Семинар
Филиппой 3


Филиппой 3

“Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсдаг нь Христийг олохын тулд бөлгөө”

1st illustration: A warm loving image of Christ, eyes looking out towards the reader. 2nd illustration: stars and the galaxy

Та Есүс Христийг дагаж, Түүний шавь болохын тулд юуг золиослоход бэлэн байна вэ? Төлөөлөгч Паул фарисай хүн байсныхаа хувьд Аврагчийг дагахаар сонгосноор еврейчүүдийн нийгэмд эзэлж байсан нөлөө бүхий байр суурь зэрэг олон зүйлээсээ татгалзсан (Филиппой 3:5-ыг үзнэ үү). Энэ хичээл нь Есүс Христийг танин мэдэхийн тулд золиос гаргахын ач холбогдлыг ойлгоход танд тусална.

Чимээгүй байх боломжийг олгох. Үр дүнтэй асуултад хариулахад цаг хугацаа шаардагдана. Суралцагчдад тунгаан бодох цаг өг. Хэрэв суралцагчид асуултад тэр даруй хариулахгүй бол асуултад хариулснаар чимээгүй байдлыг хурдхан дуусгах гэсэн уруу таталтаас зайлсхий. Асуултуудыг тунгаан бодоход зарцуулсан цаг хугацаа нь суралцагчдыг сүнслэгээр өдөөж, гэрчлэлээ гүнзгийрүүлэхэд хөтөлнө.

Суралцагчийн бэлтгэл: Боломжтой бол суралцагчдыг Есүс Христийг дагахын тулд золиос гаргасан гэр бүлийн гишүүд эсвэл өвөг дээдсийнхээ түүхийг цуглуулахад урь. Тэднийг тэдгээр туршлагыг ангийнхантай хуваалцахаар бэлдэж ирэхэд урамшуулан дэмж.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та юу өгөх вэ?

Хичээлийг эхлүүлэхийн тулд дараах түүхийг ашиглах эсвэл суралцагчдын хуваалцахаар бэлдэж ирсэн түүхүүд дээр тулгуурлах талаар бодож үз.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн ярьсан, Сүмийн гишүүн болохын тулд гаргахад бэлэн байсан золиосоо ерөнхийлөгч Гордон Б. Хинклитэй (1910–2008) хуваалцсан нэгэн залуугийн талаарх дараах түүхийг унш эсвэл үз.

16:31
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Олон жилийн өмнө энэ чуулганаар бид Америкийн Нэгдсэн Улсад суралцаж байхдаа сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан нэгэн залуугийн талаар сонссон. Түүнийг төрсөн нутаг руугаа буцах гэж байхад ерөнхийлөгч Гордон Б. Хинкли түүнээс гэр лүүгээ Христийн шашинтай болчихоод буцахад юу болох бол гэж асуужээ. Тэр “Манай гэрийнхэн сэтгэлээр унах байх даа” гээд, “Тэд намайг гэрээсээ хөөж, үхсэн мэт үзэж ч магад. Ирээдүй болон ажил мэргэжлийн хувьд бүх л боломж маань хаагдаж ч магад” гэж хариулсан байдаг.“Сайн мэдээний төлөө чи ийм их үнэ төлөхөд бэлэн байна гэж үү?” гэж ерөнхийлөгч Хинкли асуужээ.

(Даллин Х.Өүкс, “Золиослол,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21)

  • Залуу эр юу гэж хариулсан гэж та бодож байна вэ? Яагаад?

Суралцагчдад дараагийн асуултад хариулах хангалттай цаг өг. Суралцагчдыг хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахын өмнө чимээгүйхэн тунгаан бодож, бичиж тэмдэглэхэд урих талаар бодож үз.

  • Уг хүнийг Есүс Христийг дагахын тулд маш олон зүйлээс татгалзах сэдлийг чухам юу төрүүлсэн байж болох вэ?

