Семинар
Төгс эзэмших сургаал: Ефес 2:19–20


Төгс эзэмших сургаал: Ефес 2:19–20

Сүм нь Есүс Христ дээр болон Түүний бошиглогч, төлөөлөгчид дээр суурилсан

All the members of the First Presidency and the Quorum of the Twelve Apostles are seated or standing with the Christus Statue and statues of the Original Twelve at the Visitors’ Center in Rome, Italy. Front Left to Right: Dieter F. Uchtdorf, Jeffrey R. Holland, M. Russell Ballard, Dallin H. Oaks, Russell M. Nelson, Henry B. Eyring, David A. Bednar, Quentin L. Cook, D. Todd Christofferson, Gary E. Stevenson, Ronald A. Rasband, Neil L. Andersen, Dale G. Renlund, Gerrit W. Gong, Ulisses Soares

Та Ефес 2-ыг судалснаар Есүс Христийн Сүм бол бошиглогч, төлөөлөгчид дээр суурилан байгуулагдсан бөгөөд Есүс Христ гол булангийн чулуу гэдгийг мэдэж авсан. Энэ хичээл нь Ефес 2:19–20-ийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэн, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх замаар эдгээр сургаалыг илүү төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд танд туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад энэ хичээлд өгөх жишээгээр дадлага хийхийг хэлээд, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглан найздаа тусалж болохоо тунгаан бодоход тэднийг урих талаар бодож үз.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг Ефес 2:19–20 хэмээх төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх “Ефес 2” гэх хичээлийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногт холбогдох хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Line drawing of a meetinghouse.

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийн тулд дараахыг судлах тэмдэглэлдээ дор хаяж гурван удаа бич: “Ефес 2:19–20. Сүм бол ‘төлөөлөгчид болон бошиглогчдын суурин дээр босгогдсон бөгөөд Есүс Христ Өөрөө булангийн чулуу нь ажээ.’”

Та энэ үг хэллэгийг энэхүү үнэнийг дүрслэн харуулсан арга замаар бичиж болно. Жишээлбэл: Та суурийг бэлгэдэн уг үг хэллэгийг тойруулан тэгш өнцөгт зураад, дээр нь сүмийг зурж болно. Эсвэл хэрэв та өмнөх хичээлээр уг суурийн жишээг зурсан бол дээр нь эсвэл ойролцоо түлхүүр үг хэллэгийг нь бичиж болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сүлд тэмдгийг үзүүлээд, энэ нь Ефес 2:19–20 -той хэрхэн холбогддог талаар суралцагчдаас асуух нь үр дүнтэй байж болно.    

Global Visual Library Low-Fidelity Symbol Knockout
11:27

Суралцагчдад Ефес 2:19–20 -д заасан дараах сургаалыг тайлбарлах боломжийг олго: Сүм нь ‘элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” Дараах үйл ажиллагаа нь үүнийг хийх нэг санаа юм. Суралцагчид энэ гурван алхмыг бие даан эсвэл хосоороо хийж болно.

A. Ефес 2:19–20 -ийг уншаад, үүнд агуулагдаж буй захиасыг тунгаан бод.

Б. Ефес 2:19–20 -оос бошиглогч, төлөөлөгчдийн талаар хэн нэгэнд байж болох асуултын талаар бод. Зарим жишээг дурдвал “Танай сүмд яагаад бошиглогч, төлөөлөгчид байдаг вэ?” “Судруудад бошиглогч, төлөөлөгчдийн талаар юу заасан байдаг вэ?” эсвэл “Аврагч ба бошиглогч, төлөөлөгчдийн хооронд ямар харилцаа байдаг вэ?” гэх зэрэг байж болно. Байгаа асуултуудаа бич.

В. Ефес 2:19–20 -ийг ашиглаад, уг асуултад хариулахын тулд юу гэж хэлэхээ бич.

Суралцагчдыг алхам В-д өгөх хариултуудаа бичихэд урихын оронд тэднээс хоёр хоёроороо ажиллан, нэг нэгнийхээ асуултад хариулахыг хүсэх талаар бодож үз. Хариултыг нь сонсоод, суралцагчдын хэр сайн ойлгосныг нь үнэлж дүгнэ. Шаардлагатай бол суралцагчидтай хамт Ефес 2:19–20 -ийг болон “Ефес 2” хичээлийн аливаа шаардлагатай материалыг дахин давт.

Дадлага хийх үйл ажиллагаа

Дараах үйл ажиллагааны үеэр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаарх суралцагчдын мэдлэгийг үнэлж, шаардлагатай бол тэдэнд тусал.

Дараах үйл ажиллагаа нь танд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад тусална. Мэдэгдэл тус бүрийг сүнслэг мэдлэг олж авах зохих зарчимтай тааруулна уу. Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөрийг ашигла.  

1. Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид найдваргүй эх сурвалжаас болгоомжлох хэрэгтэй. 

2. Бид аль хэдийн хүлээн авсан үнэнд болон гэрэлд итгэлтэй байх юм бол илүү их зүйлийг хүлээн авах болно.

3. Бид Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний авралын төлөвлөгөөнд итгэх итгэл дээрээ зангуугаа тавьсан хэвээр байж чадвал асуудлыг илүү тодорхой харах боломжтой. 

a. Итгэлээр үйлд.

б. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал.

в. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийл.

Цөөн хэдэн суралцагчийг өөрсдийн тааруулсан хослолуудынхаа нэгийг хуваалцаад, тэдний сонгосон уг мэдэгдэл сүнслэг мэдлэг олж авахад нь тэдэнд яагаад тусалж чадах талаар тайлбарлахад урь.

