Семинар
Филиппой 4


Филиппой 4

Есүс Христ дотор баяр баясгалан, амар амгаланг олох

Young woman pondering.

Дарамт, сорилт бэрхшээлтэй үед юу танд амар амгалан, тайтгарлыг авчирдаг вэ? Паул филиппойчуудад бичсэн захидалдаа баяр баясгалан, амар амгалангийн талаар олонтоо дурдсан байдаг. Паул энэ захидлынхаа төгсгөлд, Есүс Христ бол амар амгалан, баяр баясгалангийн эх ундарга гэж заасан бөгөөд гэгээнтнүүд баяр баясгалан болон “Бурханы амар амгаланг” (Филиппой 4:7) мэдрэхийн тулд юу хийж болохыг онцолсон. Судлахдаа та Есүс Христээр дамжуулан өөрийн амьдралд баяр баясгалан, амар амгаланг илүү ихээр хүлээн авах арга замуудыг тодорхойлохоор эрэлхийл.

Бичих дасгал. Тунгаан бодоход хүргэх асуултуудад бичгээр хариулахад суралцагчдыг урих нь тэдэнд санаа бодлоо гүнзгийрүүлж, тодорхой болгоход тусалдаг. Ангийнхантайгаа санал бодлоо хуваалцахын өмнө асуултад бичгээр хариулах нь санаа бодлоо цэгцэлж, Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авах боломжийг суралцагчдад олгодог.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ хэрхэн тэдний амьдралд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг талаар хэдэн найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүдээсээ асуухад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дараах үйл ажиллагаа нь амар амгалан, аз жаргалыг олж авахад тулгардаг саад бэрхшээлүүдийг ялган танихад нь суралцагчдад туслах зорилготой. Энэ нь мөн тэдэнд илүү их амар амгалан, аз жаргалыг хаанаас олж авахыг үнэлж дүгнэхэд тустай. Суралцагчдад үзүүлэхийн тулд энэ зургийг харуулах юм уу дахиж зурах талаар бодож үз.

Паулд тулгарсан сорилтууд

Төлөөлөгч Паул, түүнд тулгарсан зарим сорилт, түүнд байсан байж болох санааг нь зовоож байсан зүйлсийг төлөөлсөн дараах зургийг нягтлан хар. Эдгээр нь Паулын гэрийн хорионд байхдаа Филиппой дахь гэгээнтнүүдэд захидал бичиж байснаас гадуур өрнөсөн зүйл гэдгийг санаарай. Эдгээр сорилт нь хэрхэн Паулд амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд саад болж байсан байж болохыг авч үз.

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Судлах тэмдэглэлдээ, Паулыг төлөөлсөнтэй адил таныг төлөөлсөн зураасан дүрсийг тойрог дотор зур. Тойргийн гадна заримдаа амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд саад болдог санааг тань зовоодог зарим зүйл эсвэл асуудлаа жагсаан бич.

Дараах асуултуудын алиныг нь ангиараа ярилцах, алиныг нь суралцагчид судлах тэмдэглэлдээ хариулж бичих нь тустайг бодож үз.

  • Хүмүүс энэ амьдралдаа илүү их амар амгалан, баяр баясгаланг хаанаас хайдаг вэ? Та амар амгалан, баяр баясгаланг хаанаас хайдаг вэ? Таны гаргасан хүчин чармайлт амжилтад хүргэж байсан уу?

Амар амгалан, баяр баясгалангийн захиас

Паул гэрийн хорионд орж, өөр олон сорилттой тулгарч байсан ч филиппойчуудад бичсэн захидалдаа амар амгалан, баяр баясгалангийн талаар олонтоо дурдсан байдаг. Паул филиппойчуудын өөрт нь үзүүлсэн сайхан сэтгэл, хайр халамжаас асар их баяр баясгаланг олж авдгаа тэдэнд хэлж байсан ( Филиппой 4:1, 10, 14–16 -г үзнэ үү) бөгөөд баяр баясгалангийн эцсийн эх ундаргын талаар байнга сануулсаар иржээ.

Филиппой 4:4, 10, 13 -ыг уншаад, Паул өөрийн баяр баясгалан, хүч чадлыг хэнтэй холбон тайлбарлаж байсныг тэмдэглэж болно.

  • Паул яагаад Есүс Христ бол хүч чадал, амар амгалан, баяр баясгалангийнх нь эх ундарга гэж байнга хэлдэг байсан гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христ яагаад амар амгалан, баяр баясгалангийн эх ундарга болох талаар заасан.

