Төгс эзэмших сургаалын давтлага 21
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгож, тэдгээрийг өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэхүү хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг янз бүрийн орчин нөхцөлд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг танд өгөх болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтах
Дараах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг давт. Судрын хэсэг дэх сургаалыг амьдралдаа хэрхэн ашиглаж болох талаар бод.
Еврей 12:9 : Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг” болой.
Иаков 1:5–6 : “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал … Бурханаас гуйг.”
Иаков 2:17–18 : “Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”
1 Петр 4:6 : “Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”
Илчлэл 20:12 : “Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.”
Төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заадаг сургаалыг амьдралд хэрэгжүүлэх
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь дараах зөвлөгөөг өгдөг. “Өдөр бүр судруудаас судлаад, уншсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүл. Судрууд нь хувийн илчлэл, удирдамж хүлээж авах хүчирхэг эх сурвалж бөгөөд та нарын гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг юм.” ([2011], 42).
-
Судраас олж мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд танд тусалдаг ямар ямар зүйлийг та хийдэг вэ?
-
Таны амьдралд ямар төгс эзэмших сургаалын судрын хэсэг тусалсан бэ? Энэ нь танд хэрхэн тусалсан бэ?
Дараах дасгал нь төгс эзэмших сургаалын тодорхой судрын хэсгийг өөрийн амьдралд хэрэгжүүлэн дадлага хийхэд тусална. Дасгалыг гүйцэтгэхдээ хувийн илчлэлт хүлээн авахад бэлэн бай. Ариун Сүнс танд судруудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаарх бодол, санаагаар өдөөж болох юм. Хүлээн авсан аливаа өдөөлтөө жагсаан бичихэд бэлэн бай.
-
Энэ хичээлийн төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсэгтэй холбоотой бодит жишээ өг эсвэл асуулт тавь ( Еврей 12:9 ; Иаков 1:5–6 ; Иаков 2:17–18 ; 1 Петр 4:6 ; Илчлэл 20:12).
-
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын нэг хэсгийг тодорхойлоод, энэ нь тухайн жишээнд эсвэл асуултад хариулахад танд хэрхэн туслах талаар тайлбарла.
-
Судрын уг хэсэгт заасан сургаалтай холбоотой туршлагыг хуваалц. Энэ нь таны хувийн, мэддэг хүний тань эсвэл сударт цэдэглэсэн туршлага байж болно.
-
Сургаалыг өөрийн амьдралд хэрхэн хэрэгжүүлэхээ эсвэл энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ойлголттой болоход тань хэрхэн туслах талаар хуваалц.
-
Амьдралдаа судруудыг хэрэгжүүлэхэд туслах ямар зүйлийг та энэ долоо хоногт хийх вэ?
-
Үүнийг хийх нь хэрхэн таныг Аврагчтай илүү ойртоход туслах вэ?