Бүлэг 16
Илчлэлт ба амьд Бошиглогч
“Тэнгэрийн их хууль бол Түүний үйлчлэгчид бошиглогчдод нууцыг газар дэлхийд илчлэхээс өмнө юу ч хийгдэхгүй байх явдал [мөн].”
Иосеф Смитийн амьдралаас
Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смит олон илчлэлт хүлээн авснаар энэ үе сургаалыг үндэслэх болон Сүмийг улирдахад чухал ач холбогдолтой болжээ. Бошиглогч эдгээр илчлэлтүүдийг хүлээн авах үед Сүмийн бусад удирдагчид олон удаа хамт байсны зарим нь Их Эзэнээс түүний хүлээн авсан илчлэлтүүдийг тэмдэглэж байсан аж. Илчлэлтүүд ихэвчлэн залбирлынх нь хариу болж түүнд ирж байжээ. Хожим нь Арванхоёрын гишүүн болсон Парли П.Пратт эдүгээ Сургаал ба Гэрээний 50-р хэсэгт болсон илчлэлтийг Бошиглогч хүлээн авах үед дэргэд нь байсан ажээ. Ахлагч Пратт дурссан нь:
“Түүний орчуулгын өрөөнд болсон залбиралд биднийг нэгдсэний дараа тэрээр дараах илчлэлтийг бидний дэргэд хэлж бичүүлсэн юм. Өгүүлбэр бүрийг ердийн бичээч яаралгүй тэмдэглэж болохоор удаан, өгүүлбэр бүрийн хооронд зогсолт хийж, тод заагтайгаар хэлж байлаа. … Сэдвийн холбоог хадгалахын тулд эргэлзэх, дахин хянах эсвэл эхнээс нь эргэж унших явдал огт гардаггүй байв.”1
Зарим илчлэлтийг хувиараа ашиглахын тулд гараар олшруулж байсан ч, эдгээр нь Сүмийн гишүүдэд ерөнхийдөө байдаггүй байв. Бурханы илчлэлтүүдийг нямбайлан хадгалж, дэлхийд хүртээмжтэй болгох нь чухал ач холбогдолтойг Иосеф Смит мэдэж байжээ. 1831 оны арваннэгдүгээр сард Огайогийн Хайрамд болсон тусгай чуулган дээр Бошиглогч болон Сүмийн бусад удирдагчид тэр үеийг хүртэл Бошиглогчийн хүлээж авсан илчлэлтүүдийн түүврийг хэвлэхээр шийдвэрлэв. Эл шийдвэрийг гаргасны дараа Бошиглогч “миний өгсөн зарлигуудын минь номын удиртгал” (С ба Г 1:6) хэмээн Их Эзэний нэрлэсэн илчлэлт хүлээн авчээ. Илчлэлтүүдийг хэвлэхийг Их Эзэн сайшаан дэмжиж, тэдгээрт агуулагдсан зорилгуудыг тайлбарласан энэхүү илчлэлт Сургаал ба Гэрээний 1-р хэсэг болсон юм. “Эдгээр зарлигуудыг судлагтун, учир нь тэдгээр нь үнэн бөгөөд итгэмжлэгдсэн юм, мөн тэдгээрт буй бошиглолууд хийгээд амлалтууд бүгд биелэгдэх болно” (С ба Г 1:37) хэмээн Их Эзэн мэдэгджээ. Чуулганы хоёр дахь өдөр уг илчлэлтийг өөрт эргүүлж уншиж өгсний дараа Их Эзэн ийнхүү сайшаан дэмжсэний төлөө Бошиглогч “босч, бодол санаа, талархлаа илэрхийлэв.2
Бошиглогч энэ чуулганы дараа хэлсэн нь, “хоёр долоо хоногийн турш миний хамаг цаг зарлигуудыг нэгтгэн дүгнэх болон чуулганд суухад зориулагдсан юм. Учир нь арваннэгдүгээр сарын нэгнээс арванхоёрныг хүртэл бид дөрвөн чуулган хийлээ. Сүүлчийн чуулган дээр хүмүүс илчлэлтүүдийг бүх дэлхийн баялагтай… дүйхүйц үнэ цэнэтэй … гэдэгт санал нэгдэв. ”Илчлэлтүүд эдгээр эцсийн өдрүүд дэх Сүмийн үндэс суурь бөгөөд хүмүүнд дахин итгэмжлэгдэн олгогдсон бидний Аврагчийн Хаант улсын нууцуудын түлхүүрүүдийг үзүүлснээрээ дэлхийд ашиг тустай юм. Мөн Бурханы амнаас гарах үг бүхнээр амьдрах хүсэлтэй хүмүүс үүрд мөнхийн баялгийг олж авах болно гэдгийг чуулган бас тунхагласан билээ.“3