Филиппой 3 -ыг судлахдаа, Есүс Христийн сайн мэдээний төлөө та юугаа золиосолсон мөн ийн золиосолсноор хэрхэн адислагдсанаа бодож үз. Нөгөөтээгүүр, Аврагчтай ойр байхын тулд золиос гаргана гэдэг таны хувьд мэдэхгүй ойлголт байж болох юм. Таны нөхцөл байдал ямар ч байсан бай, Аврагч хөгжиж дэвшихэд тань туслахыг ихэд хүсдэг. Хичээлийн туршид таны амьдралд золиосын гүйцэтгэдэг үүргийг ойлгоход туслах Ариун Сүнснээс хүлээн авсан бодол санаа, мэдрэмжид анхаарлаа хандуул.

Есүс Христийн сайн мэдээ ямар ч золиосноос илүү үнэ цэнтэй.

Паул Дамаск орох замд Есүс Христэд хөрвөгдөхөөсөө өмнө ( Үйлс 9 -ийг үзнэ үү), фарисай буюу еврейчүүдийн дунд шашны болон нийгмийн хүрээнд өндөр байр суурь эзэлдэг хүн байсан ( Филиппой 3:5 -ыг үзнэ үү) гэдгийг сана. Паул үлдсэн амьдралаа Есүс Христийг дагаж, сайн мэдээг номлоход зориулах болсныхоо төлөө хүнд хавчлага, гай гамшиг, бие махбодын зовлон, сэтгэлийн дарамтыг амссан ( 2 Коринт 11:23–28 -ыг үзнэ үү). Филиппой 3:7–17 дээрээс бид Есүс Христийг дагаж, үр дүнд нь хүлээн авах адислалуудын төлөө өмнөх амьдралаа орхих талаар Паул юу гэж бодож байсан тухай уншсан.

Суралцагчдад судрын хэсэг дээрх зарим үгийг ойлгоход нь туслах хэрэгтэй байж болно. Дараах тодорхойлолтуудыг самбарт бич эсвэл суралцагчдыг суралцаж байх үед нь туслахад бэлэн байхыг бод.

Филиппой 3:7–14 -ийг уншаад, Есүс Христийг дагаж, Түүнийг таньж мэдэхийн тулд Паул юунаас татгалзахад бэлэн байсныг олж мэд. 10-р шүлэг дээрх таньж мэдэх гэдэг үг нь хүлээн зөвшөөрөх гэсэн утгатайг, 12-р шүлэг дээрх “мөрдөх” гэдэг үг нь урагшлах, 12-р шүлэг дээрх барьж авах гэдэг үг нь олж авах гэсэн утгатай болохыг анхаар.

Дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэхийн тулд суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваах талаар бодож үз. Судрын хэсгүүдийг өөрийн үгээр бичихэд нэмэлт тусламж хэрэгтэй байж болох суралцагчдад анхаар.

Филиппой 3:7–14 дээрээс судрын хоёр хэсгийг эсвэл үг хэллэгийг сонгоод, Паулын захиасыг өөрийн үгээр дахин бич. Жишээлбэл: Филиппой 3:7 дээрх захиасыг “Өмнө нь надад чухал байсан зүйлс Есүс Христийн ачаар одоо чухал байхаа больсон” гэж өөрөөр илэрхийлж болох юм. Хийж дууссан бол дараах асуултуудад хариул.

  • Их Эзэний төлөө золиос гаргасныхаа төлөө Паул ямар ямар адислал хүлээн авсан бэ?

  • Золиосоор дамжуулан хүлээн авахыг хичээж байсан зарим адислал нь юу вэ?

  • Бид Паулын золиосын жишээнээс ямар зарчмуудыг мэдэж авч болох вэ?

Паулын жишээнээс хэрэв бид Есүс Христийг дагаж, итгэлээр урагшлахад татгалзах шаардлагатай бүхнээс татгалзаж чадвал Түүний таньж мэдэн, мөнхийн амийг олж авч чадна гэх зарчмыг мэдэж авч болох юм. Энэ зарчмыг та судар эсвэл судлах тэмдэглэлдээ бичихийг бод.

