээ. Энэ нь гуравдугаар биеэр бичсэн шастируудыг нэгдүгээр биеэр бичих шаардлагатай гэсэн үг.

  3. Үгс, нийлэмж үгс нэмсэн буюу өөрчилсөн нъ. Бошиглогчийн номлолуудын анхны тэмдэглэлийн олон нь товчхон, утга санаа гүйцэд биш, хоорондоо холбоогүй байжээ. Эдгээр тохиолдлын заримд нь, Сүмийн түүхчид байгаа цэдгүүд дээр үндэслэн Бошиглогчийн номлолуудыг өөрчлөхдөө бас тэдний дурсамж болон Бошиглогчтой хамт ажиллаж байсан туршлага дээр нь үндэслэжээ. Энэ бүтээлд заримдаа дутууг нөхөж, утгыг тодруулахын тулд зарим үгс, нийлэмж үгсийг нэмэх буюу өөрчлөх нь багтжээ.

History of the Church-ийн эмхтгэл, бичлэг нь нь бүхэлдээ төлөөлөгчдийн удирдлага хяналтын дор хийгдсэн ажээ. Түүхийг Тэргүүн Зөвлөлийн гишүүд, түүний дотор, Ерөнхийлөгч Бригам Янг, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, тэрчлэн Бошиглогчийн ойр дотны танилууд болон үг хэлэхийг нь биеэр сонссон хүмүүст уншиж өгчээ. Эдгээр удирдагчид тодорхой түүхэн үеийг хамарсан Сүмийн түүхийн хэвлэгдэх гар бичмэлийг баталдаг байв.

1856 оны наймдугаар сард Иосеф Смитийн егүүггэгдсэн үеийг дуусталх түүх дууссан байна. Уг түүх нь XIX зуунд “Иосеф Смитийн Түүх”7 нэртэйгээр Сүмийн тогтмол хэвлэлүүдэд цувралаар нийтлэгдэж байжээ. Хожим нь энэ түүхийг Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн Ахлагч Б.Х.Робертс хянан тохиолдуулж, 1902-1912 оны хооронд зургаан боть болон хэвлэгджээ. Энэ түүхийг History of The Church of Jesus Christ of Latter-day Saints хэмээн нэрлэсэн ажээ.

Энэхүү түүхийг эмхтгэсэн хүмүүс уг бүтээлд нягт няхуур хөдөлмөрөө зориулжээ. Ахлагч Жорж А.Смит хэлсэн нь: ‘Бошиглогчийн арга барил, санааг хамгийн ойр дөхүү илэрхийлэхэд туйлын их анхаарал тавьсан юм. Би түүний лекцүүдийн ихэнхийг өөрөө сонссон, түүний хэрэглэдэг нэр томьёонуудыг хамгийн сайн мэддэг байсан болохоор үгийн утга санаа өөрчлөгддөггүй, түүний сургаалын хамгийн яруу тод дурсамж үлддэг байлаа. Би бас түүний зарчим, учир шалтгааныг сайн мэддэг байсан.”8

Ахлагч Жорж А.Смит, Ахлагч Вилфорд Вудрафф нар дурссан нь: “Иосеф Смитийн түүх эдүгээ дэлхийн өмнө бэлэн боллоо. Эл түүх өмнө нь ерөөсөө хэвлэгдээгүй тэр түүхээс нарийн тодорхойгоороо илүү зөв болсонд бид сэтгэл хангалуун байна. Түүхийг хөдөлбөргүй үнэн байлгахын тулд эл ажилд оролцсон түүхчид болоод бичиг хэргийн ажилтнууд боломжийнхоо хэрээр хүч чадлаа дайчлан чимхлүүр ажил хийсэн билээ. Тэд бол энэ түүхэнд цэдэглэгдсэн бараг бүх үйл хэргийг нүдээр харж, чихээр сонссон хүмүүс юм. Тэд биеэрээ байгаагүй газраас үйл явдлын ихэнхийг хүмүүсийн ярьж хэлснээр бичиж тэмдэглэсэн бөгөөд тухайн үйл явдалд биеэр оролцсон хүмүүстэй очиж уулзсан ажээ. Түүнээс гадна, Бошиглогч Иосефыг нас барснаас хойш Түүхийг Ерөнхийлөгч Бригам Янгийн чанд хяналтын дор нягт няхуураар хянан тохиолдуулж байв.