Илчлэлтүүдийн гар бичмэл хувиудыг Миссурид Зарлигийн Ном болгон хэвлүүлэхийн тулд Виллям В.Фелпс авч явсан байна. Миссури уруу очиж, Сүмийн хэвлэгч болохыг Их Эзэн Фелпс ахад зарлиг болгоход (С ба Г 57:11) тэрээр уг номын эхийг удалгүй бэлэн болгожээ. Гэвч 1833 оны долдугаар сарын 20-нд танхайрагч бүлэг хэвлэх цехийг болон хэвлэгдсэн хуудсуудын ихэнхийг устгасан аж. Сүмийн гишүүд зарим салангид хуудсыг олж нийлүүлэн үдсэн ч уг ном албан ёсоор хэзээ ч хэвлэгдээгүй юм. 1835 онд Зарлигийн Номонд оруулахаар төлөвлөж байсан илчлэлтүүд дээр Көртландад нийтлэгдсэн олон илчлэлтийг нэмж, Сургаал ба Гэрээ нэртэйгээр хэвлүүлсэн аж. 1835 оноос хойш нэмэгдэж орсон илчлэлтүүд бүхий энэ ном өнөөдөр Бурхан Өөрийн амьд бошиглогч, Сүмийн Ерөнхийлөгчөөр дамжуулан Өөрийн Сүмд зориулсан адислал, удирдамжаар дамжуулан ярьдаг гэрчлэгч болж байна.
Иосеф Смитийн сургаалаас
Бурхан Өөрийн хүмүүс бочон Сүмийг ямагт ичччэчтээр дамжуучаы удирдаж ирсэн юи.
Итгэлийн Тунхаг 1:9: “Бид Бурханы илчилсэн бүгдэд эдүгээ илчилж буй бүгдэд итгэдэг. Мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг.”4
“Бид Бурханы болон тэнгэрийн юмсыг илчлэлтээр биш аваас огт ойлгож чадахгүй. Бид үүрд мөнхийн талаарх өөрсдийн үгсийг сүнслэг байдалтай болгож болох ч, ингэх эрх мэдэл байхгүй билээ.”5
“Илчлэлтийн сургаал нь илчлэлт байдаггүй гэсэн хуурмаг сургаалаас илүү чухал юм. Учир нь тэнгэрээс илчлэгддэг үнэн нь оршин буй шашны бүх бүлгийн үзэл санаанаас илүү үнэ цэнэтэй юм.”6
“Аврал илчлэлтгүйгээр ирэх боломжгүй. Илчлэлтгүйгээр үйлчилнэ гэдэг хоосон зүйл. … Есүсийн тухай гэрчлэлгүй бол хэн ч Есүс Христийн үйлчлэгч байж чадахгүй. Энэ бол бошиглолын сүнс юм [ Илчлэлт 19:10-ыг үз]. Аврал хаана ч хэрэгжлээ гэсэн энэ нь гэрчлэлээр байх болно. Өнөө үеийн хүмүүс тэнгэр болоод тамын тухай гэрчилдэг. Харин алиныг нь ч хараагүй билээ. Хүн илчлэлтгүйгээр эдгээр зүйлсийг мэдэж чадахгүй гэдгийг би хэлж байна.”7
“ ‘Энэ хадан дээр би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй’ [Матай 16:18.] хэмээн Есүс сургаалдаа хэлжээ. Юун хад билээ? Энэ чинь илчлэлт.”8
“Ямагт Бурханы үнэн сүм байсаар ирсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм судруудын дагуу Бурханы илчлэлт болоод адислалуудаар дамжин ирдэг шууд илчлэлт дээр үндэслэн байгуулагдсан бөгөөд миний бие Сионы зорилгыг урагш ахиулахын тулд Түүний мутарт зэмсэг болсоор байгаа билээ (Амос 3:7, Үйлс 1:2).”9
Бошиглогч 1834 оны дөрөвдүгээр сард Сүмийн ерөнхий чуулган дээр хэлсэн нь: “Ерөнхийлөгч Бага Иосеф Смит Иоелын бошиглолын хоёрдугаар бүлгийг уншиж, залбиран, чуулган дээр дараах үгсийг ярьсан юм: … Бид энэ дэлхий дээр амьдарч ирсэн аль ч бусад хүмүүсээс ялгаатай нөхцөл байдалд байгаа билээ. Иймээс дээр үеийн илчлэлтүүд манай өнөөгийн нөхцөлд тохирохгүй байж болно. Тэдгээр илчлэлтүүд биднээс өмнө аж төрж байсан өөр хүмүүст өгөгдсөн юм. Харин эцсийн өдрүүдэд чөлөөлөлт нь шаардлагатай байгаа Израилын хүүхдүүдийн үлдэгсдийг Бурхан Иерусалимд болон Сионд цуглуулахаар дуудсан билээ [Иоел 2:32-ыг үз]. Эдүгээ Бурхан илчлэлт өгөхөө больсон юм бол, бид Сионыг болоод энэхүү үлдэгсдийг яаж олох болж байна аа? …’