Цаг гарган энэ зарчим танд хэрхэн хамаатай болох талаар тунгаан бод.

  • Танд ямар бодол, асуулт эсвэл мэдрэмж төрж байна вэ?

Өмнөх асуултад хариулах хүсэлтэй суралцагчдыг урь. Хэрэв суралцагчдад хичээлийн эхэнд сайн мэдээний төлөө золиос гаргасан гэр бүлийн гишүүдийн эсвэл өвөг дээдсийнхээ түүхийг хуваалцах боломж олдоогүй бол тэднийг одоо хуваалцахад урих талаар бодож үз.

Хэрэв золиосын талаарх нэмэлт жишээнээс суралцах нь суралцагчдад тустай гэж үзвэл уг хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дээрх “Мормоны Номын жишээ” гэсэн гарчгийн доорх санаануудыг ашиглаж болно. Хувийн туршлага эсвэл гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Хувийн золиос

Хичээлийн эхэнд сайн мэдээний төлөө ихийг золиослоход бэлэн байсан нэгэн залуутай холбоотойгоор асуусан ерөнхийлөгч Хинклигийн асуултыг эргэн сана. Ерөнхийлөгч Даллин Х Өүксийн хуваалцсан түүхийн үлдсэн хэсгийг унш.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Уг залуу нулимс цийлэгнүүлэн, “Энэ үнэн биз дээ, үгүй гэж үү?” гэж хариулсан байдаг. Түүний асуултад баталгаатай хариу өгөхөд, тэрээр “Тэгвэл өөр юу ч чухал биш?” гэж хариулжээ. Энэ бол олон олон шинэ гишүүний гаргадаг золиос юм.

(Даллин Х.Өүкс, “Золиослол,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21)

  • Энэ залуугийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Аврагчийн амьдрал, номлол, Цагаатгал хэрхэн золиосын төгс жишээ болж байна вэ?

  • Есүс Христ таны төлөө юуг золиослоход бэлэн байсан талаар тунгаан бодоход танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

Суралцагчдыг дараах үйл ажиллагааг гүйцэтгэж дуусахын өмнө, тэднээс удахгүй золиослохыг хүсэж болзошгүй зүйлүүдийг бодож үзээд, бие биетэйгээ жишээгээ хуваалцахад урих нь тустай байж болох юм. Суралцагчид мөн Есүс Христийг дагахын тулд гаргадаг янз бүрийн золиосоо самбарт жагсаан бичиж болно.

Амьдралынхаа дараагийн таван жилийн талаар бодоод, ирээдүйн өөртөө захидал бич. Дараах мэдээллийг захидалдаа багтаа. Үүнд:

  1. Их Эзэнийг илүү сайн таньж мэдэн, мөнх амьдралд өөрийгөө бэлдэхийн тулд дараагийн таван жилд золиослох ёстой зүйлс

  2. Золиос гаргаж, “шагналын төлөө урагшлах” ( Филиппой 3:14) үед танд тулгарч болох саад бэрхшээл

  3. Золиосын ач холбогдол болон үр дүнд нь хүлээн авах адислалуудын талаар сурч мэдсэн зүйлс

  4. Золиос нь хэрхэн таныг Аврагчтай илүү адилхан болоход туслах талаар гэх мэт.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Филиппой 3:14 . Паул “Би бариа өөд урагшилдаг” гэж хэлэхдээ ямар утгаар хэлсэн бэ?

Далын ахлагч Эдвард Дьюб ийн заасан.

Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Бариа өөд урагшлах гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Аврагчтай хамт “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам” [ 2 Нифай 31:18 ] дээр итгэлтэйгээр үргэлжлүүлэхийг хэлдэг. Паул өөрийн зовлон шаналлыг “бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш” [ Ром 8:18 ; мөн 2 Коринт 1:3–7 -г үзнэ үү] гэж үзжээ. Шоронд хоригдож байхдаа филиппойчуудад хандан бичсэн Паулын захидал бол тодорхойгүй байдлын энэ хүнд хэцүү үед бидэнд асар их баяр баясал, урам зориг хайрладаг. …

Сонирхолтой нь, Паул биднийг урагш тэмүүл гэж ятгахдаа, өнгөрсөн үеийн айдас, анхаарал, бүтэлгүйтэл, уйтгар гунигаа мартахад мөн уриалсан.

