1–2 Тесалоник
Тойм
Паул тесалоникчуудад бичсэн захидалдаа, гэгээнтнүүдийн итгэлтэй байдлыг болон сайн үлгэр дуурайллаар дамжуулан Есүс Христ рүү ирэхэд нь бусдад туслахын тулд гаргасан амжилтыг нь магтан сайшаажээ. Тэр Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай тэдний олон асуултын талаар бичиж, зарим буруу ойлголтыг тодруулав. Тэрээр Есүс Христийн Хоёр дахь ирэлт нь уналт эсвэл урвалт эхэлж тохиосны дараа болохыг бошиглосон.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд зориулан урьдчилан бэлдсэн байх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгдөг.
1 Тесалоник 1–3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бид өөрсдийн Аврагч Есүс Христтэй адил тохинуулахыг хичээснээр бусдыг адисалж, тэдэнд нөлөөлөхөд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Хэн нэгэн өөрсдөд нь тохинуулсны ачаар Аврагчийн хайрыг мэдэрч байсан үеэ бодоход суралцагчдыг урь. Энэ хүний үйлчлэл Есүс Христийг дагах хүсэлтэй болоход нь хэрхэн тусалсан талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг уриал.
-
Зураг: Есүс Христийн бусдад тохинуулж байгааг харуулсан хэд хэдэн зургийг үзүүл.
-
1 Тесалоник 4–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийг дэлхийд эргэн ирэхэд бэлтгэлтэй байхад нь тус болж чадах амьдрах арга замуудын талаар ойлгоход нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Аврагчийг эргэж ирэхэд ямар байх талаар төсөөлөхийг суралцагчдаас хүс. Тэднийг дараах асуултуудад судлах тэмдэглэл эсвэл цаасан дээр хариулахад урь. Үүнд: Хоёр дахь ирэлтийн юу нь таныг баярлуулдаг вэ? Юу нь таныг сэтгэлээр унагаадаг вэ?
-
Зураг: Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг дүрсэлсэн зургийг үзүүл.
-
Тараах материал: Хичээлийн тараах материалын хувиудыг суралцагч тус бүрд өгөхдөө, гурван тараах материалын дор хаяж нэг нь оногдож байхаар хангалттай тоогоор бэлд.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Гурван суралцагчтай гүйцэтгэх суралцах үйл ажиллагааг явуулах нэг арга зам бол чаат үйлдлийг ашиглан суралцагчдыг гурван онлайн жижиг өрөөнд хуваах явдал юм. Өрөө тус бүрд нэг бүлгийн удирдагч томилоод, түүнд тараах материалын агуулгыг илгээ. Бүлэг бүрийг тараах материал дээрх зааврыг дагахад урь. Тэднийг гүйцэтгэж дуусахад, бүлгийн удирдагчаас бүлгээрээ ярилцсан зүйлсээ ангийнхантай хуваалцах нэг хүнийг сонгон томилохыг хүс.
2 Тесалоник 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний үе дэх Сүмийн Урвалтын бодит байдлыг болон эцсийн өдрүүдэд Аврагчийн Сүмийг сэргээх шаардлагыг ойлгоход нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Судруудын удирдамж дээрх “Урвалт” гэсэн хэсэгтэй танилцахад урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахаар эсвэл өөрт байгаа аливаа асуултаа бэлдэж ирэхийг тэднээс хүс.
-
Тараах материал: Суралцагч тус бүрд зориулж “Урвалтын талаарх ойлголт ба Сэргээлтийн хэрэгцээ шаардлага”-ын хуулбарыг бэлд эсвэл тараах материалын агуулгыг үзүүлэх арга замыг бэлд.
-
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлд суудаггүй нэг хүнийг хичээл дээр ирээд, хичээлийн эхэнд сонирхогчийн дүрд тоглоход урих талаар бодож үз. Суралцагчдад Их урвалт, Сэргээлт зэргийн талаар энэ хүнд заах боломжийг олго.
Төгс эзэмших сургаал: 2 Тесалоник 2:1–3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь 2 Тесалоник 2:1–3 -ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: “Хэрэв Христийн шашин аль хэдийн үүсгэн байгуулагдаж, олон хүн Библид итгэдэг болсон байхад Бурхан яагаад Өөрийн Сүмийг сэргээхийн тулд Иосеф Смитийн өмнө гарч ирэх хэрэгтэй байсан бэ?” гэсэн асуултыг тунгаан бодоод, хэрхэн хариулахаа тайлбарлахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дадлага хийх ажиллагаагаар суралцагчдыг гурван бүлэгт хуваагаад, бүлэг тус бүрийг онлайн жижиг өрөөнд байрлуулах талаар бодож үз. Бүлэг бүр аль нэгэн сүнслэг мэдлэг олж авах зарчимд өгөх хариултаа бэлтгээд, дараа нь гурван бүлэг хамтдаа цуглан хуваалцаж болно.
Суралцахуйгаа үнэлэх 10
Хичээлийн зорилго: Энэ хичээл танд Шинэ Гэрээнээс суралцах явцад тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлж дүгнэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Тесалоникоор дамжуулан Галатыг судлахдаа, тавьсан зорилгоо бодоход урь. Гаргасан ахицаа болон тэдгээр зорилгод хүрэхийн тулд ажиллах явцад тулгарсан саад бэрхшээлээ хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.
-
Үзүүлэх материал: Автомашин зэрэг сэргээн засварлах шаардлагатай байсан ямар нэг зүйлийн өмнөх болон дараагийн зураг. Хуяг дуулга өмссөн хэн нэгний зураг. Үүнийг мөн самбарт зурж болно.