“Ерөнхийлөгч дараа нь Мормоны Номыг олж авсан болон орчуулсан тухай шастир, Аароны санваарын тухай илчлэлт, 1830 онд Сүмийг зохион байгуулсан болон Дээд санваарын тухай, тэрчлэн Сүм дээр юүлэгдсэн Ариун Сүнсний бэлгийн тухай өгүүлж, хэлсэн нь: ‘Мормоны Ном болон илчлэлтүүдийг авчихвал манай шашин ямар байх вэ? Бидэнд юу ч үлдэхгүй.’ ”10
Сүмд зориучсан илчлэлтийг Бурханаас хүчээн авахын тулд Сүмийн Ерөнхийчөгч томичогддог бичээ. Хувь хүмүүс өөрсдийнхөө ажиа хэрэгт хамаарах асууддаар илчлэлт хүлээн авч болно.
“Есүс … үйлчлэлийн төлөө, Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө сүмд анх удаа Төлөөлөгчдийг, дараа нь бошиглогчдыг бий болгосон билээ. … Тэнгэрийн их хууль бол Амос 3:7-д өгүүлсний дагуу Түүний үйлчлэгч, бошиглогчдод нууцыг илчлэхээс өмнө дэлхийд юу ч хийгдэхгүй байх явдал [мөн].”11
1830 оны есдүгээр сард Иосеф Смит, Эмма Смит хоёр Пеннсильваний Хармонигаас Нью-Йоркийн Фейеттед шилжин иржээ. Тэнд зарим Гэгээнтнүүд хуурамч илчлэлтээр мэхлэгдсэнийг тэд мэдсэн аж: “Сатан хүмүүсийг мэхлэхээр отон хүлээж… залгих хэн нэгнийг эрж байсныг бид удалгүй мэдээд… ихэд харамсан гашуудав. Хайрам Пейж ахад нэг чулуу байдаг гэнэ. Тэр нөгөөх чулуугаар Сионыг байгуулах болон Сүмийн дэг жаягийн талаар гэхчлэнгээр ‘илчлэлт’ хүлээн авдаг бөгөөд эдгээр нь Шинэ Гэрээнд болон бидний саяхны илчлэлтүүдэд өгүүлэгдсэний дагуу бүхэлдээ Бурханы өргөөний жаягийг өөрчлөх талаар байсан гэх юм. Чуулганы хуралдаан есдүгээр сарын хорин зургааны өдөр товлогдсон болохоор би эдгээр ах нартай чуулган болох хүртэл уг сэдвээр ярилцахаас өөр юм хийх нь мэргэн ухаан биш гэж бодлоо. Гэвч ялангуяа Витмерийнхэн болон Оливер Каудери нөгөөх чулуугаар илэрхийлэгдсэн зүйлст ихэд итгэж буйг бид мэдээд, ийм чухал асуудлын талаар Их Эзэнээс асуух нь зүйтэй гэж бодов. Тийнхүү чуулган хуралдахаас өмнө бид дараах зүйлийг хүлээж авлаа:
Нью-Йоркийн Фейеттед Оливер Каудерид өгсөн илчлэлт, 1830 оны есдүгээр сар.
… Болгоогтун, үнэнээр, үнэнээр би чамд хэлнэ, миний үйлчлэгч Бага Иосеф Смитээс өөр хэн ч энэ Сүмд зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахаар томилогдох нь үгүй, учир нь тэрбээр бүр Мосегийн адилаар тэдгээрийг хүлээн авдаг болой. Мөн түүнд миний өгөх зүйлүүдийг. …
Мөн чиний тэргүүнд, мөн сүмийн тэргүүнд байгаа түүнд чи зарлиглах ёсгүй; учир нь түүний оронд би тэдэнд өөр нэгнийг томилох хүртэл нуудуудын түлхүүрийг мөн лацлагдсан илчлэлтүүдийг бибээр түүнд өгсөн билээ. …
Мөн дахин чи өөрийн ах Хайрам Пейжтэй ганцаарчлан уулзах ёстой, мөн уг чулуунаас түүний бичиж авсан зүйлс надаас бус гэдгийг, мөн Сатан түүнийг мэхэлж буйг түүнд хэлэгтүн; учир нь, болгоогтун, эдгээр зүйлүүд түүнд өгөгдсөн нь үгүй, түүнчлэн сүмийн гэрээнүүдэд харшлах ямар ч зүйл энэ сүмийн аль ч гишүүнд өгөгдөх нь үгүй.