(Эдвард Дьюб, “Бариа өөд урагшлах нь,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90)

Би Есүс Христэд илүү ойртохын тулд ямар золиос гаргахаа хэрхэн мэдэх вэ?

Далын ахлагч Ларри Р. Лорэнс Их Эзэний төлөө ямар золиос гаргахаа бишрэл хүндэтгэлтэйгээр бодож үзэх хамгийн тохиромжтой цаг бол ариун ёслол гэдгийг заасан.

Official Portrait of Elder Larry R. Lawrence. Photographed March 2017.

Энэхүү бишрэл хүндэтгэлийн уур амьсгал доор бидний бодол санаа тэнгэр өөд хандаж байсан үед Их Эзэн бидэнд дараа нь юун дээрээ ажиллах талаар эелдгээр хэлж өгөх болно. Би та нарын нэгэн адил олон жилийн турш хэрхэн өсөж хөгжихийг надад үзүүлсэн Сүнсний олон захиас хүлээн авсан билээ.

Сүнс танд хэн нэгнийг уучлах хэрэгтэй гэж хэлж магадгүй. Эсвэл та үздэг киногоо эсвэл сонсдог хөгжмөө илүү зөв сонго гэсэн захиас хүлээн авч болно. Танд ажил хэргийн харилцаа холбоондоо арай илүү шударга байхыг эсвэл мацгийн өргөлд илүү өгөөмөр ханд гэсэн мэдрэмж төрж болох юм. Боломжууд хязгааргүй билээ.

(Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Аврагчийг дагахын тулд ямар ямар золиос гаргадаг вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн гаргадаг олон золиосыг жагсаажээ. Та түүний “Золиослол,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19–22 гэх хэлсэн үгийг унших эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Золиослол” (16:30) видеог үзэж болно.

16:31

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Филиппой 2:6–11

Суралцагчдыг Аврагчийн амьдрал, номлол, Цагаатгал хэрхэн золиосын төгс жишээ болох талаарх асуултад хариулсны дараа Филиппой 2:6–11 -ийг судлаад, Аврагч юунаас татгалзсан мөн үр дүнд нь Тэнгэрлэг Эцэг Түүнийг юугаар адисалсан болохыг олж мэдэхэд урь.

Мормоны Номын жишээ

Мормоны Номон дээр золиосын зарчмыг үзүүлсэн жишээ бол Лихайн гэр бүл амлагдсан газар луу аялж буй түүх юм. Лемен, Лемүел хоёр өвлөгдөж ирсэн газраа орхих Бурханы удирдамжид үл итгэж, бувтналдсан болохыг эргэн сана ( 1 Нифай 2:11–13 -ыг үзнэ үү). Нифай мөн Иерусалимыг орхих зарлигт эргэлзэж байсан ч “Их Эзэнд хандаж гуйн залбирах” ( 1 Нифай 2:16 -г үзнэ үү) замаар золиос гаргасаар байсан.

1 Нифай 2:16–20 -ийг уншаад, өөрийн дуулгавартай байдал болон золиосын ачаар Нифайн хүлээн авсан адислалуудыг жагсаа эсвэл тэмдэглэ.

Түүнчлэн суралцагчдад хаан Лемонайн эцгийн талаар мөн Их Эзэнийг таньж мэдэхийн тулд бүх нүглээ золиослоход бэлэн байсан тухай судлах нь тустай байж болох юм ( Алма 22:15–23 -ыг үзнэ үү).

 

  Залуугийн гаргасан золиос мөн үүний үр дүнд хүлээн авсан адислалуудынх нь талаар суралцагчидтай ярилц. Суралцагчдыг өөрсдийн харж байсан золиосын орчин үеийн өөр жишээний талаар бодоход урь. 

5:38