Семинар
Ефес 6:10–24


Ефес 6:10–24

“Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс”

A young man dressed in New Testament era armor with a sword and shield.

Бид хүн төрөлхтний бодгалийг аврахын төлөө дайтаж байна. Тэнгэрлэг Эцэг Паулд Сатаны халдлагаас хэрхэн амь гарах талаар заах урам зоригийг өгчээ. Энэ хичээл нь Бурхан таныг дэлхийн муу муухайгаас хамгаалахын тулд юу өгсөн болохыг ойлгож, одоогийн сүнслэг бэлтгэлээ үнэлэн дүгнэж, сүнслэг хамгаалалтаа сайжруулах төлөвлөгөө гаргахад танд туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын “Бурханы хуяг дуулга намайг муу муухайгаас хамгаална” гарчигтай үйл ажиллагааг авч үзэж, хийж гүйцэтгээд, Бурханы хуяг дуулгын талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урь (“10-р сарын 2–8. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023).

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сатаны арга мэх түрэмгий байдаг

  • Өсвөр насны хүүхдийн хувьд та нарт тулгарч буй зүйл, эцэг эхэд тань өсвөр насанд нь тулгарч байсан зүйлийн хоорондын хамгийн том ялгаа юу гэж бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн (1932–2017) дараах мэдэгдлийг уншаад, түүний онцолсон нэг ялгааг ол.

Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Та нарын аав, өвөө нар та бүхний өдөр бүр нүүр тулж байдаг уруу таталтуудтай хэзээ ч учирч байгаагүй. Та нар эцсийн өдрүүдэд амьдарч байна. Хэрэв аав нь хэрэг тарьж сахилгагүйтэхийг хүсэж байсан бол тэрээр асуудлаа өөрөө хайж олох хэрэгтэй байсан. Одоо тийм байхаа больжээ! Өнөөдөр уруу таталт та нарыг олох болж! Үүнийг санаж яваарай! Сатан та нарыг эзэмдэхийг хүсэж байгаа бөгөөд “нүгэл хаалган дээр хэвтэж” байх болсон байна [ Мосе 5:23 ]. Та түүний түрэмгий арга мэхийг хэрхэн сөрөн зогсож чадах вэ?

(Робэрт Д.Хэйлс, “Ариун газруудад бат зогсоцгооё2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 58)

  • Өнөөдөр бид уруу таталтыг өөрсдөө эрэлхийлээгүй байхад ямар ямар арга замаар уруу таталт биднийг олж байна вэ?

Дараах зааварчилгаа, асуултуудыг суралцагчдад харагдах газар тавих талаар бодож үз. Суралцагчдаас хариултаа дотроо чимээгүй тунгаан бодоход урь.

Дараах асуултуудыг тунгаан бод эсвэл судлах тэмдэглэлдээ хариултаа бич.

  • Сатан таныг хувь хүний тань хувьд ямар арга замаар уруу татах гэж оролдож байна вэ?

  • Та Сатаны уруу таталтыг эсэргүүцэхэд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийн тулд юу хийх вэ? Та юуг илүү сайн хийсэн бэ? Сайжруулахын тулд та юу хийх хэрэгтэй байна вэ?

Энэ хичээлийг судлахдаа Сатаны халдлагаас Аврагчийн хамгаалалтыг өөрийн амьдралд хэрхэн эрэлхийлж, илүү бүрэн дүүрэн хүлээн авч болохыг олж мэдэхэд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Их Эзэний хамгаалалт

Ефес 6:10–13 -ыг уншаад, Паулын амьдарч байсан цаг үед гэгээнтнүүд юуны эсрэг тулалдаж байна гэж тэр хэлснийг олж мэд.

  • Ефесийн гэгээнтнүүдийн тухайн цаг үед тулалдаж байсан зүйлийг бидний одоо тулалдаж байгаа зүйлтэй харьцуулахад та ямар ямар ижил төстэй зүйл байгааг олж харж байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад биднийг муу муухайгаас хамгаалагдаасай хэмээн хүсдэг вэ? Энэ хүсэл бидэнд Тэдний талаар юуг зааж байна вэ?

  • Паул ефесчүүдийг эдгээр муу муухайг сөрөн зогсох чадалтай болохын тулд юу хийхэд урьсан бэ?

Бид Ефес 6:10–13 -аас хэрэв бид Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсвөл муу муухайг сөрөн зогсох чадалтай болно гэдгийг мэдэж авсан.

Бурханы хуяг дуулга гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өгдөг хамгаалалтыг зүйрлэсэн зүйрлэл эсвэл бэлгэ тэмдэг юм. Бидэнд тулгарч буй тулаанд Бурханы хуяг дуулга танд болон таны амьдралд тохиох аюул заналд онцгойлон зориулагдсан байдаг. Энэхүү бурханлаг хамгаалалтын талаар ойлгоход тань туслах дараах зургийг судлах тэмдэглэлдээ хуулж эсвэл хэвлэж авч болно. Дараах үйл ажиллагаанд өгсөн хариултаа бүдүүвч зурган дээрээ бичиж тэмдэглэ.