‘Учир нь сүмд бүх зүйлс эмх цэгцэд, нийтийн дэмжлэгээр, итгэлийн залбирлаар хийгддэг байх ёстой.’ [С ба Г 28:2-3, 6-7, 11-13.] …
“Хэсэг хугацааны дараа манай чуулган хуралдав. Урьд өгүүлсэн нөгөөх чулууны талаар нэлээд их судалж, буурьтай хэлэлцсэний дараа Пейж ах болон цугласан Сүмийн бүх гишүүд бидний харилцан сэтгэл ханамж болон сайн сайхны үүднээс нөгөөх чулуу болоод түүнтэй холбоотой бүхнээс татгалзав.”12
“Ерөнхийлөгчид буюу [Тэргүүн] Зөвлөл Сүмийг удирдана. Бурханы оюун ухаан, хүсэл тааллын илчлэлтүүд Ерөнхийлөгчийн Зөвлөлөөр дамжин Сүмд ирдэг. Энэ бол тэнгэрийн жаяг, Мелкизедек санваарын хүч, онцгой боломж юм. Энэ нь Сүм дэх түүний онцгой дуудлага болон үүрэгтэй холбоотой. Сүмд илчлэлт хүлээж авах нь аль ч албан тушаалтны онцгой боломж юм.”13
Бид энэхүү эрх мэдэлд хууль ёсоор тохоон томилогдоогүй, үүнд томилогдсон нь нотлогдохгүй байгаа аль нэг эрэгтэй эсвэл эмэгтэй хүнээс аливаа илчлэлт хүлээн авах үүрэгтэй гэж өөрсдийгөө үздэггүй.
“… Сүмийн аль нэг гишүүн эсвэл хэн нэгэн хүн өөрсдөөсөө дээгүүр, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнөөс заавар хүлээж авах нь Бурханы жаягт харш юм. Тиймээс ийм хүмүүст анхаарал тавих нь зохимжгүйг та нар ойлгох болно. Харин ямар ч хүн тэнгэрлэг элчээс үзэгдэл хүлээн авсан буюу тэрээр түүн дээр хүрч ирсэн бол энэ нь зөвхөн түүний өөрийнх нь ашиг тусын төлөө өөрт нь өгсөн заавар байх ёстой. Сүмийн тулгуур зарчмууд, удирдлага болон сургаал нь хаант улсын түлхүүрүүдээр хянагддаг билээ.”14
Сүмийн Ерөнхийлөгч манай өнөө үе бодон өнөө үеийн хэнд зориучсан Бурхаыы үгийг бидэыд дамжуучдаг.
Хебер К.Кимбалл Ерөнхийлөгч Бригам Янгийн зөвлөхөөр үйлчилж байхдаа өгүүлсэн нь: “Иосеф Смит өөрийгөө бидэнд зааж, биднийг удирдаж, буруу зүйлийг шүүмжлэн залруулж байхаар томилогдсон Бурханы төлөөлөгч гэдгийг Бригам бид хоёрт бас бусад хүмүүст олон удаа хэлсэн.”15
Сүмийн дөрөв дэх Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф өгүүлсэн нь: “Би өсвөр насандаа Көртланд хотод болсон нэг цуглаанд оролцсон нь санаанаас огт гардаггүй. Тэр цуглаан дээр амьд зөгнөлийн талаар тэрчлэн Бурханы бичигдсэн үгийн талаар нэлээд олон үг хэлсэн. … Сүмийн тэргүүлэх хүн босч, уг сэдвийн талаар ийн ярив: ‘Та нарын өмнө Бурханы үг Библи, Мормоны Ном болон Сургаал ба Гэрээнд байна. Бурханы бичигдсэн үг та нарт байна. Та нар илчлэлтийг өгөхдөө эдгээр номнуудад бичигдсэн зүйл бол Бурханы үг гэдэгт тулгуурлах ёстой. Бид өөрсдийгөө эдгээр номуудаар хязгаарлах ёстой.’