17:1
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Хайрт ах, эгч нар аа, бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдалтай холбоотой биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдох, юу тохиолдохгүй гэдгээс үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх булаг юм. …

Аврагч “бүх оюун ухаанаас дээгүүрх” [ Филиппой 4:7 ] амар амгалангаас гадна эгэл хүмүүний логик сэтгэлгээ, ойлголтоос илүү хүчтэй, гүн гүнзгий, өргөн хүрээтэй баяр баясгаланг мөн адил өгдөг. Жишээлбэл: Хүүхэд тань эдгэршгүй өвчнөөр өвдөх, та ажлын байраа алдах, хань ижил тань хууран мэхэлсэн зэрэг нөхцөл байдалд танд баяр баясгаланг мэдрэх боломжгүй мэт санагдаж болох юм. Яг ийм үед л Аврагчийн бидэнд өгөхийг хүсдэг баяр баясгалан хэрэгтэй болдог. Түүний баяр баясгалан хувиршгүй бөгөөд бидний “зовлон зүдгүүрүүд … хэсэг хугацаанд байх болно,” [ Сургаал ба Гэрээ 121:7 ] бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно хэмээн биднийг тайвшруулдаг [ 2 Нифай 2:2 -ыг үзнэ үү].

(Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72)

  • Таны хувьд ямар чухал зүйлийг ерөнхийлөгч Нэлсон заасан бэ? Яагаад?

  • Та ерөнхийлөгч Нэлсоны сургаалыг үнэхээр ойлгож, хэрэгжүүлэхийг амьдралд тань хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

  • Есүс Христ хэрхэн таны амьдралд амар амгалан, баяр баясгаланг авчирсан бэ?

Есүс Христийн өгдөг баяр баясгалангаас хүртэх нь

Суралцагчид дараах үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломжтой эсвэл бие даан суралцаад, дараа нь ангиараа жагсаалт гаргаж болно.

Есүс Христийн ачаар хүртэх боломжтой болсон амар амгалан, баяр баясгаланг мэдрэхийн тулд бид юу хийж болох талаар ерөнхийлөгч Нэлсон, төлөөлөгч Паул хоёр тусгайлсан зөвлөгөөг өгсөн.

Филиппой 4:6–9, 11 болон ерөнхийлөгч Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, бид хэрхэн Есүс Христ дотор амар амгалан, баяр баясгаланг олж авч болох талаар олж мэд. Та олж мэдсэн зүйлээ судар дээрээ тэмдэглэж эсвэл судлах тэмдэглэлдээ жагсаан бичиж болох юм. Иосеф Смит Филиппой 4:8 -ыг “Паулын сануулга” гэж нэрлэсэн бөгөөд үүнийг итгэлийн арван гурав дахь тунхгийн нэг хэсэг болгож оруулсан болно.

17:1
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Тэгвэл бид хэрхэн тэр баяр баясгаланг мэдэрч болох вэ? Бид эхлээд ‘санаа бодол болгондоо’ [ Сургаал ба Гэрээ 6:36 ] ‘итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүл[ж]’ [ Еврей 12:12 ] болно. Түүнээс гадна бид залбирлаараа дамжуулан мөн Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ байгуулсан гэрээгээ сахиснаар үргэлж талархаж байгаагаа илэрхийлэх боломжтой. Аврагч маань бидэнд улам бүр бодит болох тусам мөн баяр баясгалангаасаа өгөхийг Түүнээс гуйх үед бидний баяр баясгалан өсөн нэмэгдэх болно.

(Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72)

Суралцагчдыг дараах суралцах үйл ажиллагааг гүйцэтгэхийн өмнө эсвэл гүйцэтгэж байхад амар амгалангийн сэдэвтэй холбоотой дууллыг сонсож, дуулж эсвэл үгсийг нь уншихад урих талаар бод. Ашиглах дууллын талаар санаа авах бол ChurchofJesusChrist.org дээрх Дуулал номын сэдвийн индекс дээрээс “Амар амгалан” гэдгийг хар.

Филиппойн болон ерөнхийлөгч Нэлсоны үгсийг судлан гаргасан жагсаалтаа эсвэл тэмдэглэлээ эргэн хараад, танд юу нь, яагаад онцгой санагдаж байгааг бод. Зарчмыг нь тодорхойлоод, үүнийгээ авсан судрын эшлэлтэй нь хамт судлах тэмдэглэлдээ бич. Таны тодруулсан үнэн дараах байдлаар эхэлж болох юм.

Би … учраас Бурханы амар амгаланг илүү их хүртэж, баяр баясгаланг мэдрэх боломжтой.

Нэмж судалснаар олж авсан үнэнийхээ талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Та үүнийг дараах арга замаар гүйцэтгэж болно.