“Тиймээс бид Иосеф Смитийн Түүх бол үнэн бөгөөд урьд өмнө хамгийн үнэн зөвөөр бичигдсэн түүхүүдийн нэг мөн гэдэг гэрчлэлийг дэлхийд, эдгээр үгс хүрэх бүх хүмүүст хүргэж байна.”9

Бошиглогч Иосеф Смитийн лекцүүд болон баримт бичгүүдийн анхны эх лекц буюу баримт бичиг нь энэ номонд ороогүй тохиолдолд History of the Church-өөc эш татсан болно. Энэ номонд History of the Church-ээс эш татсан тохиолдолд төгсгөл дэх Эшлэлд анхны эх лекц буюу баримт бичгийн тухай мэдээлэл, түүний дотор Бошиглогчийн номлолыг тэмдэглэсэн хүмүүсийн нэрс байгаа болно. Төгсгөлийн эшлэл нь бас History of the Church-ийг эмхтгэгчид эх баримт бичиг дэх үгс, нийлэмж үгсийг өөрчлөх болон нэмж оруулахдаа өөрсдийнхөө дурсамжийг мөн Иосеф Смиттэй хамт ажиллаж байсан туршлагаа ашигласныг харуулдаг. Ийм нэмэлт, өөрчлөлтийг тухайн баримт бичгийн утганд нөлөөлж байгаа тохиолдолд л эшлэлийг заасан болно. Редакцийн жижиг өөрчлөлтүүдийг эшлэлд тэмдэглээгүй болно.

Агуу Үнэт Сувдад цэдэглэгдсэн Иосеф Смит-Түүх ном бол History of the Church (Сүмийн Түүх)-ийн нэгдүгээр ботийн эхний таван бүлэг юм.

Эшлэл

  1. Evening and Morning Star Миссурийн Индепенденст 1832-1833 онуудад, Огайогийн Көртландад 1833-1834 лекцээс хэвлэгдэн гарч байжээ. Latter Day Saints’ Messenger and Advocate Көртландад 1834-1837 онуудад хэвлэгдэж байв. Elders’ Journal Көртландад 1837 онд, Миссурийн Фар Вестэд 1838 онд хэвлэгдэн гарч байжээ. Times and Seasons Иллинойн Наувуд 1839-1846 онуудад хэвлэгдэж байв.

  2. History of the Church, 6:409; Иосеф Смитийн уншсан лекцээс 1844 оны 5-р сарын 26, Науву, Иллиной; тэмдэглэсэн Томас Буллок.

  3. History of the Church-ийг Documentary History of the Church (Сүмийн Баримтжуулсан Түүх) хэмээн нэрлэдэг байв.

  4. History of the Church, 6:66; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book E-1, x. 1768, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  5. History of the Church, 4:1; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book C-1, x. 963, Сүмийн Архив.

  6. Жорж А.Смитээс Вилфорд Вудраффад бичсэн захидлыг үз, 1856 оны 4-р сарын 21, Солт Лейк хот, Юта; Historical Record Book, 1843-1874, х. 219, Сүмийн Архив.

  7. “History of Joseph Smith” нь Times and Seasons-д 1842 оны 3-р сарын 15-наас 1846 оны 2-р сарын 15 хүртэл нийтлэгджээ. Уг түүх Deseret News-т 1851 оны 11-р сарын 15-наас 1858 оны 1-р сарын 20 хүртэл үргэлжлэн нийтлэгдэж байв. Энэ нь бас 1842 оны 6-р сараас 1845 оны 5-р сар хүртэл; дараа нь 1852 оны 4-р сарын 15-наас 1863 оны 5-р сарын 2 хүртэл нийтлэгджээ.

  8. Жорж А.Смитээс Вилфорд Вудраффт бичсэн захидал, 1856 оны 4-р сарын 21, Солт Лейк хот, Юта; Historical Record Book, 1843-1874, х. 218, Сүмийн Архив.

  9. George A. Smith and Wilford Woodruff, Deseret News, 1858 оны 1-р сарын 20, x. 363; догол мөр өөрчлөгдсөн.