“Иосеф ах үгээ хэлж дуусаад Бригам Янг ах уруу эргэж, ‘Бригам ах аа, таныг индэр дээр гарч Бурханы амьд зөгнөлүүд болон бичигдсэн үгсийн талаарх үзэл бодлоо ярьж өгөхийг хүсч байна’ гэв. Бригам ах индэр дээр гарч Библийг харуулаад тавилаа. Дараа нь тэр Мормоны Номыг харуулаад, тавив. Тэгээд тэр Сургаал ба Гэрээ номыг авч өмнөө тавиад: ‘Дэлхийн эхлэлээс бараг манай үеийг хүртэлх Бурханы ажлын талаар бидэнд хандсан Бурханы бичигдсэн үг энд байгаа. Харин эдүгээ ‘[амьд] зөгнөлүүдтэй харьцуулахад эдгээр номууд надад юу ч биш юм. Эдгээр номууд Бошиглогчийн эсвэл манай өнөө үед Ариун санваар зззмшигч хүний үгс шиг яг энэ мөчид Бурханы үгийг бидэнд шууд дамжуулдаггүй. Би эдгээр номнуудад бичигдсэн бүхнээс илүү амьд зөгнөлүүдийг хүлээн авахсан гэж бодох юм’ гэж билээ. Энэ бол түүний баримталдаг зарчим байв. Тэгээд Иосеф ах үгээ хэлж дуусаад цугларагсдад хандан: ‘Бригам та нарт Их Эзэний үгийг ярилаа. Тэр бас та нарт үнэнийг ярилаа’ ”16 гэв.
Сүмийн хоёр дахъ Ерөнхийлөгн Бригам Янг дурссан нъ: “Хзрэв хүмүүс өөрийнх нь эзэмшиж байгаа илчлэлтүүдийг Их Эзэн зарлиг болгосны дагуу хүлээн авч энэ дагуу үйлдсэн бол ажиллах болон ойлгох чадвараараа олон жилийг ардаа орхин ахиц дэвшилд хүрэх байсныг Бошиглогч Иосеф олон жилийн тэртээ ажигласан юм.”17
Бид Сүмийн Ерөнхийлөгч болон бусад удирдагчдын төлөө залбирч, зөвлөгөөг нь дагаснаар тэднийг дэмждэг.
1836 оны гуравдугаар сарьгн 27-нд Көртландын Ариун сүмийг онцгойлоон адислахад дараах үйл яөдал болснььг Иосеф Смит тэмдэглэжээ: “Тэгэхэд би товчхон үг хэлж, [Тэргүүн] Зөвлөлийг Бошиглогчид, Үзмэрчид хэмээн хүлээн зөвшөөрч, тэднийг залбирлаараа дэмжихийг нэлээд хэдэн чуулга болон цугласан бүх Гэгээнтнүүдэд уриалав. Тэд бүгдээрээ яг тийм гэдгийг гар өргөн, хүлээн зөвшөөрч, дэмжин гэрээнд орсон юм.
“Дараа нь би тэнд байсан Арванхоёр Төлөөлөгчийг хаант улсын түлхүүрүүдийг эзэмшин, хэрэгтэй болбол тэдний дунд түлхүүрийг нээж, тэднийг өсч хөгжихөд нь залбирлаараа дамжуулан Бошиглогчид, Үзмэрчид, Илчлэгчид болон газар дэлхийн бүх үндэстнүүдэд тусгай гэрчүүд байхыг хүлээн зөвшөөрч дэмжихийг Чуулгууд болон цугласан Гэгээнтнүүдэд уриалав. Тэгээд тэд гараа өргөж зөвшөөрөн дэмжив.