  • Судартай холбоотой холбогдох эшлэлийг олох. Эдгээр нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг эсвэл зүүлт тайлбар дээрх судар байж болно. Эдгээр судрын эшлэлийг тухайн зарчмыг тодорхойлсон шүлгийнхээ ойролцоо бичиж болно.

Олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Тэдэнд олж мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд туслах дараахтай адил дагалдах асуултуудыг тавь.

  • Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь хэрхэн танд амар амгалан, баяр баясгаланг олж авахад туслах вэ? Та үүнийг хийхдээ Аврагчийн тусламж, хүч чадлыг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

  • Илүү их найдвар болон “Бурханы амар амгаланг” мэдэрснээр таны амьдрал ямар байдлаар өөрчлөгдөх вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Амар амгалан, итгэл найдвар олоход хэцүү үед би юу хийж болох вэ?

5:20
4:9

Би Есүс Христ дотор амар амгаланг хэрхэн олж чадах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

14:47
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Бодол санаа болгондоо Христийг эрэлхийлж, бүхий л зүрх сэтгэлээрээ дагах нь бидний зүгээс оюун ухаан, хүсэл эрмэлзлээ Түүнийхтэй нийцүүлэхийг шаарддаг. Судруудад ийн нийцүүлэхийг “Эзэн дотор баттай зогс[ох]” Филиппой 4:1 ] хэмээн нэрлэсэн байдаг. Энэ үйлдэл нь амьдралаа үргэлж Христийн сайн мэдээнд нийцүүлж, өдөр бүр сайн бүхэн дээр төвлөрнө гэсэн утгатай. Зөвхөн ийнхүү үйлдсэн тохиолдолд л “бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь [бидний] сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална” [ Филиппой 4:7 ].

(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч ийн заасан.

2:3
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Есүс Христ мөн амар амгалангийн эх булаг билээ. Тэрээр бидэнд ямар ч бэрхшээл тохиолдсон бай, биднийг “Өөрийнхөө өргөн уудам энгэрт тэврүүлэхэд” [“Миний өргөн уудам энгэрт тэврүүл,” Дуулал, ду. 120] урьж, “бүх оюун ухаанаас дээгүүрх … амар тайванг” [ Филиппой 4:7 ] буюу Түүний Сүнс “бидний сэтгэл оюунд амар амгаланг” [ Алма 58:11 ] ярих үед ирдэг мэдрэмжийг амладаг. Хувийн сорилт, гэр бүлийн бэрхшээл, нийгэм улс төрийн хямрал байна уу хамаагүй Бурханы Төрсөн Ганц хүү зовж шаналсан бодгалийг маань тайтгаруулах хүчтэй гэдэгт итгэснээр амар амгалан ирэх болно.

(Жийн Б.Бингам, “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–82)

Есүс Христ дотор амар амгаланг эрэлхийлэх үед ямар адислалууд надад ирэх вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

5:26
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ах, эгч нар аа, одоо би та нарыг Их Эзэн Есүс Христийн амар амгалангаар дүүрэн байхаар адисалж байна. Түүний амар амгаланг эгэл хүний оюун ухаан ойлгох нь үгүй. Би та нарыг Бурханы хуулиудыг дагах илүү их хүсэл болоод чадвараар адисалж байна. Ингэснээр тодорхойгүй байдалд байсан ч гэсэн илүү их зориг, өсөн нэмэгдсэн хувийн илчлэлт, гэр орондоо илүү эв найртай байх, баяр баясгалан зэрэг адислалууд урсан ирэх болно гэдгийг би амлаж байна.

(Рассэлл М.Нэлсон, “Шинэ хэвийн байдал,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 132)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Филиппой 4:8 ба Итгэлийн тунхаг 1:13

Суралцагчдад Филиппой 4:8 болон Итгэлийн тунхаг 1:13 -ын хоорондох ижил төстэй зүйлсийг олж харах цаг гаргаж өгөхийг бод. Суралцагчид дараа нь эдгээр мэдэгдэл, Филиппой 4:9 дэх Паулын амлалт зэрэгт тулгуурлан “тэгвэл/тэгнэ” гэсэн мэдэгдэл бичиж болно. Эсвэл суралцагчид Ирээд, Намайг дага—Хүүхдүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 дээрх “Би үнэн, үнэнч бөгөөд цэвэр ариун зүйлсийн талаар боддог” гарчигтай адил үйл ажиллагааг хийж болно.

Зурагт хуудас бүтээх

Суралцагчдыг Филиппой 4 дээрх Паулын сургаалуудын нэг дээр тулгуурлан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл дээрхтэй адил зурагт хуудас бүтээхэд урих талаар бодож үз. Суралцагчдыг хийсэн зүйлээ, яагаад үүнийг хийхээр сонгосноо хуваалцахад урь.