Ефес
Тойм
Ефесчүүдэд бичсэн захидалдаа Паул хөрвөгдөөд удаагүй (Ефес 1:15-ыг үзнэ үү) харь үндэстэн Сүмийн гишүүдэд хандан бичсэн (Ефес 2:11-ийг үзнэ үү). Тэрээр Аврагч хэрхэн биднийг нэгтгэдэг, бошиглогч, төлөөлөгчдийн ач холбогдол, хүн хоорондын харилцаандаа Аврагчийн үзүүлсэн үлгэр жишээг дагах, муу муухайн хүчийг сөрөн зогсох гэх мэт авралын янз бүрийн зарчмыг заажээ.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай байж болох зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгдөг.
Ефес 2–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад амьдралд нь болон Аврагч руу илүү ойртуулах үнэнүүдийг судруудаас хэрхэн хайж олоход суралцахад нь туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг одоогийн болон дараагийн хичээлийн хооронд судраас суралцаж, судруудад заадаг үнэнүүдийг олж мэдэхэд урь. Тэднийг эдгээр үнэнийг тодорхойлох өөр өөр аргын талаар тунгаан бодоход урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг зурагт хуудсаа хийснийх нь дараа, ангийнхаа бүх хүний зурагт хуудсыг харахын тулд галерейг харах үйлдлийг сонгоход урь. Бүх суралцагчид зурагт хуудсаа ангийнхаа бүх хүнд харуулах боломж олго. Нэг суралцагчаас өөрт сонирхолтой санагдсан зурагт хуудсыг сонгохыг хүсээд, дараа нь уг зурагт хуудсыг хийсэн суралцагчийг үүнийгээ тайлбарлахад урь. Суралцагчийг тайлбарлаж байх хооронд зурагт хуудсыг тод харахын тулд үг хэлж байгаа хүнийг сонгох нь суралцагчдад тустай байж болох юм. Дараа нь сая хуваалцсан суралцагчийг өөрт сонирхолтой санагдсан өөр нэг зурагт хуудас сонгоход уриад, уг зурагт хуудсыг хийсэн суралцагчаар дараагийнхыг нь хуваалцуул. Хүссэн хэмжээгээрээ давтан үйлд.
Ефес 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христ өнөөдөр бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан Өөрийн сүмийг удирддаг тул боломжтой болсон адислалуудыг танин мэдэж, эрэлхийлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Есүс Христийн Өөрийн Сүмийг удирдуулахаар дуудсан бошиглогч, төлөөлөгчидгүйгээр миний амьдрал ямар байх байсан бэ?” гэсэн асуултын талаар тунгаан бодоход урь.
-
Хичээлд зориулсан материал: Г үйл ажиллагаагаар Gospel Library дээрх цахим хувилбарт хандах боломжгүй суралцагчдад зориулж Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын (2011) хуулбарыг бэлтгэ.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид Ефес 2:19–21 -ийн дүрслэлийг цахимаар бэлтгэхийн тулд утас эсвэл компьютер дээрээ ашиглах боломжтой аппликэйшн эсвэл программ ашиглаж болно. Дараа нь тэд бүтээсэн зүйлсээ харуулж, тайлбарлаж, тэдний гаргасан дүрслэл Есүс Христ ба Түүний Сүмийн талаар ойлгоход нь хэрхэн тусалсан талаар хуваалцахын тулд дэлгэцээ хуваалцаж болно.
Төгс эзэмших сургаал: Ефес 2:19–20
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Ефес 2:19–20 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх замаар Ефес 2 -ыг илүү төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад энэ хичээлийн жишээгээр дадлага хийхийг хэлээд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглан найздаа тусалж чадах талаар тунгаан бодоход тэднийг урих талаар бодож үз.
-
Үзүүлэх материал: Дадлага хийх үйл ажиллагаа дээрх хүснэгт эсвэл хүснэгт дээрх асуултуудыг бичсэн цаасыг суралцагчдад өгөх.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад Ефес 2:19–20 -ийг тайлбарлахад нь туслахын тулд уг хичээлийн A болон Б алхмуудыг дага. Суралцагчдаар В алхам дахь хариултуудыг бичүүлэхийн оронд ангийг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд В алхам дээрээс нэг нэг асуулт хуваарилж өгөх талаар бодож үз. Бүлэг тус бүрийг уг асуултад хэрхэн хариулах талаараа ярилцаж, ангийнхны өмнө илтгэхийн тулд жишээгээр дүр бүтээхэд бэлтгэхэд урь. Бүлгүүдийг суралцагч бүрийг дүр бүтээхэд оролцуулахад уриал.
Eфес 5:21–33; 6:1–4
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бусадтай харилцаагаа сайжруулахын тулд Аврагчийн жишээг дагахад нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийнхээ гишүүдийн талаар бодож үзээд, тэдний хүн тус бүрийн хувьд хайрладаг нэг зүйлээ тодорхойлоход урь.
-
Үзүүлэх материал: Гэр бүлийн гишүүддээ хайр, хүндэтгэлтэйгээр хандаж буй Аврагчийн зургууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэж дуусахад нь суралцагчдад туслахын тулд тэднийг видео хурлаар хийж буй дуудлагад гэр бүлийн гишүүнээ авчрах эсвэл дуудлагын үеэр гэр бүлийн гишүүнийхээ зургийг үзүүлэхэд болон тухайн гэр бүлийн гишүүнийхээ хувьд хайрладаг нэг зүйлээ хуваалцахад урьж болно.
Ефес 6:10–24
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурхан тэднийг дэлхий ертөнцийн хорон муу санаатнуудаас хамгаалахын тулд юугаар хангасан болохыг ойлгож, одоогийн сүнслэг бэлтгэлээ үнэлж, сүнслэг хамгаалалтаа сайжруулахын тулд төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх “Бурханы хуяг дуулга намайг хорон муу санаатнаас хамгаална” гарчигтай үйл ажиллагааг давтаж, гүйцэтгээд, Бурханы хуяг дуулганы талаар олж мэдсэн зүйлсээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь (“10-р сарын 2–8. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023-ыг үзнэ үү).
-
Тараах материал: Хуяг дуулга өмссөн хүний зураг
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад тараах материалын хуулбарыг урьдчилан мессеж эсвэл э-мэйлээр илгээх талаар бодож үз. Хэрэв танай ангид зураг зурах дуртай суралцагч байдаг бол хуяг дуулганы зураг зурахыг түүнээс урьдчилан хүсэх талаар бодож үз. Дараа нь тэрхүү зургийг ангийнханд тараах материал болгож өг. Эсвэл үүнийг дэлгэц дээр тараах материал болгож харуулах талаар бодож үз. Дараа нь суралцагчдыг Ефес 6:14–18 -ыг уншсаны дараа тэднийг хуяг дуулганы өөр өөр хэсгийг тодорхойлохын тулд тэмдэглэх функцыг ашиглахад урь.