Мөн Далын ерөнхийлөгчдийг хүлээн зөвшөөрч … тэднийг залбирлаараа дэмжихийг Чуулгууд болон цугласан Гэгээнтнүүдээс уриалахад тэд гараа өргөн дэмжив. …
Дэмжүүлэх болгонд санал нэгдмэл байсан бөгөөд тэд эдгээр эрчүүдийг тус бүрийнх нь дуудлагад хэдийчинээ дэмжинэ, … Их Эзэн тэднийг төдийчинээ ихээр адисална гэдгийг, тийм ээ, тэнгэрийн адислалууд тэднийх байх болно гэдгийг би Христийн нэрээр бүх хүмүүст бошиглов.”18
“Мосегийн гарыг өргүүлсэн хүмүүсийн адил [Египетээс Гарсан нь 17:8-13-ыг үз], бид ч бас Хаант улсын ажил хэргийг удирдахаар томилогдсон хүмүүс хүчирхэгжиж, агуу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой байж, эцсийн өдрүүдийн агуу ажил үр дүнгээ өгөхөд зэмсэг байхын төлөө тэдний гарыг өргүүлцгээе.”19
“Зөвхөн зөвлөсөн юмсыг л хийдэг мөртлөө хийж байгаа юмандаа үргэлж дурамжхан байж үглэдэг хүмүүс ямар ч ашиггүй юм. Тэд зөвлөсөн юмсыг ч хийхгүй байж мэднэ. Гэгээнтнүүдийн дүр эсгэдэг хэрнээ дургүйцэн бувтнах, дутагдал олоход нүд нь сэргэдэг, аливаа өгсөн зөвлөгөөг тэр ч байтугай өөрсдөө хүсэхэд нь зөвлөгөө өгөхөд, тэдний зөвлөгөө санаанд нь нийцээгүй бол санаа бодол нь эсэргүүцэхэд бүр ч их чиглэдэг хүмүүс байдаг. Гэвч ах нар минь, бид та нарын олонхиос сайн сайхан зүйлсийг хүсэн хүлээдэг шүү. Та нар үе үе зөвлөгөө хүсдэгт, мөн үүнийг зохих ёсны эх сурвалжаас хүлээн авч байгаа үедээ тааламжтайгаар тайтгардаг гэдэгг бид итгэдэг билээ.”20
Элиза Р.Снөү өгүүлсэн нъ: “Бурхан түүнийг томилж, Сүмийг удирдахад зэмсэг болгон сонгосон болохоор яагаад томилолтынх нь хугацаанд удирдах боломжийг түүнд олгохгүй байгаа юм бэ? гэж [Иосеф Смит] хэлж билээ? Түүнийг ямар нэг юм хийхээр томилогдсон байхад юуны учир замд нь тээглэнэ вэ? Бурханы оюун ухааныг хэн мэддэг юм бэ? Тэрбээр бидний хүсэн хүлээдгээс өөр юмсыг илчилдэггүй биз дээ? Тэрээр өөртөө ноогдсон бүхнийг хийж, бэрхшээлийг даван туулж, эсэргүүцэлтэй тулгарсан ч зам дээрээ тууштай зогсож байсныг [Бошиглогч] тэмдэглэв. Тэрээр ийм их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эцэст нь үргэлж ая зүйтэй болдог байлаа. …
“Сүмийн асуудал бэрхшээлүүдийг зохицуулан шийдвэрлэх хэрэгт алдаа дутагдал олж харах сонирхолтой хүмүүсийг тэрээр буруутган, Сүмийг удирдуулахаар Бурхан түүнийг дуудсан бөгөөд тэрээр буруу удирдахгүй гэдгийг, үүнд саад учруулахаар санаархагчид мунхаг үйлдэл нь илрэхэд нүүр хийх газаргүй болно хэмээн хэлж билээ.”21
Амьд бошиглогчийг эсэргүүцдэг хүмүүс өсч дэвжихгүй, Бурханы шүүлтэнд өөрсдийгөө тушаах бочно.
Бүх мэдлэг Бурханаас ирдгийг шууд хэлье. Харин мэдлэг илчлэгдэх үед бүх хүн энэ бол илчлэлт гэдэгт итгэдэггүй. …
“Ноа бол төгс хүн байсан бөгөөд илчлэлт эсвэл газар дээр юу болох гэж байсан тухай мэдлэг өөрийг нь болон гэр бүлийг нь үерт устгагдахаас аврах хүчийг түүнд өгсөн юм. Энэхүү мэдлэг буюу илчлэлтэд, … дэлхийн оршин суугчид итгээгүй билээ. Тэд Адам бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн анхны хүн гэдгийг, тэр бол сайн хүн байсныг, Енох Бурхантай хамт гурван зуун жаран таван жил амьдраад үхлийг үзэлгүйгээр тэнгэрт аваачигдсаныг мэддэг байв. Гэвч тэд шинэ илчлэлтэд итгээгүй юм. Хэрэв би Ноагийн үеийнхний дунд байсан бол өвөг дээдсийнхээ улмаас хуучин илчлэлтүүдэд итгэх байсан биз ээ. Тийнхүү үер тэднийг арчсан. …