Color Handouts Icon

Дараах тараах материалыг суралцагчдад өг. Эсвэл суралцагчид судлах тэмдэглэлдээ тараах материалыг хуулж болно. Суралцагчдын хуяг дуулгын хэсэг тус бүрийн талаар хариулах асуултуудыг харуул.

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Ефес 6:14–18 -ыг уншаад, Бурханы хуяг дуулгын хэсэг бүрийг тодорхойл. Хуяг дуулгын хэсэг бүр юуг төлөөлж байгааг бүдүүвч зурган дээрээ бич. “Хөлдөө өмсөх” ( Ефес 6:15) гэдэг нь хөлдөө хамгаалалт зүүхийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.

2:1

Мөн ChurchofJesusChrist.org дээрх ахлагч Хэйлсийн хэлсэн “Ариун газруудад бат зогсоцгооё” үгийн видеог цагийн код 0:40-өөс 2:37 хүртэл үзүүлэх талаар бодож үз.

16:12

Ангийнхныг бүлгүүдэд хуваах талаар бодож үзээрэй. Бүлэг тус бүрд хуяг дуулгын нэг хэсгийг оноож өг. Хэрэв танай анги цөөн суралцагчтай бол бүлгүүдэд хуяг дуулгын нэгээс олон хэсгийг хуваарилж өгч болох юм.

  1. Паул хуяг дуулгын энэ хэсэгтэй ямар сүнслэг зарчмыг холбосон бэ?

  2. Хуяг дуулгаар хамгаалагдсан биеийн хэсэг сүнслэг байдлын хувьд юуг төлөөлж болох вэ?

  3. Бид муу муухайн эсрэг Их Эзэний хамгаалалтыг авахын тулд Түүний хуяг дуулгын энэ хэсгийг хэрхэн өмсөх вэ?

Тараах материалыг хэрхэн хийж гүйцэтгэхийг суралцагчдад зориулан харуулахын тулд хуяг дуулгын нэг хэсгийн жишээг ашиглан дараах алхмуудыг дагаж үзүүлэх талаар бодож үз. Нэг суралцагчаар Moзая 6:14 -ийг чанга уншуул. Асуулт тус бүрд өгөх хариултуудыг ангийнхантай ярилц. Суралцагчид 2 ба 3-р асуултад янз бүрээр хариулж болох юм.  

“Бэлхүүсээрээ үнэнийг бүслэх” ( Ефес 6:14) гэсэн хэллэгийн хувьд дээрх асуултуудад дараах хариултуудыг өгч болох юм: (1) үнэн; (2) энэ нь бидний ариун явдал эсвэл ёс суртахууны цэвэр ариун байдлыг илэрхийлдэг; (3) ёс суртахууны хувьд цэвэр ариун хэвээр үлдэх сэдлийг төрүүлэх үнэнүүдийг бид Тэнгэрлэг Эцэгээс болон Түүний авралын төлөвлөгөөнөөс олж мэдэж болно.

Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрээс нэг төлөөлөгчийг гарч ирэн өөрсдийн авсан хуяг дуулгын хэсгийн талаар тайлбарлахад урь. Бүлэг тус бүрийг тайлагнасны дараа суралцагчдыг бүлгийнхнийхээ олж мэдсэн зүйлийг тараах материал дээрээ бичиж тэмдэглэхэд урь. Суралцагчдаас Бурханы хуяг дуулгын талаар ямар асуулт байгааг нь эсвэл Паулын сургаалаас ямар ойлголт олж авсныг нь асуух талаар бодож үз.

Аврагчийн бүрэн хуяг дуулгыг өмсөх

Паул, Аврагч хоёр Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх талаар онцолсон ( Ефес 6:11, 13 ; Сургаал ба Гэрээ 27:15 -ыг үзнэ үү).

  • Их Эзэний хуяг дуулгын зөвхөн нэг хэсгийг нь өмссөнөөр ямар ямар аюул тулгарахыг та харж байна вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад таныг бүрэн хамгаалагдаасай хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөж, өөрт тулгарч буй уруу таталтаас хамгаалагдахын тулд та өдөр бүр юу хийх вэ?

  • Энэ арга замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандан тусламж авах нь таны Тэднийг хайрладаг, итгэж найддагийг хэрхэн харуулах вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг уруу таталтаас хамгаалахыг хүсдэгийг гэрчлээд, тэд хүлээн авсан өдөөлтөө дагаснаар энэхүү хүч ба хамгаалалтыг Тэднээс хүлээн авч чадна гэдэгт итгэж байгаагаа суралцагчдад илэрхийл.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Аврагчийн хуяг дуулгаар хамгаалагдсан биеийн хэсгүүд ямар ач холбогдолтой вэ?

Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) ийн мэдэгдсэн.

Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Төлөөлөгч Паулын хэлсэн харанхуйн хүчинд хамгийн их автагдаж болохуйц биеийн дөрвөн хэсэг бидэнд байдаг. Бүсэлхий бол ариун журам, ариун явдлын бэлгэдэл. Зүрх нь үйл хөдлөлийн бэлгэдэл. Хөл нь амьдралын зорилго ба зорилт. Эцэст нь бидний толгой бол оюун санааны бэлгэдэл юм.

(Harold B. Lee, Feet Shod with the Preparation of the Gospel of Peace, Brigham Young University Speeches of the Year [Nov. 9, 1955], 2)

Би Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхийн тулд юу хийж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) ийн заасан.

Last official portrait of Elder Neal A. Maxwell, 1992.

“Эгэл хүнээ тайлснаар өмнө нь таарахгүй байсан Бурханы өвч зэвсгийг агсах боломжтой болдог! ( Ефес 6:11, 13 -ыг үзнэ үү).

(Neal A. Maxwell, “Plow in Hope,” Ensign, May 2001, 60)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Би энэхүү сүнслэг хуяг дуулгыг биед яг таг сууж өгдөг хатуу төмрөн хуяг биш харин гинжин хэлхээстэй хуяг гэж бодох дуртай. Гинжин хуяг нь эзнээ хамгаалахын зэрэгцээ бусад хуягаас илүү хөдлөх боломжийг олгодог маш олон жижиг хэсгээс бүрдсэн байдаг. Өөрсдийгөө сүнслэг байдлаар хуяглахын тулд хийж болох цор ганц агуу, гайхамшигт зүйл байдаггүй гэдгийг би өөрийн туршлагаас мэддэг учраас ийн хэлж байгаа юм. Жинхэнэ сүнслэг хүч нь аливаа нүгэл хилэнцээс халхлан хамгаалдаг сүнслэг бэхлэлтийн хийцэд сүлжигдэн орсон олон жижиг үйлдэлд оршдог.

(M. Russell Ballard, “Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8)

Ариун сүмийн гармент Бурханы хуяг дуулгатай юугаараа холбоотой вэ?

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Карлос Э.Асай (1926–1999) ийн тайлбарласан.

Portrait of Carlos E. Asay

Гэхдээ анхаарлаа хандуулбал зохих өөр нэгэн чухал хуяг дуулга бий. Энэ бол ариун сүмийн хишгийг хүлээн авсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн өмсдөг ариун санваарын буюу ариун сүмийн гармент гэж нэрлэгддэг тусгай дотуур хувцас юм. Энэхүү гарментыг өдөр, шөнийн бүхий л цагт өмсөх нь гурван чухал зорилготой. Тэдгээр нь Их Эзэний ариун өргөөнд Түүнтэй байгуулсан ариун гэрээний сануулга, биеийг хамгаалах өмсгөл мөн Христийн бүх даруухан дагалдагчдын амьдралыг илэрхийлэх ёстой хувцаслалт, амьдралын бэлгэ тэмдэг зэрэг юм.

(Carlos E. Asay, “The Temple Garment: ‘An Outward Expression of an Inward Commitment,’” Ensign, Aug. 1997, 20)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Үзүүлэнт хичээл

Хичээлийг эхлүүлэх өөр бусад арга замыг доор жагсаав.

  1. Спортын арга хэмжээ эсвэл бусад үйл ажиллагаанд ашиглагддаг зарим төрлийн хамгаалалтын хэрэгслийг авчраад, тэдгээр нь оролцогчдыг хэрхэн хамгаалдаг талаар ярилцах талаар бодож үз.

  2. Хэд хэдэн ургамал (тухайлбал өргөстэй ургамал зэрэг), амьтдын (тухайлбал эвэр, хумс, шүдтэй эсвэл хуягтай амьтад) зургийг үзүүлээд, тэд хэрхэн өөрсдийгөө хамгаалдаг талаар ярилц.

Есүс Христ бол хуяг дуулга

Суралцагчдыг Ефес 6:14–17 -д дурдсан хуяг дуулгын хэсгүүдийн талаар мөн тэдгээр нь нэг бүрчлэн Есүс Христийг хэрхэн төлөөлдөг тухай илүү ихийг сурч мэдэхийн тулд дараах шүлгүүдийг судлахад урьж болно.

Суралцагчдыг уншиж дууссаны дараа, Есүс Христ хэрхэн тэднийг тулгарч буй сүнслэг аюулаас хамгаалдаг талаар олж авсан аливаа ойлголтоо хуваалцахад урь.