Таны дотны найз Эстэллэгийн сэтгэл хоёрдсон байна гэж төсөөл. Түүнд бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл байгаа хэдий ч тэрээр Сүмийн одоогийн сургаалыг эсэргүүцдэг байна. Үнэндээ тэр үүнийг маш хүчтэй эсэргүүцдэг ажээ. Юу хийх ёстойгоо мэдэхийн тулд тэр танаас тусламж хүсжээ. Тухайн мөчид та юу хэлэхээ мэдэхгүй байсан боловч найздаа туслахдаа бэлтгэхийн тулд семинарын хичээл дээр ашигласан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дагахаар шийдсэн байна.

Бошиглогч, төлөөлөгчдийн талаарх өөрийн бодол санаа, мэдрэмжийг болон Эстэллэд хэрхэн тусалж чадах талаараа эргэцүүлэхийн тулд дараах хүснэгтийг ашигла.

Самбарт дараах мэдээллийг бич эсвэл суралцагчдад ашиглуулахаар цаасан дээр асуулт бичих талаар бодож үз.

Би бошиглогч, төлөөлөгчдийг дагахад мөн тэдэнд итгэхэд хэрхэн суралцсан бэ?

Би найздаа хэрхэн туслах вэ?

Би бошиглогч, төлөөлөгчдийг нь дагахын тулд Есүс Христэд итгэх итгэлтэйгээр үйлдэх үедээ ямар туршлага олж авсан бэ? Аль туршлагыг Эстэллэтэй хуваалцах нь тустай байх вэ?

Их Эзэн түүнийг хэрхэн итгэлээр үйлдээсэй гэж хүсэх байсан талаар бодож үзэхэд нь Эстэллэд туслахын тулд би ямар асуултуудыг асууж болох вэ?

Би Тэнгэрлэг Эцэгийн тухай, Түүний төлөвлөгөө, хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдаг талаар нь энэ нөхцөл байдалд Эстэллэд туслах юу мэдэж байгаа вэ?

Та тулгарсан нөхцөл байдлаа мөнхийн талаас нь харахад Эстэллэд туслахын тулд түүнд ямар асуултууд тавьж болох вэ?

Бошиглогч, төлөөлөгчдөд итгэхэд маань тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжууд тусалсан бэ? Тэдгээр нь надад хэрхэн тусалсан бэ?

Би Эстэллэд тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжуудад хандахыг санал болгож болох вэ?

Хэрэв тулгарсан нөхцөл байдлаа мөнхийн талаас нь харахад нь Эстэллэд туслахын тулд асуулт асуухад суралцагчдад тусламж хэрэгтэй бол дараах жишээг ашиглах талаар бодож үз.

  • Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх төлөөлөгч, бошиглогчдын үүргийн талаар та юу мэдэх вэ?

  • Энэхүү сургаалын талаар танд ямар асуудлууд байна вэ? Есүс Христийн сайн мэдээний ямар зарчмууд үүнийг илүү сайн ойлгоход тань туслах вэ?

  • Бошиглогч, төлөөлөгчдийг дагах эсвэл дагахгүй байх шийдвэр нь танд яваандаа хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах таны харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Хэрэв Эстэллэд судлах шаардлагатай тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг санал болгоход нь суралцагчдад тусламж хэрэгтэй бол Сургаал ба Гэрээ 21:4–6 , 1 Нифай 2:11, 16, 19 -ийг уншихад урих талаар бодож үз. Тэднийг мөн ChurchofJesusChrist.org дээрх ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн “Finding Safety in Counsel” (Ensign, May 1997, 25) хэлсэн үг дээрх бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөг дагах талаар хэлсэн зүйлийг уншихад урьж болох юм.

Суралцагчдыг Эстэллэд юу гэж хэлэхээ хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр жүжиглэн тоглоход урь. Суралцагчид мөн савааны дүрс болон хашилттай бөөрөнхийд харилцан яриаг нь харуулсан зурган өгүүлэмж зурж болно.

“Та бусдад туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ямар аргаар ашиглахдаа өөртөө илүү итгэлтэй байдаг вэ?” Яагаад?” “Аль тал дээр та тусламж эсвэл дадлага авахыг хүсэж байна вэ?” гэх зэрэг дагалдах асуултуудыг асуух талаар бодож үз.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сайн ашиглаж буй аргуудыг нь магт мөн сайжирч буй аргуудынх нь талаар суралцагчдад магтаал хэл.

Суралцагчдад урам зориг өгөхийн тулд хувийн туршлага эсвэл гэрчлэл хуваалцах талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ирэх хичээлээр дахин давтахын тулд дараахтай адил үйл ажиллагааг ашигла.

Самбарт суурийг нь илэрхийлэн тэгш өнцөгт зурсан сүмийн байрны энгийн зураг гарга. Энэ тэгш өнцөгт дотор дараахыг бич: Ефес _:19–20, Сүм нь __________________ болон _____________ ____________ дээр босгогдож байгаа бөгөөд Есүс Христ Өөрөө булангийн ___________ __ ажээ.” Хоосон зайг бөглөхөд суралцагчдыг урь. Суралцагчдыг хэлэх бүрдээ цөөн хэдэн үгийг нь арилгах замаар судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэд хэдэн удаа цээжээр хэлэхэд урих замаар энэхүү дадлага хийх ажиллагааг өндөрлө.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Хоёрдогч жишээ

Дараах жишээг энэ хичээлийн жишээний оронд ашиглах талаар бодож үз.

Таны дотны найз Эстэллэ мөн түүний гэр бүлийнхэн Есүс Христэд болон Библид итгэдэг боловч бошиглогч, төлөөлөгчдийн одоогоор зааж буй зарим зүйлтэй санал нийлдэггүйн улмаас Сүмийг орхих талаар бодож байгаа ажээ. Юу хийх ёстойгоо мэдэхийн тулд тэр танаас тусламж хүсжээ.