Аврагчийг махан биеэр хүрч ирэхэд иудейчүүдийн дунд яг ийм зарчим… мэдэгдэхүйц харагдсан. [Тэд] хуучин илчлэлтүүдэд хөөрцөглөж, нас барагсдын булшийг чимэн, гаа, гоньдоор аравны нэгийг төлж, хуурамч дүр эсгэн уртаас урт гэгчийн залбирал хэлэн, далай тэнгис, тивийг гатлан хөрвөгчдийг олдог атлаа аугаа Би Байдагийн амнаас шинэхэн илчлэлт ирэхэд үүнд итгэсэнгүй. Ийнхүү үл итгэх нь хэрээс хэтэрсэн байлаа. Энэ нь өмнөх бусад үеийнхний ялзралыг харуулдаг байсны адилаар тэр үеийнхний ялзралыг харуулсан бөгөөд тэд түүнийг тонилго, түүнийг цовдол хэмээн хашгиралдаж байсан билээ! …
“Дахиад нэг жишээ татъя. Энэ үеийнхэнд Мормоны Ном ирэхэд мөн л ийм авир төрх, үг хэлээр угтсан. Хэрэв би шинэ илчлэлтэд итгээгүй энэ үеийнхний нэг байсан бол хуучин илчлэлт, патриархууд, мөргөлчид болон төлөөлөгчдөд итгэж, шинэ илчлэлтүүдээр амьдарч чадахгүй байсан биэ ээ.”22
“Дэлхий хуурамч бошиглогчдыг ямагт үнэн бошиглогчид гэж бодсоор ирсэн бөгөөд Бурханаас илгээгдсэн үнэн бошиглогчдыг хуурамч бошиглогчид гэж үээн, үнэн бошиглогчдыг алж, чулуугаар шидэж, баалан, шоронд хорьдог байлаа. ‘Цөл, агуй болон газрын нүх сүвэнд’ [Еврей 11:38-ыг үз] нуугддаг байсан, газар дээрх хамгийн шударга хүмүүс үнэн бошиглогчдыг дэлхий хамгийн үл бүтэх хүмүүс гэж үзэн нийгмийн дундаас хөөн зайлуулдаг атлаа зарчимгүй, үл бүтэх хүмүүс, хоёр нүүртнүүд, хууран мэхлэгчид, хүний шааруудыг хайрлан, хүндэтгэж, хөхүүлэн дэмждэг байлаа.”23
Христ дэлхийд хүрч ирэн иудейчүүдэд номлосон шиг хэцүү зүйлсийг номлох юм бол энэ үеийнхэн түүнийг хатуу хахир байсных нь төлөө эсэргүүцэх байсан гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. … Би таныг хэзээ ч орхихгүй, харин бүх цаг үед таны дэргэд байх болно’ гэж олон хүн хэлнэ. Гэвч тэнгэрт хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрт бэлтгэгдсэн үед нь хүмүүний үрст илчлэгдэх ёстой, Бурханы хаант улсын зарим нууцыг заах үед тэд таныг бүхний түрүүнд чулуугаар шидэж, үхэлд хүргэх болно. Энэ бол Их Эзэн Есүс Христийг цовдолсон мөнхүү зарчим бөгөөд өнөө үед бошиглогчдыг егүүтгэхэд хүмүүсийг хүргэдэг.
Эцсийн өдрүүдэд олон зүйл хүмүүний үрст [тайлбарлагдашгүй] байдаг. Жишээ нь, Бурхан нас барагсдыг босгоно. Дэлхийн сууринаас өмнөх үеэс хойш нуугдмал байгаа юмс эцсийн өдрүүдэд нялх хүүхдүүдэд илчлэгдэх ёстойг [тэд мартсан ажээ].
Ухаалаг мэргэн агуу ухаантан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бидний дунд олноороо байдаг. Харин тэд харанхуй байдалдаа хорвоог орхиод амилуулалтын үед алдаагаа ухаарах болно. Бурханы илчилсэн юунд ч болов би итгэнэ хэмээн олон нь хэлж тэнгэрийн үүдийг лацадна. …
“Бурханаас хүн үргэлж санваартайгаа илгээгдсээр ирсэн бөгөөд тэрээр сайн мэдээний бүрэн байдлыг номлож эхлэн, найз нарынхаа төсөөлдгөөр буруу гэж санагдсан зүйлийг заавал тэдний итгэлийг алдаж, тэд улмаар түүнийг хөнөөхөд бэлэн байдаг ажээ. Есүс чухамдаа ийм зарчмаар цовдлогдсон юм.”24
“Бурханы эсрэг бас эцсийн өдрүүд дэх Түүний гэрчийн эсрэг гараа далайдаг хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүст халаг, халаг. Учир нь тэд үнэнхүү сонгогдогсдыг хүртэл хууран мэхэлж чадна!
