Филиппой; Колоссай
Тойм
Паул Ромд хоригдож байхдаа Филиппой болон Колоссай дахь гэгээнтнүүдэд захидал бичсэн бөгөөд тэдэнд хүч чадал олж авахын тулд Есүс Христэд хандахыг заасан. Тэр Есүс Христ бол амар амгалан, баяр баясгалангийн эх ундарга гэж заасан бөгөөд гэгээнтнүүд баяр баясгалан, “Бурханы амар амгаланг” (Филиппой 4:7) мэдрэхийн тулд юу хийж болохыг онцолсон. Тэрээр мөн тэднийг “итгэлд суурилагдан бат тогто[ж]” (Колоссай 1:23), Христ дотор “үндэслэгдэн, байгуулагдах[ыг]” (Колоссай 2:7) сануулжээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Филиппой ба Колоссай
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христээр дамжуулан сорилт бэрхшээлүүдтэйгээ нүүр тулах хүчийг олж авч чадна гэдгээ танин мэдэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Филиппой 4:13 -ыг цээжлэхэд урь.
-
Үзүүлэх материал: Таван минутын хичээлээ хийж гүйцэтгэх суралцагчдад зориулсан зааварчилгаа (жишээнүүд орсон)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хичээлд бэлдэхдээ дуу болон видеогоо хаахад урь. Тогтсон хугацаа өнгөрсний дараа тэднийг дуу болон видеогоо дахин нээгээд, суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд байршуул. Цөөхөн хүнтэй бүлэгт сайн дураараа хичээл заах нэг эсвэл хоёр суралцагчийг урь.
Филиппой 3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийг таньж мэдэхийн тулд золиослол гаргахын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Боломжтой бол суралцагчдыг Есүс Христийг дагахын тулд золиос гаргасан гэр бүлийн гишүүний эсвэл өвөг дээдсийнхээ түүхийг цуглуулахад урь. Тэднийг тэдгээр туршлагаа ангийнхантайгаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урамшуул.
Филиппой 4
Хичээлийн зорилго: Суралцагчид Есүс Христээр дамжуулан өөрсдийн амьдралд илүү их баяр баясгалан, амар амгаланг хүлээн авах арга замуудыг тодорхойлохоор эрэлхийлнэ.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ хэрхэн тэдний амьдралд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг талаар хэдэн найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээсээ асуухад урь.
-
Үзүүлэх материал: Паулын зураг ба амар амгалан, аз жаргалд хүрэхэд түүнд саад болж байсан байж болзошгүй саад, бэрхшээлүүдийг харуулсан зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Есүс Христээр дамжуулан илүү их баяр баясгалан, амар амгаланг олж авах арга замуудаа жагсаан бичихдээ цагаан самбар үйлдлийг ашиглан дэлгэц дээр өөрсдийн бодол санааг нэмэх боломжийг суралцагчдад олгохыг бод.
Колоссай 1–2
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь итгэлийг нь заналхийлж буй хүчнүүдийг болон Есүс Христэд илүү гуйвшгүй итгэлтэй болох арга замуудыг танин мэдэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дуртай жимсний модныхоо зургийг авч эсвэл зураад, ангид авчрахад урь. Тэднээс модноос сурч мэдэж болох сүнслэг сургамжуудын талаар бодохыг хүс.
-
Видео: “Христ дотор баяр хөөрийг олох нь” (9:56; цагийн код 0:09-өөс 3:56 хүртэл үзнэ үү); “Тэргүүнээ өргө мөн баясагтун” (9:51; цагийн код 5:48-аас 7:48 хүртэл үзнэ үү); “Сүнслэг хуй салхинууд” (2:24)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зураг зурах эсвэл цагаан самбар үйлдлийг ашиглан суралцагчдыг Христ дотор үндэслэгдсэн хүчирхэг мод зурж, хичээлийн туршид энэ модон дээрээ бичихэд урьж болно.
Төгс эзэмших сургаалын давтлага 21
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг янз бүрийн нөхцөлд ашиглан дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тус болсон Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгээ сонгоод, энэ нь тэдэнд хэрхэн тусалсан талаар ангийнхантай хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан цаас ба бичгийн хэрэгсэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Төгс эзэмших сургаалын бичих үйл ажиллагааны 1-ээс 4-р алхмын талаар ярилцахын тулд суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд байршуулж болно. Суралцагчдад ангийнхаа өөр өөр суралцагчтай хамтран ажиллах боломж олгохын тулд асуулт тус бүрд зориулан тэднийг өөр өөр онлайн жижиг өрөөнүүдэд байршуулахыг бод.