… Аль нэг хүн бошиглож, өөрийнхөө сургаалуудыг дагахыг хүмүүст тушаавал, тэрээр нэг бол үнэн бошиглогч эсвэл хуурамч бошиглогч байх ёстой. Хуурамч бошиглогчид үнэн бошиглогчдыг үргэлж эсэргүүцдэг бөгөөд тэд үнэнд нэн ойртуулж бошиглодгоороо үнэнхүү сонгогдогсдыг хүртэл хууран мэхэлж чадна.”25
“Есүс Христийн Сайн мэдээ болон Бурханы илгээсэн бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас ард түмэн, хотууд болон үндэстнүүд дээр дэлхийн янз бүрийн эрин үед Бурханы шүүлт ирж байсан билээ. Үүний нэг жишээ нь бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас устгагдсан Содом, Гомора хотууд юм.”26
Виллям П.МкИнтайре өгүүлсэн нъ: “Өгөгдсөн илчлэлтүүдийг бас түүнийг болон түүний үгсийг ач холбогдолгүй зүйл гэж үздэг бүх хүмүүс, … Ай халаг! Бурханы үгс болон өгөгдсөн илчлэлтүүдийг анхааран сонсох минь ч яав даа! хэмээн удахгүй дуу алдаж, харамсан гашуудна гэж [Иосеф Смит] бошиглосон юм.”27
Судпах бопон заах зөвпөмж
Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.
-
Хуудас 217-219 дээрх шастирыг нэгтгэн дүгнэхдээ Иосеф Смитээр дамжин хүлээн авагдсан илчлэлтүүдийн талаар Сүмийн анхны гишүүд юу гэж боддог байсныг ажигла. Сургаал ба Гэрээний талаар та нар юу гэж боддог вэ?
-
Хуудас 195 дахь дөрөв дэх догол мөрийг унш. Яагаад “илчлэлтгүйгээр аврал ирж чадахгүй” гэж та нар боддог вэ?
-
Хуудас 221-222-г нэгтгэн дүгнэ. Хайрам Пейж шиг хүмүүс зарим үед яагаад хууртагдах боломжийг өөрсдөдөө гаргадаг вэ? Хуурамч бошиглогчид буюу хуурамч сургаалаар мзхлэгдэхээс зайлсхийхийн тулд бид юу хийж болох вэ?
-
Хуудас 221 дахь сүүлчийн хоёр догол мөрийг түүнчлэн хуудас 222 дээр үргэлжилж байгаа догол мөрийг нэгтгэн дүгнэ. Нийт Сүмд зориулсан илчлэлтүүдийг бид ганцхан хүнээс хүлээн авах нь ямар ашигтай вэ? Их Эзэн өөрийг чинь аль нэг үүрэг хариудлагад удирдсан ямар туршлагыг чи хуваалцаж чадах вэ?
-
Бид зөвхөн судрууд дахь бичигдсэн илчлэлтүүдээр хязгаарлах ёстой гэж нэг хүнийг хэлэхэд Иосеф Смит, Бригам Янг нар юу гэж хариулсныг хуудас 224-өөс унш. Хэрэв чи амьд бошиглогчийн үгсийг сонсохгүй, зөвхөн жишиг бүтээлүүдээр хязгаарлавал амьдралаас чинь юу алга болж болох вэ? Бригам Янгийн зөвлөгөөний үзэл санааг дагахын тулд бид юу хийж болох вэ?
-
Бид Сүмийн Ерөнхийлөгч болон Сүмийн бусад удирдагчдыг дэмжихийн тулд юу хийж болох вэ? (Зарим жишээг хуудас 225-226-гаас үзнэ үү.) Сүмийн Ерөнхийлөгч сүүлчийн ерөнхий чуулган дээр ямар зөвлөгөө өгсөн бэ? Бошиглогч болон Сүмийн бусад удирдагчдын зөвлөгөөг дагаснаар чи хэрхэн адислагдсан бэ?
-
Хүмүүс Бурханы бошиглогчдыг ямар хэлбэрээр эсэргүүцдэг вэ? (Зарим жишээг хуудас 226-227-аас үзнэ үү.) Өөрийнхөө Сүмийг удирдуулахаар Их Эзэний сонгосон хүмүүсийн зөвлөгөөг дагахгүй байхаас ямар үр дагавар гарч болох вэ?
Холбогдох судрууд: Сургаалт Үгс 29:18; Иаков 4:8; 3 Нифай 28:34; Мормон 9:7-9; С ба Г 21:1-6